Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
БНМАУ-ын хүн амд сахуу, татран өвчний эсрэг дархлал тогтоцыг судалсан урьдчилсан дүн
( Судалгааны өгүүлэл )

С. Цоодол, Н. Цэнд, В. М. Болотовский, В.Ю. Крюков

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт

ЗХУ-ын ЭХЯ-ны халдвар судлалын эрдэм шинжилгээний төв институт

 

Сэргийлэх тарилгын өргөн программыг амжилттай хэрэгжүүлж байгаа боловч сахуутийн эсрэг тарилын бүрэн тунг тариулсан хүүхэд дэлхийн хэмжээгээр дөнгөж 46 хувьтай байгаа нь өвчлөлийг тууштай бууруулах нөхцөлийг бүрдүүлж чадаагүйгээс 5-10жил сахуу өвчин бүртгэгдээгүй байсан Европ, Америкийн зарим оронд (Канад, ХБНГУ, АНУ гэх мэт) 70-аад оны дунд үеэс эхлэн өвчин үе үе дэгдэж эндэгдэл ихэссэн байна (4).

ЗХУ-д нийтийг хамарсан вакцин хийсний үрээр сахуугийн өвчлөл 1959 оноос 1975 онд 587, дахин буурсан боловч 1977 оноос эхлэн өвчлөл жил тутам нэмэгдэх хандлагатай байна. 1977—1984 онд ЗХУ-д өвчлөл 7,7 дахин нэмэгдсэний дотор ЗСБНХОУ-д 23 дахин өссөн байна (1,3). Энэ жилүүдэд сахуугийн өвчлөлийн голомт нэмэгдэж, дэгдэлт хэлбэрээр гарах  боллоо (2,3).

БНМАУ-д сахуугийн эсрэг вакцин тарьж эхлэхээс өмнө өвчлөл 10000 хүн амд дунджаар 1,8—6,6, эндэгдэл 9,2 хувьд хүрч байжээ (5). 1967 оноос эхлэн урьдчилан сэргийлэх тарилга тарьж эхэлсэн нь өвчлөлийг богино хугацаанд эрс бууруулж, 1974 оноос хойш бүртгэгдсэнгүй.

Бид БНМАУ-ын хүн амд сахуугийн эсрэг вакцинаар жинхэнэ таригдсан хэмжээ, дархлалын түвшинг тоймлон тогтоох зорилгоор   энэ  судалгааг хийв.

Судалгааны арга, материал: 1986 онд тус орны хот, хөдөөгийн янз бүрийн нутгийн 1—45 насны 595 хүнээс цаг хугацааны нэгэн огтлолд багтаан цуглуулсан цусны ийлдсэнд сахуу, татрангийн хорын эсрэг өвөрмөц эсрэг биеийн таньцын хэмжээг ЗХУ-ын ЭХЯ-ны Халдвар судлалын эрдэм шинжилгээний төв институтийн өвөрмөц сэргийлэлтийн лабораторт бэлтгэсэн сахуу, татрангийн улаан эст оношлуурыг ашиглан цус, шууд бус наалдуулах урвалын бичил хувилбараар тодорхойлов. Оношлуурын ажлын идэвхийг стандарт ийлдсээр шалгахад татрангийн оношлуур 1:1280—1:2560, сахуугийн оношлуур 1:3200—1:6400 таньцтай байлаа. Сахуугийн эсрэг дархлалын хамгаалах таньцыг 1:20—1:40, татрангийн эсрэг хамгаалах таньцыг 1:20 гэсэн үзүүлэлтээр тооцов. Татран өвчний хувьд байгалийн жамаар дархлагдах явдал хязгаарлагдмал ач холбогдолтой (хүнээс хүнд халдахгүй) учир шинжилж буй ийлдсэнд татрангийн хорын эсрэг эсрэгбие илэрч байвал сахуу, татрангийн эсрэг тарилтаар жинхэнэ таригдсан гэж үзэж шалгуур үзүүлэлт болгон ашиглав.

Судалгааны үр дүн шүүмж: Шинжилгээний дүнг 1, 2 дугаар хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 1-ээс үзэхэд хүүхдийн татрангаас хамгаалагдсан түвшин буюу сахуу, татран, хөхүүл ханиадын зсрэг вакцинаар жинхэнэ таригдсан хэмжээ нь 1—3 насанд 87,5%, 4—18 насанд 65,0%, 19—24-, насанд (нийтийн байрны хүмүүст тодорхойлсноор) 73,4%, 19 дээш насанд  57,3;% байна.

    Хүснэгт 2-оос үзэхэд сахуу өвчнөөс хамгаалах дархлалгүй хүүхэд 1—3 насанд 37,5%, 4-18 насанд 68,3%, Насанд хүрэгчдэд 37,9—46,8% байна. 4-18 насны хүүхдийн дотор сахуугийн эсрэг дархлал нь хамгаалах таньцаас доогуур байгаа хүмүүсийн эзлэх хувийн жин (68,3%) нь сахуу-татрангийн эсрэг вакцинаар тариулаагүй байж болох хүмүүсийн тооноос (35,0%) бараг хоёр дахин их байгаа нь 2—11 насанд давтан тарилгад хамрагдсан байвал зохих насны хуүхдэд сахуугийн зсрэг дархлалын түвшин сул байгааг харуулж байна. Үүнтэй холбогдуулж тус оронд одоо мөрдөгдөж байгаа сахуу, татрангийн эсрэг вакцины схемийн дархлал судлалын үр ашгийг тогтоох зорилгоор сахуугийн эсрэг дархлалын хүчдэл, үргэлжлэх хугацааг вакцийжуулалтын янз бүрийн үе шатанд тусгайлан судалж үзэх явдал  чухал  болж байна.

БНМАУ-ын хүн амын дунд сахуугийн эсрэг дархлалгүй хүмүүсийн хувийн жин, сүүлийн жилүүдэд сахуугийн өвчлөл нэлээд нэмэгдээд байгаа ЗХУ-ын зарим бүгд найрамдах улсуудтай харьцуулахад ихээхэн дээгүүр байна. (хүснэгт 3-аас үзнэ үү).

ДЭХБ-ыц мэргэжилтнүүдтэй хамтран БНМАУ-д сэргийлэх тарилганд зохих насны хүүхэд хамрагдсан байдлыг тарилгын баримт бичгээр судалсан дүнгээс (4) үзвэл сахуу, татран, хөхүүл ханиадын эсрэг тарилганд хамрагдсан хэмжээ Улаанбаатар хотод 81 хувь, судалгаанд хамрагдсан 4 аймагт 71 хувьтай байгаа нь зохих хэмжээнд хүрэхгүй байна.

Манай оронд хамар залгиурын, ялангуяа гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг сахуугийн шалтгаантай байж болзошгүй өвчнүүдийн үед нян судлалын шинжилгээг үндсэндээ хийхгүй, хүн амд түүвэр аргаар ийлдэс судлалын шинжилгээ хийж дархлалын түвшинг тогтоохгүй байгаагаас хүн амын дунд сахуугийн үүсгэгчийн орчил ямар хэмжээнд байгаа болон хүн амын уг өвчнөөс дархлагдан хамгаалагдсан түвшин, сахуу өвчний халдвар судлалын төрх бүхэлдээ ямар байгааг үнэлж үзэх боломжгуй байна. Энэ байдал нь уг өвчний халдвар судлалын хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох өнөөгийн шаардлагаас хоцорч байна.

Сахуу өвчнийг зөвхөн хорын эсрэг дархлал үүсгэдэг вакцины тусламжтайгаар устгаж болохгүй нь тодорхой болоод байгаа (4) нөхцөлд сахуу өвчинтэй тэмцэх гол тактик нь өвчлөл голомтлон гарахаас сэргийлэх явдал гэж үзэж өсвөр үеийнхнийг 16 насанд нь, насанд хүрэгсдийг тодорхой хугацаанд сахуугийн эсрэг хоргүй сүүрээр давтан тарьж, сахуугаар өвчлөгсдийг эрт оношлох, эмчлэх, хүн амын дундаас сахуугийн эсрэг дархлалгүй хүмүусийг илрүүлж, дархлалын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн халдвар судлалын хяналтын системийг хэрэгжүүлэх зэрэг практик арга хэмжээг ЗХУ-д авч байна (2,5).

Дүгнэлт: Манай оронд сахуу өвчний эпидемийн процесс идэвхжих нөхцөл байгаатай холбогдуулж уг өвчний халдвар судлалын хяналтыг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор тарилгын одоо мөрдөгдөж буй схем нь хүн амьн дунд сахуугийн эсрэг дархлалын түвшин, үргэлжлэх хугацаатай дүйж буй байдал, хүн амын дотор өвчний үүсгэгчийн орчил, сахуугийн өвчлөлийн хөнгөн хэлбэр, нян тээгчийн тархалт зэргийг иж бүрэн судалж, практик арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал байна.

Ном зүй

1. Г. В.М. Волотовский, В.Ю. Крюков, Н.Н. Басоеа — Итоги и перспективы научных исследовании по изучению состояния коллективнбго иммунитета населения страны к инфекциям, управляемым средствами специфической профилактики. В кн: „Актуальные вопросы эпидемиологии, диагностики патогенеза и иммунологии ннфекцнонных болезней\\\\\\\". 40—43.
2. В.Ю, Крюков ; — Современная дифтерия и ее профилактика „Фельдшер и акушерка\\\\\\\",\\\\\\\'1981. 9,4—8 .
3. В.И. Покровский, В.Ю. Крюков, В.М. Болотовский —Современные аспекты эпидемиологии и профилактики дифтерии. М., 1986, 2—14.
4. Оценка хода вылолнения расширенной программы иммунизации, программы борьбы с диарейными заболеваниями и программы борьбы с респираторными заболеваниями» в МНР.
5. Ч. Дангаа — Некоторые вопросы эппидемиологии и профилактики дифтерии в MHP на этапе ее ликвидации. Автореф, дис. канд. УБ., 1972.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 993
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК