Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 1(32)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Гурав. Ханын илтгэлүүд-3.5 Монгол улсад 2010-2013 онд бүртгэгдсэн улаануудын халдварын лабораторийн тандалт
( Лекц )

Р.Туул , У. Наранчимэг , Д. Отгонбаяр

ХӨСҮТ

 
Абстракт

Compirmation of rubella clinical diagnosis was carried out using the ELISA kits (Siemens, Marburg, Germany). The specific IgM against rubella was determined in 24,8 percent of all tested patients. Anti rubella IgM were found in 9,0 percent of age groups of 0-11months, in 7,8% percent of age groups of 1-4 years, 49,1% of 5-9 years, 45,8 percent of age groups of 10-14 years, 26,2% of 15-19 years, 18,6 percent of age groups of 20- 24 years, 10,3% of percent of age groups of 25-29 years, 6,2 persent of 30-34 years, 7,6%, percent of age groups of 34-39 years, more than 40 years not detected anti-rubella IgM. The current study confirmed that genotype 1E of rubella virus is in active circulation among population of Mongolia in last tree years.


 

Манай улс 2009 оны 9 дүгээр сараас эхлэн улаанбурхан–улаанууд–гахай хавдрын хавсарсан вакцин (MMR vaccine)-ыг товлолын дагуу тарьдаг болсон ч улаанууд өвчний тохиолдол бүртгэгдсээр байна. ДЭМБ-аас улаанбурханы өвчлөлийг хяналтандаа авч таслан зогсоох зорилттой байгаа энэ үед улаануудын хяналтыг хамт хийж байхыг зөвлөмж болгож байгаа юм. 2010 оноос хойшхи хугацаанд бүртгэгдэж буй тууралтат халдварын дотор улаануудын вирүсийн халдварыг вирүс судлал, дархлал судлалын аргаар оношлон баталгаажуулж үүсгэгчийн генотипийг тогтооход уг ажлын зорилго оршино.

2010–2013 онд эмнэлзүйгээр тууралтат халдвар оноштой ХӨСҮТ болон аймгуудад эмчлүүлсэн 1–40-өөс дээш насны 1082 өвчтний цусны ийлдсэнд улаануудын вирүсийн эсрэг IgM илрүүлэх шинжилгээг Германы Siemens пүүсийн оношлуур ашиглан ФХУ-ын аргаар үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэв. Мөн өвчтөнөөс вирүс ялгах шинжилгээг VeroSLAM эсийг ашиглан хийсэн ба генотипийг тогтоох молекул биологийн шинжилгээг Хонг Конгийн нийгмийн эрүүл мэндийн төв лаборатори болон ХӨСҮТ-ийн лабораторит хийсэн болно.

Улаануудын вирүсийн эсрэг өвөрмөц IgM-ийг тодорхойлоход шинжилсэн бүх сорьцны 24,8%-д эерэг тодорхойлогдлоо. Насны бүлгээр авч үзвэл 0–11 сартай хүүхдүүдийн 9,0%-д, 1–4 насанд 7,8%, 5–9 насанд 49,1%, 10–14 насанд 45,8%, 15–19 насанд 26,2%, 20– 24 насанд 18,6%, 25–29 насанд 10,3%, 30–34 насанд 6,2%, 34–39 насанд 7,6%, 40–өөс дээш насанд эерэг тодорхойлогдсон өвчтөн байсангүй. 2010–2013 онд шинжилсэн 6 өвчтөнөөс тууралт гарсны дараах 1–2 хоногт багтаан цуглуулсан ийлдсүүдэд улаануудын вирүсийн 1E генотип тодорхойлогдлоо.

2010-2013 онд бүртгэгдэж буй тууралтат халдварын вирус судлал, дархлал судлалын шинжилгээгээр 24,8% нь улаануудын халдвар болох нь батлагдав. Сүүлийн гурван жилд манай хүн амын дунд улаануудын вирүсийн 1E генотип идэвхтэй эргэлдэж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 325
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК