Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Артерийн битүүрээгүй цоргыг засах мэс замлын эмчилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

О. Бадамцэрэн,  Ц. Бундан

Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлэг

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

РЕЗУЛЬТАТЫ ОПЕРАТИВНОГО ЛЕЧЕНИЯ ОТКРЫТОГО АРТЕРИАЛЬНОГО ПРОТОКА

0. Баданцэрэн,  Ц. Бундан

Исследование проведено, у 116 больных оперированных по поводу открытого артериального протока (ОАП). Для исследования был использован комплексный метод, включающий общеклинический, рентгенологический, спирографический, поликардиографический методы, а также некоторые интероперационные методы диагностики. Во всех случаях хирургическая коррекция открытого артериального протока давала ощутимый результат о котором даже можно было узнать прямо на операционном столе. Тот же час после закрытия артериального протока у всех опрированных больных заметно снизилось напряжение легочной артерии и перестало определяться дрожание и шумы на легочной артерии и на самом протоке. Уже на 5—10 минут с момента, закрытия протока нормализовалось давление в легочной артерии (величина его снизилась на 2,2±0,11 кПа) а на 21 день величина П02 н минутного обьема. Однако усиление легочного рисунка, увеличение отделов сердца и расширение крупных магистральных сосудов надолго оставались без отщутимого колебания. Для того, чтобы определить динамику обратного равития выше отмеченных структурных сдвигов легких и сердца, мы, продолжали свое наблюдение до 6 лет над 46 больным, входящим в различные гемодинамические группы. У больных с ОАП первой группы, как показало наше наблюдение, обратное развитие структурных сдвигов сердца и легких завершалось за 1—2 года, у больных с ОАП второй группы —за 2—4 лет, у больных с ОАП третьей группы—за 3—6 лет.

Зүрхэнд олон төрлийн мэс заслын эмчилгээг хийж сайхан амжилт олж байгаа өнөө үед мэс заслын эмчилгээний үр дүнг судлах нь чухал боллоо. (1, 2, 3, 8). Ф. Г. Углов, В. В. Гриценко (1978), В. С. Савельев (1988), Г. Э. Фальковский (1988) нар зүрхний төрөлхийн гажгийг засах мэс заслын эмчилгээний алсын үр дүн янз бүр байдаг. В. И. Бураковский (1975), В. А. Бухарин (1970) нар артерийн битүүрээгүй цоргыг засах мэс заслын эмчилгээний алсын үр дүн 97% байдаг тухай бичсэн байна. Дээр өгүүлсэн судалгаанаас өөр алсын үр дүнг тодорхой судалсан хэвлэлийн тоо баримт ховор тохиолдож байна.

Зүрхэнд мэс заслын эмчилгээ хийснээс хойш тодорхой хугацаанд эрхтэн махбодод гарсан өврчлөлт эргэж хэвийн болдог. Энэ зүй тогтлыг судлах нь бидний гол зорилт болж байгаа юм.

Бид судалгааг өвчтөний зовиурь, шаналгаа, бодит үзлэг болон зүрхний бичлэг, цээж гэрэлд харах шинжилгээ, авиа дууны бичлэг, поликардиографи, спирографи зэрэг орчин үеийн багажийн шинжилгээ­ний тусламжаар явуулж судалгаанд хамрагдсан өвчтөнийг насаар нь ангилж, тэдгээрийн бие махбодод гарсан өөрчлөлтийг (14, 21 хоногт) хагалгааны өмнөх үзүүлэлтэй харьцуулж үзлээ. Мэс заслын эмчилгээнээс хойш гарсан зарим өөрчлөлтийг 116 өвчтөнд судалснаас 1 — 3 настай 5, 4—7 настай 21, 8—12 настай 42, 13—16 настай 25, 17— 21 настай 18, 21—35—8, 36-аас дээш настай 1 байлаа . Бидний судалгаагаар артерийн битүүрээгүй цоргыг (АБЦ) засах мэс заслын эмчилгээг хийж байх үед 114 өвчтөнд уушигны артерийн чинэрэлт багасан даралт нь хагалгаа хийснээс хойш 10—15 минутын дараа 2,2±23/0,6 + 0,001 кПа-аар буурсны сацуу артерийн бага даралт ихэсч хэвийн болсон. Хагалгааны дараах 6—7 өдөрт өвчтөний зовуурь багасч. 9—10 өдрөөс ялангуяа 1—8 настай хүүхдүүдэд судасны зохилт хэвийн болж байв.

Зүрхний бичлэгийг мэс заслын дараах 14—21 хоногт хийхэд мэс заслын өмнөх үзүүлэлтүүд давтагдаж байлаа. Харин цээж гэрэлд харах шинжилгээ хийсэн 46 өвчтөний 2-т нь 14 дэх хоногт уушигний артерийн лугшилт, 7-д уушигний артерийн ба гол судасны лугшилт, 21 дэх хоногт 23 өвчтөнд дээрх өөрчлөлт гарсангүй. 39 өвчтөнд спирографийн шинжилгээ хийхэд 14 хоногт амьсгалын тоо цөөрч, хүчилтөрөрчийн шингэлт ялимгүй ихэсч, уушигны амьдралын эзлэхүүн, амьсгаа авах, гаргах нөөц эзлэхүүн багассан, 21 дэх хоногоос амьсгалын тоо хэвийн (1 минутад 18), уушигны минутын эзлэхүүн хүчилтөрөгчийн шингэлт, амьсгалын эзлэхүүн нилээд тохиолдолд хэвийн болж байлаа. Энэ бүгдээс үзэхэд артерийн битүүрээгүй цоргыг засах мэс засал хийж байгаа үед зарим үзүүлэлт хэвийн болж байгаа боловч, хагалгааны дараахан бие махбодод өөрчлөлт орсны улмаас нилээд үзүүлэлт хэвийн байдалд орохгүй байна. Иймээс бид 46 өвчтөний байдлыг судаллаа. Бидний судалгаагаар хагалгааны дараах 1 жилд 17—35 насны 3 евчтөнөөс бусдад зовуурь илэрсэнгүй (1-р хүснэгт).

Гэвч эдгээр зовуурь хагалгаа хийснээс хойш 3 жилд арилсан. Гэсэнч зүрхээр өвддөг зовуурь нилээд тохиолдолд байсаар байна. Ф. Г. Углов, В. В. Гриценко (1978) нарын бичсэнээр артерийн. битүүрээгүй цоргыг боох мэс засал хийлгэсэн 48 өвчтөнөес 9 (18.7%)-д нь амьсгаадах, зүрх дэлсэх зовуурь илэрч байсан нь бидний судалгааны тоо баримттай нилээд ойролцоо байна. Эдгээр өвчтөнд зүрхний бичлэг хийхэд 8—22 насанд ихэнх тохиолдолд хоёр ховдол томорсон шинж хэвээр байв. Хагалгааны дараах 3—6 жилд хоёр ховдолын томролтын тохиолдлын тоо цөөрч байгаа нь ажиглагдлаа. В. И. Бураковский (1985), И. X. Рабкин (1973) нарын бичсэнээр битүүрээгүй цоргыг засах мэс заслын дараа нилээд эрт үед баруун ховдол, уушгины артерийн томролт хэвийн болж, харин нилээд хожим үед зүүн ховдолын томролт ажиглагдсаар байжээ. Бидний судалгаагаар хоёр ховдолын томролт ялангуяа баруун ховдолынх удаан хугацаагаар байсаар байна. Цээж гэрэлд харах шинжилгээгээр 8—38 насны 23 өвчтөнд уушгины зураглал тодорч, уушгины артерийн цүлхийх шинж тодорхойлогдсон ба баруун ховдолын томролт 8 наснаас эхлэн их тохиолдож байна.

Энэ бүгдээс үзэхэд судлаачид (4, 7, 9) мэс заслын өмнө бие махбодод ялангуяа зүрх судас амьсгалын эрхтэнд гарсан өөрчлөлт мэс заслын эмчилгээ хийснээс хойш 2 жилд эргэж хэвийн болдог гэж бичиж байхад зарим судлаачид (4, 5) арай хожим 6—7 жилд хэвийн болж байгааг мэдээлж байна. Түүнчлэн нилээд судлаачид (6, 10) 3—6 жилд хэвийн болдог тухай бичсэн нь бидний судалгаатай тохирч байна. Ингэж зүрхний мэс заслын эмчилгээ тухайлбал артерийн битүүрээтүй цоргыг засах мэс заслын эмчилгээ хийлгэсэи хүмүүст 3—6 жилд хагалгааны өмнө өөрчлөлт гарсан эрхтэн систем эргэж хэвийн болдог учраас мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг мөн тийм хугацаанд тууштай зөв хийх нь чухал юм.

Дүгнэлт. 1. Артерийн битүүрээгүй цоргыг засах мэс заслын эмчилгээний дараа зүрх судас, амьсгалын эрхтэнд гарсан өөрчлөлт эргэж хэвийн байдалд орох нь өвчтөний нас, мэс заслын эмчилгээ хийлгэсэн хугацаанаас шууд хамаарч байна.

2. 8-аас дээш настай өвчтөнд ихэнх тохиолдолд мэс заслын эмчилгээний өмнөх өерчлөлт 3—6 жилд эргэж хэвийн байдалд орж байгаа нь ажиглагдлаа.

3. Зүрхний бичлэг, цээж гэрэлд харах шинжилгээгээр зүрхний баруун ховдлын томролт нилээд хожим үед хэвийн байдалд орохгүй байгаа нь монгол орны газар зүйн онцлогтой холбоотой байж болох юм. Иймээс цаашад энэ уялдаа холбоог нарийн судлах нь зүйтэй байна.

Редакцид ирсэн 1987.06.10

 

Ном зүй

1. В. В. Алекси—Месхишвили, А. Б. Иванищкий, Е. Н. Блинова Использование аортального участка Боталлова протока для создания адековатного анастомоза у больных с обеднением легочным кровотом. Груд. хир,, 1984, 4, 84—85.
2. В. В. Алексим—Месхшивили, А. Николюк и др, — Одномоментная коррекция ДМЖ II, ДМПП и открытого артериального протока с высокой легочной гипертензией. Груд. хир., 1986, 1, 73—74.
3. Л. Ю. Барчунов — Источники коллатөриального кровоснабжения легочного сосудистого русла при атрезии легочной артерии с открытым артериальным протоком. Груд. хир., 1986, 4, 73—74.
4. В. И. Бураковский, В. А. Бухарин и др. — Легочная гипертензия при врожденных пороках сердца. М. Медицина, 1975 170— 178.
5. Г. И. Кассирский, Г. А. Авруцкая — Отдаленные результаты хирургического лечения болезни сердца и сосудов М Медицина, 1978, 191—198.
6. Б. Л. Королев, И. Б. Дыниник — Диагностика врожденных пороках сердца и результаты хирургического лечения . Г. М И. 1975, 190—193.
7. С. Л. Либов — Ближайшие результаты операции по поводу ОАЦ, «Вест, хир» именни Пирогова, 1953, мед., стр, 73—-75,
8. А. П. Николюк, Л, А, Ведерникова и др, — Успешная одномоментная коррекция ДМЖП и ОАМ у ребенка в возрасте 3,5 месяцев. Груд. хир., 1986, 1, 77—78.
9. В. С. Сергиевский, В. Н, Жигалкин — Непооредственные и отдаленные результаты ликвидации НАП. Алма-Ата. 1969, 98— 102.
10. Г. М. Соловьев —Повторные операции при пороках сердца. Груд хир., 1978, 8-11.
11. Ф. Г. Углов, В.В.Гиценко —Отдаленные результаты хирургического лечения при пороках сердца сопровождающиеся гипертензии. Груд. хир.,1978, 3, 23—25.
12. Э. Фальковский — Протокол заседания хирургической секции Московского научного кардиологического общества Груд. хир., 1988, 3, 83—84.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 492
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК