Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Элэг, цөсний өвчний оношлогоонд сцинтиграфи, ультрасонографийн шинжилгээг харьцуулан үзсэн нь
( Судалгааны өгүүлэл )

П. Онхуудай

 

Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

СРАВНИТЕЛЬНОЕ ИЗУЧЕНИЕ СЦИНТИГРАФИИ И УЛЫРАСОНОГРАФИИ ПРИ ГЕПАТОБИЛИАРНЫХ ЗАБОЛЕВАНИЯХ

П. Онхуудай

Приводиться сравнительные данные сцинтиграфии и ультрасонографии на оснований обследований 120 пациентов с различными патологиями печени. Подтверждена высокая диагностическая и дифференциально-днагпостическая возможность обеих методов и при этом детально освешены области клинического применения, как дополняющий друг друга метода.

Элэгний бүтэц, хэлбэр, хэмжээг клиликийн шинжилгээнээс гадна сцинтиграфи, аигиографи, лапароскопи, ультрасонографи (хэт авиа), комльютерийн томографаар тодорхойлон оношлож байна. Оношлогооны нэг шинэ арга нэвтэрснээр хэрэглэж байсан аргуудыг бүр мөсөн «халдаггүй» харин нэгэн шинэ мэдээлэл нэмбэгдэж байдаг юм. Харин оношлогооны аргын ухаалаг дэс дараалал, үе шат, оновчтой байдлыг шинээр шийдэх, оношлогооны чадавхи, магад үнэнийг сайжруулах, урьд өмнө хэрэглэж байсан, одоо хэрэглэж буй аргаас өвчнийг эрт оношлох боломж мөн чанарыг агуулж байдаг.

Клиник-лаборатори-морфологийн оношлогоо нь өвчний оношийг тогтооход тохирсон илүү оновчтойг зөв сонгон авах шинжилгээний үзүүлэлтүүдийг цэгнэн дүгнэхзд туслах ёстой. Ерөөс оношлох гэдэг нь мэдээлэл олж авах, түүнийг зөв задлан шинжилж дүгнэхийг хэлдэг билээ. Ультрасонографи буюу хэт авиан оношлогоо нь энгийн, хурдан, мэсгүй хийгддэг, өвчтөнд зовиур шаналгаагүй шинжилгээ юм. Өнөөдөр япон улсын хэмжээнд хэт авиан оношлогоо өргөн дэлгэрээд байна. 1980 он гэхэд хэт авиан шинжилгэз рентген шинжилгээнээс тоогоороо давж хийгддэг болоод байна.

Манай оронд хэт авиан оношлогоог 1985 оноос өргөн хэрэглэх боллоо. (Одоогоор Улаанбаатар хотын 4 том клиник, Дархан хот зэрэгт бүгд 8 эхокамер ажиллаж байна). Орчин үеийн дүрслэх оношлогооны аргууд (сцинтиграфи, ангиографи, ультросонографи, компьютарийн томографи) клиникийн практикт амжилттай нэвтэрч байгаа өнөө үед түүн дотроос хэт авиа, сцинтиграфийн шинжилгээний үнэлэлт, оношлох чадварыг харьцуулан үзэхийг зорьсон юм.

Материал, арга зүй. УКТЭ-ийн цөмийн онош зүйн тасагт элэгний ямар нэг өвчтөй гэж 1986 онд сцинтиграфи, хэт авиагаар шинжлэгдсэн 120 өвчтөнийг ямар нэг тусгай сонголтгүйгээр авч үзлээ.

Сцинтиграфийн шинжилгээг изотоп Тс 99 м, In 113 м коллоидыг 74 МБк-ээр венийн судсанд тарьж, 30 минутын дараа Гамма камерт (РНО—ZLC—37) элэгний зургийг авав.

Хэт авиан шинжилгээг эхокамер (ALOKA—SSD—256)-аар хийсэн. Хүснэгт 1-д явуулсан клиникийн оношийг үзүүлэв.

Дээр дурдсан хоёр шинжилгээний үр дүнг харьцуулахад 66 тохиолдолд хэвийн үзүүлэлт, 51 өвчтөнд клиникийн онош тус тус таарч, 8 зөрөөтэй үзүүлэлтийн даpaa лапароскопи, биопси хийж эцсийн онош тодорсон. Сцинтиграфаар элэгний доод ирмэгт «үсэрхийлэл» байж болзошгүй 2 өвчтенг ультрасонографаар харахад 2 см*2 см хэмжээтэй 2—3 үсэрхийллийн голомт олдсон. Харин дөрвөн тохиолдолд ультрасонографийн шинжилгээ хийж оношийг ялгах шаардлага гарав. Үүнд:

Элэгний бэтэг 12; элэгний хатуурал 8; элгэн дэх үсэрхийлэл 2; өөхөжсөн элэг 2 тус тус байв.

Ультрасонографаар 28 тохиолдолд шинжилгээ хийхэд доорхи дагавар үзүүлэлт илрэв. Үүнд; цөсний өргөссөн сувгууд 6; цөсний хүүдийн чулуу 38; бөөрний уйланхай 3; нойр булчирхайн архаг үрэвсэл  1; дэлүү томорсон 14.

Дүрслэн зураглах зарчим нь сцинтиграфи, ультрасонографи хоёрын хувьд өөр юм. Сцинтиграфи нь элэгний хэвийн эд эсэд цацраг идэвхит изотоп шимэгдэхэд үндэслэнэ. Ульфасонограф нь ялгаатай, акустик эсэргүүцэлтэй эдийн үзүүлж буй хэт авиан рефлексийг ашиглана. Дээрх 2 оношлогооны аргаар элэгний цуллагийн өөрчлөлтийг аль болох эрт оношлох явдал юм. Одоогоор элэгний цуллагийн голомтот өөрчлөлтийг сцинтиграфаар 2—3 см, ультрасонографаар 1,5 см хэмжээнд эрж олж чадаж байна.

Бидний судалгаагаар ультрасонографийн шинжилгээ оношлогооны магад үнэнээр давамгайлж байна. Ялангуяа элэгний өмөн, бэтэг, үсэрхийлэл, буглаа болон элэгний хатуурал, өөхөжсөн элгийг хооронд нь ялган оношлаход сцинтиграфи болон бусад оношлогооны аргаас илүү гэдэг нь харагдлаа.

Мөн элэгтэй харцан байрладаг эрхтэнүүдийн байдлыг давхар үнэлэхэд туслан оношлох боломжийг өргөсгөж байна.

Элгэн дэх үсэрхийлэл анхдагч өмөн, бэтэг, уйланхай, буглаа, цу­caн бундуу, элэг томрох, өөхөжсөн элэг, элэг хатуурах зэрэг элэгний цуллагийн өөрчлөлтийг оношлоход ультрасонографи тусалж чадна.

Ультрасонографаар оношлоход эргэлзээтэй тохиолдолд сцинтиграфигаар батлах нь зүйтэй юм.

Дүгнэлт:

Элэг, цесний замын янз бүрийн эмгэгтэй, 120 өвчтөнд спинтиграфи, ультрасонографийн шинжилгээгээр оношлосон байдлыг харьцуулан үзэв. Энэ хоёр аргын оношлох чадвар харьцангуй ойролцоо байна. Харин оношийг ялган бататгах болон зарим шинээр илэрсэн дагавар үзүүлэлтээр (цөсний хүүдийн чулуу, цөсний сувгийн өргөсөлт, бөөрний уйланхай, нойр булчирхайн архаг үрэвсэл) ультрасонографийн шинжилгээ давамгайлж байгаа нь харагдав. Дээрх 2 арга нь дүрслэх оношлогоонд хамаарагдах боловч сцинтиграфи нь цацраг идэвхит изотопоор хийгддэгээрээ ялгаатай байна.

Хэт авиан шинжилгээг ч нэг өвчтөнд хэд дахин хийж болно. Сцинтиграфи, ультрасонографийн шинжилгээ нь элэгний цуллагийн болон цөсний замын эмгэгийг оношлох чадвар, оношлогооны магад үнэн өндөр байна. Сцинтиграфи нь элэгний зөвхөн үйл ажиллагааг цуллагийг дүрслэн харуулд­гаараа ультрасонографигаас ялгаатай.

Редакцид ирсэн 1987.06 . 23

 

Ном зүй

1. Ш. Жигжидсүрэн, П. Онхуудай «Элэгний эмгэгийг оношлоход» Анагаах ухаан, 1980, 4
2. П. Онхуудай «Элэгний архаг өвчнүүд ба элэгний өмөнг сцинтиграфийн аргаар ялган оношлох боломж хүрээ» Анагаах ухаан, 1980/2
3. П. Онхуудай «Элэг, цөсний замын өвчнийг хэт авиагаар оношлох нь» Анагаах ухаан, 1984. 4
4. П. Онхуудай «Хэт авианы оношлогоо» Шинжлэх ухаан амьдрал 1986, 3,
5. В. Я, Лоренц, Д, Лоренц — «Сцинтиграфи, эхографи, компьютер томографаар хэвлийн, эрхтэнийг оношлох нь» (герман хэлээр) Радиология диагностика 1985, №5
6. Р. Баумгаржек, К. Рааб «Элэг цөсний өвчнийг - хэт авиагаар оношлосон нь» (герман хэлээр) Дасдойче гезундхайтсвесен 1984,. 20
7. В, Зейферт. «Хэвлийн эрхтэний оношлогоонд хэт авиаг хэрэглэсэн нь» (англи хэлээр) Электромедика
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 898
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК