Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Хөхүүл хүүхдийн отоантрит өвчний клиникийн ангиллын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ч. Лиза

Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний нэгдсэн төв

 

 
Абстракт

К ВОПРОСУ КЛИНИЧЕСКОИ КЛАССИ-ФИКАЦИИ ОТОАНТРИТА У ДЕТЕИ ГРУДНОГО ВОЗРАСТА

Ч, Лиза

Отоантриты у детей грудногө воз. раста протекали разнообразно н боль-шинство   случаев   с   нарушеннем общего состояния н изменения со стороны других органов в силу чего, первнчный очаг в антруме при поступлешш почти не диаг-иостировался, особенно латентно текущие отоантриты. В литературе существует классификация отоантритов по (Я. С. Темкин) (1950), Е. А. Евдощенко (1982).

Под нашим наблюдением находилось 105 детей с отоантритом в возрасте от 5 дней до 10 месяцев. Нами наблюдались 20 (19%), первичные, 85 (81%) вторичные отоантриты. Первичные латептные антриты были у 5 из 20 наблюдений первичного отоантрита, 20 (22,8%) латентные были из 85 вторичного отоантрнта то есть нами наблюдались преимушестенно явные отоантриты. По выраженнему клиническому симптому и обусловленных вариантах отогенного токсикоза мы разделили отоантриты грудного возраста на следующие формы. Менинго-энцефалитическая; желудочно-кишечная; токсико-септпческая; отоантриты как мастойдиты у взрослых.

Нами наблюдались токсикосептическая форма в 60(57,1%), желудочнокишечная форма в 24 (22,8%), менинго-энцефалитнческая в 9 (8,5%), отоантриты напоминающие мастойдиты у взрослых в 12 (11,5%). Выше указанные формы отоантриты отличаются между собой по общему клиническому течению и местными проявлениями.

Хөхүүл хүүхдийн отоантрит өвчин олонтой тохиолддог. Хөхүүл хүүхдийн отоантрит нь олонх тохиолдолд өвтөгөний ерөнхий байдалд нөлөөлдөг төдийгүй зарим дотоод эрхтэнд өөрчлөлт оруулдаг чанараараа ч гонх дахь (антрум) анхдагч болон ялангуяа далд хэлбэрийн хоёрдогч отоантрит евчнийг таньж оношлоход бэрхшээл учруулдаг онцлогтой.

Бид Улсын Хүүхдийн клиникийн төв эмнэлгийн чих хамар хоолойн болон дотрын тасагт хэвтэж эмчлүүлсэн отоантрит өвчтэй, 5 хоногтойгоос 10 сартай 105 хүүхдэд ажиглалт хийснээс 20(19%) нь, анхдагч отоантриттай, 85(81%) нь хоёрдогч отоантрит өвчтэй байлаа. Түүнчлэн анхдагч отоантрит өвчтэй 20 хүүхдийн 5 нь, хоёрдогч отоантрит өвчтэй 85 хүүхдийн 20(22%) нь далд хэлбэрийн отоантриттай байлаа. Далд хэлбэрийн отоантрит нь гол төлөв тэжээлийн доройтол ба сульдаа өвчтэй хүүхдэд илэрсэн байна.

Анхдагч отоантрит өвчний үед хүүхэд халуурч халуун нь 38—39° хүрч, хөхөө хөхөж чадахгүй, тай­ван байдал нь алдагдаж оройн цагаар уйлах, огт унтахгүй буюу унтсан ч өчүүхэн чимээнд сэрэх, амаа ангайж унтах, арьс нь цайвар саарал өнгөтэй болж, баас нь тогтворгүй болохын хамт мэдрэл хордлого давамгайлж байгаа үед халуун нь нэмэгдэж амьсгаадна. Ийм үед уг өвчинг голчлон уушгины хатгалгаа, цусан үжил, тархины гэмтэл гэдэг оношийн дор эмчлэх тохиолдол нилээд байсан. Эргэлзээтэй үед эмчээс дорх зүйлийг анхаарч байвал зохино.

Үзэхэд чихний арын булчирхай цочсон, чихний дэлбэ хэвийн, арьс нь бага зэрэг халуун оргиж зузаарсан байх нь ажиглагдана. Чихний цэцэг дээр дарахад хөндүүрлэн хүүхэд уйлж эмзэглэнэ. Отоскопийд; хэнгэрэг нь улайж, таних цэгүүд арилж, хэнгэрэгийн ар дээд хэсэгээр цүлхийж, чихний сүвийн ар дээд хана нь улайж зузаарсан нь харагдана.

Цусны шинжилгээнд цагаан цогцос олширч, бөөмт савханцар нь зүүн тийш хазайсан байна. Хэвийн өсөлт торнилттой хүүхдэд клиникийн ерөнхий шинж тэмдэг, отоскопийн өөрчлөлт эрт илэрдэг учир эмчилгээ нь эрт эхэлвэл хүүхдийн жин бараг буурдаггүй. Харин сульдаа тэжээлийн доройтолтой хүүхдийн арьс цайж цонхийн, биеийн урвалж чанар муу учир гиншигнэн уйлах, нойрмоглох, амаа ангайж унтах эсвэл нүдээ аньж унтсан мэт хэвтэх буюу орчиндоо анзаарга муутай байх, баас нь тогтворгүй болж, эцэж турах шинж илэрч, цусны ерөнхий шинжилгээнд бөөмт савханцар зүүн тийш хазайхаас өөр онцын өөрчлөлт илрэхгүй.

­Чихний сүвэнд лүүз шургуулж үзэх үед хүүхэд нүүрээ үрчийлгэж эмзэглэнэ. Огоскопийд: хэнгэргийн өнгө нь хувирч зэвхий саарал юмуу шаргал өнгөтэй болж гадна чихний сүвний ар дээд хана улайж хавагнана.

Хоёрдогч отоантрит: Өвчний улмаас биеийн эсэргүүцэл нь суларсан, антибиотик удаан хугацаагаар эмх замбараагүй хэрэглэж байсан хүүхдэд гол төлөв тохиолдоно. Хоёрдогч отоантрит үндсэн өвчний явцыг хүндрүүлэх нь олонтой байдаг. Жишээлбэл уушгины хатгалгааны улмаас үүссэн отоантрит нь хүнд явцтайн зэрэгцээ амьсгалын дутагдлыг гүнзгийрүүлж хатгалгааны эдгэрэлийг удаашруулдаг. Хатгалгааны улмаас үүссэн отоантрит нь мэдрэл хордлого, амьсгал, зүрх судасны ба бөөрний дээд булчирхайн дутагдал, биж зэрэг олон шинж тэмдгээр илэрдэг. Бөөрний дээд булчирхайн дутагдлын үед өвчтөн гэнэт халуурч, халуун нь 40° хүрсэнээ татаж арьс нь цайх, цусархаг тууралт биеэр нь туурч, шээс нь ховордож, тамир тэнхээ сулдах шинж тэмдэг илэрнэ. Хоёрдогч отоантритын өөр нэг шинж бол хүүхдийн жин нь хэвдээ байх буюу аажим турах явдал юм.

Цусан үжлээс үүссэн отоантритын үед зүрх судасны дутагдал, мэдрэл хордлого, бижийн шинж тэмдэг илүү илэрч байлаа. Гэдэс ходоодны өвчний улмаас үүссэн отоантритын үед хүүхэд олон дахин бөөлжиж, суулгаснаас шингэнээ алдаж хордлогот усгүйжилт (токсикоэксикоз)-д орох нь бас ажиглагдлаа. Шингэнээ алдсанаас болж бодисын солилцоо хямрана. Гэдэс ходоодны хямрал, отоантритын хордлого хавсарсан үед ус, давсаа тэнцүү алдсан хордлого давамгайлж байлаа. Энэ үед хүүхэд тамир тэнхээгүй болж, амаа ангайж унтна. Хөх, хоолондоо дургүй болж, зүрхний авиа нь бүдгэрэн шээс нь ховордоно. Цусны сийвэнд натри 135 ммоль/л хүртэл буурах боловч харин кали хэвийн хэмжээнд байлаа. Гемоглобин 84—90г/л хүртэл ихэссэн нь шингэн ихээр алдсаны шинж юм.

Далд хэлбэрийн анхдагч ба хоёрдогч отоантритын үед тодорхой шалтгаангүй халуурах, тайван бус болох, уйлах, чарлах, уйлагнах нойрондоо муу болох, хэрэв унтвал амаа ангайж, айж эмээсэн байдалтай унтах бөгөөд ялимгуй чимээнд амархан сэрнэ. Хөхөө хөхөж чадахгүй, царай нь цонхийж баас нь тогтворгүй болж, биеийн жин нь буурна. Тэмтэрч үзэхэд чихний арын булчирхай нь цочсон, арьс нь халуун байна. Отоскопийд: гадна чихний сүвийн ар дээд хана улайж хавагнана.

Отоантритын илэрч байгаа шинж тэмдгээр нь бид доорхи байдлаар ангилж үзлээ.

а) Хордлогот үжлийн хэлбэрийн:

б)      Гэдэс ходоодны хэлбэрийн,

в)       мастойдит маягийн,

г) тархины хатуу хальс-тархины үрэвслийн хэлбэрийн,

Хордлогот үжил хэлбэрийн отоантритын талаар ном хэвлэлд төдий л бичигдээгүй байна. Энэ хэлбэрийн отоантрит нь 60/57,14 %-г эзэлж байна. Уул хэлбэрийн отоантритын үед өвчтний биеийн байдал тун хүнд, 40° хүртэл халуурч тайван бус болж хүйтэн хөлс нь чийхран, гар хөл нь хөрч, арьс нь зэвхий саарал өнгөтэй болж, зүрхний авиа бүдгэрч, амнаас нь хөөстэй шүлс гарч, хамар нь сарталзан амьсгаадна. Энэ үед отоантрит өвчинг уушгины хатгалгаа өвчнөөс ялгаж танихад бэрхшээлтэй. Гэрлийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, отоскопи, антропункцээр оношлоно. Отоскопийд хэнгэрэг нилдээ улайхын зэрэгцээ гол төлөв хэнгэргийн ар дээд хэсгээр илүү улайж таних цэгүүд арилж, гадна чихний сүвийн ар дээд хана улайж зузаарна.

2. Гэдэс ходоодны хэлбэриин отоантрит. 24(20%) хүүхдэд ажиглагдлаа. Энэ үед өвчтөн шингэнээ алдаж эксикозод орж хүүхдийн амь насанд аюул учруулахад хүргэдэг. Бас хүүхдийн тамир тэнхээ сул болохын зэрэгцээ, хүүхэд гиншигнэн уйлж, амаа ангайж унтна. Арьс нь цайвар саарал өнгөтэй болж, арьс салст бүрхүүл нь хуурайшина. Кали дутагдсанаас гэдэс нь дүүрнэ. Зүрх судасны дутагдлын улмаас хэвлийн өмнөт ханын венийн судас тэлж өргөснө. Хүүхдийн ам нь цангаж уух юманд дуртай болно. Халдварын гаралтай гэдэс ходоодны өвчин ба гэдэс ходоодны хэлбэртэй отоантрит өвчин хоёрын клиник шинж тэмдэг нь бараг адил учир ялгаж оношлоход бэрхшээлтэй.

Халдварын гаралтай гэдэс ходоодны өвчний үед хүүхэд олон дахин бөөлжиж суулгаснаас богино хугацаанд эксикозод орж, уруул амны хөндийн салст бүрхүүл, хэл нүдний салст бүрхүүл нь хуурайсч, зулай нь хонхойн, зулайн цохилт бараг мэдэгдэхгүй болж, маш хурдан эцэж турдаг. Гэдэс ходоодны хэлбэрийн отоантритын үед зөвхөн хүүхдийн баас нь шингэрсэн, бөөлжсөнөөс хордлогод орох боловч хордлого нь эксикозгүй явагддаг. Энэ хэлбэрийн отоантритын үед турах боловч жин нь аажим буурч эсвэл жин нь нэг хэвэндээ удаан хугацаагаар байна. Хэвийн өсөлт торнилттой хүүхдийг бодвол туранхай хүүхдэд отоантрит нь илүү их хордлоготой явагдана. Отоскопийд хэнгэрэг нь саарал өнгөтэй болж таних цэгүүд нь арилж гадна чихний ар дээд хана нь улайж хавдсан харагдана. Энэ хоёр өвчинг ялгаж оношлоход лабораторийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Үүнд: отоантритын үед өндөгний цусны шинжилгээнд цагаан цогцос олшрохын зэрэгцээгээр бөөмт савханцарууд нь зүүн тийшээ хазайна. Бактериологийн шинжилгээнд халдварын гаралтай гэдэс ходоодны өвчний  үед баасны шинжилгээнд эмгэг төрөгч нян илрэх бөгөөд харин отоантритын үед баасанд эмгэг төрөгч нян илэрдэггүй байна. Түүнчлэн антрумын зургаар ялган оношлож болно. Эцэст энэ хоёр өвчинг ялгах оношлох найдвартай арга бол антропункц юм.

3.       Мастойдит маягийн отоантритын үед хүүхэд тайван бус болж уйлагнах, хөхөө хөхөх нь муудахаас өөр онцгой шинж илэрдэггүй. Энэ хэлбэрийн отоаниритын үед
чихний дэлбээний ар талын арьс нь улайж, барьж үзэхэд халуун мөн зузаарсан нь мэдэгдэнэ. Тогшиж үзэхэд антрумын орчинд дүлий чимээ сонсдоно. Антрум  дахь идээр антрумын гадна ханыг цоолж арьсан дор хурсан үед чихний дэлбээ урагш доошоо дэлдийнэ. Отоскопийд хэнгэрэг нь улайж, зарим хүүхдийнх
цайвар өнгөтэй болж таних цэгүүд нь арилж, гадна чихний ар дээд хана унжиж хэнгэрэг аяндаа цоорсны дараа юм уу, хэнгэргийг цоолсны дараагаар булаг гоожно. Нярай хүүхдийн хөхлөг ургац нь идээр
грануляцаар дүүрсэн нь мэс заслын үед илэрнэ. Энэ хэлбэрийн
отоантрит бүгд 12 хүүхдэд ажиглагдлаа.

4.       Тархины хатуу хальс-тархины үрэвсэлт хэлбэрийн отоантрит нь 9 хүүхдэд ажиглагдсан юм. Энэ үед хүүхэд тайван бус болж чарлан уйлж, бөх унтаж чадахгүй нүдээ анин хэвтэж, өчүүхэн чимээнд цочиж сэрнэ.

Хамар нь хавчийж, харц гөлгөр болно. Шилний булчин чангараагүй ч толгой нь нилээд гэдрэг байрлалтай байна. Өвчтөн гараа эвхэж нугалсан байдалтай хэвтэх бөгөөд их халуурч, хоол идсэнээс хойш 1—2 цаг болоод бөөлжинө. Нугасны усыг шинжлэхэд өөрчлөлт илрэхгүй. Отоскопийд хэнгэрэг цайвар ягаан өнгөтэй болж, таних цэгүүд нь арилж гадна чихний ар дээд хана улайж хавдана. Цусны ерөнхий шинжилгээнд цагаан цогцос олширч, бөөмт савханцарууд зүүн тийш хэлбийнэ.

Аль ч хэлбэрийн отоантритын эмчилгээний гол зорилго нь гонхын хөндий дэх идээрийг бүрэн суллаж, өвчтөнг хордлогоос гаргахад оршино. Үүний хамт отоантритын хордлогын улмаас хямралд орсон дотоод эрхтэн системийн үйл ажиллагааг сэргээх, тамир тэнхээг засахын тулд хавсарсан эмчилгээг анхны өдрөөс эхлэн хийнэ. Отоантрит өвчтэй 93 хүүхдэд антропункц хийж эмчилсэнээс гадна, 39 хүүхдэд антротоми хийж эмчилсэн нь сайн үр дүн өгсөн юм.

Дүгнэлт: 1. Манай орны нөхцөлд анхдагч ба хоёрдогч отоантритын аль аль нь тохиолдож байна.

Анхдагч ба хоёрдогч отоантрит нь хордлого үжлийн хэлбэрээр 60%, гэдэс ходоодны 24 (22%), мастойдит маягийн 12 (11,5%), тархины хатуу хальс тархины үрэвслийн 9 (8,5%) хэлбэрээр илэрч байна.

Хордлогот үжил явцтай ото-антрит манай оронд илүү олонтой тохиолдож байна.

Харин далд хэлбэрийн ото-антрит тохиолдоогүй байна.

Редакцид ирсэн 1987—01—20

 

Ном зүй

1. М. В. Бондарь, Г. А. Мальченко— К вопросу дифференцнальной днагностнке гнойного отоантрита н сепсисе у детей раннего возраста: бой республнканской съезда детских врачей УКРССР, г. Одес. са, 1977, с. 135—136.
2. А. И. Курилин—К днагностике отп-тов и отоантритов у детен грудного воз-раста-Журн. ушн. поса горл. болезней, 1969, 3. с. 25—26.
3. Е. А. Еөдощенко—Класспфикацня п современное леченне отоантритов Жүрн. ушн. носа. горл. болезней, 1982. 6. с. 17— 23.
4. Ч. Лиза—Клш-шческая классифнкацня отоантрита у детей грудного возраста. Тезисы докл: научно-практнческой конфе-ренцнн преподавателей Моигольского Го-су-дарстБвиного -Медпцинского Института, посвященной 27-омусъезду К.ПСС и 19 оъезду МНРП.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1830
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК