Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Эмийн хэрэгцээний хэтийн төлвийг тодорхойлоход экспертийн хамтын шинжилгээний аргыг хэрэглэх боломж
( Судалгааны өгүүлэл )

Л. В. Кобзарь1, Л. Хүрэлбаатар2, О. Аюурбуниа2

1ЗХУ-ын Бүх Холбоотын эм зүйн эрдэм шинжилгээний төв институт,

2Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газар

 
Абстракт

ВОЗМОЖНОСТЬ ИСПОЛЬЗОВАНИЯ МЕТОДА КОЛЛЕКТИВНЫХ ЭКСПЕРТНЫХ ОЦЕНОК ДЛЯ ПЛАНИРОВАНИЯ ПЕРСПЕКТИВНОИ ПОТРЕБНОСТИ В ЛЕКАРСТВЕННЫХ СРЕДСТВАХ

Л. Кобзарь, Л. Хурэлбатор, С. Аюурбуниа

В настоящем исследовании исйользован метод коллективных экс-пертиых оцёнок для планирования перспетивных потребностей в лекарственных средствах, в частности в антибиотиках. Определена компетентность каждого эксперта. Для статистического анализа и обработки полученных, оценок применен метод взвешивания экспертных оценок с учетом компетентности экспертов. Результатом исследования локазана возможность использования метода коллективных экспертных оценок для планированйя перспективной потребности в лекарственных средствах.

Тус улсын антибиотик эмийн хэрэгцээний хэтийн төлвийг тодорхойлоход орчин үед өргөн хэрэглэж байгаа экспертийн хамтын шинжилгээний аргыг (1—2) ашиглав.

Экспертийн хамтын шинжилгээнд манай оронд хэрэглэж байгаа 9 бүлгийн 50 таруй нэрийн антнбиотик эмийг хамруулав.

Экспертээр ЭХЯ-ны зөвлөх мэргэжилтнүүд, анагаах ухааны доктор, дэд эрдэмтэд, эрүүлийг хамгаалах, эм хангамжийн удирдах ажилтнууд, нарийн мэргэжлийн эмч, эм зүйч нарыг оролцуулав.

Экспертшга дүгнэлтийг анкетийн асуултаар авахын тулд хоёр төрлийн анкет бэлтгэв. 1 дүгээр анкетаар тухайн экспертийн үнэлгээний чадварын коэффицнентийг тодорхойлов.

Эмч, эм зүйч нарт тус бүр 3 балл, бусад мэргэжлийн хүмүүст 1 балл, 5 жил хүртэл ажилласан бол 1 балл, 5—10 жилд 2 балл, 10—20 жилд 3 балл, 20-иос дээш жил ажилласан бол 4 балл, зэрэггүй эмч, эм зүйч 1 балл, II зэрэгтэй бол 2, I зэрэгтэй бол 3, дэд эрдэмтэн 4 балл, доктор бол 5 балл, онолын мэдлэг, практик мэдлэг, практик туршлагад тус бүр  3 балл өгөв.

2 дугаар анкетаар тухайн экспертийн антибиотик эмийн хэрэглээний төлөвт өгөх үнэлгээт авав.

Сүүлийн 10 жилийн антибиотик эмийн зарцуулалтад динамик судалгаа хийж, 1985 оныг 1980 оныхтой, 1990 оныхыг 1985 оныхтой харьцуулахад хичнээн хувь өсөх төлөвтэйг тодорхойлж 2 дугаар хүснэгтийн 3, 4 дүгээр баганад бичсэн болно. Эксперт уг багануудаас эмийи тухайн тун хэлбэринн хэрэглээний өсөлтийн прогнозтой танилцаж санал нийлж байвал доогуур нь зурж үгүй бол уг прогнозын хувийг дарж, дэргэд нь өөрийн саналыг хувиар илэрхийлж бичсэн болно. Экспертүүд мөн хүснэгтийн 5 дугаар баганад тухайн эмийн эмчилгээний идэвх, хэрэглээний өсөлтийн төлвийг 5 баллын системээр үнэлсэн болно. Үүнд уг эмийн эмчилгээний идэвх маш сайн, хэрэглээ их өсөх бол 5,эмчилгээний идэвх сайн, хэрэглээ өсөх бол 4, эмчнлгээний идэвх дунд зэрэг хэрэглээ нэг хэмжээнд байх бол 3, эмчилгээний идэвх хаягалтгүй, хэрэглээ буурах бол 2, гаж нөлөө ихтэй, эмийн өөр хэлбэрээр солих шаардлагатай, орчин үеийн шаардлагаас хоцорсон бол 1,0 тэсэн үнэлгээнүүдийг өгөв.

Экспертээр оролцсон эмч нарын үнэлгээний чадварын түвшин 9—19 балл, эм зүйч нарынх 7—19 баллын хэлбэлзэлтэй байв. Нийт 80 экспертийн анкетаас үнэлгээний чадварын түвшин 12-оос дэзш балл бүхий 51 экспертийг сонгон авсны дотор 29 их эмч, 22 эм зүйч байв.

Экспертийн үнэлгээг боловсруулах, статистикийн дүн шинжилгзэ хийхийн тулд экспертийн үнэлгээг экспертийн үнэлгээний чадвартай харгалзаж тэнцүүлэн дүгнэх аргыг сонгож авав. Экспертүүдийн үнэлгээг харгалзан эм бэлдмэл бүрийи «тэнцүүлсэн дундаж» үнэлгээг дараах томъёогоор тодорхойлов.

Экспертийн тэнцүүлсэн дундаж үнэлгээнээс 3 дугаар хүснэгтэд харуулав.

Хүснэгт 3-аас үзэхэд левомицетиний бүлгийн эмүүдээс зевхөн хлорамфениколын хэрэгцээ өсөх хайдлагатай, хлоридын сироп, тарилтын хэлбэр, тосрн түрхлэгийн хэрэгцэз иэгэн хэмжээнд левойнцетки, синтомицины шахмалын эмийи хэлбэр тохиромж муутай, эмчилгээний идэвх дунд зэрэг, хэрэгцээ буурч байгаа нь харагдав.

Антибиотик эмний хэрэглээнд хийсэн экспертийн хамтын шинжилгээний дүнгээс үзэхэд пенициллиний хагас нийлэг бэлдмэлүүд, тухайлбал ампициллин, оксациллин, цефалоспориний бүлгийн эмүүд, аминогликозидын бүлгзэс гентамицин, бусад бүлгийнхээс линкомицин зэрэг эмийн хэрэгцээ эрс нэмэгдэх, бешилпенициллин, бициллин—3, хлорамфеникол, эритромицин зэрэг эмнйн хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна.

Харин стрептомицин, левомицетин, синтамицин зэрэд эмийн хэрэглээ буурах, тетрациклиний бүлгийн бүх бэлдмэл, неомицин, мономицин зэрэг эмийн хэрэглээ эрс буурах хандлагатай байна.

Экспертийн хамтын шинжилгээний аргыг цаашид улам боловсронгуй болгож манай оронд хэрэглэж буй бүх эмэнд уг аргаар дүн шинжилгээ хийж, орчин үеийн шаардлагаас хоцорч буй зарим эмийг эмчилгээнээс хасах асуудал боловсруулах, эмийн хэрэгцээг төлөвлөхөд өргөн хэрэглэх шаардлагатай байна.

Ном зүй

1. .Н. Е. Архангельский, С. А. Вахуев—Экспертные оценки и методология их использования М. 1974. 34—36. 84—85
2. Т. К. Кравченко—Процесс принятия плановых \\\' решений. М. 1974. 142—144
3. С. М. Ямпольский, В. А. Лисйчкин—Прогнозирование научно-технического\\\' прогресса, М. 1979. 128—130.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 576
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК