Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
Тархинд цус харвалтын анатомын байрлал, голомтын байрлал- судасны зарим өвчний хамаарал (клиник-компьютерт-томографийн судалгаа)
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав1, Я.Эрдэнэчимэг1, Ц.Бадамсэд1, Д.Болормаа1,Б.Оюунгэрэл1, Т.Саранцэцэг1, Т.Дуламсүрэн2

1Анагаах ухааны хүрээлэн, 2Ачтан клиникийн эмнэлэг

 
Абстракт

We have studied 200 patients who have been diagnosed hemorrhagic stroke to the brain from the Shastin Central Clinical Hospital and Achtan-Elite Clinical Hospital during 2005-2007 years and used random selection’s method. And when we analyze on focalization of haemorrhagic stroke we studied clinical and CT’s pictures of the patients.
The research was done on 200 patients (20 years old<), 53% of patients are male, 47% are female and most of patients (75%) are aged between 40-69 years old. Analysis was done on cases including physical examination (to determine diagnosis of cerebrovascular disease) and clinical analysis (eye ground, ECG-electrocardiogram, transcranial
Doppler study and angiography). And also we studied on the patients’ clinical histories, anamnesis and level of their blood pressures to determine diagnosis of arterial hypertension.

Cranial computer tomography’s pictures’ incisions of all cases were done by the classification of researchers Matsui.T and Hirano.A (1978). According to the classification, there are 3 types of incision, the first type is lower and level of cranial basilar incision (5 incisions), middle level of incision (2 incisions), third one is upper level of incision (1 incision).
When we estimate the focalization of stroke in CT’s pictures, we used the established classification by Russian researchers N.V.Vereshagin and L.K.Bragina (1986).
According to this survey, 52% (104) of all patients had cranial basilar nodule’s hematoma, 38% of the cases had outside of interior capsule’s hematoma (lateral focalization), 13% (26 cases) of them have inside of interior capsule’s hematoma (medial focalization) and 1% (2 cases) of them have blended focalization’s hematomas. It is known that, the main reason of haemorrhagic stroke in those patients is an arterial hypertension.

36.5% (73) of those cases who had hematoma in lobes of the brain, 9 cases of 73 patients (36.5%) had subarachnoid hemorrhage and also the main cause of haemorrhagic stroke in those is possibly an intracranial aneurysm. The remains of other patients who had haemorrhagic stroke are caused mainly by an arterial hypertension.

Almost half of the patients (50%) who had lobes’ hematoma had haemorrhagic strokes which are covered by more than 2 lobes of brain. And 8% (16) cases had subtentoral haemorrhagic stroke and most of them (75%) had cerebellum’s hematoma and 25% had hematoma of brainstem. In view on analysis, cerebellum’s hematomas are more common than brainstem’s stroke (3:1). 2.5% (5) patients who had ventricular haemorrhagic strokes to the brain and more common reasons of this focalization’s stroke are possibly an arterial hypertension and cranial vascular aneurysm.
The result of our study is showing that the habitual reason of stroke is an arterial hypertension (87.5%), ventricular and lobes’ strokes are possibly caused by those diseases (amiloyd angiopathy, arteriole-venous malformation and leukemia). Furthermore, this kind of reason diseases are not diagnosed perfectly in our country so it is really needed
to improve.

Судалгааны үндэслэл. Тооцоолуурт томографийн шинжилгээ нь тархины голомтот өөрчлөлт, түүний хэмжээг оновчтой, тодорхой гаргах, тархины харвалтын тавиланг үнэлэх, эмчилгээг явуулахад ихээхэн ач холбогдолтойг судлаачид тэмдэглэсээр байна. (Мунис М, Фишер М., 2001) Гадаадын судлаачдын судалгаагаар тархинд цус харвалтын шалтгаан өвчнүүдэд артерийн гипертони (20-50% тохиолдолд), аневризм, артеровенийн мальформаци (8,0-32% тохиолдолд), тархины хавдарууд (3,5-14,0%), антикоагулянт (0.0-36.0 хүртэл тохиолдолд), эмийн шалтгаан 8% хүртэл тохиолдолд, цусархаг диатез (19,0% хүртэл тохиолдолд), бусад шалтгаан 8,0% хүртэл хэмжээнд хэлбэлзэлтэйгээр тохиолдож байна. (Ropper, Davis (1980), Kase ба бусад (1982), Lipton ба бусад (1987), Schutz (1988), David, Lantоs нар (1997). Тархинд цус харвалтын путамин дахь байрлалын эзлэх хувь 18%-42%, дэлбэнгийн байрлал 5%-40%, таламус 4,0%-25%, бага тархинд 8-11%, баганын гүүрэнд 3,0%-10%, бусад 0,0%-25,0% дотор хэлбэлзэж байна. (Сase нар (1982), Bogousslavsky нар (1988), Schaefer PW Roccatage нар (2006).

Судалгааны зорилго. Тархинд цус харвалтын компьютерт- томографийн (КТ) байрлал, тэдгээр нь тархины судасны зарим үндсэн өвчинтэй хамааралтайг судлан тогтоох.

Судалгааны материал, арга зүй. Бид 2005-2007 онуудад Шастины клиникийн эмнэлэг, АчтанЭлит эмнэлэгт тархины цус харвалттай гэж онош батлагдсан 200 өвчтөнийг санамсаргүй сонголтын аргаар сонгон авч тархинд цус харвалтын байрлалыг эмнэлзүй- КТ шинжилгээгээр тогтоож дүгнэлт хийсэн.

Судалгаанд 20-иос дээш насны 200 өвчтөн хамрагдсаны 53,0% нь эр хүйсийн, 47,0% нь эм хүйсийн өвчтөн байв. Өвчлөгсдийн ихэнх (75,0%) нь 40-69 насны өвчтөнүүд байв. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн судасны үндсэн өвчнийг үзлэг болон параклиник шинжилгээнүүд (нүдний уг, зүрхний цахилгаан бичлэг, тархины судасны допплерографи, зарим тохиолдолд ангиографи г.м)-ийг болон артерийн гипертензи өвчний оношийг хэмжүүрийг өвчтөний эмнэлгийн карт баримт бичиг, артерийн даралтын хэмжээ, анамнез зэргээр баталгаажуулсан.

Судалгааны боловсруулалтанд экстенсив үзүүлэлт, үр дүнгийн үнэн бодитойг магадлах ялгааны статистик магадлагааны (t ба Р коэффициентүүд)-ыг хэрэглэсэн болно. Тархины тооцоолуурт томографийн зургийн зүслэг нь Matsui T, Hirano A (1978) нарын гаргасан ангиллыг баримтлан доод буюу тархины суурь хэсгийн зүслэгийн түвшин ( 5 зүслэг), дунд түвшингийн зүслэг (2 зүслэг), дээд түвшингийн зүслэг (1зүслэг) хийгдсэн болно.

Тархины харвалтын байрлалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө нь Н. В. Верещагин, Л. К. Брагина (1986) нарын гаргасан ангиллыг хэрэглэсэн. Тархинд цус харвалтыг дээрхь ангилалын дагуу 3 үндсэн байрлалд ялган авч үзсэн. Үүнд:

1. Тархины тал бөмбөлөг доторхи байрлал. Энэ нь дотроо:

              а. латераль (-зөвхөн базаль бөөмд, -базаль бөөмд байрласан, тэгэхдээ дотор капсул, цагаан бодис бага хэмжээгээр оролцсон, -базаль бөөмд байрласан, тэгэхдээ дотор капсул, цагаан бодис их хэмжээгээр оролцсон )

             б. дэлбэнгийн (дух, чамархай, зулай, дагз, хавсарсан байрлал гэх мэт )

             в. медиаль (-зөвхөн таламус, - таламус+дотор капсул, -таламус+ дотор капсул+дунд тархи)

             г. холимог буюу таламус+базаль бөөм+дотор капсул+ цагаан бодис гэсэнбүтцийн байрлалаар

2. Тархины субтенториаль байрлал. Энэ нь дотроо - ховдолын, - бага тархинд, - тархины багана бүтцэд, - дунд тархинд ( мезенцефаль ), - тархины гүүрэнд

3. Тархины бүрхүүлд байрласан ( -субарахнойд, -субдураль, эпидураль) зэрэг байрлалуудаар ангилан авч судлав.

Судалгааны дүн:

Тархины компьютер-томографын шинжилгээг тархинд цус харвасан гэсэн онош батлагдсан 200 өвчтөнийг санамсаргүй сонголтын аргаар өвчний хурц үед хийж тархинд цус харвалтын байрлалыг ялган тогтоосон. (Xүснэгт 1)

Тархины тал бөмбөлгийн доторхи (супратенториаль) байрлалтай цус харвалтын латераль байрлал 76 тохиолдол 38,0% зонхилон тохиолдсон бөгөөд үүнээс зөвхөн базаль бөөмд 26 тхл (13,0%), базаль бөөмд гэхдээ дотор капсулыг бага зэрэг хамарсан харвалт 22 тхл (11,0%), базаль бөөмд гэхдээ дотор капсулыг их хэмжээгээр хамарсан байрлалтай 28 тхл (14,0%) тус тус эзэлж байна. Тархины гуний суурь  зангилаанд байрласан гемотом нийт тархины гематомтой тохиолдолын 52,0% (104 тхл) байгаагаас латераль буюу дотор капсулын гадна эсвэл тууний бага хэмжээгээр нэрвэсэн харвалт 38,0 %, тархины дотор капсулаас дотогш буюу медиаль байрлалтай гематом 13,0% (26 тхл), холимог байрлал 1,0% (2тхл) тус тус эзэлж байна. Энэ нь нийтээрээ артерийн гипертонийн шалтгаантай цус харвалт байлаа.

Дэлбэнгийн байрлалтай тархины харвалт 73 тхл (36,5%) илэрсэнээс духанд 12тхл (6,0%), чамархайд 6 тхл (3,0%), зулайд 19 тхл (9,5%), дагзанд 5тхл (2,5)/, эдгээр дэлбэнгүүдийн хавсарсан байрлал 31 буюу 15,5% байв.

Медиаль байрлалтай тархины цус харвалт 26тхл (13,0%) , үүнээс зөвхөн таламуст 10тхл (5,0%), таламо-капсуляр байрлалтай 14 тхл (7,0%), таламус+дотор капсул+дунд тархины байрлалтай 2 тхл (1,0%) ажиглагдав.

Холимог байрлал буюу таламус,базаль бөөм,дотор капсул+ цагаан бодис хамарсан байрлалтай тархины харвалт 2тхл (1,0%) эзэлж байна.

Тархины дэлбэнгийн байрлал цус харвалттай нийт тохиолдлын дотор 36,5% (73тхл) эзэлж байна.

Үүний дотор 9 тхл (12,3%) нь тархины аалзавч бүрхүүлтэй хавсарсан цус харвалт байсан нь эдгээрт тархины аневризм шалтгаан өвчин байж болох талтай. Үлдсэн дийлэнх өвчтөний шалтгаан нь мөн л артерийн гипертони байна. Тархины субтенториаль байрлалтай харвалт 22тхл (11,0%) тохиолдсоноос тархины ховдолын байрлал 5тхл (2,5%), бага тархинд 12тхл (6,0%), тархины баганад 5тхл (2,5%)- үүнээс дунд тархинд 2тхл (1,0%), тархины гүүрэнд 3тхл (1,5%) тус тус ажиглагдав. Субтенториаль байрлалтай тархины цус харвалт нийт цус харвалтын дотор 16 тхл (8,0%) эзэлж байгаагаас бага тархины цус харвалт дийлэнх хувийг 75,0% эзэлж байна. Үүний шалтгаан өвчин нь артерийн гипертони байна. Тархины зөвхөн ховдолд цус харвасан тохиолдол нийт цус харвалтын 2,5%-ийг (5тхл) эзэлж байна. Энэ байрлалын шалтгаан, үндсэн өвчин артерийн гипертони, тархины судасны аневризм аль аль нь байж болох талтай.

Цаашид тархины дэлбэнд болон ховдолд цус харвалттай тохиолдлуудад тархины ангиографийн шинжилгээг өргөн заах нь аневризмын шалтгааны хувийг нарийвчлан тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тархины бүрхүүлд байрласан тархины харвалтаас субарахноид байрлал 2тхл (1,0%) илэрсэн.

Эдгээр тархинд цус харвалтуудаас тархины ховдол руу задарсан 13 тохиолдол (6,5%) эзэлж байна.

Артерийн гипертензи нийт тархины харвалттай өвчтөнүүдийн 87,5%-д зонхилон тохиолдож байгааг судалгаа харуулж байна. Тархины судасны гаж хөгжил (цүлхэн, артервенийн мальформаци) -тэй 25 өвчтөн (12,5 %) тогтоогдов.

Хэлцэмж. 

Бидний судалгаагаар тархины харвалттай 200 өвчтөний 87,5% нь артерийн гипертони зонхилон тохиолдож байгаа бөгөөд тархины гуний суурь зангилаанд байрласан гемотом нийт тархины гемотоматай тохиолдолын 52,0 % (104 тхл) байгаагаас латераль буюу дотор капсулын гадна эсвэл тууний бага хэмжээгээр нэрвэсэн харвалт 38,0 %, тархины дотор капсулаас дотогш буюу медиаль байрлалтай гематом 13,0% (26 тхл), холимог байрлал 1,0% (2тхл) тус тус эзэлж байна. Энэ нь Hannu Kalima, Markku Kaste, Matti Haltia нарын судалгаагаар артерийн гипертони нь гүний цус харвалтын гол шалтгаан (80% хүртэл) тохиолддог гэсэн дүгнэлттэй тохирч байна.

Тархины харвалтын шалтгааныг судалж тогтоосон судлаачдынхаар артерийн гипертонийн эзлэх хувь 20,0%-иас 50,0%-ын дотор хэлбэлзэж байна. Энэ хэлбэлзэл нь ялангуяа дэлбэнгийн байрлалтай цус харвалтын үед тохиолдож байна. Бидний судалгаагаар тархинд цус харвалтын шалтгааны 87,5%-ийг артерийн гипертони эзэлж байгаа нь дээрхи судлаачдынхаас 2-3 дахин их байгаа онцлогтой байна. (Ropper, Davis (1980), Kase ба бусад (1982), Lipton ба бусад (1987), Schutz (1988), David, Lantоs нар (1997). Бидний судалгаагаар тархины дэлбэнгийн байрлал цус харвалттай нийт тохиолдлын дотор 36,5% (73тхл) эзэлж байна. Дэлбэнгийн байрлалтай цус харвалт гадаадын судлаачдынхаар 23,0%-40,0%-ын дотор хэлбэлзэлтэй байна.

Энэхүү судалгааны дүгнэлттэй харьцуулахад бидний судалгааны үзүүлэлт ижилдүү байгаа нь ажиглагдав. /Сase нар (1982), Bogousslavsky нар (1988 ), Boonyakamkul ба бусад (1993). Субтенториаль байрлалтай тархины цус харвалт бидний судалгаагаар нийт цус харвалтын дотор 16 тхл (8,0%) эзэлж байгаагаас бага тархины цус харвалт дээрхи 8,0%-ын дийлэнх хувийг буюу 6,0%-ийг эзэлж байна. Бага тархинд байрласан цус харвалт гадаадын судлаачдынхаар тархины нийт цус харвалтын дотор 8,0%-11,0%-ийг эзэлж байна.

Бидний судалгаа дээрхи дүгнэлттэй харьцуулахад арай бага байгаа нь энэ ангилалд тархины ховдолын анхдагч цус харвалтыг субтенториаль байрлалд оруулсантай зарим холбоотой. /Сase нар (1982), Bogousslavsky нар (1988), Boonyakamkul ба бусад (1993), Schaefer PW Roccatage нар (2006). Хэвлэлд тэмдэглэснээр тархины бүрхүүлийн (субарахноид) цус харвалтыг дээр дурьдсан судлаачид нэр заан шалтгааны бүтцэд оруулаагүй, харин “бусад” гэсэн хэсэгт оруулсан байж болох талтай.

Тархины дэлбэнд буюу тархины тал бөмбөлөгийн гадаргуй давхаргаар байрласан цус харвалтын шалтгаанд артери-венийн мальформаци, жижиг ангиома, симпатомиметик үйлчлэлтэй эм бэлдмэлүүд (амфетамин, антикоагулянт, кокайн, анорексигенүүд г.м), амилоид ангиопати, тархины багана бүтцийн цус харвалтад капилляр телеангиоэктази бас шалтгаан болж болдог гэсэн судлаачдын судалгааны дүнг харгалзан дээрхи шалтгаануудыг илрүүлэх, эсвэл үгүйсгэх замаар шалтгаан өвчний оношилгоог манайд сайжруулах шаардлагатай байна.

ДҮГНЭЛТ

  1. Тархины гуний суурь зангилаанд байрласан гемотом нийт тархины гемотомтай тохиолдлын 52,0 % (104 тхл) эзэлж байгаагаас латераль буюу дотор капсулын гадна эсвэл тууний бага хэмжээгээр нэрвэсэн харвалт 38,0 %, тархины дотор капсулаас дотогш буюу медиаль байрлалтай гематом 13,0% (26 тхл), холимог байрлал 1,0% (2тхл)-ыг тус тус эзэлж байна. Энэ нь нийтээрээ артерийн гипертонийн шалтгаантай цус харвалт байлаа.
  2. Тархины дэлбэнгийн байрлал цус харвалттай нийт тохиолдлын дотор 36,5% (73тхл) эзэлж байна. Үүний дотор 9 тхл (12,3%) нь тархины аалзавч бүрхүүлтэй хавсарсан цус харвалт байсан нь эдгээрт тархины аневризм шалтгаан өвчин байж болох талтай. Үлдсэн дийлэнх өвчтөний шалтгаан нь мөн л артерийн гипертони байв. Тархины дэлбэнд цус харвалтын тал шахам нь 2 ба түүнээс дээш дэлбэнг хамарсан их хэмжээтэй байна.
  3. Субтенториаль байрлалтай тархины цус харвалт нийт цус харвалтын дотор 16 тхл (8,0%) эзэлж байгаагаас бага тархины цус харвалт дийлэнх хувийг 75,0%, тархины баганы байрлал 25,0% буюу 3:1 харьцаагаар бага тархины байрлал давамгайлж байна.
  4. Тархины зөвхөн ховдолд цус харвасан тохиолдол нийт цус харвалтын 2,5%-ийг (5тхл/) эзэлж байна. Энэ байрлалын шалтгаан, үндсэн өвчин артерийн гипертони, тархины судасны аневризм аль аль нь байж болох талтай.
  5. Артерийн гипертони нь тархинд цус харвалтын үнэмлэхүй зонхилох шалтгаан өвчин хэвээр (87,5%) байна.
  6. Цаашид тархины дэлбэнд болон ховдолд цус харвалттай тохиолдлуудад шалтгаан өвчнүүд (амилоид ангиопати, жижиг артери-венийн мальформаци, лейкеми г.м)-ийг тодруулах талаар тусгайлан анхаарч, шалтгаан өвчнүүдийг тодруулах оношилгооны түвшинг байнга дээшлүүлэх шаардлагатай байна.
Ном зүй

1. Бадамсэд Ц, Найманжин Ж, Баатаржин Ж, Сайнжаргал А, Дуламсүрэн Т, Дэлгэрэх С, Жаргалсайхан С. Гавал тархины эдийн доторхи цус харвалтын компьютерт томографийн оношлогооны зарим асуудалд Монголын Анагаах Ухаан. 2007. №2 (140) х.2-6
2. Бадамсэд Ц, Пүрэв Р, Болдбат Р, Сайнжаргал А, Оюунбат Д. Гавал тархины эдийн доторхи цус харвалтын байрлалыг компьютерт томографиар
оношлох нь: Монгол Улсын ЭМЯ. ШУА-ийн АУны бага чуулган. Монголын шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулав. Өрхийн Эрүүл Мэнд (Эрдэм шинжилгээ- практикийн бага хурлын материал). – Улаанбаатар хот. 2002 он.-х.191- 192.
3. Вавилов С.Б. Компьютерная томография головы в ранней диагностике церебральных кровоизлияний //Вопросы ранней диагностики и лечения нервных и психических заболеваний. Тезисы VI научн-конф.невропат и психиатр. Литивской ССР. Октябрь 1979. с.28-29
4. Колтовер А.Н., Верещагин Н.В., Людковская И.Г., Моргунов В.А., Патологическая анатомия нарушений мозгового кровоизлияния М:Медицина, 1975. -255с
5. Матиас Хофер Котпьютерт томографи . суурь гарын авлага. Улаанбаатар. 2007
6. Цереброваскулярные болезни: Классификация для клинических и исследовательских целей. –Женева: ВОЗ, 1981, с.72
7. Julien Bogousslavsky, Loues Caplan ‘’Stroke syndromes’’. New-York. USA. Cambridge University Press. 1995. p. 381-394
8. Scott W.,NewP.,Davis K et al.,Computerised axiel tomography of intracerebral and intraventricular hemorrhage //Radiology,1974,Vol.112, p.73-80.
9. Wiggius W., Maody D.M., Toule J.F. Clinical and computerized tomographic study of hypertensive intracerebral hemorrage //Arch.Neurol.,1978. Vol.35, p.832-833
10. Верещагин Н.В., Брагин Л.К., Вавилов С.Б., Левина Г.Я. Компьютерная томография мозга М.Медицина., 1986, с.-251
11. Greenfield’s neuropathology David I, Graham and Peter L, Lantes 1997. I,II volinm/ sixth. Edition. Vol. II
12. www.CT in stroke.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1997
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК