Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Ахмад нь хэлж, дүү нь сонсдог
( )

Д.Дэжид

Ахмад эмч

 

Энэ эмгэн хэн билээ...

Эхээс төрөхдөө жингэнэсэн нарийн хоолойгоор сүртэй нь аргагүй орилж байсан охин өдөр хоногоор өсч, өлгийдээ багтахгүй болж, өндийж сууж, хэлд орж, ажигч сэргэлэн өсч, эх эцгээ баярлуулж, эрдмийн мөр хөөж-.., үр хүүхдээ өсгөж, өөрийнхөө халааг үлдээж хүний ёсыг биелүүлэв. Эхийн сайхан сэтгэлээр ач зээгээ харалцаж, ажил хедөлмөрөө хийсээр, ертөнцийн жамаар жаргалыг төдийгүй зовлонг үзэв. Хүн олондоо хүндтэй, мэс барьж эмчлэх эрхтэй оточ болсноор хамаг олондоо хайрлагдаж, өвдсөн, эндсэн хүн ардыг аюулт өвчнөөс салгах гэж морь, тэмээ унаж, машин тэргээр явж, нэгэн цагт осол аваарт оровч огт ажрахгүй явсаар насны нарыг илээв. Энэ өгүүллийг бичигч ч тэдний нэгэн билээ.

Эрдам сурч эхлэхээсээ ажилд очиж ажиллахаасаа чин үнэнч, дутагдлаа хүлээдэг, хатуу сахилга баттай, хаа ч явсан галтай цогтой, ямарч бэрхшээлээс халшрахгүй, буцахгүй зориг золбоотой хашир хатуужилтай ажиллах нь эмч хүний ёс юм. Анх барьсан жолоогоо алдаж болохгүй, ажил хөдөлмөрөө голж болохгүй. Ажлын цагаа ашигтай зарж; мэргэжил мэдлэгээ өдөр тутам цэгнэж, нимгэнээ зузаан бол« гож, дутагдлаа хүлээн авч, хэлсэн хүнд баярлаж яв. Илөрсэн дуггагд-лыг газар дэар нь засч явбал ажил бүхэн сайжирч, улс орны хөгжилд хучээ өгч, хөлөө нийлүүлж чадна. Хүн ардаа эрүүлжүүлэх үйлсэд хүнлэг сэтгэл, хөөрхийлэх ухаан орсон цагтаа л эмч болно Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхэд олны дунд үг хэлээ шинжиж, үүрэгт ажлаа хийж явбал өгөөж олдог.

Би ямар ч ажилд шүүмжлэлтэй хандаж өдөр хийсэн ажлаа шенө бодож дүгнэж, маргаашийн ажлаа төлөвлөдөг. Шүүмжлэлийг ус агаар мэт гаргаж, ажлын дутагдал доголдлыг улаан нүүрэн дээр нь хэлж, уудалж хаях нь улсын ажлын амжилт, ирээдүйн нийгмийн хөгжилд тус хүргэнэ гэж бодсоор ирсэн.

Ахмадууд өл хоол, унтах нойроо умартан өдөр шөнө, өвөл, зуны алинд ч хүйтэн, халуунд ядрахаа ч мэдэхгүй явж байсан юм.

Залуу эмч та нартаа бид хайртай болохоороо заавал хийх ёстой ажлыг хийгээсэй гэж бодохдоо олон юм ярих дуртай. Хүлээж авч ажил болгоорой. Ажлаа үнэн сэтгэлээрээ хийж, ёс суртахууны хүмүүжилтэй, зарчимч, ахмадаа хүндэлдэг бол өөрийгөө хүндлүүлнэ. Хүн өтөлж хөгшрөх нь байгалийн жам. Хүн олноо хүндэлж, хүсэл саналыг нь хүлээж авч яв.

Энэ эмгэн шиг өдөр шөнө хол ойр, халуун хүйтэнд ямарч нөхцөлд унаатай, явган ч хүн олондоо үйлчилж яваарай. Хүлээлгэж, чигрэгдүүлж, гомдоож, хохироож болохгүй. Эмчийн энэрэнгүй мэргэжилдээ эзэн болж мэрийн зүтгэж эхийн хайраар ивээж буяндаа бузаргүй, сэтгэлдээ сэвгүй явж, үнэн сэтгэлээр ажиллавал аз жаргалтай, эрүүл энх явна. Эх орныхоо хаач та нар гандаардахгүй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 189
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК