Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Өргөн вакцинжуулалтын үе дэх улаанбурхны ялгах оношийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б, Энхболд, Ё.Батболд, Г.Цэрэндавга, П.Нямдаваа

Эрүүл ахуй, халдвар нян, судлалын улсын институт, Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

K ВОПРОСУ ДИФФБРЕНЦИАЛЬНОИ ДИАГЫОСТИКИ КОРИ B УСЛОВИЯХ МАССОВОЙ ВАКЦИНАЦИИ

Б. Энхболд, E. Батболд, Г. Церендагва, П. Нямдава

В статье дан ретроспективный анализ истории болезви 300 больных корью, госпи. талнзированных в течение 1983 года в клиническую инфекционную больницу города. Улан-Батора по сравненшо с данными, полученными в 1939 году Б. И. Липовецкой и в 1959 году Ж. Дашдава.

В общей структуре больных дети в возрастной группе 5—16 лет увеличнлись 3,5 раза в 1983 году по сравнению с 1959 годом.

Но, среди непривитых (61,7% всех больных) преобладают дети До летного возраста (74,5%). Симптом фнлатово-Бельского был четко выражен у 174(68,0%) вольных.

У 27,3% больных заболевание протекло атипнчно, и серологическое исследошание в выборочный группе выявило у 3 (10,7%) больных краснуху.

Поэтому авторы рекомендуют внедренне специфических методов установления возбудителя в дифференциальную диагностику атипичной кори, особенно у привитых против корн для разграничения от других экзаментозных заболеваний детей.

Улаанбурхнаас сэргийлэх өргөн вакцинжуулалт нэвтрүүлснээс хойш уг өвчний гаж хэлбэрийн эзлэх хувийн ихэссэн нь эмнэлзүйн оношлогоог хүндрүүлж байгаа тухай гадаадын судлаачид бичсэн байдаг. (1—3, 5, 11). Энэ талаар манайд нийтлэгдсэн бүтээл ховор байгаа тул бид улаанбурхан өвчний одоогийн эмнэлзүйн төрхийг 25—45 жилийн өмнө тус улсад хийсэв эмнэлзүйн ажиглалттай (2,7). харьцуулан судлах зорилт тавив.

МАТЕРИАЛ, АРГА. 1983 онд Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгт улаанбурхан гэсэв оноштой хэвтэж эмчлүүлсэн 300 өвчтөний өвчний түүхэнд судалгаа хийв. Мөн өвчтний 28 хос ийлдсэнд улаануудын эсрэг бие илрүүлэх шинжилгээг Чехословак улсад үйлдвэрлэсэн оношлуур ашиглав цус наалдахыг саатуулах урвалаар үүний өмнө нийтлүүлсэн аргаар (7) хийв.

ҮР ДҮН, ШҮҮМЖ. Бидний судалгаанд хамрагдсав өвчтөний 61% нь 5 хүртэлх насны хүүхэд байсан боловч, 5—16 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 1959 оныхтой харьцуулахад 3,5 дахин ихэссэн (хүсвэгт 1). байгаа нь вакцинжуулалт нэвтрүүлсний дараа бусад оронд ажиглагдсан хандлагатай (5) ерөнхийдөө ойролцоо байна.

Харин өвчлөгсдийг сэрпийлэх тарилганд хамрагдсан байдлаар нь ангилж үзвэл насны бүлэглэлд илэрхий ялгаа гарч байна.

Тарилганд хамрагдаагүй хүүхдийн өвчлөлд нэг хүртэлх насны хүүхдийн өвчлөл зонхилж байгаа нь улаанбурхны эсрэг дархлал тогтоцын түвшинд хийсэн бидний өмнөх судалгааны (6,9) дүгнэлттэй тохирч байгаа юм. Бидний судалсан тохиолдлын дотор хөнгөн хэлбэр 29,0%-ийг эзлэж байгаа нь 1959 оны судалгааны үеийнхээс багассан (хүснэгт 3) мэт харагдаж буй боловч үүнийг нэгдүгээрт, улаанбурхны хөнгөн хэлбэрээр өвчлөгсөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь бага байдаг, хоёрдугаарт, өвчний хүнд, хөнгөнийг ангилах хатуу тогтоосон хэмжүүр байхгүй тул 25 жилийн зайтай хийгдсэн энэ 2 судалгааны дүнг жишихэд бэрхшээлтэй байгаагаар тайлбарлаж болох юм.

Харин 1983 онд улаанбурхнаар өвчлөгсдийн дотроос сэргийлэх тарилганд хамрагдаагүй хүүхдэд өвчний хүндэвтэр буюу хүнд хэлбэр зонхилж тохиолдов. (Хүснэгт 3).

Бидний ажиглалтаар улаанбурхны нууц үе 2—9 хоног, угтвар үе 3—4 хоног үргэлжилж байгаа нь хэвлэлд бичсэн улаанбурхны сонгодог үечлэлтэй (2, 10, 12) ерөнхийдөө тохирч байна.

1983 онд улаанбурхны улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн дунд өвчний Угтвар үе илрэх амьсгалын замын үрэвслийн шинж өвчлөгсдийн 58,7%-д нь сул, 22,3%-д нь дунд зэрэг, 19%-д нь хүчтэй илэрсэн ба эмнэлэгт хэвтсэн анхны өдөр Филатов-Бельскийн толбо 174(68,0%) өвчтөнд илрэв. Онош тавихад чухал энэ шинж 1959 оны судалгаанд өвчлөгсдийн 86,5%-д нь тод илэрч байжээ. 1939, 1959 оны судалгаанд улаанбурхны эмнэлзүйн сонгодог хэлбэрийн талаар тодорхой бичжээ.

Харин нь өмнөх судалгаанд улаанбурхны эмнэлзүйн гаж хэлбэрийн талаархи цэгцтэй материал бидэнд олдсонгүй. Бидний ажиглалтаар 1983 онд улаанбурхнаар өвчлөгсдийн 27,3%-д нь эмнэлзүйн гаж хэлбэр тохиолдов. Эмнэлзүйн хувьд эдгээр өвчтөнд угтвар үеийн шинж тэмдэг сул илэрч, тууралтын сонгодог, эрэмбэ алдагдаж 6(8,6%) өвчтөнд тууралтын дараах нөсөөжилт (пигмөнтаци) үлдcэнгүй.

Өвчлөгсдийн 12%-д нь хүзүүний болон дагзны тунгалгийн зангилаа  цочирч, томорсон байв.

Энэ байдалд үндэслэн улаануудын ялган оношлолтын зорилгоор 28 өвчтөнөөс хос ийлдэс авч ийлдэс судлалын аргаар улаануудын эсрэг биеийн хөдлөл зүйг шинжлэхэд 3(10,7 %) өвчтөний хоёр дэх ийлдсэнд улаануудын эсрэг биеийн таньц дөрөв ба түүнээс олон дахин ихэссэн, өөрөөр хэлбэл улаануудаар өвчилсөн гэж үзэх үндэстэй байв. Энэ нь улаанбурхны гаж хэлбэрээр өвчлөгсөд, нэн ялангуяа тарилганд хамрагдоан хүүхдийи онош тодруулахад ийлдэс судлалын арга ихээхэн ач холбогдолтойг харуулж байна. БНАГУ-д улаанбурхнаас сэргийлэх вакцинжуулалт нэвтрүүлсний дараахан хийсэн судалгааны дүнгээс үзэхэд улаанбурхны эсрэг вакцин тариулсан хүүхдэд эмнэлзүйн шинжээр «улаанбурхан» гэсэн оноштой тохиолдлын зөвхөн 24% нь ийлдэс судлалын аргаар улаанбурхан болох нь батлагдаж, 40% нь улаанууд, үлдэх 35% нь үүсгэгч тодорхойгүй эсэргэнэт халдвар байсан (11) иь үүний давхар нотолгоо болно.

Бндний ажиглалтаар улаанбурхнаар евчлөгсдийн 65,7%-д нь үгдрэл тохиолдсон бөгөөд сэргийлэх тарилганд хамрагдсан хүүхдэд үгдрэл 3 дахин, эндэгдэл 2 дахин цөөн тохиолдов. (хүснэгт 4)

Дүгнэлт:

1. Урьдчилан сэргийлэх тарилга нэвтрүүлснээр улаанбурхнаар өвчлөгсдийн насны бүлэглэл өөрчлөгдөж, өвчлөл сургуулийн ба сургуулийн өмнөх насны хүүхдэд зонхилон тохиолдох хандлагатай болсон боловч, тарилганд хамрагдаагүй бага насны хуүхдийн өвчлөл, эндэгдэл тууштай буурсангүй.

2. Сэргийлэх тарилганд хамрагдсан өвчтөнд үгдрэл 3 дахин, эндэгдэл 2 дахин цөөн тохиолдсон байна.

3.Улаанбурхны эмнэлзүйн сонгодог хэлбэрийн хамт, тарилганд хамрагдагсдад эмнэлзүйн гаж хэлбэр цөөнгүй тохиолдох болсон нь улаанбурхныг эсэргэнэт бусад халдвараас үүсгэгчээр нь ялган оношлох аргыг практик ажиллагаанд нэвтрүүлэх явдал чухал болохыг харуулж байна.

 

Ном зүй

1. П. Н. Бургасов—Ликвидаадя кориближайшая задача, ЖМЭИ, 1983, 6, 3
2. Э. Джавец, Д. Л. Мельник, Э. А. Э й д е л ь б е р г—Руководство по медицинской микробиолсгии:. 1982, 3, 284—291
3. Л. В. Ливанова и др.—\\\'Клиншю-иммунологическая характеристика кори, Вопр, охр. мат. 1979,. 2, 15—20
4. Б. И. Л иповецкая—Корь в МНР. В кн.: Сборник научных работ 1941. УБ., /77—79
5. М. Н. Ткачева и др—Корь за рубежом, ЖМЭИ, 1980. 11. 11—18.
6. Ё. Батболд, П. Нямдаваа, С. Алтанхуяг—Монгол хүүхдэд улаамбурхны эсрэг идэвхгүй дархлалыг судлах асуудалд. Анагаах ухаан, 1984. 4., 36—40.
7. Ё. Батболд и др.—Вспышке краснухи в Хубсугульском аймаке, В кн.: «Актуальные вопросы инфекционных болезней) Тезисы докладов научно-практической конференции), УБ. 1984. 26—27.
8. Ж. Дашдаваа—БНМАУ дахь халдварт өвчний зарим асуудалд). УБ 1961. 11—19.
9) П. Нямадава, Г. Штарке и др.—-Сероэпидемиология важнейших вирусных инфекций человека в МНР. В кн.: Тезисы докладов третьей научно-практической конференции «Актуальные вопросы вярусологии» УБ 1982. 3—4.
10. Fenner. J. F. W h a t е. D. O.—Medical virology, 2. nd. Ed., Academic Press, New Jork etc., pp. 389—396. 1976.
11. Gerike. E., Sa\\\'n\\\'dow. D.—Untersuchungen zur atiologischen Waning exanthematischer Erhrankimgen bei maserngeimplten Kindern, Dt. Gesundh. Wesen, 31 — 140) 1949—1951.
12. Starke. G„ Mahnke. P. F., Schneeweiss, U.—Masern, In: lntektologil, Higt. bon. H. \\\\V. Ocklitr, H. Mochman, B. Schneeweiss, Teil. I, VEB. Veriag Volk und Besundheit, Berlen; S. 175—180.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 484
Судлаачдын бусад өгүүлэл
Б
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК