Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Гурав. Ханын илтгэлүүд-3.3 Хачигт халдварын үүсгэгчдийг пгу-аар тодорхойлсон дүн
( Лекц )

Д.Абмэд1, М.А.Хаснатинов2, Ж.Батаа1, Г.А.Данчинова2,Д.Ану1

1ХӨСҮТ, 2ОАУА.СС-ГБЭМХНҮАЭШТ

 
Абстракт

I. persulcatus, Dermacentor sp. ticks and samples from people bitten by ticks in Selenge, Orkhon, Bulgan, and Central provinces were studied for presence of tick-borne encephalitis virus, Borrelia burgdorferi sensu lato, Rickettsia, Ehrlichia, Anaplasma and Babesia microti agents of tick-borne infection. 78.0% of 142 Dermacentor sp. ticks and 46.0% of 261 I.persulcatus ticks were infected with Rickettsia sp., 2.0% of 91 Dermacentor sp. ticks and 43.0% of 28 I.persulcatus ticks were infected with Ehrlichia sp.+ Anaplasma sp., 34.0% of 91 blood from tick biting people and 6.3% of 32 I.persulcatus ticks were infected with B. microti. We identified the causative agent as variant of TBEV phylogenetically related to Siberian and Far-Eastern subtype, borrelia- B. garinii, B. afzelii, Rickettsia sp.-R. raoultii, R. canadiensis


 

Сэлэнгэ, Булган, Төв, Орхон аймгуудын нутгаас түүвэрлэсэн билчээрийн болон ойн хачиг, дээрх аймгуудын хачигт хазуулсан хүнээс авсан материалыг судалгаандаа ашиглав. Хачигт энцефалитын вирүс (ХЭВ), Borrelia burgdorferi sensu lato, Rickettsia, Anaplasma, Ehrlichia болон Babesia microti зэрэг хачигт халдварын үүсгэгчид байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээг молекул биологийн аргаар хийв. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Бугант сумаас түүвэрлэсэн ойн хачиг I.persulcatus-д, Булган аймгийн хачигт хазуулсан хүний цусанд ХЭВ-ийн омгууд; дээрх нутгийн ойн хачигт Borrelia burgdorferi sensu lato-н омгууд; Rickettsia sp. 142 билчээрийн хачиг (Dermacentor sp.)-ны 78.0%-д, 261 ойн хачигны 46.0%-д, Ehrlichia sp.+ Anaplasma sp. 91 билчээрийн хачигны 2.0%-д, 28 ойн хачигны 43.0%-д; B. microti 91 хачигт хазуулсан хүний цусны 34.0%-д, 32 ойн хачигны 6.3%-д тус тус тодорхойлогдов. Удамзүйн судалгаагаар ХЭВ-ийн омгууд нь Сибирийн болон Алс Дорнодын хэвшинжийн вирүсүүдтэй, боррелийн B. garinii, B. afzelii омгуудтай, Rickettsia sp.-ийн R. raoultii, R. canadiensis- тай ойр төстэй болохыг тогтоов.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 388
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК