Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
Зүү заслын өвдөлт намдаах үйлчилгээг туршилтын амьтанд судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б. Цолмонпүрэв, Б. Дагвацэрэн

Ардын эмнэлгийн хүрээлэн

 
Абстракт

ИССЛЕДОВАНИЕ ЭФФЕКТА ИГЛОАНАЛГЕЗИИ НА ЭКСПЕРИМЕНТАЛЬНЫХ ЖИВОТНЫХ

Б. Цолмонпүрэв, Б. Дагвацэрэн

Целью нашей работы было сравнительное изучение обезболивающего действия иглоукалывания у экспериментальных животных при воздействии на меридианные и на вне меридианные точки. Опыты проведены на 45 крысах по методу" TAIL-FLIK JANSSEN Р"

Данный метод, не чувствнтельный к эмоциональному компоненту ноцецепции, в то же время позволяет более адекватно оценить изложение моторного компонента болевого стимула.

После проведення иглоукалывания в меридианные точки на 30 и 45 минутах обнаруживался достоверный порог болевой чувствительности. Опыты по воздействию на не меридианные точки не имели статической достоверности.

Механическое  раздражение акупунктурных меридианных точек через каждые 15 минут 1,5—2 раза увеличивает продолжптельность иглоанальгезий.

Проведенные исследования по механическому воздействию на акупунктурные меридианные точки даёт более эффективное анальгетнческое действие, по сравнению с обычными методами внемеридианные точки.

Өвдөлт нь сэтгэл хөдлөлийн болон хөдөлгөөний элементийг агуулсан байх бөгөөд бие махбодод өвдөлтийг зохицуулах олон талт нарийн систем үйлчилж байдаг (1).

Сүүлийн, жилүүдэд ямар нэгэн өвчнөөс үүссэн өвдөлтийн хам шинжийг намдааж зохицуудахад эртнээс уламжлан ирсэн зүү заслын аргыг ихээхэн сонирхож судлан үр нөлөөг нь нөхөн сэргээх эмчилгээний практикт улам бүр амжилттай хэрэглэх боллоо (6).

  Зүүг хүний биед тавьж түүнийг янз бүрийн аргаар цочрооход үзүүлэх үр нөлөө нь нэмэгддэг тухай их бичих болсон ч (3) сонгомол хэлбэрээр өвдөлт намдаах зорилгоор зүү заслын нөлөөг судалсан ажил ховор байна.

Бид зүү заслаар өвдөлт намдаахад зүү тавих механик ажиллагаа болон зүү заслын сүвийн байршилт хэрхэн нөлөөлдгийг туршин судлах зорилт тавив.

Судалгааны арга, материал: Туршилтанд 180—250 гр биеийн жинтэй 45 ширхэг албиноз цагаан харх авав. Хархны сүүлийг 55± 1,5°С дулаантай халуун усачд дүрэхэд өвдөж харх сүүлээ өргөх бөгөөд түүний халуун уснаас сүү-лээ зайлуулах хугацааг секундометрээр хэмжив.

Энэ хугацаа нь өвдөлт мэдрэх заарийн хэмжээг илэрхийлдэг. (Fail-flik lanssen P. 1963) сорьц нь өвдөлтийн үеийн түгших элементийг бага тусгадаг учир өвтгөх, цочролын эсрэг илрэх хөдөлгөөний хариу урвалыг өвдөлтийн заагийн түвшинд судлахад тохиромжтой, туршилтын амьтныг хэмнэх боломж олгодог, гүйцэтгэхэд хялбар зэрэг олон давуу талтай арга юм (3). Хяналтын бүлэгт 15 харх авсан ба 30 хархыг 10-аар бүлэгт хувааж туршив. Хархыг тусгай бэхлэгчид бэхэлсний дараа цөсний сувгаас 2 сүв, арын гол сувгаас 1 сүв бүгд 3 сувд зуү тавьж өвдөлтийн заагийн өөрчлөлтийг зүүний өмнө ба дараа нь 15, 30. 45, 60, 90 минут тутамд тодорхойлов. Эхний I бүлгийн (хяналтын) харханд зуүг сүвийн бус цэгт тавив. II, III бүлгийн харханд биологийн идэвхт сүв тодорхойлогч багажийн тусламжтайгаар зүүний сүвийн байршлыг зөв магадлалтай  тогтоосны  дараа зүү тавьсан болно.

Туршилтын II бүлгийн харханд тавьсан зүүг 15 минут тутамд механик аргаар цочроов. (Зүү засалд гарын нөхөх арга гэдэг). Туршилтын дүнг нэгтгэж тайван үеийн үзүүлэлттэй харьцуулан хувиар илэрхийлэн үзүулэлтийн ялгааны магадлалыг стъюдентийн Т шалгуураар хянав (5). Судалгааны  үр  дүн: Өвдөлт намдаах зорилгоор зүүг биологийн идэвх сүвд ердийн байдлаар тавихад гарсан үр дүнг зураг 1-д үзүүлэв.

а—хяналт

б—зүү тавьсны дараах үзүүлэлт. 100 хувь нь 4,3 секундтэй тэнцүү.

Турщилтын д.үнгээс үзэхэд зүү тавьж эхэлснээс хойш 15—60 ми-нутын хооронд хархны өвделт мэдрэх заагийн хугацаа мэдэгдэхүйц уртсаж байв. Ялангуяа зүү тавьсны дараа 30, 45 минутанд дээрх үзүүлэлт хяналтын бүлгийнхтэй харьцуулахад хамгийн их ялгаатай байсан бөгөөд статистикийн хувьд магадлалтай байлаа. Харин зүүг биологийн идэвх сүв биш цэгт тавьсан бүлэг харханд дээрх үзүүлэлт хяналтын бүлгийнхээс төдийлөн их ялгаагүй бөгеөд статистикийн магадлалгүй байсан болно.

Туршлагын туулайд зүү заслын сүвээс өөр цэгт цахилгаан зүү тавьж өвдөлт) намдаахад зүү заслын сүвд тавьснаас хүчтэй гүйдлээр цочроож байж адил үр дүнд хүрчээ (2). Энэ бүхнээс үзэхэд ч зүү заслаар өвдөлт намдаахад зүү тавих сүвийн байршил (зас-лын жор)-ыг зөв тодорхойлох явдал эмчилгээний их ач холбогдолтой болох нь харагдаж байна.

Дараагийн III бүлгийн туршилтанд зүүг хархны биологийн идэвхт сүвд тавьж 15 минут тутамд гарын хөөх аргаар имэрч эргүүлэн цочроов. Гарсан үр дүнг хяналтын бүлгийн үзүүлэлттэй харьцуулав.

Тайлбар өмнөх зургийнхтай адил

Энэ үед зүү тавьсны дараа туршилтын бүлгийн хархны өвдөлт мэдрэх хугацаа хяналтын бүлэгтэй харьцуулбал 1,5—2 дахин урт­саж, зүу заслын өвдөлт дарангуйлах хугацаа 90 минут хүртэл үргэлжилж байлаа. Туршилтын болон хяналтын узүүлэлтийн ялгаа нь статистикийн хувьд дээд зэргийн магадлалтай байв. Зүү заслаар өвдөлтийг дарангуйлалад тавьсан зүүг механик ба цахилгаан гүйдлээр цочроох нь илүү үр нөлөөтэй гэж үзэж байгаа нь өвдөлтийг зохицуулахад голлох үүрэгтэй бага молекулт опийн бүл-гийн пептид, серотонин зэрэг физиологийн идэвхт боднсуудын солилцоонд гарах өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа юм (3).

Туршилтын дунгээс үзэхэд ердийн (нөхөх), сонгомол (хөех) аргаар зүү тавьж мэдээ алдуулахад ч гэсзн зүүг тодорхой хугацаатай цочроох нь мэдээ алдуулах хугацааг тодорхой хэмжээгээр уртасгах боломжтойг харуулж байна.

Дүгнэлт: Зүү заслын аргаар туршлагын харханд тадорхой шаардлагаар өвдөлт дарангуйлах боломжтой бөгөөд зүү заслын өвдөлт намдаах сонгомол үйлчлэл бүхий сүвүүдэд зүүг тавьж биологийн идэвхт сүвийг тодорхой хугацаанд цочроох нь өвдөлт мэдрэх заагийн түвшинг ихэсгэж, мэдээ алдалтын хугацааг уртасгаж байв.

Редакцид ирсэн 1987.01.21.

Ном зүй

1. А. Д. Вальдман, Ю. Д. Игнатов, „Центральные механизмы боли\\\" Л., Наука. 1976, 129
2. Л. В. Калютный, М.А. Кузнецова, Некоторые физиологнческие механизмы аналгетических эффектов акупунктурности акупунктуроподобной II конкурирующей ноцнцептивной стимуля¬ции у кроликов\\\". В кн: Теория и практика рефлексотерапии. Кишциев Штшшца, 1981, 15—18
3. Л.В. Калютный — „Физиологические механпзмы регуляции болевой чунст-вителыюстн\\\". М.,Медицина, 1984,210.
4. Г. Н. Кассиль — „Наука о боли\\\" М., Меднщша, 1975, 339
5. Г.Ф. Лакин — „Биометрия\\\", М., Выс-шая школа, 1980, 111
6. В. Н. Цибуляк — „Иглоаналгезий в клинической практике\\\" М., 1986.
7. Р.Н. Jassen — Arzn. Forsclntng. 1963. V. 13. 502—507.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 963
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК