Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Элэгний анхдагч өмөн үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

Б. Доржготов, Н. Нямдаваа

Анагаах ухааны хүрээлэн, Хавдар судлалын төв

 
Абстракт

ОСНОВНЫЕ ФАКТОРЫ, СПОСОБСТВУЮЩИЕ ВОЗНИКНОВЕНИЮ ПЕРВИЧНОГО РАКА ПЕЧЕНИ

Б. Доржготов, Н. Нямдава

Основными факторами, способствующими возникковению первичного рака пе-чени в Монгольской Народной Республике являются вирусный гепатит, алиментарный фактор включая алкоголь, также сочетание  этих факторов.

Количественная оценка этих факторов показал, что с перенесением вирусного гепатита связан самый больщой риск заболевания (ОР=Ь,7), далее идет прием преимущественно мясную пищу перед сном (ОР=2,4), a у лиц, ранее перенесших вирусный гепатит и не правильно питающих относительный риск заболевания увеличивается до 8,9. После этого следует алкоголь. Для этого фактора относи-тельный риск заболевания составляет 1,6 a у мужчин ранее перенесших вирусный гепатит и регулярно. употребляющих алкоголь относительный риск заболевания пэвышается до 8,4.

Таким образом в условиях Монголии однообразный пищевой рацион и нару-шение режима питания играет значительную роль в развитии первичного рака печени, особенно для лиц перенесших ранее вирусный гепатит.

В МНР основным фоном сопРовождающим рака печени является цирроз печени (55,1%). В возникновении первичного рака печени значительную роль играют хро-нический гепатит, цирроз и эхинокк печени (ОР=4,7).

Профилактика и успешное лечение вирусного гепатита, тщательное соблюдение режнма питания и отказ от алкоголя, рсобенно гюсле перенесенного вирусного гепатита являются рациональными мерами профилактики первичного рака печени в условиях МНР.

Продукты, пораженные плесневыми грлбами могут служить одним из факторов, способствующих возникновению первичного рака печени. Эти сведения указывают на целесообразность и необходимость расширения подобного  рода исследований

Элэгний анхдагч өмөн (ЭАӨ)-ийн шалтгаан одоогоор бүрэн тайлагдаагүй боловч сүүлийн жилүудэд хийсэн эпидемиологийн олон тооны судалгаагаар түүний үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлс нэгэнт тодорхой болоод байна (2, 4, 5, 6, 10, 11).

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ, АРГА. Бид манай нөхцөлд ЭАӨ үүсэхэд нөлөөлж болох хүчин зүйлсийг илрүүлэхийн тул ЭАӨ бүхий 165 өвчтөн ба жиших 330 эрүүл хүмүүсээс нарийвчлан асуух журмаар хийсэн эпидемиологийн харьцуулсан судалгаа хийв.

Бид, энэ судалгааг хийхдээ корреляцын холбоо, Х2-ын тохирооны аргаас гадна сүүлийн үед өргөн хэрэглэж байгаа "Өвчлөх боломжийн коэффициент" (относительный риск) тодорхойлох аргыг (1)  хэрэглэв. Энэ коэффициентыг өвчлөх боломж ad

(ӨБ) =      томьёогоор бодно.

a, с — судалж байгаа хүчин зүйлд өртөгдсөн өвчтэй ба жиших эрүүл хүмүүс, b, d — судалж байгаа хүчин зүйлд өртөгдөөгүй өвчтэй ба жиших эрүүл хүмүүс.

СУДАЛГААНЫ  ҮР  ДҮН, ШҮҮМЖ.

ЭЛЭГНИЙ АНХДАГЧ ӨМӨН ҮҮСЭХЭД ВИРУСТ ГЕПАТИТ ӨВЧНИЙ РОЛЬ.

Бидний судалсан ЭАӨ бүхий 165 өвчтөний 85 (51,5%) нь вируст гепатитаар өвчилсөн хүмүүс байсан бол жиших бүлгийн эрүүл 330 хүний 45 (13,6%) нь уг өвчнөөр  өвчилсөн байлаа.

Вируст гепатитаар өвчилсөн тор, хугацааны ролийг тодорхойлохын тул уг өвчнөөр өвчилсөн 85 өвчтөний материалд гүнзгийрүүлсэн судалгаа хийв. (Хүснэгт 1).

Дээрх судалгаанд статистикийн анализ хийж үзэхэд ЭАӨ нь вируст гепатитаар өвчилсөн тоо буюу дахилтын тоотой корреляцын шууд, хүчтэй холбоо (Rxy=0,87)_ той байв.

ЭАӨ үүсэх нь вируст гепатитаар өвчилснөөс хойших хугацаа удах тутам нэмэгдэж байв.   (Хүснэгт 2).

Вируст гепатитаар өвчилсөн хүмүүст ЭАӨ үүсэх нь -уг өвчнөөр өвчлөөгүй хү-мүусийнхээс  6,7  дахин  их байна. Ийнхүү вируст гепатит нь ЭАӨ үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн дотор хамгийн гол  хүчин  зүйл  болж байна.  АРХИНЫ РОЛЬ. Сүүлийн жилүүдэд Европ, Америкийн орнуудад ЭАӨ нэмэгдэж байгааг зарим судлаачид (3, 6, 8) архи уух явдал нэмэгдсэнтэй холбож байна.

Бидний судалгаагаар ЭАӨ, архи хэрэглэх хоёрын хооронд корреляцын шууд хүчтэй холбоо (Rxy = 0,97) илэрч байгаа бөгөөд архи хэрэглэгчид ЭАӨ-өөр өвчлөх боломж 1,6 байгаагийн зэрэгцээгээр урьд нь вируст гепатитаар өвчилсөн, архи уудаг эрэгтэйчуүдэд уг ЭАӨ~өөр өвчлөх боломж 8,4 болон нэмэгдэж байна (Хүснэгт 3).

Дурдсан тоо баримтаас үзэхэд архийг тогтмол хэрэглэх нь ЭАӨ үүсэх хүчин зүйлсийн нэг бөгөөд ялангуяа вируст гепатитаар өвчилсөн хүмүүс архи хэрэглэх нь ЭАӨ-өөр  өвчлөх  боломжийг  ихээхэн  нэмэгдүүлдэг байна.

ХООЛЛОХ ДЭГЛЭМИЙН РОЛЬ. Хүмүүсийн хооллох дадал, заншил, хоолны төрөл, хооллох дэглэм ЭАӨ үүсэхэд хэрхэн нөлөөлдөг талаар хэвлэлд бичсэн мэдээ бага байна. Харин бидний судалгаа хоолны байдал, хооллох дэглэм нь үүсэхэд зохих нөлөөтэй   байгааг   үзүүлэв.   (Хүснэгт 4).

Гол төлөв махан хоолыг орой унтахын өмнө идэх заншил ЭАӨ бухий өвчтөнд жиших группээс 12,4% (ӨБ = 2,4) илүү байгаа ба урьд нь вируст гепатитаар өвчилсөн ЭАӨ бухий өвчтөнд дэглэмгүй хооллох заншил жиших группээс 36,9 % (ӨБ = 8,9) буюу даруй 5 дахин их байна. Үүнээс үзэхэд ялангуяа урьд нь вируст гепатитаар өвчилсөн хүмүүс дэглэмгүй хооллох нь ЭАӨ үүсэхэд зохих нөлөөтэй болох нь харагдаж байна.

Мөн бие махбодод зайлшгүй чухал шаардлагатай нүүрс ус, витаминаар баялаг хүнсний ногоо, жимсийг ЭАӨ бүхий евчтөн, жиших эрүүл хүмүүсээс 3,8 дахин бага хэрэглэсэн байна. Урьд нь вируст гепатитаар өвчилсөн ба өвчлөөгүй ЭАӨ бүхий өвчтөнийг жимс, ногоо хэрэглэх байдлаар нь хооронд нь харьцуулахад хүнсний ногоо, жимс хэрэглэдэггүй, вируст гепатитаар өвчилсөн хүмүүс ЭАӨ-өөр өвчилсөн нь харьцуулсан  нөгөө  бүлгийнхээс  11,6%   илүү байлаа.

ЭАӨ, хоол тэжээлийн хоорондын уялдаанд статистикийн анализ хнихэд корреляцын шууд, хүчтэй холбоо (Rxy=0,97) илэрсэн нь манай нөхцөлд ЭАӨ үүсэхэд, ялангуяа урьд нь вируст гепатитаар өвчилсөн хүмүүст хоол тэжээлийн хүчин зүйл тохиолдлын чанартай бишийг харуулж байна. Зарим мөөгөнцрийн ялгаруулан гаргадаг афлатоксин г. м. өмөнтөрүүлэгч бодис ЭАӨ үүсэхэд ихээхэн рольтой байгааг хэвлэлд олонтаа бичиж байгаа (5, 7) тул бид, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутагт гэрийн нөхцөлд бэлтгэж удаан хадгалсан борц, ааруул, өрөм зэрэг хүнсний зүйлээс 23 дээж авч холбогдох шинжилгээ хийхэд гол төлөв Penicillun ба Aspergillus-ын төрлийн мөөгөнцөр илэрсэн. Эдгээрээс 48 омогт шинжилгээ хийж үзэхэд 16 нь хорт чанартай байв. Энэ нь манай нөхцөлд ЭАӨ үүсэхэд афлатоксин ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг байж болохыг үгүйсгэж болохгүйг харуулж байна.

Иймээс энэ талаар эмч, биологч, эрүүл ахуйч нарын хамтарсан судалгаа хийх нь чухал юм.

ЗАРИМ АРХАГ ӨВЧНИЙ РОЛЬ. Өмөнгийн эс эмгэг өөрчлөлтгүй эрүүл эсээс үүсдэггүй, харин ямар нэг архаг өвчинд суурьлан үүсдэг нь тодорхой болсон. Хоол боловсруулах замын эрхтний архаг өвчнүүд, зарим халдварт ба паразит өвчнүүд элгэнд эмгэг өөрчлөлт бий болгож улмаар элэгний өмөн үүсэх аятай нөхцөлийг бүрдүүлнэ.

Бидний материалаар, ЭАӨ-өөр нас барсан 147 тохиолдолд задлан шинжилгээ хийхэд түүний 81 (55,1%) нь элэгний хатууралтай (цирроз) хавсарсан ба үүнээс 28 (34,6%) нь урьд нь вируст гепатитаар өвчилсөн хүмүүс байлаа. Элэгний хатууралтай хавсраагүй өмөн 66 байсны 20 (30,3%) нь урьд нь вируст гепатитаар өвчилсөн хүмуүс   байв.

Энэ судалгаанд хамрагдсан ЭАӨ бүхий өвчтөний 37,0% нь ямар нэгэн архаг өвчнөөр өвчилсөн буюу энэ өвчинтэй хавсарсан маягаар өвчилж байгаа хүмүүс байна. Гэтэл жнших эрүүл хүмүүст энэ үзүүлэлт 9,4% байв. (хүснэгт 5).

Дурдсан баримтаас үзэхэд манай нөхцөлд элэгний архаг үрэвсэл, хатуурал, бэтэг өвчнүүд ЭАӨ үүсэхэд нөлөөлдөг суурь өвчнүүд болж байгаа нь тохиолдлын чанартай биш юм. Мөн архаг цусан суулга, шимэгч хорхой зэрэг ходоод, гэдэсний архаг өвчнүүд ЭАБ үүсэхэд ямар нэг нөлөөтэй байж болох байна,

ДҮГНЭЛТ 1. Вируст гепатит, архи, хоол тэжээлийн хүчин зүйлс нь манай оронд элэгний анхдагч өмөн үүсэхэд хамгийн их нөлөөтэй байна.

2. Элэгний анхдагч өмөн энэ эрхтний архаг өвчнүүдэд суурьлан үүсэх нь цөөнгүй байгаа учир манай оронд гепатологийн тусламжийг улам өргөтгөж, чанарыг сайжруулах   шаардлагатай байна.

3. Вируст гепатитаас урьдчилан сэргийлэх, түүнийг амжилттай эмчлэх ба ялангуяа уг өвчнөөр өвчилсөний дараа архинаас татгалзаж, хоолны дэглэмийг чандлан сахих нь элэгний анхдагч өмөнгөөс урьдчилан сэргийлэх оновчтой арга мөн.

 

Ном зүй

1. В. В. Двойри, В. А. Кошеев—Оценка достоверности статистических показателей коэффициент относительного риска. Вопр. онкол. 1980, 26, 2, 66—73.
2. A. К. Кулиева, О. Г. Григорян—К вопросу о первичном раке печени Здравохр. Туркменистана. 1973. 5, 16—17.
3. Ю. Л. Розанов, В. А. Вояджан—О диагностике первичного рака печени Вопр. онкол. 1965, 11, 4, 7—13.
4. Фишзон-Рысс Ю. И. Могилевская И. A.—К этиологий и клинике первичного рака печени. Терапевт. архив. 1971, 43, 10, 14—18.
5. Bianchi. L, Busachi С, Gudat F., Torhost G., Hepatocellular careinoma. Cancer Campeign. 1982. No. 6 175—182
6. Bethke A. B., Schubert G. E. Primary hepatic cancer and liver cirrhosis autopsy srudy covering fifty years. Hepatogastroenterol. 1984, 31, No, 5 211—214.
7. Grice H. C, Moodie C. A., Smith D, C. The carcinogenic potential of anatoxin or its metobolites in rats from dams fed aflatoxia рге and postpartum. Cancer Res. 1973, 33- No2. 262—268
8. Helbig W., Voigt K. B., Zur Klinik des primaren Leber karizinoms. Kata-mnestichse Untersuchungen von 124 Patienten Arch. Geschwulstforsch., 1968, 31, No 2 158—183.
9. Michon T., Diebolt G., Linchard T., Quenum G., Sankale M. Cancer primitif du foie et infection par el hepatete B qu Senegal. CoparaiSon des Sajets cancereut avec deux groupes temoins. Biomed. Express. 1975, 23, No7, 263—266.
10. Mpat M. M. M. A. Cancer promitif du foie: Situation actuelle au Zaire. JARS Sei. Publ.,1984, No63, 111-115.
11. petie P., Boisson M. E. Cirrhoses et cancers primitifs du foie en zones tropizales. Cancers -primitifs foie 40 Congr. franc med. Dakar, 1975, Paris, 1976, 77—88.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 653
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК