Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Хүүхдийн биеийн байдлыг тооцоолон үнэлэх
( Судалгааны өгүүлэл )

Н. Доржсүрэн, Г, Данзан

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын эх нялхсын нэгдсэн төв

 
Абстракт

ОЦЕНКА ТЯЖЕСТИ СОСТОЯНИЯ БОЛЬНЫХ ДЕТЕЙ РАННЕГО ВОЗРАСТА МАТЕМАТИЧЕСКИМ МЕТОДАМ

Н. ДОРЖСУРЕН, Г. ДАНЗАН

Проведенное исследование авторами у 59 больных детей для оценки тяжести состояния с помощью математичеекой обработки, отобраны наиболее значительные нризнаки и определена их инфоративная ценность по Кульбаку, в соответствии с этим составлены оценочные таблицы функционального состояния организма детей.

На основе проведенного исследования авторы пришли к выводу о том, что использование табличного метода дает возможность оцөнить состояние больных детей в данный момент и при динамическом наблюдении, что имеет практическое значение.

Бага насны, өвчтэй хүүхдийн биеийн байдлыг үнэлэхэд багагүй бэрхшээлтэй байдаг. Өвчтөний биеийн байдлыг зөв үнэлэн цэгнэх шаардлага эмчийн практик үйл ажиллагаанд алхам тутам тохиолддог. Өвчтөний биеийн байдалд өгсөн эмчийн анхны үнэлэлт дүгнэлтээс онош, эмчилгээний тактик, өвчтөний цаашдын хувь заяа ихээхэн хэмжээгээр шийдэгдэнэ. Өвчтөний биеийн байдалд өгсөн үнэлгээ нь товч тодорхой, энгийн ойлгомжтой байхын зэрэгцээ урьдах үзлэгийн үнэлгээнүүдтэй харьцуулах  боломжтой  байх  хэрэгтэй юм.

Сүүлийн 10 гаруй жилд анагаах ухааны практикт хүүхдийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, тавиланг тодорхойлоход тооцоолох арга хэрэглэх талаар шинжлэх ухааны үндэстэй арга зүй боловсруулагдсан тухай (1—5) хэвлэлд олонтаа мэдээлэх боллоо.

Хүүхдийн өвчин судлалын практикт Е. В. Гублер, Э. К. Цыбулькин, И. М. Во-ронцов, В, Ф. Шемитов зэрэг эмч эрдэмтдийн хийсэн сүүлийн жилүүдийн судалгааны ажлууд уг асуудлын үр ашигтай болохыг нотолж байгаа билээ.

Бидний энэ ажил бага насны өвчтэй хүүхдийн биеийн байдлын хүнд, хөнгөнийг үнэлэн тооцоолох аргыг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэглэхээр боловсруулж, өвчний шинж тэмдгийн илрэлийг (мэдээллийг) аль болохоор ойлгогдох энгийн загварчлалд оруулан, өвчний явцад хяналт тавих, эмчилгээг хугацаа алдалгүй хийх, өвчний тавилангийн баримжаа тодорхойлоход хэрэглэх зорилго тавив. Материал арга зүй: Амьсгалын замын болон ходоод гэдэсний өвчтэй бага насны 59 хүүхдийн биеййн байдалд клиникийн үнэлгээ өгч шинжин дүгнэв. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн эмнэл зүйн явцыг 1—2 хоногийн турш хянан ажихдаа тусгай программын дагуу 2-оос 14 удаа үнэлгээ өгч, уг материалыг боловсруулахдаа Кульбакийн   (Ук) томъёог: (4)

логарифм ашиглан Е. В. Гублерийн (2) боловсруулаан аргачлалын дагуу шинж тэмдгийн мэдээлэх чадварыг тогтоов.

Хүснэгт 1-д өвчтөний биеийн байдлыг үнэлэхэд ашигласан эмнэлзүйн үндсзн 13 шинжээс зөвхөн 3-г дэлгэрэнгүй байдлаар авч, шинж тэмдэг нэг бүрийг тооны үзүүлэлтээр илэрхийлэхийн хамт тэдгээрийн үечлэлүүдийн мэдээлэх чадварын нийлбэрийг  тус тусд нь гаргав.

Дээрх үндсэн 13 шинж тэмдгийн мэдээлэх чадварын хэмжээнд үндэслэн хүүх-дийн биеийц байдлыг тоон хэмжээсээр илэрхййлж болох юм гэж бид үзлээ. Эмнэл зүйн шинж тэмдгийн үечлэлүүдийн тоон хэмжээсүүдийг пропорциональ байд-лаар  ихэсгэн  бутархайг  нэгтгэх замаар^ баллын үнэлгээнд    шилжүүлж өвчтөний бнемйн  байдлыг үнэлэн дүгнэх хүснэгт зохиов.

Хүснэгт  2-ыг  хэрэглэх арга;

Илэрч буй шинж тэмдэг нэг бүрийг хүснэгтийн үечлэлд заасантай харьцуулан баллын системээр үнэлэн тэдгээрийн нийлбэрийг дүгнэлт болгон ашиглана.Өгөгдсөн баллын ниилбэр, их байх тусмаа хөнгөн, давтан үзлэгийн нийлбэр дүн ихсэн давтагдах нь хүүхдиин биеиин байдал сайжирч байгааг, харин баллын нийлбэр бага буюу багасах нЬ өвчтөн хүндрэн муудаж байгааг илэрхийлнэ. Иймд давтан үзлэгуудийн баллын ниилбэр яаж өөрчлөгдөж буйг урьдах үзлэгүүдийн дүнтэй харьцуулан дүн шинжилгээ хийнэ.

Давтан үзлэгүүдийн баллын нийлбэр, хугацаа хоёрыг харьцуулан графикаар дүрсэлбэл өвчтөний биеийн байдалд өгсөн үнэлгээ улам тод ойлгомжтой болохын хамт өвчний тавилан явцад дүгнэлт өгөх нэг үндэс болно.

ТАЙЛБАР: Хүснэгтэнд баллын үнэлгээ гэсний эхний эгнээний тоо (24 20 1Я V нь баллын нийлбэрийг заах тоо бөгөөд график дүрслэлд зориулагдсан, хоёр дахь эгнээний тоо (1,2,3...) нь үнэлж буй шинж тэмдгийн дугаар  болно.

Өвчтөний биеийн байдлыг тооцоолох аргаар үнэлэн дүгнэхдээ хүүхднйн биеийн байдал дунд бол хоногт (1—2), хүндэвтэр (2—3), хүнд (3—4), маш хүнд, туйлын хүнд үед 5-аас дээш удаа тус тус үзэж дүгнэлт өгнө. Тухайн байдлаа болж зарим хүнд өвчтөнг цаг, минутаар үнэлэн дүгнэх шаардлага тохиолдоно.

Биеийн ерөнхий байдлын тоон үнэлгээний тэмдэглэл: дунд—5, хүндэвтэр—4, хүнд—3, маш хүнд—2, туйлын хүнд—1 гэж тус тус тэмдэглэнэ. Үзэж үнэлгээ өгсөн эмч, сувилагч гарын үсгээ зурна.  (Загвар жишээ. Хүснэгт 3).

Өвчтэй хүүхдийн биеийн байдлыг үнэлэн дүгнэх хүснэгтийг (2) ашиглах загвар гарган тодорхой өвчтөнд хийсэн ажиглалтыг жишээ болгон хүснэгт 3-д харуулав.

Хүснэгт 3-ын график дүрслэлээс харахад өвчтөний биеийн байдал 15/1Х-ны 9—11 цаг хүртэл маш хүнд байснаа 17—19 цаг хүртэл сайжирсан боловч 15/1Х-ны 21 цагаас дордох байдалтай тул эмч онцгой анхаарч эмчилсний үр дүнд 17/1Х-ны 17 цагаас хойш сайжрах төлөвтэй болсныг жишээ болгон харуулав.

Дүгнэлт: 1. Өвчтөний шинж тэмдгийн илрэлийг тоон хэмжээст (үзүүлэлтэнд) оруулан өвчтөний бйеийн байдлыг тооцоолон үнэлж дүгнэх боломжтой юм. ,

2.         Тооцоолсон үнэлгээний баллын нийлбэр нь зөвхөн өвчний эхний үед бус давтан үзлэгүүдийн нийлбэрүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийж, өвчний явц, өөрчлөлтийг цаг тухайд нь илрүүлэх, тохиолдож болох хүндрэлээс сэргийлэх, тавилан явцыг дүгнэх боломж олгож байна.

3.           Өвчний эмнэл зүйн явцад энэ аргаар тасралтгүй хяналт тавьж амьдралын чухал эрхтэн системийн эмгэг байдал, хямралын өөрчлөлтийг хугацаа алдалгүй тодорхойлох боломж олгож байгаа тул эмчилгээний чанарыг сайжруулах бололцоотой юм. Энэ нь хот хөдөөгийн аль ч нөхцөлд хэрэглэх боломжтойгоос гадна бичиг цаасны ачааллыг багастах, цаг хэмнэх тул эмчийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгоход дөхөм үзүүлж болох талтай.

Ном зүй

1. И. М. Боронцов, Е. В. Тублер, Э. К. Цыбулкин —Применение методов вычеслительной диагностики для выбора тактического решения при угрожающих состоямиях у детей. Вопр. охр. мат, 1981. 7. 3—8
2. Е. В. Гублер—Вычислительные методы анализа и распознавания патологических процессов. Л. 1978. 294
3. В. Ф. Шемитов—Токсикоз острой пневмонии у детей раннего возраста. Автореф. дис. докт. мед. наук. М. 1979
4. Вычислительная диагностика в практике экстренной и специализированной помощи в педиатрии. Сборник научных трудов под ред. И. М. Воронцова и Е. В. Гублера. Л. 1984
5. Использование математических методов в комплексной оценке состояний детского организма (методические рекомендации) М. 1977.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1344
Судлаачдын бусад өгүүлэл
Г
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК