Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Эрүүл хүмүүсийн төвийн гемодинамикийн үзүүлэлтийг дөрвөн туйлт-реоплетизмографын аргаар шинжилсэн нь
( Судалгааны өгүүлэл )

Ж. Нанжид,  Я. Дондог,  Д. Сэржээ

Эмнэлэг биеийн тамирын диспансер

Анагаах ухааны дээд сургууль

Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлэг

 

 
Абстракт

АНАЛИЗ ПОКАЗАТЕЛЕЙ ЦЕНТРАЛЬНОЙ ГЕМОДИНАМИКИ У ЗДОРОВЫХ МЕТОДАМ ТЕТРАПОЛЯРНОЙ И РОЕПЛЕТИЗМОГРАФИИ

 Ж. Нанжид, Я. Дондог, Д. Сэржээ

Правильное определение гемодинамическнх особенностей патологического процесса невозможно без знания своего спектра нормальных вариантов соответствующих показателей кровообрашения. Для разработки нормативов центральной гемодинамики нами обследованы 35 здоровых человека, в возрасте 20—24 летного мужчины. Метод РВГ имеет достаточную точность и может быть использован для проведения научных и практических исслөдований. Особенно в динамике и в сочөтании с другими гемодинамическими методами.

Зүрх судасны өвчнийг амжилттай эмчлэхэд эрүүл хүмүүсийн төвийн гемодинамикийн үзүүлэлтүүдийг тогтоох нь туйлын ач холбогдолтой. Ялангуяа өвчтөнг зовиур багатай, өндөр мэдрэмтгий багажаар, цус гаргахгүй аргаар шинжлэх явдал чухал байна. Эрүүл хүмүүсийн

гемодинамикийн нормативийг тогтоосноор өвчтэй хүмүүст уул судалгааг харьцуулан явуулахад хялбар бөгөөд судалгаа шинжилгээний ажил үнэн зөв гарах боломж олгодог. Бид эрүүл хүмүүсийн төвийн гемодинамикийн үзүүлэлтүүдийг интеграл реограф (ИРГ), реоплетизмограф (РПГ)-ын аргаар судлаж дүнг гадаадын зарим судлаачдын үзүүлэлтүүдтэй харьцуулав.

Судалгааны арга. Судалгаанд 20 —44 насны 35 эрэгтэйг хамруулав. Бичлэгийг РЧ—02 маркийн реоплетизмографын приставкыг ЕК6—406-маркын Элөкирокардиографт залгаж, давтамжийг тохируулан, өвчтөнг 10—15 минут тайван хэвтүүлсний дараа шинжилгээг хэвтээ байрлалд явуулан материалыг Корреляцын аргаар боловсруулав. Төвийн гемодинамикийн гол үзүүлэлт зүрхний индекс (СИ), агшилтын индекс (УИ), агшилтын эзлэхүүн (УОК), минутын эзлэхүүн (МОК), цусны дундаж даралт (СрГД), захын судасны ерөнхий эсэргүүдэл (ОПСС) зэргийг тодорхойлов.

Судалгааны дүн шүүмж зөвлөлтийн эрдэмтэн Ю. Т. Пушкарын 20—45 насны 60 эрэгтэйд реоплетизмографын аргаар судалгаа хийснийг үзвэл: (Хүснэгт № 1) Зүрхний индекс. (СИ) 2,9±0,9 л-мин-12, агшилтын индекс (УИ) 40,9± 13,8 мл/м2, цусны дундаж даралт 93,7 + 5,8мм мөнгөн усны багана, захын судасны ерөнхий эсэргүүцэл 1589 + 461. дин.с-1см_6 байв. Бидний хийсэн (1987) судалгаагаар 20—44 насны эрэгтэйчүүдийг шинжилж үзэхэд зүрхний индекс 3,2 + 0,32 л-мин-12, агшилтын индекс 41,2 + 2,42 мл/м2, агшилтын эзлэхүүн 73,85 + 18,9 мл, минутын эзлэхүүн 5,2+0,05 л/мин, цусны дундаж даралт 98,2 + 5,28 мм.рт.ст: захын судасны ерөнхий эсэргүүцэл 1480+133,5 дин.с-1см_6 байлаа. Эдгээр ижил аргаар хийгдсэн 2 судалгааг харьцуулан үзэхэд онцын ялгаагүй тохирч байна.

Манай судлаач Я. Дондогийн (1978) интеграл реографын аргаар хийгдсэн судалгааг авч үзвэл агшилтыи эзлэхүүн 63,7 + 4,76 мл, минутын эзлэхүүн 5,3 + 0,19 л/мин байлаа. Мөн судлаачийн (1979) судалгаагаар агшилтыи эзлэхүүн 66,2+1,73 мл, минутын эзлэхүүн 4,7+0,14 л/мин, цусны дундаж даралт 90+1,29 мм мөнгөн усны багана, захын судасны ерөнхий эсэргүүцэл 1436 + 57,3 дин.с-1см_6 байна. Бидний (1982) интеграл реографын аргаар хийсэн судалгаанд зүрхний индекс 2,8+0,4 мин 1/м2, агшилтын индекс 57 + ±1,9 мл/м2, агшилтын эзлэхүүн 80,2 + 2,7 мл, минутын эзлэхүүн 5,8+0,2 л/мин, захын судасны ерөнхий эсэргүүцэл 1341 + 75,5 дин.с-1см_6 байв. Дээрх 1979, 1982 онуудын (ИРГ)-ын аргаар хийгдсэн судалгаануудыг харьцуулан үзвэл агшилтын ба минутын эзлэхүүн бага зэрэг өндөр гарч байгаа боловч гадаадын судлаачдын дундажтай тохирч байна. Бидний хийсэн (1982) ИРГ-ын судалгааг РПГ-ын (1987) судалгаатай харьцуулахад ИРГ-ын бичлэгт агшилтын индекс, агшилтын болон минутын эзлэхүүний үзүүлэлт нилээд өндөр гарч байгаа нь харагдав. Судалгааны бүх үзүүлэлтүүдийг харьцуулбал реоплетизмографын арга нь ИРГ-ын аргаас давуу бөгөөд онц мэдрэмтгий арга болох нь батлагдаж байна. Энэ РПГ-ын шинжилгээг фикийн цустай арга, радио идэвхт, индикаторын ба ацетилины аргуудтай жишиж үзэхэд онцын ялгаагүй, нарийвчлалтай болох нь харагдаж байв.

   Дүгнэлт 1. Дөрвөн туйлт реоплетизмографын шинжилгээ нь алдаа багатай, мэдээлэл сайтай, өвчтөнд зовиур багатай, цус гаргахгүй найдвартай учир энэ аргыг практикийн болон эрдэм шинжилгээний ажилд хэрэглэхэд бүрэн боломжтой.

Энэ арга иь фикийн цустай арга, радио идэвхт, индикаторын болон ацетилины аргуудын нэгэн адил нарийвчлал сайтай байна.

Өөрийн орны эрүүл хүмүүсийн төвийн гемодинамикийн гол үзүүлэлтүүдийг тогтоосноор зүрх судасны өвчтэй хүмүүст уул аргыг хэрэглэх нь онош зүйн болон эмчилгээний ач холбогдолтой болох нь батлагдав.

Редакцид ирсэн 1988.05 .10

 

Ном зүй

1. О. С. Гончар — Реографическое исследование сердечно—сосудистой системы у больных гипертонической болезнью. Авто-реф. дисс. канд. Минск 1966.
2. E. A. Духин — Значение реографического исследования. Клиническая реография. Киев. 1977, С. 5-7.
3. Л. А. Кедров — Реографический метод оценки центральной гемодинамики. Клиническая реография, Кдев, 1977, 79—81.
4. А. С. Корзун — Реография аорты и легких при ревматизме Автореф, дисс. канд Минск, 1969. 10—15.
5. Г. А. Красина — Реокардиографические исследования у здоровых и больных ревматизмом детей Автореф. дисс. канд. М, 1967, 7—10
6. Ц. А. Левина — Реокардиографический метод исследования больных с недостаточностью кровообращения. Клин. мед, 1958, 8,
7. Ю. Т. Пушкарь — Исследование сократительной функции сердца при сердечно-сосудистых заболеваниях при помощи реографии аорты и легких, Тер архив, 3, 88—96.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 347
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК