Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
Нүүр шүдний гоо сайхны зохицлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Н. Пүрэвжав, X. Цолмон, Ц. Норовпил

Анагаах ухааны дээд сургууль

 

 
Абстракт

РЕЗУЛЬТАТЫ БИОМЕТРИЧЕСКОГО ИССЛЕДОВАНИЯ ГАРМОНИЧЕСКОЙ СОЧЕТАЕМОСТИ ЛИЦА И ЗУБОВ

H. Пүрэвжав, Х.Цолмон, Ц.Норовпил

Изучено гармоническую сочетаемость формы лица н верхних центральных резцов у людей с постоянным прикусом при помощи модифицированного угломера авторами для измерения конвергенции углов боковых частей лица в фас.

Установлено что большое соответствие овальной формы лица и верхных центральных резцов в обейх полах у монгольских людей.        

Гоо сайхны хувьд сэтгэл дүүрэн байх нь амьдралыг баяр баясгалантай болгож, ажиллаж амьдрах хүч чадлыг нэмдэг.

Нүүр, шүдний гоо сайхныг хэлбэр, хэмжээ, өнгө зүс, эдгээрийн хоорондын зөв зохицол үйл ажиллагааны нийцэл (инээмсэглэх, ярих, дуулах, зажлах, залгих), сэтгэл санааны зарим өвөрмөц илрэлтэй холбож үздэг (2, 3, 5, 9, 14, 20).

Хэвлэлийн тоймоос үзвэл нүүр шүдний гоо сайхны тогтоцыг судалж онош, эмчилгээ, урлаг уран сайханд ашиглахыг судлаачид тэмдэглэж байна (2, 4, 5, 8,11, 16).

Судлаачид хүний нүүр, шүдний гоо сайхан (өнгө, хэлбэр, хэмжээ) тухайн улс орны байгаль цаг уур, зан заншил, хоол тэжээл зэргээс хамаарч өвөрмөц онцлогтой болохыг дурджээ (1, 6, 7, 12).

    Эртнээс уран барималч, уран зураач, эмч нар бие эрхтний гоо сайхан түүний зохицлыг судлах, ашиглах зорилгоор хоёр хэмжигдэхүүний тооны харьцаан дээр тэдгээрийг өөр хооронд нь жиших аргыг боловсруулан ашиглаж иржээ (13, 15, 17—19)

Монгол хүний нүүр шүдний гоо сайхныг тодорхойлох үндсэн үзүүлэлтүүдийг (өнгө, хэлбэр, хэмжээ) судлан тогтоож онош эмчилгээнд ашиглах талаар хийсэн судалгааны ажил одоогоор байхгүй байна.

Судалгааны материал, арга:  Судалгаанд нийтдээ 18—25 насны 2000 оюутныг хамруулж үүнээс 200 (эр 100, эм 100)-г нүүрний хэлбэр, шүдний өнгө, шүдний эгнээ, нум, зуултын эрүүл байдлаар сонгон авч судалгаа хийв. Нүүр, шүдний зарим үндсэн үзүүлэлтийг судлахын тулд нэг хүний нүүрэнд 28, шүдэнд 22 хэмжилтийг 0,1 мм-ийн нарийвчлалтайгаар хийж 14 үндсэн үзүүлэлтийг тодорхойлж нийт 11500 хэмжилт хийв.

Нүүр, үүдэн шүдний урт, өргөн, хэлбэрийг В. В. Бунак (1941), Я. Я. Рогинский, М. Т. Левин (1973), К.А. Бильямс (1903), В.Ю. Курляндский (1955), В.А. Переверзев (1975) нарын аргаар, үүдэн шүдний тангенс өнцгийг Д. Гусснйн (1956) аргаар тус тус судлав.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн толгойг нэг түвшинд байрлуулж (фотостат О. С. № 13041), нүүрийг франкфурт хэвтээ хавтгайг тэгшилж нүүрний хэлбэрийг (нүүрний  хэлбэр тодорхойлогч О. С. №13040)-оор судлав.

Үүдэн шүдний тангенс өнцгийг:

томьёогоор бодож 0° — 1°, 6' бол тэгш дөрвелжин, 1°., Т~3°, 0 зууван бол дугуй, 3°,Г—5°,0 бол гурвалжин гэсэн хэлбэрт ялгаж судлав.

Үүдэн шүдний талбайгS=  2 - , (МД кор + МД кол) томьёогоор бодов.

Шүдний өнцгийг арван дөрвөн өнгийн илтгэгчээр өдрийн гэрэлд судалж 3 бүлэгт (хаш цагаан, шаравтар туяатай цагаан, шаравтар) багтааж үзэв.

Судалгаанд хүн судлалын иж бүрэн багаж, зарим багажийг өөрсдийн боловсруулсан хувилбарараар ашиглав. Судалгааны тоон үзүүлэлтийг статистик аргаар микрколкулятор (thochib) -ыг ашиглан дундаж хэлбэлзэл, алдаа, ялгаа, үнэн магадыг бодов.

Нүүрэнд хийсэн дээрх хэмжилтийн дүнгээс үзэхэд бүх узүүлэлтээр эрэгтэй хүний нүүрний үндсэн үзүүлэлт, эмэгтэй хүнийхээс их байгаа нь харагдав (Р <0,001). Үүнээс шанааны өргөн (Р<0,002), нүүрний их өндөр (Р<0,001) мэдэгдэхүйц ялгаатай байна.

Бид үүдэн шудний хэлбэрийг судлахын  тулд  дээд,  доод үүдэн шүдний өргөн  (хүзүү, таслах ирмэгээр), өндөр, талбайн хэмжээг тогтоов.

Эрэгтэй хүний дээд үүдэн шүд  өргөн, өндөр, талбайн хэмжээгээр эмэгтэй хүнийхээс (Р<0001) том байгаа нь ажиглагдав.) Эрүүний үүдэн шүдэнд өвөрмөц ялгаа ажиглагдсайгүй. ЗХУ-ын эрдэмтэн В.А.

Гомерштейны судалгаатай харьцуулж үзэхэд төвийн үүдэн шүд бүх үзүүлэлтээр том (Р<0;001) байгаа нь батлагдав.

Бид нүүр амны согог заслын эмчилгээнд өдөр тутам хэрэглэгддэг зарим харьцааны тэнцүү байдлыг судлав.

Бидний судалгаанаас эрэгтэйчүүдэд 1, 2-р> эмэгтэйчүүдэд 2, 3-р хэлбэр зонхилж байлаа.

Судалгаанаас үзвэл хамрын угалзны өргөн, соёо хоорондын өргөн 1:1, хүн хонхор дээд үүдэн шүдний ергөн 1:1 нүүрний дунд 1; доод 1 өндөр 1:1-ийн харьцаатэй байгаа нь шүдгүй болсон үед хиймэл шүдээр нүүр гоо сайхныг хэвийи байлгахад шууд ашиглаж болох нь харагдаж байна. (Хүснэгт 3).

Бидний  судалгаанаас эрэгтэйчуүдэд II, эмэгтэйчүүдэд III хэлбэр тус тус зонхилж байна.

Ортопед стоматологчид хуванцар, бүрээс, голонцортой шудийг загваржуулж хийхдээ уруул, хэл талын гадаргын байдлыг тусгавал гоо сайхан нь илүү болох нь харагдаж байна.

Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдэд шаравтар туяатай цагаан шүд 63%, эмэгтайчүүдэд хаш-цагаан. Шүд 44,7% тохиолдож байгаагийн зэрэгцээ шүдний өнгө нь нэг төрлийн биш хүзүү орчмоор шаравтар, их бие орчмоор нэг төрлийн өтгөн (сүүн) цагаан, таслах ирмэгээр цэхэр (болор) цагаан өнгөтэй байдаг болох нь ажиглагдав. Хиймэл шүдний эмчилгээний гоо сайхны нэг гол үзүүлэлт өнгө бөгөөд цаашид хүйсний онцлогийг харгалзан үзэх нь зүйтэй. Нүүрний хэлбэр өөрчлөгдөөгүй, нэг хэсэг газар шүдгүй болсон үед үүдэн шудний хэлбэрийг зөв сонгоход чухал ач холбогдолтой юм.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 15,8% нь дөрвөлжин хэлбэрийн нүүртэй, 65,3% нь зууван дугуй хэлбэрийн нүүртэй 18.9% нь гурвалжиндуу хэлбэрийн нүүртэй байв.

Үүнээс үзэхэд хүйсний ялгаагүйгээр нийт хүмүүсийн дунд нүүрний дугуй хэлбэр зонхилж байна

Бидний судалгаагаар монгол хүний үүдэн шүдний тангенс өнцөг 0°-5" хооронд хэлбэлзэж байсан бөгөөд судалгаанд хамрагдсан 13,3%-д дөрвөлжин буюу тэгш өнцөгт хэлбэрийн шүд 67,3%-д зууван дугуй хэлбэрийн шүд, 19,8%-д гурвалжин хэлбэрийн шүд тус тус эзэлж байна.

Нүүр, үүдэн шүдний хэлбэрийн зөв зохицлыг хүн тус бүр дээр судалж үзэхэд зууван дугуй нүүртэй хүнд зууван дугуй үүдэн шүд, дөрвөлжиндүү нүүртэй хүнд дөрвөлжиндүү үүдэн шүд, гурвалжин нүүртэй хүнд гурвалжиндуу үүдэн шүд зохицож ургасан байдаг нь судалгаагаар нотлогдлоо. Үүнийг хиймэл шүдний бүх төрөлд тусгаж тохируулж хийх нь нүүрний гоо сайхныг хэвээр байлгахад чухал юм.

ДҮГНЭЛТ.   1. Эрэгтэй хүмүүсийн дээд үүдэн шүдний өндөр 10;33-+0,8  мм, цүүцний өргөн

8,54±0,53 мм, хүзүү орчмын өргөн 7,73±0,46 мм, үүдэн шүдний талбай 83.4 + 0,63 мм2, эрүүний үүдэн шүдний өндөр 8,08±0Д8 мм, цүүцний өргөн 5,35±0,10 мм, хүзүү орчмын өргөн Ч,46±0,10 мм, талбай 42,9±0,18 мм2, эмэгтэйчүүдийн дээд үүдэн шүдний өндөр 9,30±0,24 мм, цүүцний өргөн 8,29±0,56 мм, хүзүүний өргөн 7,60±0,34 мм, талбай 74,7±0,74 мм2, эрүүний үүдэн шүдний өндөр 8,07 ±0,16 мм цүүцний өргөн 5,42 ±0,10 мм, хүзүү орчмын өргөн 4,52±".0,10 мм, талбай 4,36±0,24 мм2 байна.

Монголчуудын дунд нүүрний хэлбэрийг судалж үзэхэд зууван дугуй 65,3%, дөрвөлжиндүу 15,8%, гурвалжин 18,9%, үүдэн шүдний хэлбэрүүдээс зууван дугуй 67,9%, дөрвөлжиндүү 13,3%, гурвалжин 19,8%-ийг тус тус эзэлж байна.

Шүдний өнгийг судалж үзэхэд эрэгтэйчүүдэд хаш цагаан шүд 24%, шаравтар туяатай цагаан шүд 63%, шаравтар шүд 13%, эмэгтэйчуүдэд хаш цагаан шүд 44,7%, шаравтар туяатай цагаан шүд 45%, шаравтар шүд 10,3%-ийг тус тус эзэлж байна.

Судалгаанд хамрагдагсдын дунд:

гэсэн харьцаатай байна.

Нүүрний болон үүдэн шүдний хэлбэр, түүний зохицол, өнгө, үүдэн шүднүүдийн өндөр, өргөн, зарим хэмжээний тэнцүү байх харьцаануудыг хиймэл шүд болон мэс заслын эмчилгээнд ашиглаж болохоос гадна гадаадад захиалж буй хиймэл шүдний хэлбэр, хэмжээ, өнгийг шууд тусгаж захиалах боломжийг олгож байна.

Редакцад ирсэн 1987.02.23

 

Ном зүй

1. В.В Бунак- Антропометрия. 1941,32-26-89
2. Е.И. Гаврилов, И.М. Оксман—Кпиника и протезирование при полном отсутствии зубов, Вкн: Ортопедическая стоматология. М., Медицина. 1968. 246—322, 1978 243—303
3. Л. И. Герасимов—Восстановление лица по черёпу. М., 1955.
4. В.А. Гомерштейн—Опреяеление параметров центральных резцов и их практическоё значение. Стоматология. 1982. 4. 48—49.
5. А.И. Дойников, В.Д. Синицын—Зубо-техническое материаловедение М.,1981
6. А.А. Зубов—Этическая одонгтология. М., 1973, 5-203
7. А.А. Зубое — Одонтология —методика антропологических исследовании. М., 1938, 3—4, 146.
8. В.Н. Калинина—Протезирование беззубых челюстей. М., Медицина, 1979, 5—205.
9. В.Ю. Курляндский —Протезирование беззубных челюстей. В кн: Ортопедическая стоматология. М., Медицина 1977, 358-378
10. В.А. Переверзев—Красота лица как её измерить. Нижневолжское Волгоград, 1979,5—105.
11. В.А. Переверзев—Эстетические закономерности строения лица и формы лица при ортогнатическом прикусе. Автореф. дис. М., 1975.
12. Я.Я. Рогинскйй, М.Т. Левик—Размеры лицевого черепа, зубы. В кн: Антропология. М. 1978. 101—112
13. И.И. Ужумецкене — Об измереннях на лице больного в Ортодонтин. Стоматология. 1936.3.67.
14. С. Лувсанеандан — Марксист-Лешн нист гоо зуй. УБ. 1982.
15. Н. Чүлтэм—Искусство Монголии.УБ. 1984.
16. F.Mayrostoufis, G.M.Ritchje—The fa¬ceb- from as a guide for the selection of maxillaru central jncjsors. J.prosth. dent. 1980.43.5. .501—505.
17. H.W. Brodbeltr, G.F. Walker, .D.Nelscon, L.W Seluk—Comparison of face shape with tooth. J.prosthet. dent. 1984.52.4. 588—592.
18. R.M. Baume, P.H. Duschang—Stature head height and growth of the vertical face. J.Amer. orthodont. 1983.83. 6.477—484.
19. R.S. Goodkind, K.M. Keenan, W.B. Schnacher-A comparison of chromascon and spectrophotometric color measurements of 100 natunal teeth. J.prosthet. dent. 1985. 53.1.106—109.
20. M. Krzustofowich—Olszanska—fjstetika jee rolt ortopedjceskoj stoma tologii. J.Ozas.stomat. 1979.32.6.589—594
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1164
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК