Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Зарим үзүүлэлтийн нэр томъёог нэгэн мөр болгох асуудалд
( )

Л. Буджав1, Б. Дэмбэрэл2,   Д.Батмөнх2  

1Эрүүлийг   хамгаалах Яам, 2Анагаах   ухааны хүрээлэн

 

Эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлтөнд өндөр шаардлага тавигдах тутам хүн амын эрүүл мэндийг иж бүрэн судлах явдал улам бүр ач холбогдолтой болж байна. Үүний нэг үзүүлэлт нь хүн амын өвчлөлийг судлах юм.

Өвчлөлийн үзүүлэлтүүд нь хүн амын эрүүл мэндийн байдлаас үлэмж шалтгаалах бөгөөд эрүүлийг хамгаалахын дэвшилт норм, норматив боловсруулах, үндэс болдог. Хүн амын өвчлөлийн үзүүлэлтүүдийн эх материал нь өвчлөлийн төвшин, бүтэц, хөдлөл зүй, харилцан хамаарал түүнээс уламжилсан үзэгдлүүд (өвчин үргэлжлэх хугацаа, эдгэрэлт, хөдөлмөрийн чадвар алдах, тахир дутуу болох, эмнэлэгт хэвтэх, нас барах г. м) юм.

Эрүүлийг хамгаалахын хөгжлийн янз бүрийн шатанд хүн амын өвчлөлийг өөр өөр apгaap судалж байснаас уламжлан олон тооны нэр томъёо хэрэглэх болжээ.

Орос болон ЗСБНХУ-д хүн амын өвчлөл судалгааны явцад хэрэглэгдэж байсан нэр томъёог орчин үед манай оронд болон олон улсын судалгаанд хэрэглэж байгаа нэр томъёотой харьцуулж үзэв (2). Эдгээрийг зэрэгцүүлэн судалсны үндсэн дээр манай орны өвчлөлийн статистик судалгаанд: өвчлөл (первичная заболеваемость) ерөнхий өвчлөл (общая заболеваемость) эмгэг байдал (патологаческая пораженность) нийт өвчлөл буюу тархалт (исчерпанная заболеваемость или распространөнность), эмнэлэг ирэлт (обращаемость), үзлэг (посещаемость) гэдэг нэрээр цаашид хэрэглэж занших нь зүйтэй юм гэсэн санал дэвшүүлж байна. Үүнээс: эмнэлэгт ирэлт (обращаемость) хэмээх ойлголтонд өвчний улмаас буюу аль нэг шалтгаанаар бие хүн өөрийнхөө санаачлагаар эмнэлэгт ирж үзүүлснийг ойлгоно.

Үзлэг (посещаемость) гэдэг ойлголтонд хүмүүс өөрсдөө эмнэлэгт ирж үзүүлсэн үзлэгийн зэрэгцээ эмнэлгээс (урьдчилан сэргийлэх зорилгоор буюу шаардлагын дагуу урьж үзэх г. м) зохион байгуулсан бүх үзлэгийн нийлбэр юм. Энэ учраас үзлэг нь: амбулаторийн үзлэг, гэрийн үзлэг, гэрийн идэвхтэй үзлэг, диспансерын үзлэг, нярайн ба бага насны хүүхдийг эргэж үзэх гэх мэт олон хэлбэр байж болно.

Хүн амын өвчлөлийн үзүүлэлтийг 1000, 10000, 100000 хүн амд ногдох байдлаар гаргадаг боловч манай оронд ихэнхдээ 1000 хүн амд ногдох байдлаар тооцох хэлбэр хэвшил болжээ. Тухайлбал, бидний судалгаагаар: (1985) хотьш 1000 хүн амд ерөнхий өвчлөл 766,2; нийт өвчлөл 1449,6; эмгэг байдал—1306,8 байна,

Хүн амын өвчлөлийг судлах судалгааны apгa, онолын төвшин, аргачлал боловсронгуй болохын хэрээр өвчлөлийн үзүүлэлтүүд, нэр томъёо утга, агуулгын хувьд гүнзгийрч байна.

ЗХУ-д 1970 онд болсон хүн амын тооллоготой уялдуулан явуулсан хүн амын өвчлөлийн иж бүрэн судалгааны үр дүнд хүн амын өвчлөлийн дээр дурдсан үзүүлэлтүүдийн зэрэгцээ гурван жилийн эмнэлэгт ирэлтээр бүртгэгдсэн бүх өвчлөл (накопленная заболеваемость), өвчлөлийн жилийн дундаж үзүүлэлт (средний годовой показатель заболеваемости) гэсэн шинэ үзүүлэлтийн нэр томъёо хэрэглэгдэх (4) болсон боловч олон улсын, хэмжээнд түгээмэл хэрэглэгдэхгүй байна.

Энэхүү нэр томъёо нь хүн амын өвчлөлийг ганц жилийн хугацаанд эмнэлэгт ирэлтийн байдлаар судлахад хүн амын өвчлөл ялангуяа архаг өвчлөлийн хэмжээ (төвшин)-г бүрэн хамарч чаддаггүйг харгалзан хүн амын өвчлөлийг 3 жил дараалан эмнэлэгт ирэлтийн материалаар нэмж бүртгэж өвчлөлийн хэмжээг судлан тогтоосныг илтгэж байгаа ойлголт юм.

Энэ 3 жилийн өвчлөлийн дундаж үзүүлэлтийг өвчлөлийн жилийн дундаж үзүүлэлт (средвий годовой показатель) гэж нэрлэдэг.

Хүмүүс эмнэлэгт хэвтэх (гоопитализированная заболеваемость)-ийн шалтгаан болж байгаа евчлөлийг судлахад эрүүлийг хамгаалахын статистик судалгаанд эмнэлэгт хэвтэлтийн төвшин (уровень или частота госпитализации), хэвтэлтийн коэффициент (коэффициент госпитализации) гэсэн үзүүлэлт, ойлголтыг хэрэглэдэг (4).

Хэвтэлтийн тевшин жилийн туршид тухайн дэвсгэр нутгийн 1000 хүн ам тутмаас өвчний учир эмнэлэгт хэвтсэн тоо юм.

Хэвтэлтийн коэффициент нь бүртгэгдсэн 100 өвчлөл тутмаас хэдэн хувь нь эмнэлэгт хэвтэлтийн шалтгаан болсон гэдгийг харуулсан үзүүлэлт юм. Бидний судалгаагаар: хэвтэлтийн төвшин 232,7%, хэвтэлтийн коэффициент 30,3% байна (3).

Хүн амын эрүүл мэндийг судлахад хүн амын нас баралт (смертность), больницын өвчтөний үхэл (летальность) гэсэн үзүүлэлт хэрэглэдэг.

Нас баралт гэдэг нь нийт хүн ам буюу түүний тодорхой бүлэг, хэсгийн дотроос жилийн хугацаанд нас барсан тохиолдлыг 1000 хүн амьд харьцуулан гаргадаг сгатистикийн үзүүлэлт юм.

Больницын өвчтөний үхэл гэдэг мь эмнэлэгт хэвтсэн 100 хүн тутмаас (өвчний учир) хэд нь нас барав гэдгийг үзүүлдэг интенсив үзүүлэлт юм.

Манай улсад хүн амын нас баралт 11,0%, больницын өвчтөний үхэл 0,7% байна (5). Хүн амын өвчлөлийн эдгээр үзүүлэлт (ойлголтууд)-ийн томъёог зөв хэрэглэх, бичих талаар ийнхүү нэгэн мөр болгох нь зүйтэй байна.

 

Ном зүй

1. Л. А. Брушлинская, С. С. Коган —Об уточнении и унификации термивов в статистике здравоохраневия. Сов. здравоохр. 1963. 10. 41—44.
2. И. С. Случавко, Г. Ф. Церковяый — Статистическая ив-формацвя в управлевии учреждевиями здравоохравеввя. М. 1983. 66.
3. Итаги изучения заболеваемости населевяя МНР. (заключитель-вый отчет) УБ. 1985.
4. Методические указавия по авализу результатов всследовавия общей заболеваемости васелевия по материалам обращаемоств в 1969—1971 г. 1976.
5. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн (1984) зарим үзүүлэлт. (Эрүүлийг хамгаалах яамны тайлан) УБ. 1984.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 735
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК