Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Гурав. Ханын илтгэлүүд-3.1 Монгол улс, оху-ын хил залгаа нутгаас илрүүлсэн хачигт энцефалитын вирүсийг харьцуулсан судалгаа
( Лекц )

М.А.Хаснатинов1, Д.Абмэд2, Ж.Батаа3, Г.А.Данчинова1, Д.Цэрэнноров3, Д.Отгонбаатар3, А.В.Ляпунов1, Е.В.Арбатская1

1ОАУА.СС-ГБЭМХНҮАЭШТ, 2ХӨСҮТ, 3ЗӨСҮТ

 
Абстракт

In this work we compared the tick-borne encephalitis viruses that circulate in Russia and Mongolia. The phylogenetic analysis of structural genes of TBEV has been done to evaluate the evolutionary and geographic relationships between virus populations. It appeared that Far Eastern and Siberian subtypes are most common in Mongolia and neighbouring regions of Russia. Virus populations in Mongolia are closely related to TBEV from Buryat Republic and Irkutsk Region that indicate regular transfer of the virus over the state border. TBEV isolated in Mongolia are able to effectively reproduce in mammalian cells and are both neurovirulent and neuroinvasive for model animals. Besides this the TBEV in Mongolia is proven to cause fatal encephalis in humans. Thus, the highest risk of human infection with TBEV in Mongolia is the feature of Selenge and Bulganaimags and intensive measures of prophylaxis are necessary both for residents and for tourists in those provinces. In Russia we detected the spread of TBEV northward with significant increase of the risk of TBE in northern parts of Irkutsk region that were previously assumed as TBE safe. This research has been supported by Russian Fund for Basic Research, grants №08- 04-90206 and №08-04-90206-Mong_a.


 

Энэхүү судалгаанд бид Монгол улс, ОХУ-ын хил залгаа нутгаас илрүүлсэн хачигт энцефалитын вирүс (ХЭВ)-ийг харьцуулах зорилт тавьсан юм. Эдгээр вирүсийн популяцийн газарзүйн болон эволюцийн хувьд ямар холбоотойг тогтоохыг тулд ХЭВ-ийн зарим бүтцийн генийн удмын судалгааг хийв. Судалгаагаар Монгол улс болон ОХУ-ын хил залгаа нутгаар Сибирийн болон Алс Дорнодын хэвшинж түгээмэл байдаг байна. Монгол оронд эргэлтэнд байгаа вирүсүүд ОХУ-ын БНБуряд улс, Эрхүү хотын орчмыхтой ижил төстэй байгаа нь энэхүү вирүс нь энэ нутгаар байнга эргэлтэнд байдгийг илэрхийлдэг. Монгол улсад ялгасан ХЭВ нь хөхтөн амьтдын эд эсэд сайн үрждэг бөгөөд бүгд нейровирулент байв. Иймд Монгол улсын Булган болон Сэлэнгэ аймгууд ХЭВийн халдварын өндөр эрсдэлтэй нутгууд болох бөгөөд нутгийн ард иргэд, жуулчдад урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгаа шаардлагатай байна. Урьд өмнө хачигт энцефалитийн вирүс илэрч байгаагүй ОХУ-ын Эрхүү мужийн хойд хэсгээр ХЭВ-ийн дэгдэлт гарсан нь анхаарал татаж байна. Энэхүү судалгааг Оросын суурь судалгааны сангаас санхүүжүүлсэн болно (08-04-90206 ба 08-04-90206-Моng_a).

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 310
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК