Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн нүдний угийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Э. Санжаа1, Г. Дэжээхүү2

1Улсын   клиникийн   төв   эмнэлэг, 2Анагаах   ухааны хүрээлэн

 
Абстракт

СОСТОЯНИЕ   ГЛАЗНОГО   ДНА  У БОЛЬНЫХ ГИПЕРТОНИЧЕСКОЙ БОЛЕЗНЬЮ

Э. Санжа, Г. Дэжэху

Нами обследовано глазное дно у больных гипертонической болезныа в возрасте 20—65 лет.

В результате исследовашя установлено, что среди больных гипернотической болезнью нормальным глазным дном составляли 27,95%, ангиосклерозом 35,85%, нейроретинопатией 4,1%.

Нзши исследования показывают, что изменения глазного дна имеют сильную и гфямую корреляционную связь (-f-0,82) с динамикой и стадией гипертоиической болезни.

С увеличением возраста больных и удлинением срока заболевания возрастают органичеокие изменейия глэдного дна, приводящие к слепоте.

Иоследование состоянгия глазного дна дает возможность проводить адекватное лечение гипертонической болезни и предупредить развитие тяжвдых осложнений.

Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчний дотор цусны даралт ихсэх өвчин нэмэгдэх хандлагатай байгаагийн дээр тархины инсульт, зүрхний шигдээс болох нь элбэг тохиолдож байна. (4, 6). Иймээс цусны даралт ихсэх өвчний эмнэл зүйг бүх талаас нь судлах, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарч байна.

Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн нүдний угийг шинжлэх нь өвчнийг оношлох, үе шат, явц, тавилан, эмчилгээний үр дүнг хянахад чухал ач холбогдолтой байдаг (1, 7, 8),

Бид цусны даралт йхсэх өвчтэй хүмүүсийн нүдний угийн өөрчлөлтийг евчний үе шат артерийн даралтын хэмжээ, зүрхний цахилгаан бичлэгийн байдал зэрэг клиникийн бусад үзүүлэлттэй харьцуулан судлах зорилго тавив.

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ БА АРГА

Судалгаанд цусны даралт ихсэх өвчтэй 20—60 насны. эрэгтэй 465, эмэгтэй 440, бүгд 905 дүн хамрагдав.

Нүдний уг шинжлэхийн өмнө хүүхэн харааг томруулов. Гэвч цусны даралт ихсэх өвчинтэй нүдний даралт ихсэх (глауком) өвчин хоршин тохиолдох нь элбэг байдаг болохоор шинжлүүлэгчийн нүдний даралтыг «тэмтрэх» ба тонометрээр хэмжих зэргээр нарийн тодорхойлсоны дараа глауком өвчний шинж тэмдэггүй хүмүүсийн нүдэнд 1%-ийн гоматропины уусмал 2 дусал дусааж 30 минутын дараа хүүхэн хараа тэлмэгц (Карл Цейс Иөиы үйлдвэрт бүтээсэн) цахилгаан офтальмоскопоор өнгөт гэрлийг ашиглан (офтальмохромоскопия) нүдний угийг шинжлэв.

Нүдний угийн байдлыг үнэлэхдээ (М, Л. Краёнов 1948, Кейт Вагнер Баркерийн 1980) акгиллыг ерөнхийд нь баримтлав. Судалгаанд хамрагдсан өвчтөний артерийн даралтыг суугаа байдалд баруун гарт 5 минутын зайтай хоёр удаа Коротковын аргаар хэмжиж, судалгаанд дундаж үзүүлэлтийг авлаа.

СУДАЛГААНЫ  ҮР  ДҮН

Нүдний уг шинжлүүлсэн 905 өвчтөнийг цусны даралт ихсэх өвчний үе шатаар нь авч үзвэл I үед—419, II үед—313, III үед—173 хүн байлаа.

Эдгээр өвчтөний дотроос нүдний угт нь ямарч өөрчлөлт илрээгүй 27,95%, ангиопатийн өөрчлөлттэй 26,55%, ангиосклерозын өөрчлөлтэй 35,85% ретинопатийн шинж 5,55%, нейроретинопатийн өөрчлөлттэй өвчтөн 4,17%-ийг тус тус эзэлж байв.

Нүдний угийн органик өөрчлөлтийг цусны даралт ихсэх өвчний үе шатаар нь авч үзвэл, II үед байгаа 313 өвчтөнтэй 73%-д нь органик өөрчлөлт илэрч байснаас 90 гаруй хувьд нь ангиосклерозын өөрчлөлт давамгайлж байв. III үед байгаа 173 өвчтөний 91,2%-д органик өөрчлөлт илэрч байгаагаас 69,7% нь ретинопати, нейроретинопати) өөрчлөлт байлаа.

Хүснэгт 1-ээс үзэхэд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн нас ахих тутам нүдний угт илрэх органик өөрчлөлт нь (ангиосклероз, ретинопати, нейроретиноггати) улам нэмэгдэж хэвийн байдал нь багасч байна.

Хүснэгт 2-оос үзэхэд цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх хугацаа уртсах тутам нүдний угт органик өөрчлөлт ихсэж хэвийн байдал багасаж байна. Энэ нь удаан хугацааны турш өндөр даралттай байх нь нүдний угийн судасны хананд органик өөрчлөлт үүсэхэд шууд нөлөөлдөг (+0,82) нь харагдаж байна.

Хүснэгт 3-аас үзэхэд систол ба диастолын даралт ихсэх тутам нүдний угт илрэх органик өөрчлөлт улам нэмэгдэж, хүнд хэлбэрийн органик өөрчлөлтүүд үүсдэг болох нь харагдаж байна. Үүнийг тооны хамаарлаар шалгаж үзэхэд систол ба диастолын даралт ихсэх нь нүдний урт органик өөрчлөлт үүсэхэд шууд хүчтэй (+0,62 +0,81) нөлөөлж байна.

Графикаас үзэхэд щусны даралт ихсзх өвчтэй хүмүүсийн нүдний угийн өөрчлөлт гүнзгийрэх тутам зүрхний зүүн ховдол гипертрофи болох титэм судасны харьцангуй дутагдал үүсэх явдал улам нэмэгдэж байна.

Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг илэрч байсан клиник шинжтэй харьцуулж үзэхэд диастолын даралт нь 130 мм МУБ-аас өндөр, нейроретинопатийн өөрчлөлт 2 нүдэнд хоёуланд нь илэрсэн хүмүүс (100%) бөөрний үйл ажиллагааны дутагдлаар, нүдний угт нь ангиосклерозын болов ретинопати өөрчлөлт давамгайлсан систолын даралт өндөр байдаг хүмүүс тархины инсультээр, жин ихтэй, нүдний угт авгиосклерозын өөрчлөлт тод илэрч байсан зүрхний талын зовиур ихтэй хүмүүс инфарктаар ихэвчлэн нас барж байна.

ДҮГНЭЛТ.

1. Нүдний угийн эмгэг өөрчлөлтийн шинжилгаэ нь цусны даралт ихсэх өвчний явц, үе шат, тавиланг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймд нүдний угийн байдлаар өвчтөний биеийн байдалд үнэлгээ өгч эмчилгээг идэвхжүүлэх боломжтой юм.

2.Өвчтөний нас ахих, өвчилсөн хугацаа уртсах, артерийн даралт ихсэх тутам нүдннй угийн органик өөрчлөлт нэмэгдэж байна.

3. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг аль болох эрт илрүүлж идэвхтэй эмчлэн, артерийн даралтыг бууруулж байх нь эрхтэн системд органик өөрчлөлт үүсэх явдлыг багасгах чухал нөхцөл юм.

 

Ном зүй

1. А. Я. Вилеикина—Глазное дно при гипертонической болезни. Мед. газ„ 1952.
2. Н. А. Мельйичук—Сравнительные данные изменения на глазном дне перебральной и кардиальной формах гипертонической болезни. Офталь. журн. 1975. 2. 139—142.
3. П. С. Резанов—Таблнца для определение калиброметрии ретиналшых сосудов. Офталь. журн. 1975. 2, 139—142
4. Д. Баасанжав—Цусны даралт ихсэх өвчний үед илрэх мэд-рэлийн эмнэл зүйн шинж тэмдэг. Анагаах ухаан. 1971. 2. 50—57
5. Л. Галцог—Атеросклероз ба цусны даралт ихсэх өвчний улмаас болох гэнэтийн үхэл. Анагаах ухаан. 1971. 2. 58—63
6. Но. Дондог, Г. Дэжээхүү—Гипертони өвчтэй хүмүүсийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын тухай зарим асуудал. Анагаах ухаан. 198Г.
7. W. К u n i t о m о, М. J a k e d a—Калибра сосудов сетчатки. Мед. реф. журн. 1968. 4. 3,02
8. Т. KobavaShi, Т. Motegi—Изучение почечной ретинопатии. Мед. реф. журн. 1963. 3. 27.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1590
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК