Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Гурав. Ханын илтгэлүүд-3.2 2013 Онд бүртгэгдсэн галзуугийн өндөр эрсдэлтэй тохиолдлуудад хийсэн тандалт, судалгааны дүн
( Лекц )

Б.Амгаланбаяр, Б.Уянга, Э.Түвшинцэцэг, Б.Баяр

ЗӨСҮТ

 
Абстракт

We analyzed surveillance data of human cases who affected rabies high risk from 39 soum in 13 provinces and Ulaanbaatar city in January to May 2013. Total 101 human cases who affected rabies high risk (3.7 cases per 100’000 population, 1 human rabies case), it is 3.4 times higher than previous months, 2012, 2.5 times higher previous months of last 5 years. It is relatively higher than previous year during first 5 months and at 1,2,6,11,14,15th epidemiological week was more higher than in last 5 years average. 62.4% of human rabies suspected cases had reported in Zavkhan, Uvs, Khovd, Gobi-Altai provinces which located western part of Mongolia. About 60.9% of them were male; no difference age was among cases. Age ranged 1-68 years old. Most cases including herder -37.9%, unemployed- 26%, student and pupils- 14.3%. 12.2% of all cases have been gotten saliva, removed skin of rabies suspected animal and livestock. 87.8% was bitten, attacked of the animals. Including dogs, cat-56.4%, wild animal-18.8%, and livestock- 24.8%, 72.3% of bitten animal were detected rabies antigen which mostly detected wild animal and livestock. The number of human cases who affected rabies high risk and bite animal ratio was 1.05:1 (23/22) in first 5 months of previous year, increased 1,3:1 (101/76) in first 5 months of 2013. Lesion located in head bitten by wolf, dog; in leg bitten by dog, wolf, and livestock, wildcat; in leg bitten only dog.


 

2013 оны 1-5 сард 13 аймаг, нийслэлийн 39 сум, дүүрэгт галзуу амьтанд уруулж, ноцуулсан 101 тохиолдол бүртгэгдсэн нь (100000 хүн амд 3.7; Галзуугийн хүний өвчний 1 тохиолдол бүртгэгдэж, нас барсан) 2012 оны мөн үетэй харьцуулахад 3.4 дахин, сүүлийн 5 жилийн эхний 5 сарын дунджаас 2.5 дахин нэмэгдсэн байна. Эпидемиологийн 7 хоногоор авч үзвэл өмнөх жилийнхээс харьцангуй өндөр, сүүлийн 5 жилийн дунджаас 1,2,6,11,14,15 дахь долоо хоногт өндөр байна. Нийт тохиолдлын 62.4% нь Монголын баруун бүсийн аймгууд буюу Завхан, Увс, Ховд, ГовьАлтай аймагт бүртгэгдсэн байна. Хүйсийн хувьд 60.9% нь эрэгтэйчүүд, насны хувьд ялгаа ажиглагдаагүй (1- 68 насныхан) байна. Ажил мэргэжлийн хувьд малчид 37.9%, ажилгүйчүүд 26%, оюутан, сурагчид 14.3% илүүтэй уруулж ноцуулсан байна. Тохиолдлуудын 12.2% нь шүлсдүүлэх, галзуурсан амьтан, түүний арьсыг хуулах, хүрэлцэх зэргээр хавьтал болсон, 87.8% нь мал, амьтанд уруулж, ноцуулсан байна. Эх уурхайн 56,4% нь нохой, муур, 18,8% нь зэрлэг амьтан (үнэг, чоно, мануул), 24,8% нь мал тус тус эзэлж байгаагаас 72,3%-д галзуугийн эсрэгтөрөгч илэрсэн байна. Галзуугийн өндөр эрсдэлд өртсөн хүний тохиолдлын тоо болон эх уурхайн харьцаа 2012 оны эхний 5 сард 1,05:1 (23/22) байсан бол 2013 оны эхний 5 сард 1,3:1 (101/76) болж нэмэгдсэн байна. Шархны байрлалаар толгойд уруулсан тохиолдлууд чоно, нохойд; Гартаа уруулсан тохиолдлууд чоно, нохой, мал, мануулд; Хөлдөө уруулсан тохиолдлууд бүгд нохойд уруулж, ноцуулсан байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 407
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК