Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
1988 оны төлөвлөгөө, зорилт
( )
 

БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн гурав дугаар чуулганаар 1988 оны улсын төлөвлөгөө төсвийг хуульчлан баталлаа.

Ард түмний аж байдлын түвшинг дээшлүүлэх, нийгэм соёлын хөгжлийн талаар 1987 онд нам, засгаас дэвшүүлсэн зорилт амжилттай хэрэглэж, сайхан амжилт олсныг чуулганаар тэмдэглэв. Тухайлбал эрүүлийг хамгаалах салбарын материаллаг бааз бэхжиж хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд улам сайжирч байна, 1987 онд эмнэлгийн орны тоо урьд оныхоос 6% өсч эмнэлгийн шинэ "шинэ объект ашиглалтад орсноос гадна нийлбэр дүнгээр ясли, цэцэрлэгийн 3,6 мянган ор бүхий барилгыг ашиглалтад оруулжээ. Анагаах ухааны дээд, дунд сургуулийг төгссөн 413 их эмч, эмнэлгийн 1274, дунд мэргэжилтнийг ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн ээлжгүй манаанд гаргаснаар 10000 хүн амд ногдох их эмчийн хангамж 1986 оныхоос 4,4 хувиар, эмнэлгийн дунд мэргэжилтэн 3,2 хувиар тус тус өслөө.

Төлөвлөгөөт 1988 онд хүн амын мөнгөн орлого өмнөх оныхоос 4%, тэтгэвэр, тэтгэмж 4,8% нэмэгдэх бөгөөд улсаас нийгэм соёлын арга хэмжээний төсвийг 2586,6 сая төгрөгөөр төлөвлөсөн нь урд оныхоос 125,6 сая төгрөг буюу таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсанаас даруй 100 сая төгрөгөөр нэмэгджээ. Үүний дотор эрүүлийг хамгаалах, биеийн тамир спортод зарцуулах херөнгийг 1987 оныхоос 5,3%-иар өсгөж 552,3 сая төгрөгт хүргэв. Мөн нийгмийн үйлчилгээний салбаруудын материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулж 1,57 миллиард төгрөгийн хөрөнгө   зарцуулах юм. Энэ бол нам, засгаас ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд хичнээн их анхаарал тавьж байдгийн хамгийн тод  илрэл болж байна.

Эрүүлийг хамгаалах салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, эмнэлгийн боловсон хүчний хангамжийг сайжруулах, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

1988 онд улс ардын аж ахуйн бүхий л салбарт төлөвлөлт хийж шинэ журам нэвтэрч улсаас тогтоон өгч байгаа цөөн үзүүлэлт, эдийн засгийн норматив, лимитийг үндэслэж үйлдвэр, аж ахуйн газар, эмнэлгийн байгууллагууд төлөвлөгеөгөө бие даан боловсруулж өөрсдөө батлан ажиллах анхны жил  болж  байгаа юм.

Төлөвлөгөөт онд яслийн ор 1,4%, эмнэлгийн ор 2,3%-иар тус тус нэмэгдэж эмнэлгийн ор хөдөөд 4,7% нэмэгдэж, 6.9 мянгад хүрэх бөгөөд өдрийн стационар болон гэрийн эмчилгээний орыг 600-д хүргэх юм.

Энэ онд нэг хэсэгт ногдох хүүхдийн тоог цөөрүүлж хүүхдийн хэсгийн тоог 43-аар нэмэгдүүлж 484-д хүргэх бөгөөд эх нялхсын эрүүл мэндийг хамгаадах болон халдварт шар өвчинтэй тэмцэх программуудыг хэрэгжүүлж эхлэх юм. 1988 онд 300 ортой хүүхдийн. 10 ясли буюу нийлбэр дүнгээр 3,2 мянган ор бүхий ясли, цэцэрлэгийн байрыг ашиглалтад оруулснаар 20,4 мянган хүүхэд яслид хамрагдана.

1988 онд төвлөрсөн хөрөнгө оруулалтаар өдөрт 500 хүүхэд үзэх хучин чадалтай хүүхдийн поликлиникийг Ажилчны районд барьж, Улаанбаатарт сургуулийн өмнөх насны сульдаатай хүүхдийн 120 ор бүхмй сувилал баригдана. Булган аймагт 160 ортой нэгдсэн эмнэлэг, Улаанбаатарт Гоц халдварт өвчнийг судлах станц баригда- хаас гадна Архангайн Өлзийт сум, Цахир бригад, Булганы Дашинчилэн, Говь-Алтайн Цогт, Дорноговийн Хатанбулаг, Ховдын Алтай, Дөрвөн, Хөвсгөлийн Баянзүрх, Хэнтийн Дэлгэр-хаанү БаянОвоо зэрэг 13, суманд тус бур 15 ортой сумын эмнэлэг, Хэнтийн Баянмөнх, Дундговийн Баянжаргалан сумдад ээлжиндээ 600 жор хүлээн авах хүчин чадалтай хоёр эмийн сан ашиглалтад орох юм. Эдгээрээс гадна. нийслэлийн  III—IV хороололд өдөрт 800 хүүхдэд үйлчлэх хүүхдийн поликлиник, Ажилчны районд 150 ортой нэгдсэн эмнэлэг, Яармагийн амбулатори, Тосонцэнгэл, Зүүнхараа хотуудад тус бүр 50 ортой нэгдсэн эмнэлэг баригдаж  эхлэх юм. Ингэнээр барилга байгууламж, тоног төхөөрөмжөөр нийтдээ 61.6 сая төгрөгийн үндсэн фондыг ашиглалтад оруулж барилга угсралтын ажил, тоног төхөөрөмж, зураг төсөл, хайгуулын ажил зэрэг төвлөрсөн ба төвлөрсөн бус хөрөнгө оруулалтаар 77,5 сая төгрөгийн ажил гүйцэтгэх болно.

 Эрүүлийг хамгаалах яамны харъяа үйлдвэр аж ахуйн газруудад аж үйлдвэрийн цэвэр бүтээгдэхүүний өсөлт 1987 оны төлөвлөгөөнөөс 4,4%-иар өсч 27 сая төгрөгийн борлуулалт хийгдэх юм.

Төлөвлөгөөт онд 131100 мянган төгрөгийн эмийн жижиглэн худалдаа хийж экспортод нийлүүлэх барааг үнийн дүнгээр 30 мянган рубльд хүргэнэ. 1988 онд ах дүү социалист орнуудаас худалдаж авах эм хэрэглэл, үйлдвэрийн түүхий эд, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрүүлийг хамгаалахын практикт чухал шаардлагатай өргөн хэрэгцээний эмийн ургамал түүж бэлтгэхээс гадна. Эмийн завод Ардын эмнэлгийн хүрээлэн, Биобэлдмэл үйлдвэр шинжилгээний институтэд өвөрмөц иммуноглобулин, уургийн шингэн бэлдмэл, хумсан цэцгийн ханд, алтан гагнуур, сөдийн шахмал, хурган чихний элексир, чацарганы баяжмал шүүс, нейровален, прокаприн, розацеревит зэрэг 315,5 мянган төгрөгийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдгээрээс 86.4 мянган төгрөгийн ашиг олох юм.

Мөн яамны харьяа үйлдвэр, аж ахуйн газруудад цэвэр бүтээгдэхүүнээр тооцсон хөдөлмөрийн бүтээмжийг 3,8%-иар нэмэгдүүлж авто баазад (орлогоор тооцсон) 4,4%-иар өсгөх юм.

Системийн хэмжээгээр 300 литр спирт, 2,5 тонн бензин хэмнэж үйлдвэр, тээвэр, бусад аж ахуйн тооцоог байгууллагын дүнгээр 62299,1 мянган төгрөгийн хуримтлал бий болгож үүнээсээ 20344,9 мянган төгрөгиин ашиг олохоор төлөвлөж байна.

Тооцооны ашгаас олсон хөрөнгийн 23,9 хувийг байгууллагын мэдэлд үлдээхэөр норматив тогтоогдож байгаа нь үйлдвэр, аж ахуйн байгуудлагууд эрх ашигт нийцэж байгаа юм.

Увс аймгийн Баруун турууны сацгийн аж ахуй, Хар цагаан усны тасаг, Тэс сумын Таван улиас бригад, Хөнгөн үйлдвэрийн яамны туслах аж ахуй, Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтооройн тэжээлийн аж ахуй, Төмөр замын Багануур өртөө, Архангайн цэцэрлэг сумын Туулайт бригадад хүний их эмчийн салбар шинээр байгуулна.

Ариун цэвэр, халдвар судлалын станц 9, ариун цэврийн групп 11-ийг шинээр байгуулж сум, сум дундын нэгдсэн эмнэлгийг түшиглүүлэн ажиллуулах юм. 1988 онд Цэцэрлэг хот, Булганы Ингэттолгойн сангийн аж ахуйн атрын тасаг, Дорноговийн төв, Дундговийн Өлзийт сумын Буянт бригад, Дархан хот, Улаанбаатарын Баянхошуу, X хороололд шинээр эмийн сан байгуулж нийтэд үйлчлэх эмийн сангийн тоог 467-д хүргэнэ.

Төлөвлөгөөт онд анагаах ухааны гадаад, дотоодын дээд, дунд сургуулиудад 2 мянган оюутан сурагч элсүүлж 390 их эмч, 1,2 мянган дунд мэргэжилтэн төгсгөж гаргаснаар 1988 онд хүний их эмчийн тоо 5,5%, эмнэлгийн дунд мэргэжилтний тоо 7,4% өсч 10000 хүн амд эмнэлгийн ор 115, их эмч 26,7, эмнэлгийн дунд мэргэжилтэн 86 ноогддог болно.

1200 гаруй эмнэлгийн дээд, дунд мэргэжилтнийг мэргэжил эзэмшүүлэх ба дээшлүүлэх гадаад, дотоодын курст сургаж сум дундын нэгдсэн эмнэлгүүдэд дотор, хүүхэд, төрөх-эмэгтэйчүүд, мэс засал, шүд зэрэг үндсэн мэргэжлийн эмч нарыг ажиллуулж, лабораторийн тоног төхөөрөмжөөр дэс дараатай хангахаас гадна малчдад үзүүлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг сайжруулж явуулын амбулаторийн үйлчилгээг өргөтгөнө.

МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлж мал аж ахуйн хэсгүүдийг эмнэлэг үйлчил-гээгээр хангах ажлыг зохион байгуулалттай явуулж хоёр хэсгийн дунд нэг бага эмч ажиллуулах болно. Хүн амд үзүүлэх диспансерийн хяналт дотрын ерөнхий мэргэжлийн тусламжийг чанаржуулж цехийн болон дотрын хэсгийг бэхжүүлэх, шинээр байгуулах ажилд тодорхой бодлого явуулж, эмч мэргэжилтнийг энэ зорилгоор бэлтгэнэ. Дотрын хэсгийн нэг эмчид ноогдох хүний тоог цөөрүүлэх болно.

Хөдөлмөрчдийн амралтыг үр ашигтай өнгөрүүлэх, тэднийг сувилж эрүүлжүүлэх, сурагчдыгзөв зохистой амраах талаар нам засгаас их анхаарал тавьж байна. 1988 онд улс хоршооллын байгууллага, яам, тусгай газрын амралт, сувиллын орны тоог 5 хувь, пионерийн зуслангийн орны тоог 7,7-хувь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ Булган, Сүхбаатар, Өлгий, Сайншанд, Тосонцэнгэл, Чойбалсан хотод ээлжиндээ тус бүр 25 -50 хүнд үйлчлэх профилактори сувилал байгуулж ажиллуулах бөгөөд амралт, сувиллын газрын материаллаг баазыг бэхжүүлэх болон амарч, сувилуулагчдын тоо нэмэгдэж. Байгаатай холбогдож улсын нийгмийн даатгалын төсвийн зарлага 1987 оныхоос 10 орчим сая төгрөгөөр нэмэгдэх юм.

Хөдөлмөрийн чадвар түр алдалт, жирэмсний ба амаржсаны амралт, нярай хүүхдийн арчилгаа, тэжээл зэрэг тэтгэмжийн зардалд нийгмийн даатгалын төсвөөс 120 гаруй сая төгрөг зарцуулахаар  төлөвлөжээ.

1988 онд их эмч, эм зүйч нарын цалинг хот, хөдөөгөөр ялгавартай тогтоож тэдний цалин хөлсийг хийж байгаа ажлын нь чанар, үр дүнтэй холбож олгодог журам нэвтрэх болно. Мөн эрүүлийг хамгаалах байгууллагуудын ажлыг үнэлэх чанарын шалгуу­рыг шинэчлэн боловсруулж социалист уралдаан дүгнэх ажлыг практик үйл ажиллагааны чанар, өгөөжтэй нягт холбож явуулах зорилт тавьж байна. Мөн системийн хэмжээгээр хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригадын хөдөлгөөнийг өрнүүлж бригадуудыг паспортжуулах, биед хортой ба халдварт нөхцөлтэй мэргэжлийн жагсаалтыг өргөжуүлэх, боловсронгуй болгох ажил хийх юм.

Энэ онд салбарын хэмжээнд төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлттэй ханган биелүүлж, эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох, ялангуяа эм хангамжийн харьяа газруудын төлөвлөгөөг жигд биелүүлэх, орцын нормыг боловсронгуй болгох, түүхий эд материалаар тогтвортой хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч,  аж ахуйн гэрээний үүргийг дээшлүүлэх явдал чухал болж байна. Мөн ажил хариуцсан боловсон хүчний гүйцэтгэх сахилгыг бүх шатанд сайжруулж тэдний эдийн засаг, санхүүгийн мэдлэг, хүмүүжлийг дээшлүүлэх системтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Эмнэлгийн байгууллагуудын хөдөлмөр хамгаалал, ажлын  зохион байгуулалтыг дэс дараатай сайжруулж, үйлчилгээний чанар соёлыг дээшлүүлэх нь эрүүлийг хамгаалах салбарын хамт олны гол зорилт байх болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 367
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК