Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Хоёр. Aман илтгэлүүд-2.7 Монгол улсад 2012-2013 онд ялгасан амьсгалын замын синцитиальа вирүсийн шинэ дэд хэв шинжүүд
( Лекц )

Г.Нямаа1,2, Н.Фужи3, Х.Отомару3, Ч.Майцэцэг1, Б.Дармаа1, А.Сузуки3, Х.Oшитани3, П.Нямдаваа1,4

1ХӨСҮТ, 2ЭМШУИС-БАС, 3ТИС-ВСТ, 4МAУА

 
Абстракт

Background: Human respiratory syncytial virus (RSV) is a common cause of severe acute lower respiratory tract infection (ALRTI) in young children accounting for ≈160,000 deaths/year worldwide. RSV strains have been divided into 2 major antigenic groups (A and B), which are further divided into several genotypes. The main genetic and antigenic differences between genotypes are found within the 2 hypervariable regions of the attachment glycoprotein (G). In 1999, a novel RSV B genotype, which contained a 60-nt duplication in the second hypervariable region of the G protein, was discovered in Buenos Aires, Argentina and named BA. Since then, genotype BA has almost completely replaced other RSV B strains worldwide and has diversified into several sub genotypes. А novel RSV A genotype with a 72-nt duplication in the second hypervariable region of G was reported in Ontario, Canada in 2010–11 and the genotype was named ON1. The prevalence of RSV new genotypes has not been studied in Mongolia, so, we have undertaking this study.

Materials and methods: Reverse transcription-PCR (RT-PCR) was used to detect RSV G gene in nasopharyngeal swabs collected from children with ALRTI from Nov.2012 to March 2013. Further G protein sequences was used to build phylogenetic trees.

Results: Totally 70 specimens were positive for RSVA/B. During the study period, subgroup A and B viruses detected in 14.1% (70/495) of the total samples screened for influenza virus. Subgroup B viruses were predominant while only 2 samples were positive for subgroup A strain (2/70). Phylogenetic analyses showed that group B strains clustered into one genotype - genotype BA, whereas A strain clustered into the new genotype ON1.

Conclusion: Genotype A subgroup ON1 RSV was detected the first time in Mongolia. This could be representing the introduction of RSV new genotype into the population of Mongolia and further study is warranted to control the transmission.


 

Амьсгалын замын синцитиаль вирүс нь ихэвчлэн бага насны хүүхдэд амьсгалын доод замын үрэвсэл болон уушгины хатгаа өвчний шалтгаан болдог ба дэлхий нийтэд жилд дунджаар 160.000 хүүхэд нас бардаг байна. Уг вирүс нь парамиксовирүсийн бүлэгт багтдаг, А болон В гэсэн 2 хэв шинжид хуваагддаг. 1999 онд Аргентин улсад амьсгалын замын синцитиаль В вирүсийн гадаргуугийн G уургийн хэсэгт 60 нүклеотидын хоёрчлол болсон (BA) шинэ генотип тодорхойлогдож одоо эргэлтэнд байгаа ба 2011 онд Канада улсад А вирүсийн гадаргуугийн G уургийн хэсэгт 72 нүклеотидын хоёрчлол болсон ON1 шинэ дэд генотип сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эргэлтэнд орж байна.

Бид 2012-2013 онд манай улсад эргэлтэнд байгаа амьсгалын замын синцитиаль вирүсийн генийн нүклеотидын дараалалыг тодорхойлж, генийн хувьслыг тодорхойлох зорилго тавьж ажилласан.

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цуглуулсан бх-ПГУ-ын аргаар томуугийн вирүс илрээгүй сорьцыг Мультиплекс бх-ПГУ –ын аргаар шинжилхэд амьсгалын замын синцитиаль вирүс эерэг тодорхойлогдсон 70 хамар залгиурын арчдасыг сонгон авсан. Дээжүүдэд амьсгалын замын синцитиаль вирүсийн гадаргуугийн гол уураг болох G генийн нүклеотидийн дараалалыг тогтоох шинжилгээг ABI 3130xl DNA analyzer машинаар ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторид хийж гүйцэтгэлээ.

Судалгаанд хамрагдсан 70 сорьцонд 2 шатлал бүхий энгийн ПГУ-ын шинжилгээ хийж нүклеотидийн дараалалыг тогтоож анализ хийв. Үүнээс 17 сорьцонд амьсгалын замын синцитиаль вирүсийн В хэвшинжийн ВА, 2013 онд ялгагдсан 2 сорьцонд А хэвшинжийн ON1 дэд генотип тус тус тодорхойлогдсон.

2012 оны сүүлийн улиралд манай улсад амьсгалын замын синцитиаль В вирүсийн BA генотип нь 2013 оны эхний улиралд А хэв шинжтэй хамт эргэлтэнд байсан байна. Филогенетик анализ хийж үзэхэд өнгөрсөн 2011-2012 онд эргэлтэнд байсан А вирүсийн NA1 генотип нь шинээр дэлхий дахинаа эргэлтэнд орсон ОN1дэд генотипээр солигдсон байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 386
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК