Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Зүрхний далд явцтай ишеми өвчнийг эрт илрүүлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Д. Сэржээ, Я. Дондог

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

РАННЕЕ ВЫЯВЛЕНИЕ И СКРЫТОИ ФОРМЫ ИШЕМИЧЕСКОЙ БОЛЕЗНИ СЕРДЦЕ

Д. Сэржээ, Я. Дондог

В результате эпидимологического исследования 1250 мужчин в возраста 40—50 лет выявлены 6—7% случаев ИБС. В обследованиях без ангиозного синдрома с нормальной ЭКГ, ишемическая реакция на нагрузку встретилась no строгому критерию 8,3%, a но не строгому критерию 9% случаях. У большей части здоровых лиц с ишемической реакцией на грузку отмечено субэндокардиальная ишемия. Этот тип ишемического ответа на нагрузку в силу свойх анатомофункциальных особенностей первым испытывает дефецит кислородного снабжения. Более надежным гемодинамическим критерием физической работоспособности является объем фактической выполненной работы 8365±256 кгм. Показатель физической работоспособности монголов находится на уровне не менее других исследователей.

Зүрхний ишеми өвчний хүндрэлээс сэргийлэх гол арга бол уг эмгэгийг аль болох эрт илрүүлэх явдал юм.

Гэвч оношийн найдвартай арга хараахан боловсронгүй байгаа нь бэрхшээл учруулж байгаа юм. Үүнээс уламжлан ЭЗХТЗ-ийн гишүүн орны хүрээнд уг асуудлыг боловсруулах хамтын судалгаа хийж байна. Энэ судалгаанд бид оролцож дээрх эмгэгийг эхний үед нь илрүүлэх оношийг нарийвчлан тогтоохын тул ДЭХБ-аас гаргасан Роузийн асуумжийн сонгомол аргыг хэрэглэнэ. (1).

Энэ өвчний эхний үед зүрхний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт бараг гардаггүй тул өвчтөний зовиур түүгээр илрэх эмнэл зүйн шинжүүдийг голлон анхаарах шаардлагатай байдаг.   (2> 3)

Өвчтөний зовиур, Роузын асуумж зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ээр илрээгүй далд хэлбэрийн ЗИӨ-ийг ачаалал өгч илрүүлэх нь орчин үеийн оношлогооны сайн арга юм. Эмнэл зүйн ямар ч шинж тэмдэггүй хүмүүст ачаалалтай бичлэгээр ЗИӨ илрэх нь оношлогооны төдийгүй өвчний тавиланг тогтоох ач холбогдолтой. Далд хэлбэрийн ЗИӨ-тэй хүмүүсийн 85 хувьд нь 5 жилийн дараа уг өвчний шинж тод илэрдэг байна (4).

Бидний судалгаагаар 40—59 насны 1250 эрэгтэй хүмүүсийн 6—7 хувьд нь ЗИӨ тохиолдож байгаагийн дээр өөрийгөө эрүүл гэж үзсэн хүмүүст баттай шалгуураар 8,3%; болзошгүй шалгуураар 9,0% илэрч байгаагаас үзэхэд ЗИӨ манайд багагүй байгаагийн зэрэгцээ шинж тэмдэг нь бүрхэг байгаа нь ажиглагдлаа.

Иймээс бид судалгаандаа ЗИӨ-г тодорхой зорилго бүхий баттай шалгуураар илрүүлэх.

Ямар ч эмнэл зүйн шинж тэмдэггүй, ЗЦБ-т өөрчлөлтгүй тайван байгаа хүмүүст ачаалалтай бичлэг (Велоэргометрийн ВЭМ—ээр илруүлэх, мөн ачаалалтай бичлэг (АБ)-ийн оновчтой схемийг сонгон ачаалал даах чадварыг бодит үнэлгээгээр дүгнэх ба хүйсний ялгаагаар тодорхой хүн амын дунд судалсан юм.

Судалгааны арга ба материал.

Судалгаандаа ДЭХБ-ын болон Бүх Холбоотын зүрх судлалын иниститутээс боловсруулсан стандартчлагдсан лавлах асуумжаар анхны идэвхтэй илрүүлэлтийг хийж, түүнийгээ давтан үзлэгээр дахин батлан тайван үеийн зүрхний цахилгаан бичлэгийг Миннесотын кодоор (МК) анализ хийж, антропометрийн үзүүлэлт болон бусад гемодинамикийн шинжилгээг хийлээ.

Үүнийг үндэслэн ЗИӨ-гүй 40—59 насны эрэгтэй 60 хүнд ачаалалтай бичлэг хийв.

Ачаалалтай бичлэгийг Швед улсад үйлдвэрлэсэн «Универсаль, Эргостат» дугуйн дээр явуулж. ЗЦБ-ийг 6 сувагтай «НЕК» аппарат дээр 12 холболтоор хийв. Ачааллыг 450— 1050 кгм/мин хүртэл завсарлагаагүйгээр хийж, шат бүрийг 150 ваттаар аажим нэмж, ачааллыг 3—5 минутаар үргэлжлүүлэв. ЗЦБ, артерийн даралтыг ачаалал өгч буй минут бүр, ачааллын дараагийн 2,4, 6 дахь минут тус бүрт бичин, хэмжиж роцилоскоп дээр байнга ажиглав.

ЗИӨ-г илрүүлэн дүгнэлт өгөхдөө: 1. S—Т сегментийг тайван үеийнхтэй харьцуулахад изоэлектрик тэнхлэгээс 1 мм—ээс илүүгээр доошлох юмуу дээшлэх, ачааллын үед стенокардийн өвдөлт үүсэх, эсвэл S—Т сегментийн хэдбэлзэл, зүрхний өвдөлттэй хамт илэрснээр үнэлэв.

2. ЗИӨ-гүй гэдэг үнэлгээ өгөхдөө судасны лугшилтын тоо хэт олшрохгүйгээр ачаалалыг дээд хэмжээнд (75%, 90%) хүртэл өтөхөд ЗЦБ-т өөрчлөлтгүй стенокардийн өвдөлт өгөөгүй байгаагаар дүгнэнэ.

Ачаалалтай бичлэгийн оновчтой схемийг сонгон гемодинамикийн үзүүлэлтийг тодорхойлох нь ачаалал даах чадварыг зөв дүгнэх, ЗИ<5-г эрт илрүүлэн оношлоход чухал ач холбогдолтой гэж үзлээ. Зохицсон ачааллыг дээд цэгт хүргэн өгч судасны лугшилт, артерийн даралт, ачаалал даах чадал, хроно болон ионотроп нөөц Робинсоны индексийг тодорхойлох нь ЗИӨ-ийг эрт, илрүүлэх, зүрхний агшилтын байдлыг үнэлж болдгоороо өвчтөний тавилан, хөдөлмөрийн чадварыг дүгнэх практикийн чухал» ач холбогдолтой юм. Бид дээр дурдсан аргаар 40—59 насны эрүүл эрэгтэй 60, 40—44 насны 15, 45—49 насны 15. 50—54 насны 15. 55-59 насны 15 хүнийг авч доорхи үзүүлэлтийг гаргав.

Дээрх хүснэгтээс үзэхэд, үзүүлэлтийн дундаж бусад орны судлаачдын дунджаас төдий л зөрсөнгүй. Ачаалал даах чадвар нь 40—49 насанд манайд арай их байв. Харин ачаалал даах чадвар нь нас ахих тусам багасч буй нь ажиглагдсан бөгөөд энэ нь зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж физиологийн дагуу багасдагтай холбоотой юм. Хүчилтөрөгчийн,хангамжтай, судасны лугшилт хамгийн их шүтэлцээтэй байдаг учраас нас ахих тусам 40—49, насанд 161,9±0,61; нь 50—59 насанд 158,1*1,0 болон багасч байгаагаас гадна ачааллын үе дэх агшилтыг даралт дээд хэмжээнд хүрч, 40—49 насанд 196,2±0,69 байсан нь 50—59 насанд (195,7±4,0) муб, болж бага боловч буурч байв. Иймд ачаалал даах чадварын найдвартай шалгуур болох хамгийн сүүлийн минутын ачаалал 1113,7± 16,05 кгм (мин) нийт хугацаанд хийгдсэй, ажил   8365±296,06 кгм тул дээрх үзүүлэлтийг 40—59 насны хүмүүсийн түвшинг норм болгон авч болох юм гэж үзлээ.

Бид ачаалал даах чадварыг улам нарийвчлан бататгахын тулд Робинсоны, индексыг 40—59 насанд4297± 51,9 нэгчээр тооцоолон АБ-ын ангилалыг гарган улмаар хронотроп нөөц минутанд 79,3*2,7 ионотроп нөөц 75,5 ±2,7муб байгааг тодорхойллоо. Иймд артерийн даралт, судасны цохилтоор ачаалал даах чадварыг үнэлэх нь чухал юм. (хүснэгт 2).

Дээрх бүлгийн эрүүл хүмүүсийн дээд хэмжээний ачаалалд судасны лугшилтын тоо 50%-д нь хүрч байсан бөгөөд ишемийн өөрчлөлт гараагүй байхад толгой эргэх, амьсгаадах, хэт ядрах, хүйтэн хөлс гарах, артерийн даралт 220/120 муб хүрэх буюу тайван үеийнхээс 20%—30% буурах үед ачааллыг зогсоолоо.   

Энэ нь зарим талаар шинжлүүлэгчийн дасгалжаагүй байдалтай холбоотой байж болох юм. Зүрх өвдөх ямар ч зовиургүй хүмүүст АБ-ээр ЗИӨ баттай шалгуураар 8,3%; болзошгүй шалгуураар 9% хүртэл илэрч байсан. Энэ нь ST хэрчим гол шугамаас дангаараа доошлох байдлаар тохиолдож байсан нь субэндокардиаль ишеми байгааг хамгийн эрт илрүүлэх боломж олгож байгаа юм. Сүүлийи үед өөрсдийн өдөр тутмын практикт ЗИӨ-г илрүүлэхдээ велоэргометрээр ачаалал даах чадлыг цусны эргэлтийн өмнө дурьдсан өөрчлөлтөөр тодорхойллоо. Энэ нь далд ишемийг илрүүлэхэд ихээхэи ач холбогдолтой болох нь харагддаа.

Дүгнэлт:

Эрүүл хүмүүст ЗИӨ баталгаатай шалгуураар 8,3% болзошгүй шадгуураар 9>0% хүртэл илэрч байна.

ЗИӨ-ний ямар ч эмнэл зүйн шинжгүй тайван үеийн ЗЦБ-т өөрчлөлтгүй хүмүүст АБ-ийн сорилоор далд ишемийг илрүүлэхэд субэндокардиаль ишемийн, өөрчлөлт хамгийн түрүүнд илэрч байлаа.

Ачааллыг 450, 600, 900, 1050, 1200 кгм/мин хүртэл 3-5 минутаар завсарлагагүй шатчилан өгөх схем нь далд зүрхний ишемийн өвчнийг илрүүлэхэд хамгийн тохиромжтой байв.

Велоэргометрийн шинжилгээ хийлгэгсэдийн цусны эргэлтийи үзүүлэлтээс харахад манай хүмүүсийн ачаалал даах чадвар буюу гүйцэтгэсэн ажил нь 8365,0±296,0 кгм/мин байгаа нь бусад орны судлаачдынхаас доогуур биш байна.

Редакцид ирсэн 1988.01.20

 

Ном зүй

1. А. Роуз ЦЖ; Г. Блэкберн — Методы обследования на сердечно-сосуднстые заболевания Женева. Всемирная организацня здравоокранения, 1982.
2. В. С, Гаешин, Б. А, Сидоренко — Стенокардия М, 1981, 46
3. Е. И. Чазова — Руководство по кардиалогии Т—3, 1982. 24
4. Б. М. Липовецкий Г. А. Илыша и др.Тер. Арх. 1985, 1.28.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 827
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК