Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Лабораторийн оношлогооны туршлага, хөгжлийн зарим асуудлууд
( Тойм өгүүлэл )

Н.Мөнхтүвшин

Анагаах ухааны дэд эрдэмтэн

 

Лабораторийн алба өнгөрсөн зууны эцсээр анагаах ухааны биеэ даасан чухал бүрэлдэхүүн хэсэг болон хөгжжээ. Хорьдугаар зуун бол анагаах ухааны танин мэдэхүй, лабораторийн оношлогооны эрчимтэй хөгжлийн үе байлаа.

Физик, хими, техник тохнологийн хувьсгалыг дагалдан аппарат багаж хэрэгсэл байнга боловсронгуй болохын хэрээр цоо шинэ зарчим дээр үндэслэсэн шинжилгээний шинэ аргууд ирсээр байна. Тухайлбал, жараад оны үес клиник лабораторийн шинжилгээг голчлон химийн титрлэлтийн аргаар хийж байсан бол далаад оны үеэс анализын илүү өндөр мэдрэмжтэй фотометр, атом соруудын спектрофотометр, хийн хроматографмасс спектрометрийн аргаар шинжлэх болсон юм. Сүүлийн жилүүдэд автомат эс тоолуур, лазерын нефелометр, ион сонгох электрод, клиник-химийн анализатор зэрэг нарийн хэмжилтийн багаж өргөн нэвтэрч эхлэв. Лабораторийн албаны бүрэлдэхүүнд инженерийн хэсэг зайлшгүй байх шаардлагатай боллоо.

Оношлогооны « лабораторид иммунологийн өвөрмец аргууд нэвтэрч эхэлсэн нь тодорхой долгионы урттай гэрлийн шингээлт дээр үндэслэсэн фотометрийн хэмжилтийн арга зонхилсон клиникийн биохимийн уламжлалт шинжилгээний практикт эргэлтийн үе болов. Дархлалын сонгомол молекулыг тэмдэгт атом, фермент, туяарагч бодистой холбосон радиоиммуны ялангуяа иммунофермент, иммуно-флюоресценцийн техникийг ашиглан биологийн шингэнд маш өчүүхэн хэмжээтэй агуулагдах молекулууд, уураг (фермент, рецептор, эсрэг бие), гормон (стериод, пептид, рилизинг гормонууд) эмийн бодис, бичил биетнийг шинжлэх бололцоотой  боллоо(2).

Лабораторийн шинжилгээний боломж, мэдээллийн үр ашиг ихээхэн нэмэгдсэний үр дүнд өнөөдөр ялган оношлох, өвчтөний биеийн байдлыг үнэлэх, байнгын хяналт тавих, хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, өвчнийг эрт илрүүлэх, өвчтөнд тохирох эм сонгох, эмчилгээ зогсоох зэрэг эмч нарын өдөр тутмын практикийн тулгамдсан асуудлыг лабораторгүйгээр шийдвэрлэх аргагүй болжээ. Цаашид лабораторийн албаны хэрэгцээ эмчлэн сэргийлэх ажлыг удирдан чиглүүлэх тулгуур үүрэг нь улам өсөн нэмэгдэж анагаах ухааны хөгжил дэвшлийн баталгааг хангах нэг чухал нөхцөл болох төлөвтэй байна. (3).

Социалист эрүүлийг хамгаалахын үндэс болсон урьдчилан сэргийлэх зарчмыг хэрэгжүүлэхэд лабораторийн албаны гүйцэтгэх үүрэг улам их өрөн нэмэгдэж байна. Клиник шинж тэмдэг илрэхээс өмнө эс, молекул, хими, биохимийн түвшинд гарч эхлэж буй өчүүхэн өөрчлөлтийг оношлох, хүрээлэн байгаа орчинд өвчин эмгэг үүсгэж болох хүчин зүйлийг илрүүлж зайлуулах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад лабораторийн оношлогоо ихээхэн ач холбогдолтой юм.

Хүн амыг диспансерчлахад лабораторийн оношлогооны гүйцэтгэж буй үүрэг асар их байна. Клиникийн хичнээн няхуур үзлэг хийлээ ч эрүүл саруул гарсан хүмүү­сийн 5—6%-д лабораторийн шинжилгээ эмгэг илрүүлдэг ажээ.

ЗХУ-д одоогоор жилд 3—4 миллиард (6), БНАГУ-д 140 орчим (8) сая клиникийн хими, гематологийн шинжилгээ хийж нэг оршин суугчид жилд 13—15 шинжилгээ оногдож, шинжилгээний хэрэгцээ жил бүхэн 4—5% нэмэгдэж байна. (1). Энэ үзүүлэлт манай орон нутагт нэг оршин суугчид 0,7; Улаанбаатар хотод 4—5 орчим байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд клиникийн лаборатороос физик, хими, биологийи ухааны гайхамшигтай ололт дээр тулгуурласан олон шинэ ухаан салбарлан хөгжжээ. Өнөөдрийн байдлаар клиник оношлогооны лабораторид:

гематологи, коагулологи,

биохими, клиникийн хими, токсикологи,

микробиологи, вирусологи, микологи, паразитологи г.м,

серологи,

иммунологи, иммунохими, эсийн иммунологи, радиоиммунологи,

цитогенетика,

клиникийн морфологи, цитологи, патогистологи, гистохими зэрэг салбарууд харъяалагдаж байна. Манай улсад АЦХС станцын хими, бактериологийн салбарыг лабораторийн албаны бүтэц дотор оруулдаг билээ.

Лабораторийн эдгээр салбарыг ерөнхийд нь химийн онош зүй буюу молекулын эмгэгийг оношлох, микроскопын онош зүй буюу молекулын эмгэгийг оношлох гэж хоёр хувааж болох авч салбар бүрийн шинжилгээг зөвхөн тухайн салбарын мэргэжил эзэмшсэн хүн гүйцэтгэж хариуг үнэлж чадах билээ.

Клиник оношлогооны лаборатори дотроо ингэж олон салбарлаж хөгжсөн нь нэг талаас оношлогооны түвшинг эрс дээшлүүлсэн боловч нөгөө талаас олон төрлийн үнэтэй аппарат, урвалж бодис, оношлуур, тусгай зориулалтын өрөө тасалгаа, барилга байгууламж, хүч хөрөнгө шаардах болж улмаар эмнэлгийн үйлчилгээг олон үе шаттай нарийн нийлмэл процесс болгон хөгжүүлж байна. Үүнтэй уялдаад харилцан уялдаатай, тасралтгүй ажиллагаатай эмнэлгийн тусламжийн  нэгдмэл тогтолцооны  аль нэг шатанд доголдож буй болоход чирэгдэл үүсэх боломж нэмэгдэж ирсэн байна.

Иймд: нэгдүгээрт, бүх төрлийн лабораторийг эмчлэн сэргийлэх байгууллагын үйл ажиллагаатай нягт уялдуулан зохион байгуулах. хоёрдугаарт, бүх төрлийн лабораторийн  дотоод дахь хөгжил зөрчлийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах шаардлага урган гарч ирсэн байна. Энэ зорилтыг шийдвэрлэсэн арга улс орон бүхнээ өвөрмөц онцлогтой байна. Социалист орнуудад, лабораторийн зохион байгуулалт, шинжилгээний аргуудыг ижилтгэх, стандартчилах, лавлах хэмжээ тогтоох, автоматжуулах, дотоод, гадаад чанарын  хяналт явуулах анализын итгэмж, эдийн засгийн үр ашиг, оношийн   өгөөжийг  үнэлэх зэрэг лабораторийн онош зүйн онол практикийн түвэгтэй олон асуудлыг боловсруулах, нэгтгэн удирдах,  лавлагаа хяналтын үндэсний төрөлжсөн төвүүд байгуулжээ. БНСЧСУ-ын лавлагаа хяналтын үндэсний төв лаборатори ижилтгэсэн арга, лавлах, хянах нэгдсэн систем нэвтрүүлсний дүнд клиник оношлогооны 450 орчим лабораторийн чанарын  үзүүлэлтийг сайжруулж, нэг хүний шинжилгээ өөр өөр гардаг хэлбэлзлийг ихээхэн багасгаж чадсан байна. Шинжилгээний хариу найдвартай үнэн зөв байх явдал клиникийн лаборарийн хамгийн гол зүйл билээ. Манай эрүүлийг хамгаалахын практикт лавлагаа хяналтын төв лаборатори байгуулах асуудал хойшлуулшгүй зорилт болж байна.

ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны дэргэд бүх холбоотын лабораторийн албаны эрдэм шинжилгээ арга зүй, хяналтын төв ажилладаг ба уг төвөөс өнгөрсөи хугацаанд тухайн улсын клиникийн ерөнхий болоод төрөлжсөн лабораторуудад нэвтрүүлэх 350 гаруй ижилтгэсэн арга боловсруулж, Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар батлуулан мөрдүүлж эхлээд байна. (7) Шинжилгээний аргыг ижилтгэх үйл явцыг жишилт, хяналтын материал ашиглан зохих журмын дагуу гүйцэтгэвэл аливаа улсын эмнэлгийн лабораторуудын шинжилгээний үнэн зөв чанар ихээхэн сайжирч  зэрэгцүүлэн харьцуулж болохуйц жигдэрч ирдэг байна.

Шинжилгээний тоо хэмжээ, стандарт, хэмжилтийн нэгж нь нэг улсын хүрээнд үл хязгаарлагдах асуудал учраас олон улсын мэргэжлийн нийгэмлэгүүд дэлхий дахины хэмжээнд баримталбал зохих ангилал, нэгдсэн нэр томъёо, хэмжилтийн нэгдсэн систем (СИ) нэвтрүүлэх, харьцуулан дүйж тодорхойлох, лавлах хэмжээ тогтоох асуудалд онцгой анхаарч иржээ. (9). ДЭХБ олон улсын төрөлжсөн хэд хэдэн эталон лабораторитой хамтран гишүүн орнуудын оношлогооны лабораторуудыг ижилтгэх, стандарчилах ажлыг тусгайлан зохион байгуулдаг ажээ. (.10). Үндэсний хяналтын төв лаборатори стандартчилагдсан нөхцөлд бусад лабораторуудын анализыг жигдрүүлэн байнгын хяналт тавьж, баталгаат эрх олгох бололцоотой болдог ажээ. Манай улсыи лавлах лабораторууд ДЭХБ-ын хяналтын ажилд идэвхтэй оролцож шинжилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх шаардлагатай байна.

ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд эрүүлийг хамгаалах салбарьгг хөгжүүлэх цогцолбор программын «Лабораторийн онош зүй» шийдвэрлэх асуудлын хүрээнд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлсний дүнд бусад орнуудаас түрүүлж хэд хэдэн томоохон амжилтанд хүрчээ. Тухайлбал, лабораторийн арга зүйн олон чухал асуудлыг шинжлэх ухаан техникийн дэвшлийн хамгийн сүүлийн үеийн ололт дээр тулгуурлан боловсруулж, гишүүн орнуудад мөр­дөх нэгдсэн дүрэм болгон «Лабораторийн оношлогооны арга зүйн бичиг» хэмээх цуврал бүтээл эмхэтгэн гаргаж байна (5). Энэхүү цуврал нь лабораторийн оношлогооны арга зүйн шилдэг систем учраас түүнийг үндэслэн манай улсын лабораторийн албаны зохион байгуулалт арга зүйн асуудлыг системтэй боловсруулсан цуврал гарын авлага бүтээх нь зүйтэй юм. Түүнээс гадна лабораторийн шинжилгээг хүртээмжтэй төвлөрүүлэн байгуулах талаар социалист орнуудад хуримтлуулсан туршлага их байна.

Жишээ нь БНСЧСУ-д тосгоны эмнэлэгт лаборатори байхгүй юм. Тосгоны эмчийн бичсэн шинжилгээг сувилагч ойролцоох хотын эмнэлгийн лабораторид машинаар хүргэж өгдөг байна. Энд харъяа тосгонуудаас ирсэн шинжилгээг төвлөрүүлж хийдэг ажээ. Хэрэв нарийн шинжилгээ ирсэн байвал дараачийн шат хязгаарын төв, хотын томоохон эмнэлгийн лабораторид аваачиж өгнө. Тосгоны эмч өдрийн 2 цаг гэхэд, эсвэл маргааш өглөө гэхэд шаардлагатай бүх шинжилгээнйй хариуг буцаагаад телетайн, цахилгаан мэдээгээр авч чаддаг байца.

Манай орны нөхцөлд төвлөрсөн лаборатори байгуулах асуудал онцгой чухал бөгөөд шинжилгээний чанар ихээхэн сайжрах болно. Одоогийн байдлаар манай нөхцөлд оношийн нэг бүрдмэлийг олон жижиг лабораторид тасалж хуваарилах боломж муу, ашиг ,багатай,. алдагдал ихтэй, олон нэр төрлийн шинжилгээг нэг жижиг лабораторид хийх орон тоо, хүн хүчний хүрэлцээ муу, аппарат багажийг бүрэн ашиглах боломжгүй байгаа гом. Тийм учраас сум, сум дунд, хэсэг, больницуудын лабораторт заавал хийх шинжилгээ, тэндээс аймаг, хот, райодын төвлөрсөн- лабораторидмыг сайтар зохион байгуулах шаардлагатай байна. Улаанбаатар хотын районууд, Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвийн эмнэлгүүд дээр байгаа биохимийн жижиг лабораториудыг нэгтгэж төвлөрсөн лаборатори байгуулах нь ихээхэн ашигтай юм.

Лаборатори бол эцсийн бүлэгт эмчлэгч эмч нарт үйлчлэх байгууллага юм. Эмч, лаборатори хоёрын харьцаатай уялдсан зөрчилтэй асуудал социалист орнуудад бас гардаг байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар бол эмч нар замбараагүй олон шинжилгээн дотор хөвж иржээ. (4). ДЭХБ-ын мэдээгээр оношлогооны зориулалттай 800 гаруй шинжилгээ бүртгэгдсэн байна. Тэдгээрийн дотор бие биеэ орлосон, давхар баталсан шинжилгээ маш олон, байгаа юм. Энэ бол тэртээ тэргуй өсөн нэмэгдэж байгаа эмнэлгийн үйлчилгээний өөрийн өртгийг улам нэмэгдүүлэхийн сацуу онош эмчилгээг удаашруулах, төөрөгдүүлэх хортой юм. Тийм учраас ДЭХБ-ын экспертүүд клиникийн мэдээллийн өгөөж, арга техник нь хялбар, багаж хэрэгсэл нь олдож болох зэрэг олон цэгнүүр дээр үндэслэн 100 000 орчим хүн амд үйлчлэх больницын лабораторид клиник биохимийн ердөө 34 шинжилгээ хийвэл зохино гэж тогтоожээ. (10) Эндээс үндэслэн манай улсын эрүүлийг хамгаалах байгууллагын лабораторуудад заавал хийх шинжилгээний жагсаалтыг Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1987 оны А/122 тоот тушаалаар шинэчлэн баталсан билээ.

Үзлэгийн эмч нар клиникийн онцлог байдлыг харгалзахгүй үзүүлсэн бүх хүмүуст олбн төрлийн адил шинжилгээ бичдэг, поликлиникт бүрэн шинжилгээ хийсэн байхад стационарт дахин давтан хийдэг, амралтанд, явах зэрэг онцын шаардлагагүй үед элдэв шинжилгээ хийж байгаа явдал их байна. Үүнийг гадаад орнуудад лабораторийн шинжилгээний дон гэж нэрлэсэн байна (4). Энэ байдлыг арилгах, шинжилгээний төлөвлөгөөг зөв зохиож анализын хариунд зөв дүгнэлт хийж сургахын тулд анагаах ухааны дээд, дунд сургуулийн сургалтын программыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.

Орчин үеийн клиник химийн томоохон ололтын нэг бол биологийн шингэн дахь нэгдлийг илрүүлдэг «хуурай-хими»-ийн сорил зохион бүтээсэн явдал юм. Энэ сорил тавихад ямар нэг хуруу шил, уусмал, химийн урвалж бодис найруулах шаардлагагүй ба тухайн шинжилгээнд ордог бүх бодисыг цаасанд уусгаж хатаасан байдаг. Туузан цаасан дээр өвчтөнөөс нэг дусал цус дусаахад цаасны өнгө өөрчлөгдөх ба түүнийг өнгө ялгах хуваарьтай харьцуулж тоо хэмжээг нь ойролцоогоор гаргаж болно. Социалист орнуудад экспресс цаасан сорил үйлдвэрлэдэг боллоо. (Хүснэгт).

Клиникийн микробиологид халдвар үүсгэгчийг дүйж тодорхойлох, эмийн мэдрэг чанарыг тогтоох зэрэг шинжилгээний хугацааг үлэмж хурдавчилсан экспресс сорилууд бүтээж эхэллээ. Сүүлийн үед нийлэг тунгалаг цаасан сорил хийж өнгөт урвалын дүнг фотометрээр унших болж, тоо хэмжээг яг нарийн тодорхойлдог сорилууд гарч ирэв.

Манай улсын эрүүлийг хамгаалахын практикт ялангуяа сум, сум дунд, хэсгийн эмнэлгийн үйлчилгээнд экспресс цаасан сорил маш их тохиромжтой юм. Архаг өвчтэй хүмүүс цаасан сорилыг өөртөө хяналт тавих зорилгоор ашигласан ч болно.

Социалист орнууд үйлдвэр хөгжсөн бусад орнуудын клиникийн онош зүйн практикт лабораторийн шинжилгээний нарийн түвэгтэй бүх үйлдлүүдийг хийж чаддаг уян хатан систем, автомат анализатор өргөн нэвтэрч байна. Жишээ нь, культер хийцийн нэг автомат тоолуур сайн мэргэжсэн 8 лаборантын 6 цагт хийдэг 5—6 төрлийн цусны еренхий шинжилгээг 1 цагт чанарын өндөр үзүүлэлттэй гүйцэтгэдэг байна. Персональ компьютерийг лабораторийн шинжилгээний дүнг хадгалах өдөр тутмын тооцоо, хариу гаргах, бичихэд ашиглаж хүн хүч, цаг хэмнэж болохоос гадна терминаль гарцтай гематологийн болон клиник химийн автомат анализатор, хэмжилтийн багажтай холбож программын дагуу шууд эцсийн хариу авах боломжтой юм (1).

Диспансерчлал, урьдчилан сэргийлэх үзлэгийн үед хийгээд ер нь богино хугацаанд нэг зэрэг олон шинжилгээ хийхэд автомат систем, шинжлүүр юугаар ч сольшгүй чухал ажээ.

XXI зууны клиник лабораторийн дөгжлийг автоматчилах, компьютерчлэх, механикжуулах гол гурван чиглэл тодорхойлж байгаатай холбогдуулан манай улсын лабораторийн албыг хөгжүүлэх хэтийн төлөв, прогнозыг зохиохдоо мөн энэ үүднээс харах зорилт тулгарч байна.

Редакцид ирсэн 1988.06.01

 

Ном зүй

1. И. С. Балаховский —Современная клиническая лабораторная диагностика. Клин.мед 1986. 11. 9 с 9—22
2. «Клиническая оценка лабораторных тестов» под. ред, Тице Н. У 1986.
3. Е. Н. Гаранина, Л. Н, Делекторская и др. Современные проблемы развития лабораторной диагностики. Обзорная информация. Москва 1987.
4. /Е. /Кравчинский/— Технический процесс и развитие клинической химии Лаб.дело 1980 № 9. с 545—549.
5. Лабораторная диагностнка. Сборник методических материалов. СЭВ. Москва 1984.
6. В. В. Меньшиков, Л. Н. Делекторская, И. Д. Ертанов — Фотометрические методы лабораторных исследовании и их применения для меднцинского микроанализа. Лаб. дело 1985. № 4, с 195— 197.
7. Справочник — Лабораторные методы исследования в клинике, под. ред. Меньшикова В. В. Москва. Медицина 1987.
8. Г. И. Тилпе — Организацня клинической лабораторной диагностики в Германской Демократической Республике. Лаб. дело. 1982. № 3, с. 179—181.
9. Identification of Essential Tests in Intermediate Hospitals. Working group on assessment of Clinical technologies. Lab 86. 2 WHO.
10. Westgard J. D., Oroth T., Verdier C. H. Principles for developing improved quality Соntrol Procedures. Scand. J. Lab. Invest. 1984. vol. 44 suppl. 172 19-42
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3535
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК