Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Үр аяндаа зулбах үеийн ийлдсийн иммуноглобулины хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Д. Дариймаа

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

СОДЕРЖАНИЕ,СЫВОРОТОЧНЫХ  ИММУНОГЛОБУЛИНОВ ПРИ САМОПРОИЗВОЛЬНЫХ АБОРТАХ

Д. Дарийма

При самопроизвольном прерываиии беремеяности, в сроке 13—18 недели происходит снижениё содержания IgG в сыворотке крови беременных. Поэтому при угрозке прерывания беременносты изучение сбщего гуморальнего иммунитета может быть использован в качестве допольнительных диагностических тестов.

Эх барихын зарим хүндрэлийн үед эх, ургийн ус, ихэсийн эдэд мэдрэг болох, дархлалын тэсвэржих чанар алдагдах, харшлын өөрчлөлт гарах зэрэг олон төрлийн эмгэг урвал болдог (1, 2) гэх боловч эх үрийн дархлалын зохицлын нарийн зүй тогтол, дархлалын зөрчлийн механизмыг бүрэн гүйцэд нээж чадаагүй байна.

Ихэнх судалгаанаас үзэхэд эрүүл жирэмсний явцад JgG байнга өөрчлөгддөг ба 20 долоо хоногтойгоос багасч, жирэмсний 36—39 долоо хоногтойд нэлээд буурч байжээ. Үүнийг зарим судлаачид (3. 4. 5) иммуноглобулин эхээс ургийн бие рүү нэвтрэх нь ихсэж буйтай холбоотой гэж тайлбарлажээ. Гэтэл нөгөө хэсэг судлаачид (6, 7) цусны сийвэн дэх иммуноглобулин G багасах нь ихэсийн хорионы тробобласт дээрх эсрэгтөрөгчтэй эхийн иммуноглобулин нэгдэж ургийг зулбуулах шалтгаан болдог гэж үзсэн байна. Бид хэвийн жирэмсэн ба үр аяндаа зулбах үед шингэний дархлалын урвалыг судалж үзэх зорилт тавив.

Судалгааны арга. Цусны сийвэн дэх JgG, JgA, JgM-ийг Манчины дархан нэвчилтийн аргаар хүний иммуноглобулины эсрэг сийвэн (Могdic Jmmunologicalis Netherlands) ашиглан судлав.

Судалгааны материал

Судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийг 3 бүлэгт хуваав. I-бүлэгт хэвийн жирэмсэн 40 эмэгтэй, жиших бүлэг. II-бүлэг үр аяндаа зулбасан буюу зулбахаар тулгамдсан 100 эмэгтэй. III-бүлэгт үр аяндаа зуршин зулбасан, зулбахаар тулгамдсан 40 эмэгтэйг тус тус хамруулав. Жирэмсний хугацаа нийт эмэгтэйчүүдэд 4—28 долоо хоногтой байв. II, III бүлгийн эмэгтэйчүүдэд хурц үрэвсэлт өвчнөөр өвчилсөн, халдваржсан зулбалт болсон тохиолдлыг судалгаанд оруулаагүй болно. Судалгааны бүлгийн эмэгтэйчүүдийн ихэнх нь 19—29 насны (67—3%) байсан ба хүнд нөхцөлд ажиллагчид 4% байв.

Эх барихын өгүүлэмжээс судалгааны бүлгийн эмэгтэйчүүдийн ихэнх нь сарын тэмдэг 14 насанд ирж эхэлсэн байна. II. III бүлгийн эмэгтэйчүүдийн 44,6%-д сарын тэмдэг хэвийн, 56,6%-д ямар нэг өөрчлөлттэй байсан ба 70% нь өмнөх жирэмслэлтүүд эхний 3 сарын дотор зулбажээ. II бүлгийн эмэгтэйчүүдийн 38% нь анхан төрөгч байв.

Үр дүн. Иммуноглобулины хэмжээг тодорхойлж үзэхэд (хүснэгт) хэвийн жирэмсний үед JgG-хэмжээ 18 дахь долоо хоногоос мэдэгдэхүйц буурч байна. Энэ үзэгдлийг JgG-бүлгийн иммуноглобулин ихсээр нэвтрэн орж төрсний дараа нярай хүүхэд гадаад орчинд дасан зохицоход дархлалын хамгаалах үүрэгтэй холбоотой гэж тайлбарласан судлаачидтай бид санал нэг байна.

Үр аяндаа зулбах өвчтэй эмэгтэйчүүдэд болохоор хоёр ба гуравдугаар бүлгийн аль алинд нь 18 долоо хоног хүртэлх өөрөөр хэлбэл жирэмсний 13—18 долоо хоногтойд үр зулбахаар завдах үед JgG-илт багасч байгаа нь харагдав. Үр аяндаа зулбах үед жирэмсний эрт хугацаанд JgG буурч байгаа нь эхийн дархлалын систем ургийн эсрэгтөрөгчид тэсвэрлэг болох явдал буурсантай холбоотой байж болно.

Тухайлбал, JgG-ихсийн хорионы эд дээр бэхлэгдэж эсрэгтөрөгч эсрэг биеийн бүрдэл үүсгэж ураг ховхрон зулбах процессыг даамжруулж болох талтай юм. Ийм үед иммуноглобулин G-ийн хэмжээг тодорхойлох нь оношийг батлах ач холбогдолтой байна.

Ном зүй

1. К. Братанов—Иммунные антитела в женском организме и процесс размножения Акуш и Гин 1979. 12.
2. М. Ш. Вербицкий—Изоантигенная несовместимось организмов матери и плода. Минск. Белорусь 1979.
3. В. В. Кузнечикова—Сенслбилизация беременных женщин лейкоцитарными и тромбоцитаряым изоантигечам и ее клиническое значение. Дисс. Канд. 1972.
4. К. Н. Прозоровская, Е. А. Лебедева, A. С. Ракова—Состояние гуморального иммунитета беременных женщин при угрозе прерывания беременности. Акушин. 1979. 11, 57.
5. Г. М. Савельева, Л. В. Антонова, Н. В. Дуб—Значение иммунологических исследований при неосложнениой PI осложненной беременности. Акушин 1979. 4. 23.
6. Montemigno. U, Distefano. М. Cardone. A —Minerva ginec 1969. V. 21. p. 1086—1090.
7. Ninterhoff. D. Karmen. R - Klin MS chir 1970. Bd. 48. 199—206
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1167
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК