Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 1(65)
Вируст гепатитыг ялган оношлох нь
( Лекц )

Д. Алимаа, М. Алтанхүү, П. Нямдаваа, В. М. Стаханова

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт

Москвагийн Д. И. Ивановскийн нэрэмжит вирус судлалын хүрээлэн

 

 

Вируст гепатитын судалгааны одоогийн түвшин (1, 3, 7, 8, 12, 24—28) нь түүнийг нозологийн үндсэн 5 хэлбэр: А гепатит (AT), В гепатит (ВГ), тахалт А бус В бус гепатит (т АБВБГ), ийлдсийн А бус В бус гепатит (и АБВБГ), дельта гепатит (ДГ) болгон хувааж үзэх боломжтой болгов.. Вируст гепатитын нозологийн хэлбэрүүд нь өвөрмөц үүсгэгч, тархах зам, явц, төгсгөлөөрөө ялгаатай тул тэдгээрийг өөр хооронд нь зөв ялган оношлох нь эмчилгээний тактик боловсруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад зарчмын ач холбогдолтой юм. Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд эхлэж буй судалгааны урьдчилсан дүнгээс (19—21) үзэхэд манайд вируст гепатитыг өөр хооронд нь ялган оношлож буй түвшин одоогийн шаардлагаас нэлээд хоцорч байгаа юм.

1. Эпидемиологийн төрх ДГ нь өвөрмөц дутмаг вирусийн нөлөен дор зөвхөн ВГ-ын дэвсгэр дээр үүсдэг (28) ,тул вируст гепатитын цочмог хэлбэрүүдийн ялгах оношлогоонд ач холбогдол багатай, харин вируст гепатитын дахилт, хүндрэл зэргээс ялган оношлох шаардлагатай байдаг. Вируст гепатитын нозологийн гол 4 хэлбэрийг ялган оношлох эпидемиологийн үндсэн шалгууруудыг хүснэгт 1 -д үзүүлэв.

Хүснэгт 1-ээс үзэхэд зөвхөн эпидемиологийн шалгуурыг ашиглан вируст гепатитын нозологийн хэлбэруүдийг ялангуяа вируст гепатитын тусгаап нэг тохиолдлыг бүрэн ялган оношлох бололцоо муутай нь харагдаж байна. Вируст гепатитын нозологийн аль ч хэлбэрийн үед халдварын гол эх уурхай нь цочмог хэлбэрээр өвчилсөн хүн байх бөгөөд далд, шарлалтгүй болон эмнэл зүйн илрэлгүй (инаппарант) хэлбэрээр өвчилсөн хүмүүс нь шарлалттай хэлбэрээр өвчилсөн хүмүүстэй адил халдвар тараана.

ВГ-ын хувьд халдварын эх уурхай нь цочмогоос гадна архаг гепататтай өвчтөн, вирус тээгчид байж болох бөгөөд ВГ эндемик нутаг оронд халдвар нь ердийн (неартифициаль) замаар тархах нь цөөнгүй (6, 17, 22, 24).

т-АБВБГ нь Зүүн-өмнөд ази, (29—33) зөвлөлтийн дундад азийн зарим улсад л (4, 21) байгаа бөгөөд ялгах оношийн үзүүлэлтүүдийг нь судлаж байна (20)..

Манай улсад цуглуулсан 24 ийлдэсний зөвхөн нэгэнд л энэ төрлийн вирусийн эсрэг бие олсон анхны судалгааны / дүнгээс (2) үзвэл манайд ховор тохиолддог байж болзошгүй. Гэхдээ цочмог шарлалттай геиатитаар өвчилсөн анамнезтай хүмүүсийи 1,8%-Д радиоиммун аргаар АГ болон ВГ-ын эсрэг бие олдохгүй байгаа (23) нь манайд АБВБГ-ын тохиолдол ч байгааг гэрчилж байна.

2. Клиникийн төрх Вируст гепатитын клиникийн төрх нь өвчтөний нас, биеийн онцлог, нэн ялангуяа биеийн ерөнхий байдлаас ихээхэн хамаарах тул ялгах оношийн үнэмлэхүй шалгуур болгоход бэрхшээлтэй. Гэвч вируст гепатитым нозологийн тодорхой хэлбэрүүдэд тохирсон ерөнхий төрх гаргаж болох бөгөөд түүнийг  хүснэгт  2-т. үзүүлэв.

Клиник, лабораторийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэн томъёонд оруулж, вируст гепатитын хүн хөнгөн, тавиланг тодорхойлох математик загварчлалын аргыг ЗХУ-д туршиж байна (9). АГ хөнгөн, дунд хэлбэрээр өвчилж түргэн эдгэрдэг бол ВГ хөнгөн, дунд хэлбэрээр төдийгүй хүнд фульминант хэлбэрээр явагдаж болох ба цочмог төдийгүй архаг ужиг явцтай ч байх нь бий (7). АГ-ын үед шар илэрмэгц шарлалтын өмнөх үеийн зовиур, хордлогын шинжүүд багасч өвчтөний биеийн байдал хөнгөрч эхэлдэг бол ВГ-ын үед зовиур шаналгаа нэмэгдэн клиник шинж тэмдгүүд улам тодорч, гүнзгийрэх хандлагатай болдог (22). Аланин, аппартат аминотрансфераза ферментүүдийн идэвх АГ-ын үед ВГ-ынхаас харьцангуй бага өндөрсөж, түргэн буурдаг (8) бол ВГ-ын эдгэрэх шатанд буурахгүй удааширч, архагших үзүүлэлт болох нь бий (И). Өвчний явц маш хүнд тохиолдолд билирубнн ихсэх тутам ферментийн идэвх, уургийн хэмжээ буурах өөрчлөлт гардаг (10). АБВБГ-ын үед эдгээр ферментийн идэвх үечлэн өсч буурч болно (23).

3. Өвөрмөц оношлол. Вирустгепатитын нозологийн хэлбэрүүдийг одоогийн түвшинд төгс ялган оношлох нь харьцангуй сайн судлагдсан АГ; ВГ-ийн вирусийн эсрэгтөрөгч, эсрэгбиеийг (маркеруудыг) илрүүлэх аргад    үндэслэж байгаа бөгөөд энэхүү өвөрмөц оношлолд ашиглаж  3-т, тэдгээрийг илрүүлэх аргуудыг хүснэгт 4-т  нэгтгэн үзүүлэв.

АГ болон ВГ-ын янз бүрийн хэлбэрийн үед эдгээр маркерын ирэх дзс дараалал, хөдлөлзүй нь харьцангуй сайн судлагдсан (1,3, 5, 26, 27)   бөгөөд   голдуу эрдэм шинжилгээний зорилгоор иж бүрнээр нь ашигладаг. Клиникийн практикт HBsAg. IgM анти—НВс, IgM анти—HAV гэсэн гурвал маркерыг ашиглах нь цочмог гепатитуудыг ялган оношлоход хангалттай гэж судлаачид үзэж байна (8, 26, 27, 31),

Энэ гурван маркерын оношлогооны холбогдлыг хүснэгт 5-д үзүүлэв.

т. АБВБГ үүсгэгч 4—5 вирус (4. 21, 29—33), и-АБВБГ үүсгэгч 15—16 вирус (12, 25) бичигдээд байгаа боловч тэдгээрийг өсгөвөрлөх, хуримтлуулах аргыг хараахан олоогүй байгаа учраас АБВБГ-ын өвөрмөц оношлолын нийтээр хүлээн зөвшөөрсөн аргууд бий болоогуй байна. Тиймээсодоо нийтээр хэрэглэх болж буй үндсэн маркеруудыг ашиглан АГ, ВГ хоёрыг үгүйсгэх бололцоотой нөхцөлд АБВБГ-ын хаёр хэлбэрийг өөр хооронд нь ялгахдаа эпидемиологийн болон клиникийн төрхийг үндэс болгоно.

Редакцид ирсэн 1986—09—15.

 

 

Ном зүй

1. В.А. Ананьев — Вирусные гепатиты в кн: Общая и частная вирусология, т. 2, Под. ред. В. М. Жданова, С.Я. Гайдамович, М. Медицина, 1980, 488—514
2. А. Г. Анджапаридзе, М. С. Балаяк — Далнейшее изучение гепатита „ни А, ни В\\\", передающегося фекально-оральным путем. В кн.; Вирусные гепатиты. Сб. науч. тр,, М., 1984, 76—82.
3. М.С. Балаян — Вирусный гепатит А. Обзорная информация, ВНИИМИ, Медицина и здравоохранение, Серия: Эпидемиология и инфекционные болезнн. М., 1983, 2
4. М. С. Балаян a дp. — Вирусный гепатит, сходный по клинике и эпидемиологии с гепатитом А, но отличающийся от него этиологически, ЖМЭИ, 1982, 8. 79—84.
5. А. Ф. Блюгер, И. Н. Новицкий. Практическая гепатология, Рнга, „Звайгзне\\\", 1984, 175—211
6. Б. А. Герасун — Естсетвенные пути распространения вирусного гепатита. B,ЖМЭИ, 1984, 12 12—17.
7. Т. В. Голосова, Е. М. Власихина, Вирусный гепатит В. Обзорная информация, Медицина и здравоохранение., Серия: Эпидемиология, вирусология и инфекцнонные заболевания, М. 1984, 2
8. М. И. Михаилов, М. 0. Фаворов, C.В. Кузнецов — Вирусный гепатит ни А, ни В проблемы изучения —Вопр.вирусол., 1984, 4, 389—399
9. Н.И. Нисевач, Г.И. Марчук a дp. Математическое моделирование вирусного гепатита, М., „Наука\\\", 1981, 350
10. 10 Н.И. Нисевйч, В.Ф. Учайкин — Тяжелые и злокачественные формы вирусного гепатита у детей, М., 1982, 83
11. Г.И.Силонова — Клиническое значенне синдрома цитолиза в оценке периода реконвалесценции и прогнозирования исходов вирусных гепатитов А и В — В кн.: Вирусные гепатиты, Сб. науч. тр., Рнга 1931, 124—127.
12. М. О. Фаворов — Вирусный гепатит „Ни А ни В\\\". (Клиника, дифференциальная диагностика, исходы). Дисс. канд. М., 1984.
13. М.О. Фаворов — Дифференциальная диагностика вирусного гепатата ни A
ни В н гепатита A —В кн.: Вирусные гепатиты. Сб. науч. тр., Рига. 1981. 128—133;
14. М. О. Фаворов, П.А. Хухлович и др. — Клинико—эпидемиологические особенности и диагностика вирусного гепатита ни A ни В с фекально-оральным механизмом передачи инфекции. Вопр. вирусол. 1986, 1, 65—69
15. Т.Н. Фомина, Роже Кализма Асани и др — Дифференциальнодиагностнческие критерии вирусных гепатитов А н В. —Тер. арх. 1980, 11, 43—45;
16. X. Цянцара, 3. Шкубякевич, Т.Лок. Клинико-эпидемиологический анализ случаев острого вирусного гепатита „ни А ни В\\\" —в кн.: Вирусные гепатиты. Сб. науч. тр. М.. 1983. 141—145.
17. Д. Алимаа, Т. Гомбосүрэн болон бусад — Гэрийн голомтонд В гепатитын тархалтыг судалсан дүнгээс. ‘’Анагаах ухаан\\\" сэтгүүл. УБ. 1986.
18. Д. Алима, Г. Хоньчин, Д. Дуламжав — Изучение активности некото¬рых ферментов при ВГ. В кн.: Некоторые вопросы инфекционной патологии: Материалы научно-практической конференций. УБ., 1982, 13;
19. М. Алтанхүү, П. Нямдаваа болон бусад — Вирус судлалын аргаар ялган оношлосон цочмог гепатнтын үндсэн хэлбэрүүдийн клиник биохимийн төрх. Анагаах ухаан, 1986, 3. 35—40.
20. М. Алтанхуу, П. Нямдаваа и др. Клинико-биохимическая характеристика основных форм острых вирусных гепатитов, дифференцированных при помощи спецпфнческих маркеров. В кн.: Материалы научно-практнческой конференции, НИИМ, УБ. 1986, 33—36
21. Ё. Батболд, М. Алтанхүү и др —К вопросу специфнческой дифференциальной диагностики острых вирусных гепатитов, Вкн: тезисы-докладов четвертой научно-практической конференции „Актуальные вопросы вирусологии\\\", УБ. 1984. 12—14;
22. Ж. Дашдаваа и др — Роль естественного пути передачи вирусного гепатита В. В кн.: Актуальнйе вопросы инфекщюнных болезней (тезнсы докладов научно—практической конференци). УБ, 1984. 9—10;
23. П.Нямдаваа, Ж. Оюунбилэг и др — Состоянпе коллективного иммунитета населения против внрусных гепатитов А и В в городе Улан-Баторе, В кн.: Тезисы докладов четвертой научно-практической конференции „Актуальные вопросы вирусологии\\\", УБ, 1984. 7—9.
24. A.S.Benenson Ed—Control of commu¬nicable diseases in man, 14th Edition, APHA, Washington, 1985. 167—182.
25. D.W. Bradley — The agents of Non—A, Non—B viral hepatitis, J. vi¬rol, methods. 1985 10, (4) 307—319
26. F. Deinhardt, J. D. Gust — - Viral hepatitis, Bull. WHO, 1982. 60. (5) 661—691
27. B.N. Flelds-et al (Eds) — Virology, Raven Press. 1985. 1373—1494. !
28. E.G. Hansson — Virology and clinical significance of delta agent infection, J. virol. methods. 1985. 10. 295—298.
29. M. A. Kane, D. W. Bradley, et al — Epidemic Non—A, Non—B hepatitis in Nepal, JAMA, 1984. 252(22). 3140—3145. •
30. M.S. Klutroo Study of an epidemic of non—A, non—B hepatitis. Pos-
sibility of another human hepatitis virus distinct from post—transfusion non—A, non—B hepatitis, Am. J. Med. 1980. 68. 810—824.
31. P. Kryger - Significance of anti— HB I gM in the differential diagnosis of viral hepatitis, J. virol. methods, 1985. 10. 283—289.
32. M. A. Sreenivasan et al -Non—A, Non—B epidemic hepatitis vlsualization of virus-Ике particles in the stools by immune electron microscopy, J. gen. virol. 1984. 65. 1005—1007, 33. D. C. Wong, R. H. Purcelt, et al — Epidemic and endemic hepatitis in india. Evidence for a non—A, non—B hepatitis virus aetology, Lancet, il. 1980. 876—879:
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1230
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК