Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1987, 2(62)
Хүүхдийн амьсгалын замын цочмог үрэвсэлт өвчний, эмчилгээний чухал асуудал
( Лекц )

Н. Гэндэнжамц

Анагаах ухааны дээд сургууль

 

Эрс тэс уур амьсгалтай, сэрүүн орны хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь цөөнгүй байдаг. Амьсгалын эрхтний өвчнөөр насанд хүрэгчид 262,1 % (2), 3 хүртэлх насны хүүхдүүд Улаанбаатар хотод 948,1 % (1), Хөвсгөлийн Мөрөнд 782,7% (2), Даланзадгадад 1522,7% (1), сургуулийн өмнөх насны ба сургуулийн насны хүүхдүүд 324,1 % (4) өвчилж байгаа бөгөөд үүний зонхилох нь амьсгалын замын өвчин байна. (1, 4). Дээрхээс үзэхэд амьсгалын эрхтний өвчнөөр 3 хүртэлх насны хүүхдүүд 4,7 дахин, сургуулийн өмнөх ба сургуулийн насны хүүхдүүд 1,3 дахин насанд хүрэгчдээс олонтаа өвчилж байна. Амьсгалын замын цочмог өвчнөөр өвчилсөн 25 хүүхэд тутмын 1 нь амь насанд халтай ямар нэг өвчнөөр, 30 хүүхэд тутмын 1 нь уушгины үрэвслээр хүндрэх хандлагатай байна. Иймд хүндрэлт өвчин түргэн тусдаг. Тухайлбал томуугаар өвчлөгсдийн уушгины үрэвслээр хүндрэх нь уул өвчний эхний 5 хоногт 68—82% (5) тохиолдоно. Ихэнхдээ хүндрэл өвчний 2—3 дахь хоногт эхэлж, амархан хүндэрдэг. Иймээс өвчнийг хэдийчинээ эрт, тухайлбал өвчний эхний 1—2 хоногт оношилж зөв тууштай эмчилбэл хүндрэл 2—4 дахин багасч амархан эдгэрэх төдийгүй өвчин цаашид халдварлан тархахыг хязгаарлаж болох чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн амьсгалын замын цочмог өвчнийг үүсэх шалтгаан, эмгэг жам, илрэх шинжээр нь амьсгалын замын вируст, микоплазмт цочмог халдвар (АЗВЦХ), амьсгалын замын бактерит цочмог өвчин (АЗБЦӨ), амьсгалын замын харшилт цочмог өвчин (АЗХЦӨ) гэсэн 3 бүлэгт хувааж болно. 1. АЗВЦХ-т томуу, иж томуу, аденовирус, PC вирус, риновирус хэмээх олон төрөл, төрөл дотроо олон (барагцаалбал 150 гаруй) ийлдэс хэв шинжит вирус багтана. АЗВЦХ-ын эмгэг жамын онцлог нь вирус амьсгалын замын эпителийн эсийн бөөмд нэвтрэн үржиж шинэчлэгдэн сөнөрөл, үхжил, үрэвсэл үүсгэхийн хамт цусанд орж хордох, мэдрэл, дотоод шүүрлийн тогтолцооны зохицуулах үйлийг хямраах, биеийн дархлаа урвалыг сулруулах гол дөрвөн нөлөө үзүүлдэг юм. Ингэж амьсгалын замын эпителийн дотровчид сөнөрөл, үхжил үүсч, дархлаа хамгаалалт суларсны улмаас амьсгалын замын бактериуд эмгэг төрөх идэвхжиж үрэвслийн явцыг даажруулан хүндрүүлдэг. Бидний ажиглалт судалгаанаас үзэхэд шүүдэст эмгэгшил, сульдаа, тураал, цус багатай, витамин ялангуяа (С. А. витамин) дутагдалтай тэжээвэр нялх хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь хөхний хүүхдүүдээс 2—3 дахин их байв. Сэрүүн хүйтний улиралд хүүхдүүд амьсгалын замын цочмог үрэвсэлт өвчнөөр өвчлөх нь ихэсдэг. Нар, цэвэр агаарт тогтмол гардаггүй хүүхдүүд амьсгалын цочмог өвчнөөр өвчлөх нь борогшиж чийрэгжсэн хүүхдүүдээс 6 дахин, өвчин ужирах буюу дахих нь 4 дахин их болох нь ажиглагдав. Ялангуяа их халууцаж байгаад даарах, сэрүүн хүйтэн агаар амаараа амьсгалах, хөлөөсөө цочир даарахад тун амархан өвчилдөг. Эдгээр нөлөөллөөс борогшоогүй хүүхдийн амьсгалын эрхтэний цусны эргэлтийн жигд байдал, хамгаалах урвал хям рахад тэр эрхтэний бактерийн эмгэгтөрөгч сэргэн өвчин үүсгэдэг. Иймээс энэ өвчнийг амьсгалын бактерит цочмог өвчин (АЗБЦӨ) гэж нэрлэдэг. Амьсгалын замын харшилт өвчнөөр хүүхэд өвчлөх тохиолдол ихсэх хандлагатай байгаа бөгөөд ихэвчлэн дархлаа харшлын, заримдаа харшил төстэй жамаар үүсдэг. АЗВЦХ, АЗБЦӨ, АЗХЦӨ хэмээх дэөрх гурван бүлэг өвчнийг эмнэлзүйн шинжилгээний үндсэн аргаар өвчний эхлэлийн үед баримжаалан ялган оношлож болох гурван гол хамшинж байгааг судалгаагаар тодорхойлов. Үүнийг хүснэгтээр илэрхийлье.

Хүснэгт 1-д дурдсан халдвар тархалт, хордлого, үрэвслийн шинжүүд өвчний эхний 1—2 дахь өдөр ялган оношлох боломжтой бөгөөд цаашид бактерын өвчнөөр амархан хүндэрдэг учир ялгах боломжгүй болно.

Амьсгалын замын цочмог үрэвслийн үед амьсгалын гуурс, гуурсанцрын бөглөршлийг уушгины цочмог үрэвслээс ялгах нь чухал.

Эдгээр шинж тэмдгийг зөв тодорхойлон дүгнэж чадвал уул өвчнүүдийг ялган оношлох бүрэн боломжтой байдаг.

Гэхдээ оношоо баттай болгохын тулд ийлдэс судлал, ялангуяа иммунофлюресцент (ИФ), иммунопероксидаз (ИП), макрометод зэрэг хялбар бөгөөд түргэвчилсэн аргаар шинжилгээ хийх хэрэгтэй.

Хүүхдийн амьсгалын замын цочмог өвчний үүсгэгчийн төрөл, хэв шинж, эмнэлзүйн хэлбэр, үрэвслийн байршил олон янз боловч эмгэг жамын үндсийг харгалзан халдвар хамгааллын ба эмнэлэг хамгааллын дэглэм баримтлах, халдвар өвчин үүсгэгчийн нөлөөлөл, үрэвслийн явц, амьсгалын дутал намдааж арилгах, хоргүйжүүлэх, тэнхрүүлж дархлаа хамгаалал сэргээх, болзошгүй хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн бүрдмэл, өвчний үеийг харгалзсан дараалалтай, уялдаа хэмжээ хугацааг тохируулсан оновчтой эмчилгээг цаг алдалгүй шуурхай хнйх зарчимтай.

Тайлбар: Эмнйн үйлчлэлийг -f- тэмдгээр тэмдэглэв

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2377
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК