Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
Улаанбаатар хотын клиникийн эмнэлгүүдийн кадлан шинжилгээний материалд хийсэн тойм
( Судалгааны өгүүлэл )

Бэ. Нацагдорж, Н. Дондог, Б. Рагчаа, В. И. Бурдуковский, Л. Дуламсүрэн, Ч. Батсайхан

Анагаах ухааны дээд сургууль,  Анагаах ухааны хүрээлэн,  Улсын эмгэг анатомийн товчоо

 

 
Абстракт

ОБЗОР СЕКЦИОННОГО МАТЕРИАЛА КЛМНИЧЕСКИХ БОЛЬНИЦ г. УЛАН-БАТОРА

Бэ. Нацагдорж, Н.Дондог, Б.Рагчаа, И.В. Б урдуковский, Л . Дуламсүрэн, Ч. Батсайхан

Цель нашего исследования явилась выявить динамику заболеваний по органо-системой, получавшей как основной причиной смерти больных в условиях МНР. Нами обработаны всего 11875 протоколов архивних (1938—67) и текущих собственных (1968—87) паталогоанатомических случаев клинических больниц включая легочной и костнотуберкулезной больниц.

Хронологически мы разделили обработанные материалы по годами на 6 периодов (табл—1). По хронологическим порядком по конца 50-х годов заболевания сердечно-сосудистой системы, туберкулез и опухоли были последовательно часто встречаемыми, но с 60-х годов опухоли, заболевания сердечно-сосудистой и пищеварительной системы стоят по частоте на первых местах. В то же время до 50-х годов были большинство случаев до 49 летнего возраста н дальше с 60-х годов преобладали старше 50 летные. Таким образом причина смертности от злокачественных опухолей занимает первое место, что составляет 23,0% на втором заболевания сердечно-сосудистой системы (21,6%) и на третьем — заболевания пищеварительной системы (13,2%). Среди всех умерших, мужчины  составили 56,7%. Из всех опухолей преобладает пищеварительной (ii 58,5—54,0%) и дыхательной (15,0%) систём. Среди заболевания сердечно-сосудистой системы на первом месте стоит гипертоническая болезнь (37,0—41,0). Цирроз печени, хроническая неспецифическая пневмония и хронический пиелонефрит являются часто встречаемыми среди соответствующих органо-системных заболеваний.

Хүн амын өвчлөл, нас баралтыг он дарааллаар харьцуулан судлах нь эрүүл мэнднйг сахин хамгаалах асуудалд чухал нөлөөтэй юм. Иймд бид Улаанбаатар хотын клиникийн эмнэлгүүдийн 1938—1987 оны эмгэг анатомийн шинжилгээний архивын болон өөрсдийн ажиглалтын (1968—1987 оны 11-дүгээр сарыг дуусталх) материалд судалгаа хийв.

Судалгааны арга материал: Уг судалгаагаар нас барсан шалтгааныг эрхтэн системийн өвчлелөөр дараалуулан аль хэлбэрийнх нь илүүтэй тохиолдож байгаа, тэдгээрийн доторхи нас хүйсний харьцаа, голчлон тохиолдох  хүндрэлийг оны дарааллаар тодруулах зорилт тавьсан юм.

Судалгаанд хамрагдсан жилийг зургаан үед хувааж нас барсан шалтгааныг эрхтэн системийн өвчллөөр ангилав. (Хүснэгт 1)

Хүснэгт 1-ээс үзэхэд нийт дүнгээрээ төрөл бүрийн хавдар (23,0 хувь), зүрх судасны (21,6%) болон хоол боловсруулах эрхтний (13,1%) өвчин хамгийн олон тохиолджээ. Оны дарааллаар үзэхэд 50-иад оны сүүлч хүртэл зүрх судас (19, 2%), сүрьеэ (18,7%), хавдар, хоол боловсруулах эрхтэний өвчлөлөөр ихэвчлэн нас барж байжээ.)

Хүснэгт 2-оос үзэхэд 50-иад оны сүүлч хүртэл эрэгтэйчүүд харьцангуй их, насны бүлэглэлээр 49 хүртэлх насны хүмүүс 62,4%, 50-иас дээш насны хүмүүс 37,6% эзэлж байсан бол 60-аад оноос эхлэн энэ харьцаа эрс өөрчлөгдөн 50-иас дээш насны хүмүүс (54,0%) ихэвчлэн  нас барах болжээ.

Өөрсдийн ажиглалтын материалд тулгуурлан сүүлийн 20 жилийн (1968—1987) нийт тохиолдлын эрхтэн системийн өвчлөл тус бүрийг нас хүйсний байдлаар харьцуулан үзэв.

Нийт тохиолдолд эрэгтэйчүүд (54,5 хувь) ихэвчлэн өвчилсөн боловч дотоод шүүрлийн (71,0) болон цус төлжүүлэх эрхтэн системийн өвчлөлөөр эмэгтэйчүүд (52,6) голчлон өвчилжээ. Эрхтэн системийн өвчлөл тус бүрийг насны бүлэглэлээр үзэхэд; хавдар, зүрх судасны ба амьсгалын замын эрхтний өвчин 40-өөс дээш насанд илүүтэй байхад хоол боловсруулах, дотоод шүүрлийн өвчин 30-аас дээш насанд, гэтэл сүръеэ, паразит, шээс бэлгийн замын ба цус төлжүүлэх эрхтэн системийн өвчин 20-иас дээш насанд, мэдрэл сэтгэцийн ба тулгуур эрхтний өвчин 30 хүртэлх насанд харьцангуй элбэг тохиолджээ.

Судалгааны үр дүн шүүмж: Хүснэгт 4-өөс үзэхэд 10—29 насанд сүрьеэ, 30—39 насанд хоол боловсруулах эрхтний өвчин, 40-өөс дээш насанд хавдар, зүрх судасны эрхтний өвчин голчлон тохиолдож амьсгалын замын өвчин 60 наснаас тохиолдох нь эрс нэмэгдсэн байна.

Илүүтэй тохиолдож байгаа эрхтэи системийн өвчлөлийг тус бурт нь өөрсдийн ажиглалтын 20 жилийн материалд тулгуурлан тав таван жилээр нэгж өвчнөөр нь ангилан ялгаж тохиолдлыи эзлэх хувь, нас хүйсний харьцаа, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, гарах хүндрэлийн талаар зарим мэдээллийг тусгайлан гаргав (1—9).

Төрөл бүрийн хавдраас хоол боловсруулах замын эрхтний өвчин (58,5%, 54,0%, 54,2%), амьсгалын замынх (14,6%'к 15,3%, 15,0%) ба мэдрэлийн эрхтний өвчин (8,8; 10,0; 7,5) олон тохиол-дож хоол боловсруулах эрхтний 5-Ш хавдраас элэгний хавдар (50,5%; 52,8%; 52,7%), ходоодны хавдар (28,6%, 26,8%; 24,0%) хамгийн элбэг тохиолджээ (1—6).

Зүрх судасны өвчнөөс цусны даралт ихдэх (37,0%—41,0%), хэрлэгийн гаралтай зүрхний гажиг

37,0%—19,3%) судас хатуурах ба зүрхний шигдээс өвчин (18,4%—27,0%) ихэвчлэн тохиолдож байна (3,8).

Хоол боловсруулах эрхтний өвчнөөс элэгний хатуурал (25,0% — 37,0%—29,3%), ходоод гэдэсний үрэвсэл (15,5%—20,5%), мухар олгойн хүндрэл (10,8%—8,9%) харьцангуй их байна (2, 7, 9).

Амьсгалын замын эрхтний өвчнөөс архаг хатгалгаа голлож (87,0%—77,0%), дараа нь хурц хатгалгаа (10,5%—16,6%) тохиолдож байна (2).

Щээс ялгаруулах замын эрхтний өвчнөөс архаг пиелонефрит (66,0%—64,0%) ба архаг гломерулонефрит (26,0—29,0%) голчлон тохиолдож байна (2). Сүрьеэ өвчин голдуу уушгинд хоёрдогч ба цусан түгэлтэт хэлбэрээр тохиолдож байна.

Дүгнэлт: 1. Он дарааллын харьцуулсан судалгаанаас үзэхэд 50-иад оны сүүлч хүртэл зүрх судасны болон сурьеэ өвчин илүүтэй тохиолдож цаашид төрөл бүрийн хавдар, зүрх судасны болон хоол боловсруулах эрхтний өвчин илүүтэй тохиолддог болсон байна.

2. Төрөл бүрийн эрхтэн системийн өвчин нь тус бүрдээ тохиолдох нас хүйсний онцлогтой байна. Тухайлбал, хавдар, зүрх судасны болон амьсгалын замын эрхтний өвчин 40-өөc дээш насанд, хоол боловсруулах зрхтний болон дотоод шүүрлийн өвчин 30-аас дээш насанд, сүрьеэ паразит, шээс бэлгийн замын ба цус төлжүүлэх эрхтний өвчин 20-иос дээш насанд ихэвчлэн тохиолдсон байхад мэдрэл, сэтгэцийн ба тулгуур эрхтний өвчин 30 хүртэлх насанд харьцангуй их тохиолдож байна.

Редакцид ирсэн 1986.11.24

Ном зүй

1. Бэ. Нацагдорж — Хоол боловсруулах эрхтний хорт хавдрын судалгааны зарим дүн ШУА-ийн мэдээ. 1973, 4, 74.
2. Бэ. Нацагдорж — Улсын клиникийн төв эмнэлэг ба Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлгийн эмгэг-анатомийн тасгийн сүүлийн 5 жилийн материалд хийсэн судалгаа (1968—1972) „Анагаах ухаан\\\" 1973, 3—4 . 52
3. Бэ. Нацагдорж — Зүрх судасны өвчлөлийн тойм судалгааны зарим дүн. ШУА-ийн мэдээ 1974. 3. 86.
4. Бэ. Нацагдорж, И. В. Бурдуковский — Хорт хавдрын тойм судалгааны зарим дүн (1973—77) ШУА-ийн мэдээ. 1979. 4. 23.
5. Бэ. Нацагдорж, И. В. Бурдуковский - Хорт хавдрын судалгааны зарим дүн (1978—82) ШУА-ийн мэдээ 1986. 2. 135—138.
6. Бэ. Нацагдорж — Элэгний анхдагч өмөнгийн зарим асуудалд ШУА-ийн мэдээ. 1985. 2. 87.
7. Бэ; Нацагдорж, Б.Рагчаа, Ч.Ням-дарь — Элэгний хатуурлын эмнэл зүй ба эмгаг анатомийн асуудалд. ШУА-ийн мэдээ 1986.
8. Бд. Нацагдорж болон бусад — Зүрх судасны өвчлөлийн эмгэг анатомийн асуудалд. Анагаах ухаан. 1986.
9. Б. Рагчаа, Бэ. Нацагдорж — Клинико-морфологические варнанты хронических заболеваний печени в условиях МНР. Актуальные вопросы вирусного гепатита. (Доклады сймпозиума, посвященного к 60 летию советского здравоохранения. УБ- 1978.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 808
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК