Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Хүүхдийн цусны ийлдэст иммуноглобулин Е-г радиооиммунологийн аргаар тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

М. Оюунбилэг, Н.Оюун

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

РАДИОИММУНОЛОГИЧЕСКИЙ МЕТОД ИССЛЕДОВАНИЯ ИММУНОГЛОБУЛИН "Е" В СЫВОРОТКЕ  КРОВИ У ДЕТЕЙ

М. Оюунбилэг, Н. Оюун

Уровень иммуноглобулинов Е определял) в сыворотке крови у детей с помощью стандартного набора для радиоиммунологической диагностики фирмы Падебас прист (Швеция. 1983).

Проведено 62 определения и ИГЕ у детей, полученные при этом более высокие показатели уровня ИГЕ у больных с экземой говорят о выраженности аллергического компонента в патогенезе данного заболевания.

Орчин үед шүүдэст эмгэгшилийг гадна орчны тохиромжгүй нөхцөлөөс биеийн дархлаа алдагдсан байдал гэж үздэг.

Дархлааны байдал өөрчлөгдөх нь эсрэг бие үүсэхийг хянаж байдаг аппаратын ажиллагааны өөрчлөлтөөс их хэмжээний аллерген, антителүүд реагины төрлийн харшлын эсрэг биеийг ихээр үүсгэдэгтэй холбоотой.

1960-аад оны үед Японы эрдэмтэн Ишизака реагин нь иммуноглобулин Е-д хамаарагдах уураг юм гэж тодорхойлсон бөгөөд, энэ нь харшил үүсгэдэггүй иммуноглобулин MG зэрэг ердийн эсрэг биеэс өөр юм. Эрүүл хүнд иммуноглабулин Е нь маш бага хэмжээтэй байдаг бөгөөд амархан задардаг, биеэс 5—6 хоногт гадагш гарна. Иммуноглобулин Е-гийн гол байрладаг газар нь арьс, эпитель, бронх, гэдэс, гөлгөр булчингийн эс, цагаан цогцос, мэдрэлийн эсүүд юм. Голчлон арьсанд бэхлэгдэх учир түүнийг арьсыг мэдрэгжүүлэгч эсрэг бие ч гэж нэрлэдэг.

Сонгомол антигентэй холбогдсон иммуноглобулин Е нь арьсны эсүүдэд арьсны өөрчлөлтөд оролцох медиатр гистамины ялгарлыг ихэсгэдэг. Эдгээр нь дархлааны байдлыг алдагдуулдгаараа экземийн эмгэг жамд их нөлөөтэй. Дархлааны байдал өөрчлөгдсөнөөс өвчин үүсгэгч нянд биеийн сонгомол ба сонгомол бус эсэргүүцэл суларч өөрийн биеийн антигенд харшил болох нь амархан байдаг.

Бид шүүдэст эмгэгшилтэй хүүхдэд хоол тэжээлийн харшлыг оношлохын тулд хоол тэжээлээс бэлтгэсэн аллергенуудаар арьсны сорил тавих, шүүдэст эмгэгшилтэй хүүхдийн цусанд сүүний уургийн эсрэг, эсрэг бие үүсч байгаа эсэхийг үзэхийн тулд цусны наалдуулах урвал тавих, шүүдэст эмгэгшилтэй хүүхдийн эхийн сүүнд үхрийн ийлдсийн альбумин үзэх шинжилгээнүүд хийхэд шүүдэст эмгэгшилтэй хүүхдийн цусанд эхийн сүү, эхийн сүүнд байгаа гадны уургаас харшлын эсрэг бие үүсдэг гэсэн дүгнэлт гаргаж харшлын сонгомол эсрэг бие болох иммуноглобулин Е-г үзэх шаардлагатай гэж үзэв.

Шүүдэст эмгэгшилтэй ба эмгэгшилгүй 62 хүүхдийн цусанд хос шинжилгээгээр. 124 дээжинд иммуноглобулин Е-г Швед улсын иммуноглобулин Е-гийн эсрэг ийлдэс Падөбас Прист тестээр радио-иммунологийн аргаар тодорхойлов. Уг аргын зарчим нь цаасан дискд иммуноглобулин Е-гийн эсрэг ийлдэс шингээсэн байна. Шинжилгээний эхний инкубацын үед энэ нь туршилтын дээжний иммуноглобулинтай урвалд орно. Угаасны дараа иммуноглобулин Е-гийн эсрэг радио идэвхт изотоптой эсрэг биеийг нэмэхэд энэ нь цаасан дискд үүссэн эсрэг биетэй холбогдоно. Дискийг угаахад радио идэвх нь ялгаран үлдэнэ. Дараа нь гамма туяагаар радио идэвхийг хэмжинэ. Энэ идэвхийн хэмжээг бодож стандартын графикт хувиараар гаргав. Энэ гарсан тоонуудын геометрийн дунджийг бодон шүүдэст эмгэгшилтэй ба эмгэгшилгүй хүүхдийн иммуноглобулин Е-гийн зэрэгцүүлсэн дундаж хэмжигдэхүүний үнэн магадтайг Т шалгуурын үнэлэлтийн утга холбогдлоор гаргав.

Иммуноглобулин тодорхойлсон 62 хүүхдээс эх нь харшлын шинж тэмдэг илэрсэн 6 нярай, эх нь харшлын шинж тэмдэг илрээгүй ба нярай, шүүдэст эмгэгшилтэй арьсан дээр нь сүүн тавын тууралттай 1—3 сартай 7, нойтон экземтэй 4—6 сартай 10, 7—12 сартай 12, шүүдэст эмгэгшилгүй эх нь харшлын өчиггүй 1—3 сартай 6, 4—6 сартай 6, 7—12 сартай 6 хүүхэд шинжилгээнд хамрагдав.

Зөвлөлтийн эрдэмтдийн судалгаагаар харшлын өчигтэй нярай хүүхдийн цусны ийлдэст иммуноглобулин Е-гийн хэмжээ нэмэгдсэн байна (1). Бидний хийсэн шинжилгээний дүнг хүснэгтээс харахад харшлийн шинж тэмдэг илэрсэн ба илрээгүй нярай хүүхдийн цусны ийлдэс дэх иммуноглобулин Е-гийн хэмжээ хоорондоо ялгаагүй, өөрөөр хэлбэл нэмэгдээгүй байиа.

Шүүдэст эмгэгшил илэрч эхлэх нэгээс дээш сартай хүүхдийн цусны ийлдэс дэх иммуноглобулин Е-гийн хэмжээ хүүхдийн насны бүлэг бүрт шүүдэст эмгэгшилгүй бүх бүлгийн насны хүүхдийнхээс статистикийн магадлал бүхий их байна (Р0,01). Диаграмм 1.

Хүүхдийн цусны ийлдэс дэх иммуноглобулин «Е»-ийн хэмжээ

Диаграммаас харахад харшилгүй хүүхдийн цусны ийлдэс дэх иммуноглобулин Е-гийн хэмжээ нэг сартайгаас дээш тэнцүү хэмжээгээр жигд нэмэгдсэн байна. Шүүдэс эмгэгшилтзй хүүхдийн дотроос 4—6 сартай хүүхдийн цусны ийлдэсдэх иммуноглобулин Е-гийн хэмжээ бусад сартай хүүхдийнхээс (6 дахин) нэмэгдсэн байна.

Дээрхээс дүгнэлт хийхэд:

1. Шүүдэст эмгэгшилтэй хүүхдийн цусанд иммуноглобулин Е ихсэж байна. Энэ нь уг эмгэгийн үед харшил байдгийг харуулж байна.

  1. Уг шинжилгээ нь иммуноглобулин Е эрүүл хүүхдийн цусанд бага хэмжээтэй байдаг, насны бүлэг тутамд тодорхой хэмжээгээр аажим ихсэж нэг түвшинд хүртэл нэмэгдэхэд шүүдэст эмгэгшил илэрдэг болохыг харуулж байна.
  2. Эх нь харшлын өчигтэй байсан ч нярай хүүхдийн цусанд иммуноглобулин Е илрэхгүй байгааг уг хүүхдийн биед харшлын харш төрөл бага байгаатай холбож болно.
  1. Нойтон тархмал экземтэй байгаа үед иммуноглобулин илүү ихсэж байгаа нь уг өвчний үед харшил их байдгийг харуулж байна.
  2. Бага насны хүүхдийн суурь өвчний дотроос зонхилох байр эзэлж байгаа шүүдэст эмгэгшилийг оношлож, өвчний явцыг тодорхойлох, эмчлэхэд уг шинжилгээ практик ач холбогдолтой байна.
Ном зүй

1. И. К. Пагава, Н. Ш. Манджавидзе, Т. Т. Гурганидзе—Некоторые показатели состояния соединительной ткани при наследственной предрасположенности к аллергическими инфекционно-аллергическим заболеваниям. Тезисы докладов все-союзных детских врачей. 1983. 318.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 685
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК