Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 3(157)
Цэргийн эмнэлгийн түүхийн товчоон” номын танилцуулга болов
( Судалгааны өгүүлэл )
 

 

2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Цэргийн эмнэлгийн түүхийн товчоон” номын танилцуулга болж, Батлан хамгаалахын дэд сайд болон албаны бусад хүмүүс оролцлоо. Номын нээлтэд МАУА-ийн Ерөнхийлөгч, академич П.Нямдаваа, академич Н.Баасанжав болон эрүүл мэнд, анагаах ухааны салбарын эрдэмтэдийн төлөөллийг урьж оролцууллаа.

ЗХКТЗ-ийн дарга Л.Зориг болон Батлан хамгаалах яамны зарим эрдэмтэн судлаачид хамтран Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаа болсон зэвсэгт хүчний дайчид, тэдгээрийн итгэл найдвар-ар талынхны эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, эрүүлжүүлэх ариун үйлсийн түүчээ болсон цэргийн эмнэлгийн 90 жилийн түүхийн товчооныг туурвиж, монгол улсын болон монголын анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Энэ бүтээл нь эрүүл мэнд, анагаах ухааны салбарын байгууллагууд, удирдах ажилтан, эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын номын санг баяжуулж, мэдлэгт жинтэй хувь нэмэр оруулах юм.

Номын нээлтийн үеэр цаашид эрүүл мэндийн салбарын түүхийн ном бүтээх ажлын хэсэг байгуулан, хамтран ажиллах саналыг ЭМЯ-д хандаж гаргалаа.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 442
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК