Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Хүүхдийн бөөр шээсний замын үрэвслийг эрт илрүүлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Басбиш, Ч.Ишханд, Ж.Алтанцэцэг, Н.Норжмаа, Б.Жамсран 

A. А. Калинина

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

ЗСБНХОУ-ын хүүхдийн мэс засал, хүүхдийн өвчин судлалын эрдэм шинжилгээний институт

 
Абстракт

К ВОПРОСУ РАННЕГО ВЫЯВЛЕНИЯ НЕФРОПАТИЙ У ДЕТЕЙ

Б. Басбиш, Ч. Ишханд, Ж. Алтанцэцэг, Н. Норжмо, Б. Жамсран, А.А. Калинина

Проведено массовое обсладование детского населенияс использованием скри-нинг методов определения патологии органов мочевой системы. Применена трехэтапная система обследования детского населения.

На первом этапе исследования положительная реакция на составные элементы мочи выявлена у 18,54% обследованных детей- Наиболее частыми положитель-ными реакциями мочи была реакция на белок, бактерии.

Частота патологии мочевой системы по ориентировочным данным при имеюшейся выборке в МНР составляет 4,2 или 42:1000 детского населения.

В структуре заболеваний оргалов мочевой системы у детей в МНР прео-бладает заболевания микробно-воспалительного характера. Первичный пиело-нефрит преобладает в структуре пиелонефрита в МНР что может быть связано с особенностями бактериальной флоры, климатическими, и бытовыми условиями в МНР- В МНР чавде встречается гематурическая форма гломерулонефрита.

 

Сүүлийн жилүүдэд хүүхдийн бөөр, шээсний замын үрэвслээр өвчлөх нь жилээс жилд ихсэж, ихэнх тохиолдолд өвчний шинж тэмдэг тодорхой биш нууц явцтай болох нь ажиглагдаж байна. Иймээс энэ өвчнийг эрт илрүүлэх хурдавчилсан сорилтыг хэрэглэх нь өвчнийг эрт, идэвхтэй илрүүлэх боломжийг олгож байна. Энэ нь бөөр, шээсний замын эмгэгийн даамжрах явц, хүндрэлийг багасгахад чухал ач холбогдолтой юм  (2, 3).

Бид ЗСБНХОУ-ын хүүхдийн мэс засал, хүүхэд судлалын эрдэм шинжилгээний институтын боловсруулсан (I), хүүхдийн бөөр, шээсний замын үрэвслийг илрүүлэн оношлох хурдавчилсан хөтөлбөрийг (скрининг-программ) хэрэглэдзг туршлагыг эзэмшиж ажилдаа нэвтрүүлэх, хүүхдийн бөөр, шээсний замын өвчнйй давтамж, тархалт, бүтцийг судлах зорилтыг тавьсан юм.

Хүүхдийн бөөр, шээсний замын үрэвслийг илрүүлэх хурдавчилсан хөтөлбөр нь 3 үе шаттай явагдана. Үүнд:

I шатанд: олон хүүхдийг хамран / (нэг өдөрт 300 хүүхдийг шинжлэх боломжтой) шээсэнд уураг, цагаан, улаан бөөм, амин-хүчил, бактер  тодорхойлох хурдавчилсан сорилтыг хийнэ.

II шатанд: шээсэнд өөрчлөлт илэрсэн хүүхдэд шээсний тундсын шинжилгээг (Нечипоренкогийн аргаар) шээсний бактерийг (Гольдын аргаар) тодорхойлно. Мөн өвчтөний өгүүллийг тодорхой авч, нарийн мэргэжлийн эмч нарын (хамар хоолой, нүд, шүд, охидын) үзлэг, бодит үзлэг хийнэ.

III шатанд II шатны шинжилгээгээр шээсний тундаст эмгэг өөрчлөлттэй гарсан хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн хам шинжилгээ хийж, өвчний оношийг төгс тогтооно. III шатны шинжилгээгээр өвчний нэршлийн хэлбэр, явц, бөөрний үйл ажиллагааг тодорхойлно.

Бид хурдавчилсан аргаар 1982—84 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы I сараас 18 нас хүртэлх насны 6112 эрүүл хүүхдэд 1 шатны шинжилгээг хийв.

I шатны шинжилгээгээр шээсний хам шинж (улаан, цагаан бөөм, уураг, амин хүчил, бактер) бүгд 1133 хүүхдэд илэрсэн нь бүх шинжилсэн хүүхдийн 18,54%-ийг эзэлж байна.

Шээсний хам шинжийн дотор зонхилон уураг (18,5%), бактер (6,7%) тохиолдож байна.

I шатны шинжилгээгээр шээсэнд өөрчлөлт илэрсэн 1133 хүүхдээс 511 хүүхдэд шээсний тундсын ба бактериологийн шинжилгээ хийхэд бараг 1/3 (144 хүүхдэд) -д шээсний хам шинж дахин илэрсэн болно.

Энэ нь бүх шинжилсэн хүүхдийн дотор 5,2%-ийг эзэлж байна.

I шатны шинжилгээнд шээсэнд өөрчлөлттэй гарсан хүүхдийн 13,34% нь дахин шинжлэхэд өөрчлөлт илрээгүй болно. Энэ нь хурдавчилсан сорилт гаднын уургийн хольц, шээсний замын эд эс, салс, бактер, шээсний бүтцэд их мэдрэг, шээс шинжилгээнд цуглуулах бэлтгэл бүрэн хангаагүй байсантай холбоотой байж болох юм.

II шатны шинжилгээгээр шээсний хам шинж сургуулийн насны хүүхдэд сургуулийн өмнөх насныхаас илүү (60 ба 40%) тохиолдож байна.

Харин шээсний хам шинж охидод илрэх нь хөвгүүдээс (харьцангуй 75 ба 25%) илүү байна.

II шатны шинжилгээгээр шээсний хам шинжийн дотор шээс цагаан бөөмтөх (72,2%), бактер (28,1 %), улаан бөөм (22,2%) зонхилон тохиолдож байна. II шатны шинжилгээгээр 13 хүүхдэд (9%) шээсэндэх өөрчлөлт бусад өвчинтэй (вульвит, вагинит, уретрит г. м.) холбоотой байв.

III шатны шинжилгээгээр хоёрдахь удаагаа шээсэнд өөрчлөлттэй гарсан 87 хүүхдийг Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлгийн бөөрний тасагт хэвтүүлж онош тодруулах хам, төлөвлөгөөт шинжилгээнүүдийг хийсэн юм. III шатанд эмнэлэгт хэвтүүлж шинжилсэн 87 хүүхдээс 78 хүүхдэд бөөр, шээсний замын үрэвслийн онош батлагдсан болно.

Хүүхдийн бөөр, шээсний замын үрэвслийн давтамж бидний судалгааны урьдчилсан байдлаар 4,2% буюу 1000 хүүхдэд 42 байна. Бусад хүүхдэд (11,6%) гүйлсэн булчирхайн архаг үрзвсэл, шээрэн, шүд хорхойтох, хялгасан хорхой, цавь-хушганы ивэрхий зэрэг эмгэг илэрсэн болно. Эмнэлэгт хэвтүүлж эмчилсний дараа шээсэндэх өөрчлөлт бүрэн арилав.

Эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн бөөр, шээсний замын үрэвсэлтэй 78 хуүхдийн дотор охид, хөвгүүдээс илүү (83,5, 16,7% байна. Харин сургуулийн насны хүүхэд өвчлөх нь сургуулийн өмнөх насныхаас илүү байна  (59;41 %).

Шээсний хам шинжийн дотор цагаан бөөм (51.1 %), бактер  (29,49%) тохиолдож байна.

Бид бөөр, шээсний замын өвчнийг оношлохдоо ЗСБНХОУ-ын хүүхдийн мэс засал, хүүхдийн өвчин судлалын эрдэм шинжилгээний институтын ангиллыг (2)  баримтлан үндсэн 5 бүлэгт багтаасан болно.

Пиелонефритын бүтцийн дотор анхдагч пиелонефрит 78,3%, хоёрдогч пиелонефрит 20,5% байна. Хоёрдогч пиелонефриттэй хүүхдэд зонхилон бөөрний тэвш аяганцар, шээлүүрт төрөлхийн өөрчлөлт гажиг илэрч байна. Энэ нь шээсний гаралт саатах, үрэвсэл үүсэх шалтгааны 62,5%-ийг эзэлж байна. Бодисын солилцооны хямралын улмаас үүссэн хоёрдогч пиелонефрит 37,5% байна. Энэ нь ЗСБНХОУ-ын судалгаатай адил байна.

Шээсний замын халдвар янз бүрийн хотод 80,3—82,85% байна. Харин хоёрдогч пнелонефритын илрэх давтамж ЗСБНХОУ-д БНМАУ-ыг бодвол 2,5—3 дахин их байна. Гломерулонефритын тохиолдол адил байна. Харин манай орны нөхцөлд зонхилон шээс цустай гарах хэлбэр тохиолдож байна., Хүүхдийн бөөр, шээсний замын төрөлхийн ба удамшлын өвчин ЗСБНХОУ-ыг бодвол 6—7 дахин ховор тохиолдож байна. Бусад өвчний дотор капилляротоксикозын дараах нефрит зонхилж байна.

Дүгнэлт ЗСБНХОУ-ын туршлагаар хүүхдийн бөөр, шээсний замын өвчнийг илрүүлэх хурдавчилсан аргыг хэрэглэж нэг зэрэг олон хүүхдийг хамран 3 үе шаттайгаар шинжилгээ хийв.

I      шатанд шинжилсэн 6112 хүүхдийн 18,54%-д шээсний хам шинж илэрч, үүний дотор зонхилон уураг (18,5%), бактер (6,7%) тохиолдож байна. Шээсэндэх өөрчлөлт зонхилон сургуулийн насны хүүхдэд (55,3%) тохиолдож байна. II шатанд шинжилсэн 511 хүүхдэд шээсний тундсын ба бактериологийн шинжилгээ хийхэд бараг 1/3-д дахин шээсний хам шинж илэрч байна. Энэ нь I шатанд шинжилсэн бүх хүүхдийн 5,2%-ийг эзэлж байна.

II      шатны шинжилгээнд зонхилон шээс цагаан бөөмтөх (72,2%), бактер (28,1 %), улаан бөөмтөх (22,2%) шинж илэрч байна.

Шээсэндэх өөрчлөлт голдуу сургуулийн насны хүүхдэд тохиолдож байна (60,0%).

III шатанд II шатны шинжилгээгээр дахин шээсний хам шинж илэрсэн 87 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж 78-д нь онош тодруулах бөөрний хам шинжилгээг хийж өвчний оношийг тогтоов.

Хүүхдийн бөөр, шээсний замын өвчний бүтцийн дотор пиелонефрит 50,0%, шээсний замын халдвар 39,7 %, гломерулонефрит 6,4%, бөөр, шээсний замын төрөлхийн ба удамшлын өвчин 1,5%-ийг эзэлж байна.

Манай орны нөхцөлд хүүхдийн бөөр, шээсний замын өвчнөөр өвчлөх нь урьдчилсан байдлаар 4,2% (буюу 42:1000) байна. Энэ нь хүүхдийн бөөр, шээсний замын үрэвслийг эрт илрүүлэн оношлох нь практикийн чухал асуудлын нэг болохыг харуулж байна.

Зонхилон халдвар үрэвслийн гаралтай бөөрний эмгэг тохиолдож байна. Харин ихэнх тохиолдолд өвчний эхлэл, явц тодорхой биш, өвчин нь хожуу оношлогдож байна. Иймд өвчнийг эрт идэвхтэй илрүүлэн оношлох, цаг тухайд эмчлэх, диспансерчлах асуудал практикийн чухал ач холбогдолтой юм.

 

Ном зүй

1. М.Д. Гасанов — \\\\\\\\\\\\\\\"Система раннего выявления и этапной диагностики заболеваний почек у детей\\\\\\\\\\\\\\\" 1980.
2. М.С. Игнатова, Ю.Е. Вельтишев —\\\\\\\\\\\\\\\"Заболевания почек у jдетей\\\\\\\\\\\\\\\" 1982.
3. Е.М. Тареев —\\\\\\\\\\\\\\\"Болезни почек\\\\\\\\\\\\\\\" 1983.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3775
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК