Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Ариун цэвэр-халдвар судлалын албаны тулгамдсан асуудлууд
( Товч мэдээлэл )

П. Нямдаваа

Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, Улсын ариун цэврийн ерөнхий байцаагч

 

Манай эрүүлийг хамгаалахын хөгжлийн бүхий л үе шатанд урьдчилан сэргийлэх ажил нь ард түмний эрүүл мэндийг хамгаалах асуудлын үндсэн чиглэл, баримтлах гол үзэл байсан, цаашид ч байх юм. Урьдчилан сэргийлэх ажил бол манай орны эрүүлийг хамгаалах бүхий л төрөл, шатны байгууллага, эмч, эмнэлгийн ажилчдын үйл ажиллагааны үндэс мөн. Гэвч эрүүлийг хамгаалахын урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээний дотор ариун цэвэр-халдвар судлалын алба нь эрүүл хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах нэн төвөгтэй, тун чухал үүргийг гүйцэтгэдгээрээ онцгой байр суурийг эзэлдэг.

1988 он бол ариун цэвэр-халдвар судлалын албаны хувьд чухал тэмдэглэлт он юм. 1933 онд БНМАУ-ын засгийн газраас анхны «Ариун цэврийн байгууллагын тухай дүрэм» батлан гаргаснаас хойш 55 жил, 1948 онд Улаанбаатар хотод анхны Ариун цэвэр-халдвар судлалын станц байгуулснаас хойш 40 жил, 1963 онд Анагаах ухааны дээд сургууль, Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд эрүүл ахуйч их, бага эмчийн анги анх нээснээс хойш 25 жил, ариун цэвэр-халдвар судлалын албаны арга барил, эрдэм шинжилгээний төв байгууллага эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт (ЭАХНСУИ)-ийг 1968 онд байгуулснаас хойт 20 жил тус тус өнгөрч байна.

1929 оны сүүлчээр тэр үеийн дотоод явдлын яамны эрүүлийг хамгаалах газарт анхны ариун цэврийн байцаагч opoн тоогоор ажиллаж эхлэж байсан бол одоо ариун цэвэр-халдвар судлалын албанд Улсын ариун цэвэр-халдвар судлалын байцаан шалгах газар (УАЦХСБ ШГ-, ЭАХНСУИ, Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүуцэн судлах газар (ГАХӨЭСГ), Улсыи ариун цэвэр гэгээрлийн ордон (УАЦГО) зэрэг төвийн байгууллага, 18 аймаг, 3 хот, 3 яам, тусгай газрын Ариун цэвэр-халдвар судлалын станц (АЦХСС), сум дунд, орон нутгийн хотын Ариун цэвэр-халдвар судлалын 18 салбар станц, сумын ариун цэврийн 3 групп, хилийн ариун цэврийн 9 салбарт нийт 1700 шахам хүн ажиллаж байгаагийн 400 гаруй нь эмч, химич, биологич, инженер зэрэг дээд мэргэжилтэй боловсон хүчинтэй болжээ. Одоо тус орны 10000 хүн амд ариун цэвэр-халдвар судлалын чиглэлийн 1,7 эмч ног: дож, бүх эмч нарын 6,3 хувийг эзлэх болсон байна. Улсын ариун цэвэр-халдвар судлалын албаны хэмжээгээр жилдээ 500—600 барилга байгууламжийн газар сонголт, зураг төсөлд дүгнэлт өгч баригдаж буй 700 гаруй барилга байгууламжинд явцын хяналт хийж, хүнсний худалдаа, нийтийн хоол, нийтийн аж ахуй, соёл үйлчилгээ, үйлдвэр, сургууль, хүүхдийн байгууллагын 11 мянга гаруй объектонд ариув цэврийн байнгын хяналт хийж, 600 мянга гаруй сорьцонд нян судлалын, 13—14 мянган сорьцонд химийн, 1000  гаруй сорьцонд радиологийн шинжилгээ хийж, 20 орчим нэр төрлийн био-бэлдмэл үйлдвэрлэж, халдварт өвчний 17 орчим мянган голомтонд тархалзүйн судалгаа, ариутгал-устгал хийж, 60—70 мянган га талбайн байгалийн голомт эрүүлжүүлж, Давхардсан тоогоор 10 сая гаруй м2 талбайд ахуйн хортон шавьж устгаж, 70 орчим нэр төрлийн эрүүл ахуйн сурталчлагааны материалыг 600—700 мянган ширхэг хэвлүүлж, 100 шахам мянган хүнийг эрүүл ахуйн системчилсэн сургалтанд хамарч байна. Үүнээс гадна олон нийтийн ариун цэврийн хяналтын бүх шатны 390 шахам зөвлөлд ажиллаж буй олон нийтийн ариун цэврийн 2500 гаруй байцаагчид улсын ариун цэврийн халдвар судлалын хяналтын төв, орон нутгийн байгууллагуудын арга барилын удирдлагын дор ариун цэврийн үзлэг шалгалт хийдэг. Энэхүү тус оронд ариун цэвэр халдвар судлалын улс олон нийтийн хяналтын бүхэл бүтэн систем бүрэлдэн буй болж манай орны нийгэм эдийн засгийн хөгжлийн дагуу зохион байгуулалт, арга барилын хувьд улам бүр боловсронгуй болсоор байгаа нь 20 дугаар зууны эхэн дээр хүн амын нас баралт 1000 хүн тутамд 20—30 хүрч, шинэ төрсөн 2 хүүхэд тутмын нэг нь ойндоо хүрэлгүй эндэж, гадаадын зарим судлаачдын бичиж байснаар «сөнөж» болзошгүй тавилантай болоод байсан монгол орныг хүн амзүйн давшингуй үзүүлэлттэй улсын тоонд оруулж, цагаан цэцэг, татран, полиомиелит, сахуу, хөхүүл ханиад, улаан бурхан зэрэг олон аюулт халдварт өвчнийг устгасан буюу устах шатнаа оруулахад зохих хувь нэмрээ оруулсан юм.

Гэвч ариун цэвэр-халдвар судлалын албаны ажлын одоогийн түвшинд нам засгаас, тус орны нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй олон талт өргөн цар хүрээтэй арга хэмжээний эрч далайц, ард түмний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөл, зарим халдварт өвчний гаралт тууштай буурахгүй, хот, суурины болон хүн амын ариун цэврийн соёлын түвшний үзүүлэлт мэдэгдэхүйц дээшлэхгүй, эмнэлгийн байгууллагаас эхлээд сургууль, хүүхдийн байгууллагуудад эрүүл ахуйн норм хэмжээ их хэмжээгээр зөрчигдөж, үйлдвэрлэлийн болон ахуйн хаягдлаар ус, агаар, хөрс бохирдох явдал нэмэгдэж байна. Энэ бүхэн нь юуны өмнө ариун цэвэр-халдвар судлалын хяналтанд хамрах хүрээ улс нийгэм-эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс ихээхэн хоцорч байгаатай холбоотой. Цөөхөн тооны салбар станц, ариун цэврийн группыг эс тооцвол аймгийн төвөөс цааших газруудад ариун цэвэр-халдвар судлалын хяналтын төрөлжсөн байгууллага байхгүй байгаа нь тус орны эдийн засгийн чухал салбар-хөдөө аж ахуйд ажиллагсадын дийлэнх хувьд хэрэг дээрээ ариун цэвэр-халдвар судлалын мэргэжлийн байнгын хяналт хийж чадахгүй байна.

Бид тодорхой хүний эмгэг процессыг мэргэжлийн өндөр түвшинд змчлэн эдгэрүүлэх чадвартай тархи, зүрх, нүд, чих, хамар, хоолойн нарийн мэс заслын хэдэн арван мэргэжилтэнтэй боловч олон зуун мянган хүний эрүүл мэндийг шийдвэрлэх үүрэгтэй хот байгуулалтын эрүүл ахуй, сэтгэцийн эрүүл ахуй, үйлдвэрлэлийн хор судлал, ариун цэврийн инженерзүй, үйлдвэрлэлийн технологийн эрүүл ахуй зэрэг нэн чухал салбаруудад үндэсний нэг ч боловсон хүчингүй өдий хүрчээ. Үйлдвэрлэлийн шинэ, шинэ салбаруудад гадаад орноос бүхлээр нь авч тавьж байгаа суурь машин, техник хэрэгслэлүүд нь манай үндсэн хүн амын антропометрийн үзүүлэлт, психо-физиологийн онцлог хэр зэрэг тохирч байгааг үнэн хэрэгтээ бид мэдэхгүй байна.

Нөгөө талаар ариун цэвэр-халдвар судлалын албаны материаллаг бааз, техникжилтийн түвшин орчин үеийн шаардлагаас дэндүү хоцорчээ. Хот, хөдөөгийн АЦХСС-ын эрүүл ахуйч эмч, эпидемиологич нар үнэн хэрэгтээ гартаа барих ганц ч багаж хэрэрлэлгүй, мэдрэх эрхтнүүддээ л голчлон найдахаас аргагүй байгаа нь тэдний хийж буй хяналтын нэр хүндийг бууруулж байна. Үйлдвэрийн газруудад технологийн  процессын эрүүл ахуйн үзүүлэлт, хортой хүчтэй үйлчлэх брдисын эргэлтэнд тавих автоматчилсан хяналт, хөдөлмөрийн нөхцөлд дотоод хяналт тавих лабораторийн алба бараг байхгүй, хими, физикийн хүчин зүйлийн мутаген (удамшилд нөлөөлөх), канцероген (өмөн үүсгэх) идэвхийг судлах ажил эхлээгүй байна. Халдварт өвчний тархалт багасахын хэрээр хүн амын дархлал тогтоцын түвшин идэвхтзй эргэлтэнд байгаа нянгийн эсрэгтөрөгчийн болон эмгэгтөрөх чанарыг идэвхтэй шинжилж хяналт тавих шаардлага өсч байгаа боловч АЦХСС-ууд ийм хүчин чадалгүй, шаардлагатай оношлуур болон бусад биобэлдмэлийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадал бий болоогүй байна.

Хүн амын ариун цэврийн соёлын түвшин, эрүүл аж төрөх ёсны хэвшил үйлдвэржилт, хотжилтын процессын хурдцаас олон дахин бага байгаа нь гэдэсний цочмог халдварт өвчин, хамуу зэрэг өвчин тууштай буурахгүй, хөдөлгөвний багасал (гиподинами), хоол-ундны дэглэмээс шалтгаалах эмгэг өсөх хандлагад хүргэж байна.

Ариун цэвэр-халдвар судлалын (албанд ажиллагсдын ажил төрлийн мэдлэг, мэргэжлийн түвшин, ажлын хариуцлага, зарчимч чанар шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа нь албаны ажлын эцсийн үр дүн хангалтгүй байхад xүpгэж байна.

Энэ бүхэн нь ариун цэвэр-халдвар судлалын албаны ажилд зохион байгуулалт, арга барилын шинэчлэл хийж шинжлэх ухаан-техникийн ололтыг эрчимтэй нэвтрүүлэхийг шаардаж байна.

ЗХУ-ын эрүүлийг хамгаалах салбарт хийгдэж буй өөрчлөн байгуулалт, ЗХУКН-ын Төв Хороо, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ойрмогхон батлан гаргасан «Арван хоёрдугаар таван жил болон 2000 он хүртэлх хугацаанд ЗХУ-ын эрүүлийг хамгаалах ажлыг өөрчлөн байгуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хөгжүүлэх үндсэн чиглэл»-д төлөвлөсөн шинэлэг үзэл санаа, арга хэмжээнүүд нь энэ чиглэлд бидэнд дайчлагч үлтэр жишээ болж байна.

Бид ариун цэвэр-халдвар судлалын төвийн зарим байгууллагад электрон микроскоп, атомын шингээлтийн спектрометр, гамма-спектрометр, гамма-тоолуур, ферменттэй холбоотой эсрэпбиеийн урвалын автомат, гель-хроматографын комплекс, зэрэг өндөр хүчин чадалтай орчин үеийн багаж аппарат суурилуулах, 2000 он хүртэлх хугацаанд бүх сумдыг ариун цэврийн групп буюу ариун цэвэр-халдвар судлалын салбар станцтай болгох, энэ 5 жилийн эцэс, ирэх 5 жилийн эхээр Ариун цэврийн төв лаборатори, биобэлдмэлийн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн барилгуудыг бариулж, тоноглуулах төлөвлөгөө тооцоо боловсруулах; В гепатитын эсрэг вакцин, хүний дархлал хомсдлын вирусийн эсрэгбие илрүүлэх оношлуур, вакцины температурын хяналтын монитор, тэмдэлт нуклейн хүчил бэлтгэж нянгийн онош, зүйн тодорхойлолтонд ашиглах зэрэг сүүлийн үеийн дэвшилт арга, бэлдмэлийг тус орны нөхцөлд турших зэрэг зарим шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлж байна.

Гэвч ариун цэвэр-халдвар судлалын албыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийи түвшин, түүнд нөлөөлөгч гол хүчин зүйлсийг тодорхойлж, эрүүлжүүлэх арга хэмжээг санаачлан зохион байгуулагч гол байгууллага эрүүл хүний эрүүл мэндийг хамгаалах ажлын оройлогч хүчин болгохын тулд их зүйлийг богино хугацаанд хийж гүйцэтгэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 724
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК