Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Манай төлөвлөгөө цаг үеийг тусгаж байна
( )
 

Эмчилгээ оношлогооны шинэ аргыг боловсруулах, турших систем манайд үнэндээ байхгүй байна гэдэг яриаг та юу гэж үзэх вэ? Янз бүрийн үед «шуугиан тарьсан» нээлтийн тухай ч хэвлэлд бага бичих болсон юм биш уү? Хэрэв тийм бол ийм систем бий болгоход юу саад болж байна вэ?

Шинэ аргыг техникийг турших, эм бэлдмэлийг сорьж үзэхийг алгуур хялбаршуулсан явдал бий. Гэхдээ туршилт сорилтын чанарыг мартаагүй нь мэдээж юм. Харин дуулиан шуугиан бүрэн үгүй боллоо гэлс санагдахгүй байна, Хэрэв ийм юм ажиглагдсан бол хавдар судлал, хүүхдийн паралич гэх мэт зарим өвчтөнд хараахан тус болж чадахгүй байгаа анагаах ухааны сул талд байгаа болов уу.

Би амьдралынхаа явцад хорт хавдрын эмчилгээний олон арван аргыг шүүн хэлэлцсэн юм. Хамгийн нарийн төвөгтэй, орчин үеийн арга бүхий зүрхний шигдээс өвчний эмчилгээний тухай дуулиан гарахгүй байна гэж үү?

Евгений Иванович, төгсгөлд нь бидний анхаарал татаж урьд нь хэд хэдэн удаа  ярилцсан  сэдэв  рүү  эргэж орлоо.

Эрүүлийг хамгаалах яам арга хэмжээ авч байгаа боловч «цаас үйлдвэрлэх» тухай сэдэв Эрүүлийг хамгаалахын мөнхийн сэдэв.

Өөрчлөн байгуулалт нарийн үйл явц юм. Ажил хэрэгч зохион байгуулагчдын бий болгосон тогтсон тогтоогүй бичиг, цаас мэдээ бүртгэлд бид хичнээн цаг заваа үрж байна. Энэ нь нэг талаас мэргэжилтэндээ итгэл хүлээлгэдэггуй, тэднийг алхам тутамд хянаж байх гэсэн удирдлагын хуучин арга барил юм.

Ийнхүү зорилгогүй, зүй бус байдлаар ажлын цагийг үрэх нь эмч эмнэлгийи ажилчдыг хамгийн гол юм болох өвчтөнөөс нь хөндийрүүлж байна. Эрүүлийг хамгаалах яамны коллеги 1987 оны есдүгээр сард энэ асуудлыг авч хэлэлцээд хянаж өөрчлөхөөр шийдвэрлэснийг дахин сануулая. Эмчийн ажлыг хөнгөвчлөх, өвчний хялбаршуулсан түүх, ЗХУ-ын иргэний эрүүл мэндийн паспорт болон бусад баримт бичгүүд боловсруулж байна. Энэ бүхэн эмнэлэг үйлчилгээний ажлын чанарт нөлөөлнө гэж бид итгэж байна.

«Медицинская газета» сонины 1987 оны 45 дугаараас Г. Цэрэнжигмэд товчлон орчуулав.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 169
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК