Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Томуугийн А(Н1N1)v халдварын эмнэлзүйн шинж төрх
( Илтгэлийн хураангуй )

М.Ууганчимэг1 ,Ц.Оюунчимэг1, Н.Хоролсүрэн2, Б.Батсүх1, О.Баатархүү2


1Монгол улс, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв,

2 Монгол улс, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

On June 11, 2009, the world health organization officially raised the pandemic alert level to phase 6 af­ter the first detection of Novel influenza A (H1N1) in Mexico on April 26, 2009. 24-50% of patients with pan­demic influenza had asthma, 36% - Chronic obstruc­tive pulmonary disease (NEW ENGLAND JOURNAL of MEDICINE 2010-05-10).On October 12,2009 Novel influenza A (H1N1) virus was first detected in our coun­try and now reported 1384 confirmed cases, 30 deaths. Novel influenza A (H1N1) virus is more severe , pro­gressive and high mortality rate than seasonal flu.

The objective was to determine the treatment result and the clinical characteristic of influenza A (H1N1) vi­rus infection, which registered in Ulaanbaatar city. We analysed 100 patients ambulatory cards with influenza A (H1N1)v infection and 367 hystory patients., who treated in National Centre for Communicable Diseases since October 12, 2009 until February 15, 2010. Then updated some statistical information by program Win­dows Excel ,SPSS1.

Result: 0.5% of patients were of 0-11months chil­dren, 10% 1-4 years, 7.2% - 5-9 years, 5.4% - 10-14 years, 10.5% - 15-19 years, 23% - 20-24, 12% - 25-29, 6.2% -30-34, 7.5% 35-39 , 5% - 40-44 , 5.2% 45-49, 5% 50-54, 1.0% 55-59, 1.0% 60-64, 0.5% above 65 years. 54 % of patients were male and 46% - female. 40% of patients had positive result of real-time RT-PCR, 60- negative. The most common clinical symptoms were fever (92.4%), cough (87.7%) ,headache (50.2%) , chest pain (42%).In addition , 12.1% of patients had diarrhea, and 10.9% had vomiting. Laboratorial findings included elevated erythrocyte sedimentation rate (18%) ,leukocy­tosis (4%) , lymphocytosis (5.4%), and elevated AST lev­els (9.5%). Major risk factors were obesity (4.6%) and chronic pulmonary diseases (7%) and asthma (8.5%). 32% of patients were pneumonia, 6% of were respira­tory failure and 2.2% of were distress syndrome.

Conclusion:

1. Mostly affected age was 1-4 and 15-29 years of novel influenza A (H1N1) virus infection.

2. the most common presenting symptoms were fever (92.4% of patients), cough (87.7%), headache (50.2%) and chest pain (42%).

3. off hospitalized patients with 8.5% had asthma, 7% had chronic obstructive pulmonary disease

Томуугийн А/Н1N1/v-ийн халдвар нь 2009 оны 4-р сарын 27 нд Мексик улсад анх бүртгэгдснээс хойш 2009 оны 6 сарын 11 нд ДЭМБ-аас томуугийн цар тахлын үе шатыг 6-р шатанд шилжлээ гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Томуугийн А/Н1N1/v цартахалын үеийн эмнэлзүйн талаар ДЭМБ-ын зөвлөхүүдийн хорооноос гаргасан мэдээлэлд энэ халдвараар эмчлэгдсэн өвчтөнүүдийн 24-50% нь багтраа өвчтэй, 36% нь уушигны архаг бөглөрөлт өвчтэй байсан нь судалгаагаар батлагдсан тухай дурьджээ (NEW ENGLAND JOURNAL of MEDICINE 2010-05-10). Манай улсад 2009 оны 10 сарын 12-нд томуугийн А/Н1N1/v-ийн халдвар анхны тохиолдол бүртгэгдэж одоогийн байдлаар 1384 тохиолдол лаборатороор баталгаажиж 30 хүн нас барсан.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн томуугийн А/Н1N1/v халдварын эмнэлзүйн онцлог, эмчилгээний үр дүнг тогтоох зорилгоор 2009 оны 10 сарын 12-ноос 2010 оны 2 сарын 15-ны хооронд ХӨСҮТ-д томуугийн А/Н1N1/v-ийн халдвар оношоор хэвтэн эмчлэгдсэн 367 өвчтөний өвчний түүх, өрхийн эмнэлэгээр үйлчлүүлсэн томуу А/Н1N1/v оноштой 100 өвчтөний картанд эргэмж судалгааг хийж статистик боловсруулалтыг Windows Excel ,SPSS1 программаар шинжлэв.

Үр дүн:

Судалгаанд хамрагдагсадын 0.5% нь 0-11 сартай, 10% нь 1-4 насны, 7.2% нь 5-9 насны, 5.4% нь 10-14 насны, 10.5% нь 15-19 насны, 23% нь 20-24 насны, 12% нь 25-29 насны, 6.2% нь 30-34 насны, 7.5% нь 35-39 насны, 5% нь 40-44 насны, 5.2% нь 45-49 насны, 5% нь 50-54 насны, 1.0% нь 55-59 насны, 1.0% нь 60-64 насны, 0.5% нь 65-аас дээш насныхан тус тус байлаа. Тэдний 54 % нь эмэгтэй, 46% нь эрэгтэй хүйсийн хүмүүс байв. Томуугийн А/Н1N1/v халдвараар өвчлөгсдийн 60%-д нь А/Н1N1/v РНХ сөрөг, 40%-д нь А/Н1N1/v РНХ эерэг илэрсэн. Эмнэлзүйн хувьд халуурах шинж 92,4%, ханиах 87,7% , толгой өвдөх 50,2%, цээжээр өвдөх 42% , үе булчин өвдөх 26 %, суулгах 12.1%, бөөлжих 10.9%-д нь тус тус илрэв. Шинжилгээнд улаан эсийн тунах хурд ихсэх 18%, цагаан эсийн тоо ихсэх 4%, тунгалаг эсийн тоо ихсэх 5,4%, трансаминазийн идэвхи ихсэх 9,5% -д нь ажиглагдав. Судалгаагаар томуугийн А/Н1N1/v халдвараар өвчлөгсдийн дунд багтраа өвчтэй хүмүүс 8,5%, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс 7.3%,уушигны архаг өвчтэй хүмүүс 7%, бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүс 6,4% элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс 4.6%, таргалалттай хүмүүс 4.6%, тус тус тохиолдсон. Өвчлөгсдийн нь 32% нь уушигны хатгалгаагаар, 6% нь амьсгалийн дутагдлаар, 2,2% нь амьсгалын цочмог дистресс хам шинжээр хүндэрсэн.

Дүгнэлт:

1.Томуугийн А/Н1N1/v-ийн халдвараар 1-4 насны хүүхдүүд болон 15-29 насны залуучууд зонхилон өвчилж байна.

2.Эмнэлзүйн хувьд А/Н1N1/v –ийн халдварын үед халуурах (92,4%), ханиах (87,7%), цээжээр өвдөх (42%), толгой өвдөх (36%) зэрэг шинжүүд нь давамгайлан илэрч байна.

3.Судалгаагаар өвчлөгсдийн 8.5% нь багтраа өвчтэй , 7% нь уушигны архаг өвчтэй , 7,3% нь зүрх судасны архаг өвчтэй байв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 377
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК