Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Бага насны хүүхдийн амьсгалын эрхтэний цочмог өвчний үеийн зүрхний хурц дутагдал
( Судалгааны өгүүлэл )

Ч. Цогт-очир

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

СЕРДЕЧНАЯ НЕДОСТАТОЧНОСТЬ ПРИ ОСТРЫХ БРОНХОЛЕГОЧНЫХ ЗАБОЛЕВАНИЯХ У ДЕТЕЙ РАННЕГО ВОЗРАСТА

Ч. Цогт-Очир

Проведены клинические и электрофизиологические исследевания у 130 детей с острым бронхолегочными заболеваниями и у 30 здоровых детей раннего возраста.

Обнаружены миокардиодистрофические изменения 41,5 % острый миокардит 16,5 % и нарушения кровообрашения по типу право, левожелудочковой недоста-точности, которые следует учитывать при порведении терапии, особенно во время инфузионных мероприятий при реанимации и интинсивной терапии этих больных.

Бага насны хүүхдийн гуурсан хоолой, уушгины цочмог өвчний үед хүчилтөрөгчийн дутагдал, хордлого зэргээс зүрхний булчингийн бодисийн солилцоо хямарч, түүний агших, тэлэх ажиллагаа алдагдаж өвчин үүсгэгч вирус нянгийн үйлчлэлээр зүрхний булчин үрэвсэн гэмтэх, эргэлтийн цусны эзлэхүүн (эцэ) болон цусны их, бага эргэлтийн эсэргүүцэл өөрчлөгдөж зүрхний хурц дутагдалд ордгийг эрдэмтэд (1,4—5) тогтоожээ. Уушгины үрэвсэлтэй хүүхдийн 60—70%-д ийм хүндрэл тохиолддог   (2—3).

Улаанбаатар хотын хүүхдийн 2-р  эмнэлэгт хийсэн судалгааны дүнгээс үзэхэд амьсгалын цочмог өвчнөөс эндэх шалтгааны 23,4%-ийг зөвхөн зүрхний өөрчлөлт эзэлж байна. Бид бага насны хүүхдийн гуурсан хоолой, уушгины цочмог үрэвслийн үеийн зүрхний хурц дутагдлын хэлбэр түүний эмнэл зүйг судлан оношлох, эрчимтэй эмчлэх аргыг улам боловсронгуй болгох зорилт тавив.

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ. Өвчний явцанд ЭКГ, ФКГ-г хийж, зүрхний зүүн баруун ховдлын агшилтын үе шатыг тогтооход ПКГ, уушгины Реограмм, зүрхний агшилтын багтаамж тодорхойлоход интеграль реограммын аргуудыг тус тус хэрэглэн, төвийн венийн даралтыг Вальдманы  аргаар хэмжлээ.

Миокардитыг зүрхний булчингийн үйл ажиллагааны хямралаас ялган оношлоход эмнэлзүйн шииж, электрофизиологийн аргуудаас гадна калийн сорил хэрэглэв. Улаанбаатар хотын хүүхдийн 2-р эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын эрхтний цочмог үрэвслийн хүнд хэлбэрийн улмаас эмчлүүлсэн нэг сараас 3 насны 130 хүүхдэд хийсэн судалгааны дүнг статистик аргаар боловсруулав.

Эрүүл тухайн насны 30 хүүхдэд хийсэн шинжилгээний дүнг судал-гааны үндсэн материалтай харьцуулав.

СУДЛАГДСАН БАЙДАЛ, ШҮҮМЖ. Судалгаанд хамрагдсан өвчтөний 42,4% нь гуурсан хоолойн, 57,6 % нь уушгины үрэвсэлтэй, 2/3 нь биеийн байдал хүнд, 1/3 нь маш хүнд гэсэн үнэлэлттэй байв. Амьсгалын эрхтний үрэвслийн хэлбэрээс хамаараагүй зүрхний өөрчлөлтийг харгалзан өвчтөнг 2 бүлэг болгов.

  1. бүлэгт зүрхний булчинд бодисын солилцоо хямарсан шинжтэй 54 (41,5%) хүүхэд байв. Эдгээр өвчтөний эмнэл зүйн шинж нь зүрхний авиа түргэсэх, бүдгэрэх, амьсгаадах цаашдаа зүрхний баруун хязгаар өргөсөх, элэг томрох, гар хөл хөхрөх шинж илэрч байв. ЭКГ-д синусын гаралтай тахикарди, Q-T хэрчим уртсах, Т шүд намсах, агшилтын үзүүлэлт уртсах зэрэг өөрчлөлт илэрч байв.
  2. бүлэгт миокардиттай 22 (16,9%) өвчтөнд дээрхээс гадна, зүрхний нэлээд хүнд хэлбэрийн дутагдлын шинж болох хөхрөх, амьсгаадах, элэг томрох, хавагнах, зүрхний авиа эрс бүдгэрэх зэрэг шинж илрэв. Эдгээр өвчтөнд анхны ЭКГ, дараа нь калийн бэлдмэл хэрэглэж 60, 12(1 минутын дараа давтан ЭКГ хийхэд S-T хэрчим, Т шүдний өөрчлөлт хэвээр байв.

ЭКГ-д дээрх өөрчлөлтөөс гадна R шүдний далайц 5,7±0,42 мм (хэвийн хэмжээ 8,9±0,5 мм) болж намсах, Т шүд тэгшрэх, S-T хэрчим гол шугамаас хазайх, агшилтын үзүүлэлт уртсах зэрэг өөрчлөлт ажиглагдав. Эдгээр өвчтөний 4/5-д зүрхний цахилгаан дамжуулалт ямар нэг хэмжээгээр саатсан байв.

Үүнд: 40,2 %-д тосгуур доторхи, 59,8%-д ховдлын дамжуулалт хямарч, голчлон Гиссын баруун багцын хоригоор илэрч байв. ЭКГ-д зүрхний баруун тосгуурын ачаалал ихэдсэн шинж тэмдэг болох Р шүд 3,4±0,5 мм (хэвийн хэмжээ Р-2,0±0,2 мм) болж өндөрсөх шинж амьсгалын эрхтний үрэвсэлт өөрчлөлт, хэлбэрээс хамаарахгүйгээр нийт өвчлөлд 42,4% тохиолдов. Миокардитын 30,0 %-д үнхэлцгийн шүүдэст, идээт үрэвсэл хамт явагдаж байлаа. Энэ үед ЭКГ-д R шүдний далайц эрс намсах, Т шүд арилах, S-T хэрчим гол шугамаас дээш хазайх шинж илэрч байв.

Кабрера Монрой нарын шалгуураар зүрхний баруун ховдлын ачааллыг ЭКГ-д үнэлж үзэхэд нийт өвчтөний 21,4%-д агшилтын, 32,3%-д тэлэлтийн үеийн ачаалал ихэдсэний дам өөрчлөлт илэрч байв. Эдгээр өвчтөний 4/5-д рентген зурганд баруун хил өргөссөн байв.

Түүнчлэн зүрхний баруун ховдлын агшилтын хүчдэлийн үеийн адил эзэлхүүнт агшилтын шат богиноссон байгаа нь бага эргэлтийн судасны эсэргүүцэл ихэссэнээс баруун ховдол, тосгуур  дүүрэлт ихссэн эзэлхүүний ачаалалд орсны дам шинж гэж эрдэмтдийн (1) тайлбарласантай тохирч байна.

Үүний өөр нэг нотолгоо нь төвийн венийн даралт 59 өвчтөнөөс 28-д их байсан явдал юм. Судалгаанд хамрагдсан өвчтөний 8 % -д зүрхний титэм судасны дутагдлын шинж болох цохилт хэт түргэсч 1 минутанд 210 ба түүнээс олшрон ЭКГ-д Т-Р эрс ойртон Т шүд өндөрсөж байв.

Эмнэл зүйн талаас хүүхэд хэт тайван бус болж, арьс цайвар, зэвхий болон, зүрхний авиа бүдгэрч, гэдэс нь дуугарч байв.

Хүснэгт 1-ээс үзэхэд зүүн ховдлын хүчдэлийн үе богиносож, миокардин агшилтын индекс уртассан (Р<0,02) байгаа нь амьсгалын эрхтний өвчин эхэн үеийн мэдрэл хордлого, симпатик мэдрэлийн хүчдэлийн улмаас зүрхний агшилтын гипердинамик өөрчлөлт болсонтой холбоотой. Ийм өвчтөний 50%-д баруун ховдлын булчингийн ажиллагаа зүүн ховдлоос илүүтэй ачаалалд өртөгдсөнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл бага эргэлтийн эзэлхүүн даралт ихэдсэний улмаас баруун ховдлын агшилт суларсны шинж тэмдэг юм. Уушгины үрэвслийн процесс ихтэй өвчтөний уушгины реограммд баруун ховдлын ачаалал эрс ихэссэнийг харуулах РГ-ийн дүрсийн далайц эрс намсаж реограммын индекс 0,35±0,02 (хэвийн хэмжээнд 3,10±0,24) багассан байв. Ийм хэлбэрийн өөрчлөлтийг уушгины судасны даралт эрс ихэссэн шинж тэмдэг гэж эрдэмтэд үзжээ.

Зүрхний агшилтын багтаамж 1 хүртэлх насанд 6,4±0,14 мл (хэвийн хэмжээ8,1±0,6 мл) 1—3 насанд 13,6±0,97 мл болон тус тус багасч байв. Зүрхний цохилтын тоо хэдийгээр олширч дунджаар 1 насанд 184±27, 1—3 насанд 147±32 байсан боловч зүрхний минутын багтаамж 1 насанд 0,89±0,02 л (хэвийн хэмжээ 2,09±0,16 л) болон бага хэвээр байлаа.

Зүрхний зүүн ховдолд захын судаснаас үзүүлэх эсэргүүцэл 1 хүртэлх насанд 6358,1 ± 142,2 дин/с/см2 (хэвийн хэмжээ нь 2782,1 ±51,84 дин/с/см2) болон ихэссэн байна. Энэ нь зүрхний зүүн ховдлын ачааллыг ихэсгэн улмаар дутагдалд хүргэх нэг хүчин зүйл болж байна.

Амьсгалын эрхтний өвчтэй хүүхдийн цусны калийг шинжилж үзэхэд нийт өвчний 67,2 % сийвэнгийн, кали дунджаар 2,73±0,11 мэкв/л (хэвийн хэмжээ 4,0—5,1 мм/г, улаан бөөмийн кали 57,8±6,30 мэкв/л болон (хэвийн. хэмжээ 95,52± 1,73 мэкв/л Г. Данзан) багассан байна.

Сийвэн улаан бөөмд кали багадсан өвчтөний ЭКГ-д TII шүд дунджаар 0,85±0,01 мм (хэвийн хэмжээ 3,4±0,2 мм) болон намссан байна. Мэдрэл хордлогын эхэн үед нийт өвчтөний 12,6% сийвэнгийн үүний 1/3-д улаан бөөмийн калийн хэмжээ багадсан байлаа.

ФКГ-Д I, II авианы далайц намсахаас гадна 59,7% -д Q-T хэрчим Q-II зайнаас 0,03-сек-ээс илүүтэй зөрөн (Хегглины хам шинж) ажиглагдав. Амьсгалын эрхтний цочмог өвчний зүрхний цочмог сулралын эмчилгээг эмнэл зүй, ЭКГ-ээр ялган оношлож ялгавартай хийнэ.

Зүрхний реполяризацийн хямралтай хүүхдийн эмчилгээнд глюкоз, инсулин,  калий холимог (7,5%) кали хлоридын уусмалыг 1 кг жинд мэкв/г-аар тооцон глюкозоор 1,3% болгон шингэлэн дуслаар хийж 60, 120 минутанд багтаан ЭКГ-г бичихэд 52- өвчтөний 43-д Т шүд өндөрсөн (Р<0,02) S-T хэрчим тэгширч, сийвэнгийн калийн хэмжээ дээшилсэн байв. Цусны эргэлтийн дутагдлын шинж тэмдэг илэрсэн 30 өвчтөнд нас тутамд корглюкин 0,06%-0,1 мл-ээр тооцон глюкозоор шингэлэн хоногт 2 удаа судсаар тарив. Зүрхний булчингийн агшилт өөрчлөлтийг ПКГ-аар хянахад глюкозид хэрэглэсний дараах 2 дахь хоногоос өвчтөний 77%-д ховдлын агшилт, хөөлтийн үе уртасч (Р< <0,02) ЭКГ P-Q хэрчим 0,01—0,02-аар уртасч зүрхний цохилтын тоо 1 минутанд 10—18-аар цөөрсөн байв. Харин ЭЦЭ багаас ЗСЭ их болсон 7 хүүхэд судасны лугшилт цөөрөөгүй ба артерийн даралт ихэссэн байна.

ДҮГНЭЛТ: 1. Бага насны хүүхдийн амьсгалын замын эрхтний цочмог өвчний үеийн хүндрэлд зүрхний хурц дутагдал цөөнгүй тохиолдож, эмнэл зүйн шинж болон ЭКГ-ээр оношлоход зүрхний булчингийн бодисын солилцоо хямарсан (41,5%), үрэвсэл илэрсэн (16,5%), титэм судасны дутагдал (8%) зэрэг хэлбэрүүд голчлон тохиолдох ба цусны эргэлтийн дутагдал нь баруун ховдол, тосгуурын (61,2%), зүүн ховдлын  (38,8%) дутагдлаар илэрч байна.

  1. Амьсгалын эрхтний цочмог өвчний эрчимт эмчилгээнд шингэн сэлбэх болон бусад зүрхний ачааллыг нэмэгдүүлж болох үйлдэл хийхдээ зүрхний булчингийн хэвийн ажиллагааг харгалзах нь зүйтэй.
  2. Амьсгалын эрхтний цочмог өвчний эрчимт эмчилгээнд зүрхний гликозид хэрэглэх заалтыг хянуур болгож, зөвхөн миокардийн дутагдалтай өвчинд эмнэл зүй ЭКГ-ийн хяналтын дор хэрэглэх нь зүйтэй юм.

 

Ном зүй

1. Л. В. Асмаловская—Состояние правосердечной гемодинамики и некоторые нарушения в электролитном обмене при пневмонии у детей Автореф. дисс канд Смоленск. 1972. 41—45
2. М. Б. Коган—Сердечно-сосудистые растройства при острой пневмоний у детей и их патогенетическая терапия Дисс. док. Л. 1980.
3. 3. Б. Ляликова, Е. А. Соболева—Сердечно-сосудистая система ири пневмониях у детей. ВОМ ид 1980. 8. 58.
4. Е. С. Орач—Кардиальный синдром при пневмоний у детей раннего возраста. Дисс. канд. Львов. 1969. 45—52.
5. В. В. Парин, Ф. 3. Меерсон—Очерки клйнической физиологии кровообрашения. М. Медицина. 1965.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2121
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК