Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Хоёр. Аман илтгэлүүд-2.10 Цусаар дамжин халдварладаг зарим халдварын ийлдэс судлалын шинжилгээний чанарын гадаад хяналтын дүн
( Лекц )

Т.Алимаа1, Г.Нямаа2, Т.Пам3, Б.Соёлоо1, Б.Уянга2, Ч.Батжаргал2, Н.Сайханхүү2, Б.Дармаа2, Ё.Алтанцэцэг2, Г.Сарангуа2

1ЦССҮТ, 2ХӨСҮТ, 3АҮЛЛ

 
Абстракт

External Quality Assessment Scheme is done to evaluate the ability of laboratory for testing and system quality as well as to improve their reliability. National External Quality Assessment Scheme needs to be conducted to implement the objectives for reaching the quality of tests to international standard and to reach the same results of tests done in different laboratories.

Ministry of Health of Mongolia has developed the National External Quality Assessment Scheme of Serology tests for identifying the STI (HIV, Syphilis, HepC, and HepB) by collaboration agreement with the Australian National Reference Laboratory for Serology.

The National Center of Communicable Diseases and the National Center of Transfusion Medicine have worked to implement the National External Quality Assessment Scheme for identifying HIV, Syphilis, HepC and HepB.

A control sample panel including a total of 20 positive and negative serum of anti HIV1/2, anti HCV, HBsAg and Syphilis was prepared and distributed twice to participating laboratories. The results were received and analyzed.

For the first evaluation, control samples were sent to 30 laboratories and 29 of them tested the samples and mailed the results. 28 of the laboratories tested HIV, 25 of them tested HBV, 26 of them tested HCV, and 25 of them tested syphilis correctly. For the second evaluation, number of participating laboratories was increased and control sample panel was sent to 45 laboratories (21 aimags, 5 soums, 9 districts and 10 hospital of Ulaanbaatar) and all of them (100%) sent back the results.

Control tests for HIV (97.7%) were done correctly by 44 laboratories. Control tests for HBV (93.0%) and HCV (100%) were done correctly by 43 laboratories whereas Syphilis (95.4%) was tested correctly by 44 laboratories.

Therefore, laboratories need to strictly follow the standard guidelines for laboratory tests by renewing it as well as identify the causes of wrong results and conduct the activity to correct and improve it.


 

Эрүүл мэндийн лабораторийн шинжилгээний чанар, үнэн зөв байдал нь оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа зэрэг эмнэлзүй, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шууд нөлөө үзүүлдэг.

Лабораторийн чадавхи ба чанарын тогтолцоог хөндлөнгөөс үнэлж үйлчилгээний найдвартай жигд байдлыг хангах зорилгоор цус сэлбэлтээр дамждаг зарим халдварын ийлдэс судлалын шинжилгээнд чанарын гадаад хяналтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.

ЭМЯ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Австрали улсын үндэсний лавлагаа лаборатори хамтран ХДХB, тэмбүү, хепатит В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний шалгуур тестийг anti HIV1/2, anti HCV, HBsAg, Treponema Pallidum эерэг, сөрөг нийт 20 ийлдэс бүхий багц бэлтгэн эхний удаа 2012 оны 7 сард 30 лаборатори (21 аймаг, 8 дүүрэг)-т, хоёрдахь удаад 2013 оны 4 сард 45 лаборатори(21 аймаг, 5 сум, 9 дүүрэг, УБ хотын 10 эмнэлэгийн лаборатори)-т илгээж, ирүүлсэн үр дүнд дүгнэлт хийлээ.

Эхний шалгуур тестийг хүлээн авсан 30 лабораторийн 29 (96,6%) нь хариу ирүүлснээс 29 лаборатори anti HIV1/2, Treponema Pallidum илрүүлэх шинжилгээний, 25 лаборатори HBsAg, 26 лаборатори anti HCV илрүүлэх шинжилгээний хариуг тус тус ирүүлсэн. Шалгуур тестийн зөв гүйцэтгэлээр авч үзвэл anti HIV1/2 29/28 (96,5%), HBsAg 25/25 (100%), anti HCV 26/26 (100%), Treponema Pallidum 29/25 (86,2 %) байлаа.

Хоёрдахь үнэлгээнд оролцсон 45 лабораториос 45 лаборатори аnti HIV1/2, 44 лаборатори Treponema Pallidum, 43 лаборатори HBsAg, 43 лаборатори anti HCV илрүүлэх шинжилгээний хариуг буцааж ирүүлснээс аnti HIV1/2 97.7%, Treponema Pallidum 95.4%, HBsAg 93.0%, anti HCV 100% тус тус зөв гүйцэтгэлтэй байв.

Эрүүл мэндийн лабораториудад хэрэглэж байгаа ХДХВ, хепатит В, С, тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний аргууд, оношлуур урвалжууд харилцан адилгүй байгаа нь шинжилгээний дүн зөрүүтэй гарах нөхцлийг үүсгэж байж болзошгүй байна. Цаашид лабораторийн шинжилгээний гадаад хяналт үнэлгээний гүйцэтгэлийг эмнэлгийн байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтэнд оруулж, стандарт удирдамжийг мөрдөлтөнд анхаарах шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 468
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК