Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 1(69)
ЗХУ-ын эрүүлийг хамгаалахын өөрчлөн байгуулалт, БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын зарим асуудал
( Шүүмж, эргэцүүлэл )

Б.Дэмбэрэл

ЭХУЭШТийн захирал, АУДСийн тэнхимийн эрхлэгч дэд эрдэмтэн, доцент

 

Энэхүү өгүүлэлээр ЗХУ-д хийж байгаа хувьсгалт өөрчлөн байтуулалтын бүхий л талыг хамрахгүйгээр зөвхөн эрүүлийг хамгаалахьгн өөрчлөн байгуулалтын зарим асуудлыг хөндөж, түүнийг манай орны эрүүлийг хамгаалахын үйл ажиллагаанд тусган хэрэглэх талаар мэргэжил нэгт нөхөдтэй санал хуваалцахыг зорьж байна.

ЗХУКН-ын Төв Хороо, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлөөс эрхлэн боловсруулж, бүх ард түмнээр өргөн хэлэлцүүлсний дараа баталж цөрдүдсөн «X таван жил болон 2000 он хүртэлх хугацаанд . ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалахыг өөрчлөн байгуулах ба хүн амын  эрүүл мэндийг хамгаалах ажлыг хөгжүүлэх үндсэн чиглэл» нь зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын ажилд оршиж ирсэн дутагдлуудыт засаж залруулах, нэгэнт буй болсон нөөц потенциалыг үр бүтээлтэй ашиглаж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанарыг эрс дээшлүүлж, ЗХУ-ын эрүүлийг хамгаалахыг үндсээр нь  өөрчлөн  байгуулахад  чиглэгдэж байна.

Энэ зорилтыг дээр дурьдсан үндсэн чиглэлд: «Урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх нь Зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын жанжин шу.гам мөн» гэсэн  хэсэг, «Хүн амд үзүүлэх эмнэлпийн тусламжийй чанарыг сайжруулах ньэрүүлийг хамгаалахын гол зорилт мөн хэсэг «Эмнэлгийн боловсон хүчний хөдөлмөр зохион байгуулалт, хүмүүжил, бэлтгэлийгорчин үеийн шаардлаганд хүргэе» гэсэн—хэсэг.«Анашах ухааныг идэвхтэй хөгжүүлж, түүний ололтыг эрүүлийг хамгаалахынпрактикт өргөн нэвтрүүлье» гэсэн—V хэсэг. «Эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардагдах материал гехникийн хангамж» хэмээх V хэсэг, «Эрүүлийг хамгаалахын удирдлагыг төгөлдөржүүльегэсэн V хэсэгт дэлгэрэнгүй заажээ.

Үндсэн чиглэл бол ЗСБНХУ-ЫН Эрүүлийг хамгаалах яамны сайд Е. И. Чазовын тодорхойлсноор: «Зөвлөлт нийгмийн хөгжлийн түүхэнд анх удаа эрүүлийт хампаалахыг өөрчлөн байгуулах талаарболовсруула н жинхэнэ шинэлэг хувьсгалч, урт хугацааны программ» юм (Медгазета сонины  1987 оны 87 дугаарт)урьдчилансэргийлэх  ажлынүр   дүнг   дээшлүүлэхталаарЗХУ-ын   эрүүлийг  хамгаалах байгууллага,   улс   нийгмээс     зохиож байгаа ажил үндсэндээ:

  1. . Урьдчилан сэргийлэх ажлыг уриа лоозун болгож байсныг давын өмнөөөрчилж  жинхэнэ  ажил болгох;
  2. . Хүн амын экологийн болон эпидемиологийн байдалд тавих ариун цэврийнхяналтыг бүх талаар сайжруулж өргөтгөх;
  3. . Эрүүл аж төрөх ёсыг өргөн хүрээнд   нэвтрүүлж хэвшүүлэх;

4). Нийгмийн болон эрүүлийг хамгаалаханагаах ухааны урьдчилан сэргийлэх арга хэмжээг хослуулан хэрэгжүүлжуг ажилд улс, хоршоолол, олон нийтийн байгууллага,   иргэдийг   өргөн оролцуулах;

5). Бүх хүн амыг диспансерчлах зэpэr гол гогцоо асуудлуудад төвлөрч тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлж байна.

Ариун цэвэр урьдчилан сэргийлэх ажил манай орны социалист эрүүлийг хамгаалахын жанжин шугамыг хэрэгжүүлэх гол цөм нь бөгөөд цаашид ч хэвээр байх болно. Үүнийг бид олон удаа ярьж сурталчилж байгаа болрвч эцсийн үр дүнхангалтгүй хэвээр байгаа билээ Иймээс а). Ариун цэвэр халдвар судлалын. албаариун цэврийн хяналтын бүх шатны байгууллагуудажлынхаа арга барилыг шинэ шаардлагын дагуу эрс өөрчилж, нийтэд үзэгдэхүйц тодорхой ажил зохиох цагболжээ. Ариун цэвэрурьдчилан сэргийлэх хэмээх өргөн хүрээтэй ажлын дотор Ариун цэвэрхалдвар судлалын алба, улсын болон олон нийтийн ариун цэврийнхяналт гэдэг тодорхой ойлгслт, түүнийг эрхэлдэг тодорхой байгууллага, хүмүүс бий. Энэ алба Шинжлэх ухаан техникийн дэвшил түргэсч, орчныг бохирдлоос хамгаалах асуудал хичнээн чухал болох тутам төдийчинээ өндөрт тавигдах ёстой. Энэ утгаар, ирээдүй бол урьдчилан сэргийлэх анагаах ухаанд байгаа юм.

Гэтэд одоогийн байдлаар энэ алба үлэмж хоцрогдожүндсэндээ «шүүмжлэлийн бай» болж, зарим талаар эмч, ажилчид нь байнга зэмлүүлж хэлүүлсээр байгаад «дөжирсөн» тал ч байж магадгүй. Гэтэл бодит байдлыг дүгнэн угалбыг бид бүх талаас нь байнга муушаагаад байгаа болохоос уг албыг илүү давамгайлулан хөгжүүлэх, боловсон хүчин, материаллаг баазаар бэхжүүлэх талаар мэдэгдэхүйц арга хэмжээ авсангүй. Харин ч сүүлийн жилүүдэд дадлага туршлагатай зарим боловсон хүчин нь тэтгэвэрт гарч, зарим нь өөр албан тушаалд «дэвшин», мэргэжлийн ажлаасаа хөндийрч, захиргааны   бодон   бусад   ажил хөөцөлдөн дадлага туршлагатай нэр хүндтэй боловсон хүчин цөөрч, мөн албаны материал техникийн бааз ч төдий л бэхжсэнгүй.

Иймээс АЦХС-ын албыг бэхжүүлэх ялангуяа түүний материаллаг бааз, боловсон Хүчний бүрэлдэхүүнийг сайжруулах, улсьн ариун цэврийн хяналтыг зохих ёсоор сайжруулж, үр дүнг дээшлүүлэх зориудын аргахэмжээ боловсруулах шаардлагатай болжөэ Үүгээр уг албаны дотоод зохион байгуулалт, бүтэц, хяналтын олон нарийн арга хэмжээ шийдвэрлэгдэх ёстой. Үүнтэй холбогдуулан эрүүл ахуйч их, бага эмч бэлтгэж байгаа одоогийн системийг ч хянан үзэж, одоо эрүүл ахуйч бага эмчийн ангид ерөнхий боловсролынсургуулийн 8-р ангитөгсөгчдөөс элсүүлэн 3 жилээр бэлтгэж байгааг 10-р анги төгсөгчдөөс элсүүлэн 2—3 жилээр бэлтгэх, эрүүл ахуйч их эмчийг асрагчийн бэлтгэлээр дамжуулан 5 жилээр бэлтгэж байгааг бэлтгэлгүй шууд элсүүлэн 5,5—6 жил суралцуулан үйлдвэрлэлийн дадлагын хугацааг нэмэгдүүлэх, эсвэл жил бүр тодорхой тооны (20—25) хунийг гадаадын дээд сургуулиар (ЗХУ зэрэг) шууд бэлтгэх буюу эмчилгээнйй анги төгсөгчдөөс тусгай курсээр бэлтгэх асуудлыг судалж тооцож боловсруулмаар санагдана. Үүнтэй холбогдуулан мөн эрүул ахуйч эмчийн эрхлэх ажлын хэмжээг (ялангуяа эмчилгээний ажлыг ямар хүрээнд эрхлэх) хууль эрх зүйн үүднээс тодотгон тогтоох   шаардлагатай байна.

Миний бодлоор эрүүл ахуйч эмчийг Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги төгсөгчдөөс бэлтгэдэг болбол эмчилгэөний төдийгүй эрүүл ахуй зохион байгуулалтын аль ч ажлыг их эмчийн түвшинд эрхлүүлэх эрх зүйн бүрэн үндэстэй болох бөгөөд бас эмчилгээний ажлын зохих дадлага туршлагатай, нас, бие төлөвшсөн, нэр хүнд бүхий эмч энэ нарийн төвөгтэй ажлыг байнга хийж чадах төдийгүй үр дүн нь ч дээшилмээр санагдана.

Мөн хяналтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор ариун цэврийн хяналтанд орчин үеийн автомат хяналтын систем, электрон тооцооны машин, ендөр мэдрэг чадалтай аппарат төхөөрөмжийг өргөн нэвтрүүлэх   шаардлагатай байна.

Одоо манай оронд улсын ариун цэврийн хяналт БНМАУ-ын  1972 оны 410-р тогтоолоор, олон нийтийн ариун Цэврийн хяналт 1975 оны 620-р тогтоолоор хийж байна. Хүн амын ариун цэврийн соёлыг дээшлүүлэхэд олон нийтийн хяналт онцгой чухал үүрэгтэй. Төрийн ардчилал хөгжих тутам энэ хяналт улам бүр өргөжих тавилантай. Гэтэл одоогоор уг хяналт үр дүн муутай, зохион байгуулалтын хувьд ч харгалзаж үзмээр зарим асуудал байгаа мэт санагдана. Жишээ ны Одоогийн зохион байгуулалтаар ариун цэврийн олон нийтийн хяналтын зөвлөлийн нарийн бичгийн даргыг аймаг хотын ариун цэврийн ерөнхий байцаагч, АЦХС станыын дарга гүйцэтгэж, ариун цэврийн олон нийтийн хяналтын зөвлөл, байцаагч,   комиссууд   зөвхөн   ариун цэв­рийн зөрчлийг илрүүлж шаардахаас өөр эрхгүй байгааг хянан үзэж, олон иийтийн ариун цэврийн хяналтыг төрийн захиргааны гарт бүрэн өгч байцаагчдад захиргааны арга хөмжээ авдаг эрх олгох зэрэг асуудлыг   хянаж   үзмээр санагдана

— Ариун цэврийн олон нийтийн хяналтыг өргөжүүлэхийн хамт түүний арга барил, ялангуяа хүмүүсийн сзтгэхүйг өөрчлөх хэрэгтэй байна. Хаг хаяулах бол эмч хариуцах, хүүхэд нустай, хиртэй байвал эмч, бохир усны цооног, жорлон бохир байвал эмч, халуун усанд орохгүй байна мөн л эмч хариуцах ёстой гэж байна. Иймэрхүү ажлын арга барил хүмүүсийг ариун цэвэр байлгах нь эмчийн үүрэг, бид үүнд хамаагүй гэдэг буруу ойлголт сэтгэлгээг бий болгожээ. Гэтэл энэ бүх ажилд ямар ч тусгай мэргэжил шаардлагагүй, ер нь соёлтой хүний жирийн амьдралын явцад заавал гүйцэтгэх ёстой ажил шүү дээ!

Ийм ойлгоц, арга барилыг өөрчилж бүх шатны төрийн захиргааны болон улс, олон нийтийн байгууллагын хүчээр хийлгэж болохгүй гэж үү! Аль ч шатны сургуулийн багш бүхэн сурагчид, оюутныхаа анги, танхимын ариун цэврийг хариуцаж болохгүй гэж үү! Гэхдээ ариун цэврийн соёл, эрүүл аж төрөх ёсны үлгэр дууриалыг эмч нар гаргаж, юунд яаж сургах программ чиглэлийг эмч, эмнэлгийн байгууллага өгөх ёстой.

б). Социалист эрүүлийг хамгаалахын урьдчилан сэргийлэх чиглэл хоёр төрлийн иж бүрэн арга хэмжээнд тулгуурлаж хэрэгжинэ Энэ ньорчныг бохирдлоос хамгаалах, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон амьдрал ахуйн нөхцөлийг сайжруулах, хүн амын соёлын түвшинг дээшлүүлэх г. м) нийгэм эдийн засгийн арга хэмжээ буюу нийгмийн   урьдчилан сэргийлэлт

1. Эрүүл ахуйн ба ариун цэвэрхалдвар судлаын арга хэмжээ, ариун цэврийн хяналт, эмчлэн эрүүлжүүлэх г. м) эрүүлийг хамгаалаханагаах ухааны арга хэмжээ юм.

Орчин үед социалист хамтын нөхөрлөлийн орнуудад хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг нь дээр дурьдсан хоёр төрлийн арга хэмжээг хослон хэрэгжүүлэх оновчтой зөв хэлбэрийг олж тогтоох явдал юм. Одоогийн байдлаар ЗХУ-ын туршлаганд тулгуурлан дээр дурьдсан арга хэмжээг практикт нэвтрүүлэх зохион байгуулалтын  гол хэлбэр нь:

а) Улс орны буюу нийгмийн хэмжээнд зохиогдох «урьдчилан сэргийлэх арга  хэмжээний  иж   бүрэн төлөвлөгөө

б)       байгууллага, хамт олны хэмжээндзохиодох «эрүүл мэнд»хэмээх программаар хэрэгжиж байна. Манай оронд энэ
хүү арга хэмжээт хэрэгжүүлж байгаа голхэлбөр нь МҮЭ-ийн Төв Зөвлөл, Биеийнтамир спортын Улсын Хороо,Эрүүлийгхамгаалах яамнаас хамтран боловсруулсан
урьдчиан сэргийлэх ажлын төлөвлөгөө, БНМАУын Эрүүлийг хамгаалаххуулийн заалтаар аймаг, хот, сум, район,   хороо,   Сангийн   аж   ахуй, хөдөөаж ахуйн нэгдөл болон үйлдвэр, албан газар, байгууллагын хийж мөрдөж байгаа эрүүл мэндийг хамгаалах нэгдсэн төлөвлөгөө г.м.

Гэхдээ одоогийн байдлаар уг төлөвлөгөөнүүдэд «хэлбэрдэх» ажил давамгайлж, бодит үр ашгаа өгсөн амьд тодорхой ажил хоцорчбайгаа тул нам, засгаас тавьж байгаа зорилтын дагуу шина арга барил,сэтгэлгээгээр баяжуулан өөрчлөн зохион байгуулах шаардлагатай байна

Цаашид дээрх төлөвлөгөөнүүдийг улам төгөлдөржүүлж улс орны хэмжөэнд «БНМАУ-ын хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний ахуй орчны тэнцвэрийг хангах иж бүрэн төлөвлөгөө», байгууллага, хамт олны хэмжээнд «эрүүл мэнд» төлөвлөгөө, засаг захиргаа, дэвсгэр нутгийн хэмжээний «эрүүл мэндийг хамгаалах нэгдсөн төлөвлөгөө» болгон өргөтгөж гол нь тодорхой үр дүн өгч, амьдралд өгөөжтэй асуудалд анхаарлыг төвлөрүүлмээр санагдана. Гэхдээ энд ЗСБНХУ-д 1985—1990 онд 70 гаруй байгууллага 2000 орчим асуудлыг хамарч зохиогдсон «урьдчилан сэргийлөх ажлын иж бүрэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил үндсэндээ зөвхөн ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалах яаманд төвлөрч, бусад байгууллага газрууд нь» дэмжих туслах» байр сууринаас хандсанаас тодорхой үр дүнд хүрээгүй практик туршлагыг тусгаж, уг асуудлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн буюу Төлөвлөгөөэдийн засгийн улсын хорооны хэмжээнд зохион байгуулбал илүү үр дүнд хүрмээр санагдана. Харин байгууллага хамт олны хэмжээнд зохиогдох «эрүүл мзнд» төлөвлөгөө, дэвсгэр нутгийн хэмжээнд зохиогдох «Эрүүлмэндийг хамгаалах нэгдсэн төлөвлөгөөг» заавал жил бүр зохиож батлахгүйгээр, төрийн байгууллагын хэмжээнд сонгуулийн хугацаагаар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын хэмжээнд 3—5 жилээр зохиож, гүйцэтгэлийг жил бүр тооцдог зарчимд шилжүүлбэл илүү үр дүнтэй ч байж болох юм.

Үүнтэй холбогдуулан хамт олны «Эрүүл мэнд»төлөвлөгөөнд тусгагдах ёстой асуудлын гол агуулгыг товч дурьдахад: Уг төлөвлөгөө нь эрүүлийг хамгаалах байгууллагаас хийж гүйцэтгэх эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг бус, тухайн үйлдвэр аж ахуйн газар, олон нийтийн байгууллагын дотоод нөөц бололцоог дайчлан өөрсдийн санаачилгаар хийж гүйцэтгэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ тухайлбал: тухайн байгууллагын экологийн ба эпидемиологийн орчны тэнцвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах; сайн чанарын ундааны ус, хоол хүнсээр хангах, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн хүмүүжил эзэмшүүлэх,үйлдвэрийн жигд ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг хангах, хүүхэд залуучуудыг чийрэгжүүлэх, архи уух, тамхи татах болон бусад хорт зуршилтай тэмцэх зэрэг асуудлыг хамарч тодорхон үр дүн өгөх арга хэмжээг тусгасан байвал, зохино Уг төлөвлөгөөнд    заавал    тусгагдвал зохих асуудлын нэг нь ажилчин, албан хаагчдыгхөдөлмөрийнчадвар түр алдах өвчлөл (ХЧТАӨ), осол гэмтэл, үйлдвэрлэлийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ байх ёстой. ЗСБНХУ-ын Эрүудийг ,хамгаалахыг өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд заасан томоохон арга хэмжээний нэг нь Хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийг 2000 он гэхэд 15— 20% бууруулах явдал юм. Энэ бол том зорилт бөгөөд зөвхөн Москва хогод уг өвчнийгийм хэмжээгээрбууруулснаар30 мянга орчим ажилчдыгүйлдвэрлэлд«нэмж оруулна» гэсэн үг юм. Уг арга хэмжээг хэрэгжүүлэх гол зам нь үйлдвэр аж ахуйн хэмжээнд зохиох өргөн хүрээтэй урьдчилан сэргийлэх ажил ялангуяа «эрүүл мэнд» программын хэмжээнд зохиох), ажилчдыг дио пансерчлах, тэдэнд эмнэлэг ариун цэврийн тусламж шууд үзүүлдэг анхан шат ны байгууллагыг бэхжүүлэх замаар шийдвөрлэх ажээ Үүтэй холбогдуулан давын өмнө (19881989) онд БНМАУ-ын хэмжээнд ХЧТАӨ-ийг бүртгэх, мэдээлэх, системийг нэг мөр болгон мөрдөх уг асуудлыг үйлдвэраж ахуйн газрын ажлын үр дүнгийн нэг үзүүлэлт болгон дүгнэх үйлдвэр аж ахуйн газрын буруугаар ХЧТАӨ нэмэгдэж тохиолдолд уг үйлдвэрийн ажилчин албан хаагчдын эмчилгээний ба бусад зардлыг тухайн байгууллагаас гаргуулах эдийн засгийн механизмыгболвсруулж хэрэгжүүлэх асуудлыг   шийдвэрлэмээр санагдана.

Орчин үед социалист орнудын анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын өмнө дэвшигдэж байгаа чухал асуудлын нэг нь эрүүл хүний эрүүл мэндийг хамгаалж, хөдөлмөрмийн өндөр чадвартай байлган урт наслуулах асуудал юм. Үүнээс үндэслэн сүүлийн үед зарим орны эрдэмтэд «Сацология» эрүүл хүний эрүүл мэндийг хамгаалах онол, практикийн асуудлыг судлах шинжлэх ухаанхэмээх шинжлэх ухааны салбарыг буй болгон хөгжүүлэх санал дэвшүүлж байна. Эрүүл хүний эрүүл мэндийг хамгаалахын үндэс нь өвчлөхөөс сэргийлэх анхдагч урьдчилан сэргийлэлтэд тулуурлана. Үүний үндэс нь эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэхэд оршино. Энэ тухай ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалахыг өөрчлөн байгуулах «үндсэн чиглэлд»-д тодорхойлон заасан нь хөгжингүй социалист нийгэм уг асуудлыг хэрэгжүүлэх бодит нөхцөл, бололцоог бүрдүүлж  чадсаныг  харуулж байна.

Манай оронд уг асуудал социалист аж төрөхёсыг нийгмийн амьдралын бүх хүрээнд өргөн нэвтрүүлэх зорилтын нэг хэозт болон хэрэгжиж эхлэж байна ЦаашидУлсын ариун цэвэр халдвар судлалын байцаан шалгах газар, Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт, Ариун цэвэр гэгээрлийн ордонзэрэг холбогдохбайгууллагуудаас санаачлан эрүүл аж төрөх ёсыг төлөвжүүлэх программ, чиглэл гарган мөрдөх, ЗХУ-ын туршлагаар үйлдвэр, аж ахуйн газар, хамт олны үүсгэл санаачлагаар «Эрүүл мэндийн төв»,   «Эрүүл   мэндийн     клуб», «чийрэг­жүүлэх талбай», үйлдвэрийн ба үйлдвэр дундын профилактори—сувилал байгуулах, хоёр хорыг (архи, тамхя) жигших ба нийтийн биеийн тамир, аялал, экскурсыг хөгжүүлж үйлдвэрлэлийн гимнастикийг тогтмолжуулах,  эрүүл  аж  төрөх  ёсыг хэвшүүлэх хөдөлгөөнийг эмч, эмэлгийн ажилчид өөрсдийн хувийн үлгэр дууриалаар хушуучлан манлайлах зэрэг ажлуудыг хэтийн төлөвлөгөөтэй зохион байгуубал улам ч илүү үр дүнтэй болмоор санагдаиа.

г)      . ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалахыг
өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд: Халдварт өвчнүүд хүн амын хөдөлмөрийн чадвар түр алдалтын шалтгааны 50% орчмыг эзэлж (жилд 3,5 млрд рубль зар
цуулж) байгаа томуу болон амьсгалын
замын өвчнүүдийг багасгахад гол анхаарлыг чиглүүлж, мөн гэдэсний халдваруудба вируст гепатитыг эрс багасгах арга
хэмжээ  авахаар  зааж хэрэгжүүлж байна.

Манай оронд халдварт өвчинтэй тэмцэхэд «удирдлагатай, «удирдлагагүй» халдвараар нь ялган тооцож одоогоор анагаах ухаан удирдаж чадаж байгаа. Халдварт өвчнөөс сэргийлэх асуудлыг улам найдвартай болгох (Жишээ нь: Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын үр дүн 90% байна). Одоогоор анагаах ухаан бүрэн удирдаж хараахан чадахгүй байгаа өвчнүүд (Ж нь: томуу, томуу төст өвчин, вируст гепатит мэт)-ийг удирдлагатай болгох шинжилгээ сдалгаа, хайгуулын ажлыг тэргүүлэх чиглэл болгож эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна (Жишээ нь: вируст гепатитээс сэргийлэх вакцин буй болгох г. м.)

Манай зарим эрдэмтдийн судалгаагаар хүн амын ариун цэвэр, ахуйн соёлыг сайжруулах, хүн бүрийг хоол идэхийн өмнө гарыг нь угаалгаж заншуулбал гепатитыг 20—30 % бууруулж болох төлөв харагдаж байна. Сүүлийн жилүүдэд жил бүр эмнэлгийн ажилчдын цагхөдөлмөрийг баахан зарж, үндсэн ажлаас нь хөндийрүүлж их нүсэр ажил болдог боловч үр дүн багатай байгаа хамуутай тэмцэхажил байна. Миний ойлголтоор: хамууг устгахын 15—20% нь эрүүлийг хамгаалахаас, 80—85% нь хүн амын ахуйн соёлоос шалтгаалах юм Үүний тулд хүн амын арйун цэврийн соёлыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж үр дүнтэй арга хэмжээг улсын хэмжээнд зохиомоор байна. Ер нь бохирын эсрэг дайн зарлах хэрэгтэй байна.

Бид хүн амын ариун цэврийн соёлыг үлэмж сайжруулж, хүн бүрт эрүүл ахуйн Хмүүжил хэвшүүлж заншил болгож чадвал «бохир гарын» гэж нэрлэгдэх гэдөс дотрын халдварт өвчин, хувийн ухамсар, ариун цэвэр ахуйн соёл доройгоос халддаг хамуу, өнгөний өвчин, хоол ундны даглэмээс голчлон шалтгаалдаг ходоод гэдэс, элэг цөсний архаг өвчнийг  бууруулж  болох байна.

д)     . Социалщст, эрүүлийг хамгаалахынурьдчилан сэргийдэх зарчмыг хэрэгжүүлэх  нэг  гол   арга  зам   бол амбулатори
поликлиникийн тусламжийг илүү. давуутай хөгжүүлж, нийт хүн амыг шатлан диспансерчлах явдал юм. Энэ талаар: ЗСБНХУ бүх хүн амыг жнл бүр диспансерчлахаас хүн амыг шатлан диспансерчлахад шилжиж, 1995 оноос энэ ажлыг бүрэн хэмжээгээр хийх, 1991 он хүртэл архаг өвчтэй хүмүүсийг хяналтанд авахын хамт газар бүр хүүхэд, өсвөр насныхан, суралцаж байгаа залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүд, эх орны дайны axмaд зүтгэлтнүүд, үйлдвэр хөдөө аж ахуйн зарим салбарын ажилчид, албан хаагчдыг хяналтад авч, 1995 онд бүх хүн амыг хамрах болно.

Манай оронд энэ талаар «Амбулатори поликлиникийн тусламж, диспансерчлалыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай» Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын 1986 оны 133, «туршилт судалгаа явуулах тухай 1986 оны 148р тушаалууд гарч мөрдөгдөн, 1986—1990 онд хүн амын 30—50%, 1991—1995 онд 60—70%, 1996—2000 онд хүн амын 80% ба дээш хувийг хамарч диспансерчлалыг шатлан хийх хэтийн чиглэл тогтоон хэрэгжүүлж байгаа билээ. Уг арга хэмжээг цаашид   улам   чанаржуулан сайжруулахад:

  • Давын   өмнө   хяналтын   чанар, үр дунг  эрс  дээшлүүлж   «бүртгэх»  арга барилаас     эүүлжүүлэх     тодорхой ажилд шилжих;
  • Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвүүд зэрэг төвлөрсөн суурин газруудад дэвсгэр нутгийн ба ажлын газрын харьяалалаар үйлчлэх поликлиникийг шаардагдах мэргэжлийн төрөлжсөн кабинетуудтайгаар өргөтгөн байгуулж, хэсгийн системийг бэхжүүлэн, нэг эмчид ногдох хүн амын тоог цөөрүүлэн, ажлын чанарыг эрс дээшлүүлж ур дүнгийн шалгуураар дүгнэх;
  • Амбулаторирполиклиникийн шинжилгээний ба реаблитацийн кабинетын хүчин чадлыг нэмэгдүүлж шаардлагатай шинжилгээг хийж чаддаг материаллаг базтай болгох;
  • Хөдөөгийн хүн амыг хамарчбайгаа өрхийн диспансерчлалын үр дүнг тооцож, , хамгийн үр ашигтай тохиромжтой хэлбэрийг сонгон тогтоох;
  • Хүн ам, хамт олон, эмч эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, диспансерчлалын үр дүнг тооцож чаддаг арга барилд сургах;
  • Диспансерчлалын талаар хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлын эхний шатны үр дүнг 1989—1990 онд тооцож цаашдын зорилтыг тодорхойлох зэрэг асуудлыг дэс дараатай хэтийн хараатай   шийдвэрлэх  шаардлагатай байна

ХОЁР. ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалахыг өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах асуудлыг зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын гол зорилт болгон дэвшүүлж, амбулаториполикникийн тусламжийг илүү давамгайлуулан хөгжүүлж бүх хүн амыг шатлан диспансерчлах, түргэн ба яаралтай тусламж, эмнэлгийн: нарййн мэргэжлийн тусламжийгхүн амд улам бүр ойртуулах; Өндөр хүчин чадалтай оношлогооны ба зөвлөх төв байгуулах, гэрийн болон өдрийн стационар, сувилалыг өргөжүүлэх, хэсгийн эмнэлгийн үйлчилгээг өрх гэрийн зарчимд шилжүүлөн, эмчийг чөлөөтэй сонгох боломж нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн байгууллагын материаллаг баз, ажлын арга барилыг сайжруулж үзүүлэх тусламжийн чанарыг эрс дээшлүүлж, орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололтыг өргөн нэвтрүүлэх, эх хүүхэд, үйлдвэрийн ажилчдад үзүүлэх тусламжийн зохион байгуулалтыг улам төгөлдөржүүлэх, эмнэлгийн үнэ төлбөргүй т.усламжийг өргөжүүлэхийн хамт хүмүүс, байгууллагын хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үнэ төлбөртэй тусламжийг өргөтгөж нэвтрүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй онол практикийн олон асуудлыг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан манай орны эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын зарим  гол  асуудлыг  хөндөж өгүүлэхэд:

а). Хөдөөний хүн амд эмнэлгийн үндсэн ба төрөлжсөн мэргэжлийн тусламжийг улам бүр ойртуулах нь тус улсын эрүүлийг хДмгаалахын гол зорилтын яэг хэвээр бөгөөд МАХНаас дэвшүүлсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программ, хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх гогцоо арга хэмжээний нэг юм.

Манай орны хөдөө нутгийн гол онцлог бол өргөн уудам нутаг дэвсгэрт, харьцангуй цөөн хүн тархай сийрэг нутаглан тол төлөв билчээрийн мал аж ахуйг эрхэлж байгаа явдал юм.

Нутаг дэвсгэрийн болон хүн амын байршлын энэхүү онцлогоос шалтгаалан .манай оронд хөдөөгийн хүн амд үзүүлэх мнэлгийн тусламжийг үйлчилгээний тодорхой шатлалаар зохион байгуулж, аймаг, буюу сум дундын г. м. хэлбэрээр хөгжүүлж ирсэн онцлогтой билээ Хөдөөгийн эрүүлийг хамгаалах ажилд хуримтлуулсан знэхүү туршлагаа бид цаашид ч бататган ашиглаж, одоогийн нөхцөлд аймаг, сум дундын оношлогоо, нарийн мэргэжлийн төв байгуулж хөгжүүлэх нь зүйтэй гом. Харин энд улс орны эдийн засгийн мужлал, хүн амын хөдөлгөөн, зам харилиааны хангамж, төвлөрөлийг онцлон харталзвал зохино. Хөгжлийн одоогийн шатанд хөдөөгийн хүн амд эмнэлгийн үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улам бүр ойртуулах гол зорилт тавцгдаж байна. Энэ зорилт доор дурьдсан үндсэн чиглэлүүдээр хэрэгжих төлөвтэй байна.

1. Юуны өмнө, хөдөөгийн хүн амд  эмнэлөгариун цэврийн анхны тусламжииг щууд эрхлэн үзүүлдэг эмнэлгийн анхан шатны салбарууд тухайлбал их, бата эмчийн салбар, сумын ба сум дундын гэмнэлгүүДийг материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэн өргөтгөх; энэ чиглэлээр V таван жилээс эхлэн хуучин ганц өмч ажилладаг байсйн их эмчийн салбарыг 2—5 их эмчтэй, рентген, лаборатори бүхий  15—50  ортри сумын эмнэ­лэг болгон өргөтгөх; сум дундын зарим эмнэлгүүдийг 50—100 ортой, 10—12 мэргэжлээр үйлчлэх хүчин чадал бүхий сум дундын нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөн зохион башчуулах; эдгээр эмнэлгүүдийг түшиглүүлэн Ариун цэвэр халдвар судлалын салбар станц, групп ажиллуулах; сумнэгдэл, Сангийн аж ахуйн зарим томоохон бригад, фермд их эмчийн салбар байгуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлзохион  байгуулалтын хэсгийн хүн амын тоо байршлыг харгалзан бага эмчийн тусламжийг хэсгийн буюу хэсэг дундын хэлбэрт  шилжүүлэх арга хэмжөэ авч эхлэж байгаа нь ирээдүйтэй зөв зүйтэй арга хэмжээ юм. ,

Нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд 1960аад оны үеэс зохион байгуулагдсан сум дундын эмнэлэг хөдөөшйн хүн амд эмнэлгийн үндсэн мэргэжлийн тусламжийг ойртуулах зохионбайгуулалтын зөв хэлбэр байсан боловч түүнийг орон нутагт байгуулахдаа зам харилцаа, уналга тээвэр хүн амын хөдөлгөөний төвлөрөлийг харгалзахгүй үйлчлэх хүрээний умдын «дундач»-ийг харгалзан байгуулснаас зарим нь үүрэг зорилтоо биелүүлж чадахгүйд хүрсэн «гашуун туршлага»-ыг одоо байгуулагдах сум дундын нэгдсэн эмнэлгүүдэд давтахгүй байх ёстой. Мөн хөдөө ажахуйн үйлдвэрлэл, эдийн засгийнмужлалаас үндэслэн зарим аймаг, сумуудыг дэвсгэр нутгийн байршлаар мужлаж нэгтгэн томсгох буюу хөдөө аж ахуйүйлдвэрлэлийн томоохон нэгдэл хоршоолол байгуулбал 10-аас дээш эмч, 100-аас илүү ортой «мужийн буюу нэгдэл (хоршоолол) дундын эмнэлэг байгуулж ч болмоор санагдана

  1. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нарийн мэргэжлийн тусламжаар бэхжүүлэн, хөдөөгийн хүн амд шууд үзүүлэх тусламжийн цар хүрээг өргөтгөх энд тусгай тоноглол бүхий автохөстөр хангагдсан нүүдлийн амбулаторийн үйлчилгээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд эдийнзaсгийн мужлал, хүн амын бөөгнөрөл, зам харилцаа, тээврийн хөдөлгөөний чирэгдлийг харгалзан зарим нарийн мэргэжлийн тусламжаар аймаг дундын төв (бүсчилсэн байдлаар) байгуулж хөгжүүлбэл илүү өгөөжтэй санагдана.
  2. Улаанбаатар хот цаашдаа Эрдэнэт, Дархан зэрэг төвлөрсөн хотуудын клиникийнба бусад эмнэлэгүүдтөвүүдээс тодорхой мэргэжлийн тусламжаар (төлөвлөгөөт үзлэгийн буюу эмчлэн эрүүлжүүүлэх бригад, зөвлөгөө өгөх төв г. м); хөдөөгийн хүн амд шууд үйлчлэх үйлчилгээг өргөжүүлэх.
  3. Хөдөөгийн, эмнэлгийн үйлажиллагаанд автомашин, онгоц зэрэг тээврийн хэрэгсэл, богино долгионы радио холбоо, телетайфаар хангах, зөөврийн эхограф, бусад нарийн шинжилгээ, алсаас оношлох болон автоматжуулсан систем, тооцоолон бодох техник хэрэгсэл гэх мэт орчин үеийн техник, шинжлэх ухааны ололтыг өргөн нэвтрүүлэх.

5. Хөдөөгийн эмнэлэг ялангуяа сумын  ба сум дундын эмнэлгийн үйл ажиллагаанд орж гэрийн диспансерчлал, орон нутгийн баялгийг ашиглан рашаан сувилал, реаблитацийн тасаг кабинет байгузлах, хөдөлмөр зохион байтуулалтураишуулалын бригад байгуулах малчид, тариаланчдад газар дэөр нь шууд очиж үйлчлэх явуулын хэлбэринг вргөжүүлэх гэх мэт дэвшилт арга ажиллагаа тэргуүн туршлага нэвтрүүлж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, дээр дурьдсан үндсэн чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд зайлшгүи шийдвэрлэх ёстой хоёр зүйл байна.

  1. Xөдөөгийн амнэлгийн байгууллагуудыг орчин үеийн шаардлага хангасан орон байраар хангаж, халуун хүйтэн усны системтэй болгох, бригадын халуун усыг мал аж ахуйн суурь, хэсөг, отор нүүдэлд  «ойртуулах» арга хэмжээ авах,
  2. Хөдөөгийн эмнэлгийн байгууллагуудыг мэргэжлййн боловсон хүчнээр хангаж, тэдний сууршилтай ажиллах ахуй нөхцөлийг бүрдүүлэх. Энэхүү шаардлагыг эрүүлийг хамгаалах яам байнга анхааран харгалзаж жил бүр Анагаах Ухааны Дээд сурпууль төгсөгндийн 85—90%, Анагаах ухааны дунд сургууль төгсөгчдийн 90— 95%-ийг хөдөө орон нутагт хуваарилж байгааг дүнгээр нь авч үзвэл хөдөөгийн эмнэлгүүдийн шаардлагат орон тоог бүрэн хангах ёстой юм. Гэтэл амьдралд харин батлагДсан орон тооны 70% орчмыг хангаж их, бага эмчийн салбар, сум дундын эмнэлгүүд боловсон хүчнээр дутагдсаар байна.

Энэ талаар бидний хийсэн оудалгаанаас үзэхэд уг дутагдлын гол шалтгаан нь: 1. Анагаах ухааны дээд, дунд сургуулиудын элсэлтийн төлөвлөгөө аймаг, орон нутгийн эмнэлгийн боловсон хүчний хэрэгцөэ шаардлагатай уялдаагүй, манай аль ч аймаг одоогийн байдлаар уугуул нутгийн боловсон хүчнээр хангаж бэхжүүлэх хэтийн төлөвлөгөө чиглэлгүй, дээрээс томилж ирүүлэх буюу боловсон хүчнийг идэвхгүй харж суудаг арга барил   ноёлж байгаагаар;

2 Эмч нарын шилжих хөдөлгөөн үлэмж их байгаагаас шалтгаалж байна. Жилд эмч нарын 10—14% ямар нэг шалтгаанаар шилжиж байгаагийн 65,7% нь аймгаас Улаанбаатар руу шилжиж байгаа бөгөөд ажиллаж байгаа эмч нарын нь 78—91%ийг уугуул нутгийн хүмүүс байгаа аймгуудад эмч нарын шилжилт 6,9— 9% байхад, эмч нарын нь 36—81%ийг томилолтоор очсон өөр нутгийн хүмүүс эзэлж байгаа аймгуудын эмч нарын шилжилт 15—18% байсан ба одоо Анагаах ухааны дээд сургуульд суралцаж байгаа, оюутны 39,8% нь Улаанбаатар хотын харьяат нар байна. Анагаах ухааны дэд эрдэмтэнГ.Зуунайгийн судалгаагаар жилд эмч нарын 7,1% нь ямар нэг шалтгаанаар ажлаас хөндийрч тэдний ажлыг бусад  нь  орлон  гүйцэтгэж байна.

Томилолт бол боловсон хүчнийг хуваарилах чухал аргын нэг мөн боловч одоо аймаг бүр олон тооны ерөнхий боловсролын   сургуультай,   боловсон хүчний зохих нөөцтэй болсон нөхцөлд ганц томилолтоор бүх асуудлыг шийдвэрлэх нь учир  дутагдалтай санагдана.

Харин орон нутагт туслалцуулах зорилроор өндөр мөргэжлийн боловсон хүчин, эрдэмтдийг тодорхой хугацаагаар томилж ажиллуулах бол өөр асуудал юм. Иймээс Анагаах ухааны дээд, дунд сургуулийн элсэлтийн одоогийн сиетемийг зарим талаар өөрчилж, аймаг орон нутгийн хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр боловсон хүчин бэлтгэх систсмд шилжүүлэх буюу ер нь сумын эмнэлэг, их эмчийн салбар, бригад хэсгийн бага эмч нарыг Анагаах ухааны дээд, дунд сургууль сангийн аж ахуйтай шууд гэрээ хийж тэдний зардлаар сургах зэрэг асуудлыг боловсруулмаар санагдана. Үүний хамт мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазын зохих нөөцтэй болсон одоогийн нөхцөлд аймаг бүр өөрийн аймгийн эрүүлийг хамгаалахыг 2000—2010 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулж мөрдөх, түүндээ өөрийн аймгийн дотоод нөөцийг яаж ашиглаж материаллаг баазаа бэхжүүлэх, боловсон хүчин бэлтрэх орчныг бохирдлоос хамгаалах, байгалийн өгөөжийг ашиглах, хүн амын эрүүл мэндийн болон эрүүлийг хамгаалахын үндсэк үзүүлэлтийг ямартүвшинд хүргэх, хүн амаа хэрхэн шатлан диспансерчлах зэргийг тооцон тусгаж, хэтийн төлөвлөгөөг мөрдлвг болгон ажилладаг шинэ арга барилд шилжих цаг  болсон санагдана.

Уг төлөвлөгөөнд эмч мэргэжилтний ахуй амьдрал болои ажлын байр, уналга хөсгөөр хангах асуудал чухал байр эзлэх ёстой.

б). Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвүүд зэрэг төвлөрсөн газрын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хувьд манай орон туршлага багатай (манайд хотжих процесс харьцангуй сүүлийн үед үүсч эрчимтэй хөгжиж байгаа тул шинэтутам асуудал учраас үндсэндэ ЗХУ, социалист бусад орны туршлагад тулуурлаж ,байна. Эдгээр орнуудын туршлага болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөнд тулгуурлан Эрүүлийг хамгаалах яам, Эрүүлийг хамгаалах удирдлагын ардэм шинжилгээний төв, Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газар, холбогдох байгууллагуудтай хамтарч «Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийг хамгаалах 2000 он хүртэлх хугацааны зорилтыг программ» боловсруулж хэрэгжүүлж  эхлээд байна.

ЗХУ, Социалист бусад орнуудад хотын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион байгуулахдаа:

  • Хотын хөгжлийн хэтийн: төлөвийг (хүн ам, үйлдвэр соёл, шинжлэх ухаан г. м.)шинжлэх ухааны үндэслэлтэи тогтоосон хэтийн төлөвөгөөнд үндэслэн хотыг хөгжүүлэх;
  • Хот, түгүний орчныг (ус, хөрс,, агаар) бохирдлоос хамгаалах арга хэмжээг онцгой анхаарч ариун цэврийн хяналтыг бүхий  л  талаар  чангатгаж,  экологийн ба

эпидемиологийн  аюулгүй  байдлыг хангахБольницын гадуур үзүүлэх эмнэлгийн тусламж (амбулатори поликлиникийн ба түрган, яаралтай тусламж г. м) ийг хүн амд альболохоор ойртуулан дэвсгэр нутгийн буюу ажлын газрын харьяалалаар райончлон зохион байгуулж, хэсгийн буюу өрхийн эмчийн үйлчилгээг өргөжүүлэх;

  • Больниц, стационарын байгууллагыг альболохоор томсгох, төвлөрүүлэх, төрөлжүүлэх;

—       Үйлдвэрийн ажилчдыг эмнэлгийн тусламжаар идүү давуутай хангаж үйлдвэр аж ахуйн газрын хөрөнгөөр профилактори сувилал, соёл ахуйн ба биеийн тамир спортын үйлчилгээг зохион байгуулж амралтсувилалын арга хэмжээг өржүүлэх чиглэл бодлого баримталж байгааг бид ч тусган хэрэглэх нь зүйтэй юм

Үүнтэй холбогдуулан манай орны хотын (ялантуяа Улаанбаатар) эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын зарим асуудлын талаар санал солилцмоор санагдана. Үүнд:

  1. Хэн хүнд ойлгомжтой бөгөөд давын өмнө шийдвэрлэх асуудал бол орчяы бохирдлоос хамгаалах ажлыг эрс сайжруулж, хот тойрсон хогийн цэгүүд, шарил оршуулах газрын хэтийн төлөвийг шийдэх шаардлагатай байна.
  2. Нийслэл хотын хөгжлийн дагуу хүн амдүзүүлэх эмнэлэг, урьдчилан сэргиилэх тусламж жилээс жилд өргөжиж, районы эмнэлэг, хэлтэс, ариун цэврийн салбар станц, диспансерууд буй болж байгаа боловч эдгээр эмнэлгүүдийн үйлчилпэөний систем, зохион байгуулалт бүрэн төлөвшиж тогтоогүй, хотын ба улсын хэмжээнд үйлчилдэг байгууллага төвүүдийн ажлын зааг ялгаа, уялдаа холбоо цэгцэрч чадаагүйгээс хүмүүс чирэгдэх, ажил «хийдэгдэх» явдал байсаар байна.

а). Нийслэл хотод хүн амд өндөр чанартай, нарийн мэрг&жлийн тусламж үзүүлэх зөвлөгөө, оношлогооны төв, клиникийн эмнэлгүүд шаардлагын дагуу байгуулагдах нь зөв зүйтэй боловч давын «өмнө дэвсгэр нутгийн хүн амд эмнэлэгариун цэврийн анхны болон анагаах ухааны үндсэн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг байгууллагаРайодын нэгдсэн эмнэлэг, поликлиник, АЦХС Станц, диспансерууд зэргийг боловсон хүчин, материаллаг баазаар бэхжүүлж районыхоо хэмжээнд асуудлыг шийдэж чаддаг хүчин чадалтай болгоход нэн их анхаармаар санагдана. Үүнтэй холбогдуулан районы нэгдсэн эмнзлгийг дэвсгэр нутгийн Урьчилан сэргийлэх байгууллагын удирдлага зохион байгуулалт арга барилын төв байхаар зохион байгуулж, түүний сайн хүчин чадалтай нутгийн поликлиник байгуулан түүнд хүүхэднасанд хүрэгсдийн хэсэг эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газрыг нэгтгэн АЦХС-ын салбар станц, тусгай мэргэжлийн диспансеруудыг үйл ажиллагаагаар нь холбожзохиюн байгуулбал яваандаа хотын жүн амыг  өрх гэрийн  системээр   өрх гэрийн эмч, өрхийн диспансерчлал үйлчлэх материаллаг нөхцөл бүрэлдэх болов уу гэж санагдана. Одоогоор ийм нөхцөл бололцоо бүрдээгүй байхад манай зарим эмч, зохион байгуулагчид ЗХУ-ын туршлагаас шууд хуулбарлан өрх гэрийн эмч ажиллуулах, эмчийг чөлөөтэй сонгох санал дэвшүүлж байгаа нь цаг үеэ олоогүй мэт санагдана.

б). Харии эмнэлгийн нарийн мэргэжлийн зарим тусламжийг төвлөрүүлэн улсын чанартай клиникийн эмнэлэг, төв, эрдэм шинжилгээний ба сургалтын хүрээлэн, дээд сургуулийн баазыг түшиглүүлэн багцпуулж, мэргэжлийн боловсон хүчин, өндөр хүчин чадалтай аппарат тоноглолоор хангаж, багш эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан Уг ажилд өргөн татан оролцуулж, яваандаа сургалтэрдэм шинжилгэээмчилгээнийнэгдлийг хангасан үндсэн бааз болохоор бодож зохион байгуулах нь  илүү  ашигтай юм.

Эдгээр төвүүд нийслэлийн хөдөлмөрчдөд зохих хэмжээгээр үйлчилж өндөр мэргэжлийн   зөвлөгөө   тусламжаар, хангахын хамт   хөдөөгийн     хөдөлмрчдөд анагаах ухааны  өндөр  мэргэжлийн   тусламж үзүүлэхэд   чухал   үүрэг     гүйцэтгэсэн хэвээр байх   болно.   Одоогийн     байдлаар манай зарим   судлаачдын     судалгаагаар Улсын клиникийн   төв   эмнэлэгт   үзүүлж эмчлүүлэгсдийн   40%,   Сэтгэл  мэдрэлийн больницод   30,1 %,   Хүүхдийн   клиникийн төв эмнэлэгт   8,6%,   Улсын   хавдар судлалын төвд  61,4%,    Арьс  өнгөний    төвд 8,2%, Сүрьеэ   уушигны     эмгэг   судлалын төвд 28,3%,   гэмтлийн    больницод     14,9% нь хөдөөгийн   хүмүүс ирж   эмчлүүлж байгаа ба   зарим   нарийн    мэргэжлийн төрлөөр авч  үзвэл    зүрх  судасны    тасагт 57,6%, гастроэнтерологийн   тасагт   61,4% пульмонологийн  тасагт   52,6%,  нефрологийн тасагт   45,2%,   мэдрөлийн   мэс   заслын тасагт   24,4%,   урологийн   тасагт   39,2%ийг тус тус   хөдөөгийн   хүн ам   эзэлж байна. Үүнээс   үндэслэн   хөдөөнөөс    хотод ирж эмнэлгийн   тусламж     авагчдад зориулан зочид   бүудлын    хэлбэртэй пансдонатыг аж ахуйн тооцоон дээр байгуулбал чирэгдлийг  улам  багасгаж,  үзүүлэх тусламжийн зохион   байгуулалтыг   сайжруулах оновчтой арга хэмжээ болох нь зайлшгүй.

в). Хотын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн онцлог бөгөөд бие даасан салбар нь үйлдвэрийн ажилчдыг эмнэлгийн үйлчилгээгээр илүү давуутай хангах явдал юм Энэ асуудал манай оронд үйлдвэрирн! шинэ салбарууд буй болж өргөжин хөгжих тутам улам чухал болох тавилантай. Үүнээс үндэслэн МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1966 онд гаргасан 9099-р тогтоолын заалтыг улам баяжуулж мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн хүрээлэн буюу төв байгуулах, үйлдвэрийн ба үйлдвэр дундын хөрөнгөөр дагнасанбуюу дундын үйлчилгээтэй профилакторисувилал, эрүул мэндийн ба спортын төв, үйлдвэрийн ажилчдад дагнан үйлчлэх нэгдсэн эмнэлэг байгуулах, үйлдвэрийн цехийн хэсэг дэвсгэр нутгийндотрын хэсгийн үйл ажиллагааны зааг ялгаа, уялдаа холбоог албан ёсоор тодорхойлон тогтоож мөрдүүлэх, хөдөлмөрийн чадвар түр алдалтын өвчнийг бүртгэх, мэдээлэх, бууруулах зэрэг асуудлыг ойрын үед холбогдох байгууллагууд зориуд анхаарч тусгайлан асуудал боловсруулж шийдэх нь зүйтэй юм.

г). Социалист хамтын нөхөрлөлийн орнууд ялангуяа ЗСБНХУд Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын талаар орчин үед хурцаар . тавигдаж байгаа асуудлын нэг нь хэсгийн эмчийг өрхийн эмчийн системд шилжүүлж, эмчийг чөлөөтэй сонгох асуудал юм.

ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалаалахыг өөрчлөн байгуулах үндсэнчиглэлд энэ талаар тодорхойлон заасныг үндэслэн Бүх холбоотын Семашкогийн нэрэмжит нийгмийн эрүүл ахуй,Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын эрдэм шинжилгээний институтын явуулсансудалгаагаар судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийн97% нь өрхийн эмч ажиллуулах зарчмыг дэмжиж саналаа өгсөн учир одоо уг асуудлыг ямар хэлбэрээр хэрхэн шийдвэрлэх асуудал гол нь болж байна.

Үүнтэй холбогдуулан «Медицинская газета» сонины 1988 оны хоёрдугаарт «Өрхийн эмч ямар байх вэ?» сэдэвт бүх холбоотын эчнээ бага хурал нээж өргөн хүрээнд ил тодоор шүүн хэлэлцэж байна.

Уг ярилцлаганд зориулан ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд A М. Москвичев бичсэн өгүүлэлдээ: Одоо ЗХУ-д дэвсгэр нутгийнба цехийн 96,6 мянган хэсэг ажиллаж нэг хэсэгт дундажаар 1697 хүн ноогдож байгааг дурьдаж ер нь өвчтөнтэй хамгийн тэргүүнд уулзан учирч бүх асуудлыг шийдвэрлэдэг амбулатори поликлиникийн үндсэн нэгж өрхийн эмч нь мэргэжилтний хувьд ямар шаардлагыг хангасан байх; тэрээр ямар үүргийг шууд өөрөө шийдвэрлэж, ямар асуудлыг нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч шийдэх; эмч хаана ажиллах (хариуцсан микрорайонд уу?), хаана амьдрах (хариуцсан дэвсгэр нутагт байх, уу, хотын аль раронд байх уу) түүний ажлын байр юугаар тоноглогдсон, ямар албан тушаалын дунд мэргэжилтнээр хангагдсан байх, цалин хөлсний (ялангуяа ажлын бус цаг амралт, баяр ёслолын үеэр ажиллахад) ямар систем тогтоож мөрдөх зэрэг олон асуудлуудаар эмнэлгийн нийт ажилчид эрдэмтэн, эмч нар санал зөвлөгөөнөө ирүүлэхийг уриалжээ. Энэ бүхнээс үндэслэн өрхийн эмчийн ажлыг зохион байгуулахад ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яам доор дурьдсан 3 хувилбар саналыг дэвшүүлж бүх нийтээр хэлэлцүүлж байна. Үүнд:

Хувилбар. Өрхийн бүх гишүүдийн эрүүл мэндийг нэг эмч хариуцаж дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үүргийг гүйцэтгэнэ. Ийм нөхцөлд нэг эмчид 1200—1400хүн , (хүүхэд, насанд ,хүрэгсэд)  ноогдох бөгөөд уг  эмчийг сур­галтын   шинэ   системээр   бэлтгэнэ. Гэхдээ ингэж  үйлчлэхэд  бага насны  хүүхэд, жирэмсэн,   эмэгтэйчүүдэд   үзүүлэх тусламж доголдрж  болзошгүй  учир хоёрдугаар хувилбар гарч иржээ.

          хувилбар: Өрхийн бүх гишүүдийнэрүүл мэндийг нэг эмч хариуцаж үйлчлэх боловч хүүхдийг сургуулийн наснааснь эхэлж үйлчилнэ Энэ хоёр хувилбартөрхийн эмч өөрөө шийдвэрлэж чадахгүйасууддаар бусадмэргэжлийн эмч нараасзөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай бө
гөөд дунджаар хэсгийн хүн амаас өвчлөгсөдийн   10%   байхаар тооцно.

             хувилбар: Хэсгийн бүх хүн амыг бригадаар үйлчлэх бөгөөд нэг хэсэгт7мянган хүн ам байхаар тогтоож, тэднийгдотрын 3,хүүхдийн 2, эх барих эмэгтэйчүүдийн 1 эмч үйлчлэх бөгөөд уг бригадад дунд мэргэжилтэн 6—7 бага тушаалын ажилчин 2—3 ажиллана. Иймбригадад ажиллагсдынхөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрт оролцсон коэффициентыг үндэслэн бригадын аргаар тооцож олгохбөгөөд бригад нь дэвсгэр нутгийн дүүрэгбуюу поликлиникт ажиллаж болох ажээ. Үүнтэй холбогдон гарч байгаа бас нэг
чухал зүйл бол өрхийн эмчийн мэдлэгийн түвшин, үзүүлэх тусламж юм. Өрхийн эмчийн мэдлэгийн хэмжээ өргөн байх нь мэдээж бөгөөд тэрээр давын өмнө: дотор, хүүхэд, мэдрэл, нүд, чих
хамар хоолой, эмэгтэйчүүдийн үндсэн өвчнүүдийг оношлож чаддаг, электрокардиограмм уншиж ойлгодог, амьсгалын эрхтнийүйл ажиллагааны ба нүдний ёроолын байдлыг үнэлж чаддаг, отоскопийн ба үтрээ, шулуун гэдэс, заримдаа булчирхайггараар шинжилж чаддаг, бүх төрлийн яаралтай болон түргэн тусламжийг үзүүлж
чаддаг  байх шаардлагатай.

Үүний хамт өрхийн эмч анагаах ухааны сэтгэл зүй, сэтгэл судлал, техникийн зохих мэдлэгтэй, ёс суртахууны өндөр хүмүүжилтэй, сайн зохион баигуулагч нийгмийн зүтгэлтэн байх нь зүйн хэрэг бөгөөд айл өрхийн жинхэнэ дотно нөхөр нь байж амьдрал ахуй, амралт, ажил хөдөлмөрөө зөв зохицуулах талаар зөвлөгөө өгч чаддаг, өрх гэрийн эрүүл мэнд удамшлын байдлаар судалж чаддаг, эрүүл аж төрөх ёсыг заан сургадаг хүмүүжүүлэгч байх шаардлагатай.

Энэ үндсэн шаардлагыг харгалзан ЗСБНХУ-ын эрүүлииг хамгаалах яамны сургалтын байгууллагыг удирдах ерөнхий газраас «Өрхийн эмч бэлтгэх» төсөл боловсруулаад «медгазета» сонины 1988 оны хорин нэгдүгээрт) хамт олноор өргөн хэлэлцүүлж байна Харин эмчийг чөлөөтэй сонгох асуудлын талаар ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1987 оны 938 дугаар тушаалаар шийдвэрлэж амбулатори поликлиникийн зрхлэгч өөрийн үйлчилгээний хүрээнд хэсгийн эмч бүрт өвчтөний хүсэлтээр хүмүүсийг нэр зааж хариуцуулж өгнө. Гэхдээ тогтоогдсон шормоос (1800) 15%-иас илүүгүй байх ёстой. Сайд Е. И. Чазовын тодорхойлсноор 5—6 мянган хүнд дотрын Зхүүхдийн2,эхбарихэмэгтэйчүүдййн нэгэмч бригадаар үйлчлэх бөгөөд цаашдаа ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх системд шилжих юм.

Гэхдээ одоогоор ерөнхий болон нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэх программ төгс шийдвэрлэгдээгүй байна. Харин хэсгийн эмчийг «диспансер»ын байдлаас хэсгиинхээ хүн амын эрүүл мэндийг бүрэн хариуцдаг болгоход гол анхаарал төвлөрч байна.

Энэ системийн бас нэг гол зорилго нь: Хэсгийн эмчийн нэр хүнд хөдөлмөрийн үр дүнгээр цалинжуулах эдийн засгийн механизмыг хэрэгжүүлэхтэй холбоотой юм (Олон хүнд чанартай сайн үйлчилсэн, нэр хүндтэй эмчийн цалинг 30 % хүртэл нэмэгдүүлэх ажээ.) Энэ туршлаггыг манай орны эрүүлийг хамгаалахын практикт хэрхэн тусгаж хэрэгжүүлэх талаар хамт олноор санал солилцоход зориулан   хувийн   саналаа илэрхийлэхэд:

  • Одоогоор манай оронд сум, сум дундын эмнэлгийн эмч нар өөрийн суманд үндсэндээ өрхийн эмчийн үүргийг гүйцэтгэж, аймгийн төв болон төвлөрсөй хотуудад хэсгийн эмч нар ажиллаж байна.
  • Манай оронд хэсгийн үйлчилгээний систем 1948 онд хүүхдййн хэсгийн хэлбэрээр эхэлж 1970аад оны үеэс төрх төлөвөө олж эхэлсэн авч, одоо ч бүрэн дүүрэн   төлөвшиж  чадаагүй байна.
  • Мөн хэсгийн нэг эмчид ноогдох хүний тоо тогтоосон нормативын хзмжэзнд одоогоос л ойртож байгаа боловч ЗХУ, социалист нөхөрлөлийн бусад оронтой харьцуулахад үлэмж их байна. ЗХУд хүүхдийн нэг хэсэг 0—14 насны 800 хүүхэд дотрын нэг хэсэгт 1700—1800 хүн ноогдож байхад , манай оронд хүүхдийн нэг хэсзтт 0—15 насны 1100—1200, дотрын нэг хэсэгт 2500—3000 (Улаанбаатар) 4500—5000 (аймагт) хүн ноогдож байгаа.
  • Үүний хамт манай эмнэлгийн үйлчилгээний аль ч шатанд (хот, аймаг) хүн амыг дэвсгэр нутгийн буюу ажлын газрын харъяалалаар үйлчлэх амбулаториполиклиникийн байгууллагын хүрэлцээ үлэмж дутагдаж, шийдвэрлэгдээгүй баягаа учраас одоогоор хэсгийн эмнэлэг «бие даасан амбулатори» байдлаар ажиллаж, хэсгийн эмч «ирсэн хүнийг л үзэж өнгөрүүлэх» хэмжээнээс хальж чадахгүй, үүн дээр тэдний олонхи нь саяхан сургууь төгссөн туршлага багатай залуучууд байна.
  • Эмчийг чөлөөтэй сонгуулья гэхэд одоогоор хэсэгт нэг л эмч ажиллаж байхад хэнийг нь сонгох билээ!» Мөн өдөр тутмын ажлаа «дийлэхгүй» байгаа эмч олон хүний итгэл сонголт хүлээлээ ч яаж илүү   үйлчлэх   билээ.

Энэ бүхнээс үндэслэн бодоход одоогоор манай оронд ЗХУ-ын туршлагыг «шууд хуулбарлан» авч хэсгийн эмчийг өрхийн эмчййн систёмээр ажиллуулах, эмчийг чөлөөтэй сонгох асуудал эртдэх мэт санагдана Гэхдээ энэ нь Улаанбаатар хотын зарйм район, бусад хотуудад зориуд   урьдчилсан   нөхцөлййг бүрдүүлж

3 (судалгааны загвар объектын байдлаар) тодорхой хугацаанд туршиж болохыг үгүйсгэж байгаа хэрэг  огт бус болно.

Харин үүнээс үндэслэн манай орньг хүүхдийн хэсгийн системийн одоогийи зохион байгуулалтыг үндсээр нь өөрчилмөөр санагдана. Үүнд: Бараг бүх социалист орнуудад хүүхдийн хэсгийн үйлчилгээнд 0—14 насны хүүхдийн хамааруулж, 15 наснаас өсвөр үеийнхний кабинетад 17—18 наснаас насанд хүрэгчдийн поликлиникт шилжүүлж, ДЭХБ, бусад олон улсын байгууллагууд хүн амын насны бүлэглэлийг 0—14 насаар ангилж мэдээлж байна. Манай орны хүүхдийн хэсэгт 0—15 насыг хамааруулж байгаа нь нэг хэсэгт ноогдох хүүхдийн тоог хийсвэрээр ихэсгэж, бусад орны материалтай харьцуулак дүгнэхэд   бэрхшээл   учруулж байна.

— Нөгөө талаар одоогоор манай оронд хүүхдийн хэсгийн эмчид ноогдох хүүхдийн тоог 0—15 насны хүүхдийн нийт тоогоор тогтоож байгаа боловч хэсгийн эмч нарын ажил 0—3, үндсэндэ 0—1 насны х,үүхдийн хэмжээнд ; хязгаарлагдмал бусад насны хүүхдийг «бүртгэх» «ерөнхийд нь хянах», өвчилсөн үед тусламж үзүүлэхээс хэтрэхгүй байгаа бөгөөд ялангуяа өсвөр нас (15—17 нас) техник мэргэжлийн сургууль болон ерөнхий болрво ролын сургуулийн сурагчид, зарим үед ясли, цэцэрлэгийн насны хүүхэд ч эмнэлгийн идэвхтэй хяналтанд бүрэн хамрагдаж чадаагүй байна. Үүнээс үндэслэк миний бодлоор бол хүүхдийн хэсгийн эмчид 0—7 насны хүүхдийг хамааруулан, хэсгийн нэг эмчид ноогдох хүүхдийн тоог цөөрүүлэн, 0—3 насны хүүхдийг онцлон анхаарч, цэцэрлэг яслид хамаарагдаагүй 4—7 насны хүүхдийг дэвсгэр нутгийв хүүхдийн хэсэгт хамааруулж, цэцэрлэг, яслид хамрагдаж байгаа 4—7 насны хүүхдүүдийг амбулатори поликлиникийн үйлчилгээний хүрээгээр тооцон ясли цэцэрлэгийн хэсгийн эмч»-ийг буй болгож, нэг эмчид ноогдох хүүхдийн тоог тусгай нормативаар тогтоох; Гэхдээ «цэцэрлэг яслийн хэсгийн эмч» одоогийнх шиг ясли, цэцэрлэгт байрлаж, хүүхдийн эрүүл мэнд, ариун цэвэрт ерөнхий хяналт тавьснаар ажлаа хязгаарлахгүй дэвсгэр нутгийн буюу хүүхдийн поликлиникт байрлаж хэсгийн эмчийн бүх эрх, үүргийг гүйцэтгэхээр зохион байгуулах: 7—15 насны хүүхдийг (сургуулийн) мөн амбулатори—поликлиникийн үйлчилгээний дэвсгэр нутгаар тооцон «сургуулийн хэсгийн эмч»д хариуцуулж, нэг эмчид ноогдох хүүхдийн тоог тусгай нормативаар тогтоож, уг эмчийг одоогийнх шиг сургууль бүр дээр бус, дэвсгэр нутгийн поликлиникт байрлуулан хэсгийн эмчийн эрх үүргийг бүрэн хариуцуулах: Мөн эдгээр эмч нартай хоршиж ажиллах нүд, чих, хамар хоолойн болон стоматологч эмч нарыг тухайн поликлиникт тусгай нормативаар буй болгон тогтоож, багаж хэрэгсэл материаллаг баазаар хангах арга хэмжээ авах: 15—17 насныханд зориулсан: «өсвөр үеийнхний кабинет»-ыг дэвсгэр нутгийн поликлиник бүхэйд   байгуулах,   цаашид   Техник Мэргэжлийн сургууль, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан «Оюутан залуусын поликлиник»-ийг тусгайлан байгуулж ажиллуулбал хариуцах ажил нь тодорхой болж эмч мэргэжилтний мэргэжлийг дээшлүүлэх, тодорхой арга барил эзэмшүүлэхэд» ч үр дүнтэй болох бөгөөд бидний тоймлож байгаагаар ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд одоогийн байгаагаас төдий л олон орон тоо нэмэхгүй зохион байгуулж болох мэт санагдана. Гэхдээ энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд томоохон ясли, цэцэрлэг, сургуульд шууд ажиллах дунд мэргэжилтнийг хамт шийдвэрлэвэл зохино.

Насанд хүрэгсдийн хэсгийн үйлчилгээний хувьд сумын ба сум дундын нэгдсэн эмнэлгийн түвшинд (өөрийн байрлаж байгаа суманд) өрхийн эмчийн (өрх гэрийн бүх гишүүдийг бүхэлд нь хариуцах) системээр ажиллуулж, аймгийн төв,хотуудад одоогийн хэсгийн системийг уламбүр бэхжүүлэн ЗХУ-ын туршлагаар «иэгдсэн хэсэг» буюу бригадын үйлчилгээний системд (хөдөлмөр урамшуулалын бригад) шилжүүлэн нэг хэсэгт ганц эмч «хувиа борлуулах» байдлаар бус 3—4 эмч, бусад дунд бага тушаалын ажилчидтай хоршиж ажиллахаар зохион байгуулбал илүү үр дүнд хүрэх болов уу? гэж санагдана.

Үүнтэй холбогдуулан одоогоор Анагаах ухааны дээд сургуулийн сургалтанд «ерөнхий эмч» бэлтгэх шинэ зүйл нэмэхгүйгээс одоо хэсгийн ба ерөнхий мэргэжлийн эмчийг төгс сайн бэлтгэж чадаагүй байгаа нөхцөлд) сургалтын системийг хэвээр үлдээж, харин сургалтын төлөвлөгөө, программыг «Ерөнхий мэргэжлийн эмч» бэлтгэх чиглэлээр хянаж улам сайжруулах харин мэргэжил дээшлүүлэх факультетийн сургалтанд «өрхийн ба хэсгийн эмчийн» өвөрмөц сургалтын хэлбэр (программ) нэвтрүүлж тэдний мэргэжил, мэдлэгийг байнга дээшлүүлдэг систем тогтоох  шаардлагатай санагдана.

Хэрэв бид одоогоор өрхийн эмчийн шинэ хэлбэр нэвтрүүлэхгүй, хэсгийн системийг улам бүр төгөлдөржүүлэх бодлогыг баримталбал ЗХУ-ын туршлагаас суралцаж хэсгийн эмчийн ажлыг үнэлэх шалгуур, оюун санааны ба материалын урамшил, ажлын нөхцөлийг сайжруулах, тэднии ажлыг амбулаториполиклиниктэй холбох дэс дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай

ЗХУ-д 70 оны сүүлч 80 оны эхээр хэсгийн системийг бэхжүүлэх талаар авсан арга хэмжээ зохих үр дүнд хүрээгүй гол шалтгаан нь хэсгийн эмчийн ажлыг хүн амын эрүүл мэндийн динамик өөрчлөлтөөр бус гол төлөв тайлан тооцоо дуудлага, үзлэг зэрэг тооны үзүүлэлтээр дүгнэж, бас тэдний ажлын чанар, үр дүнг урамшуулах систем байсангүй, эмнэлгийн дунд мэргэжилтэнээр хангаж чадаагүй, үүн дээр хэсгийн эмч нар хүмүүст хэрэгцээ багатай олон шинжилгээ хийж, нарийн мэргэжлийн кабинет руу дамжуулж түлхэх, онц шаардлагагүй «хэцүүхэн өвчтөн»-г   больницод     хэвтүүлэхийг урьдал болгох зэрэг арга барил зонхилж байснаас шалтгаалжээ. Үүнээс үндэслэн ЗСБНХУ-ын эрүүлииг хамгаалахыг өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд: Эмнэлгийн нэгж (салбар) байгууллагын ажлыг олон тооны мэдээ, маягт, үзлэг, дуудлагаар дүгнэдэг байсан аргыг өөрчилж тэднийг хариуцсан ажлынх нь эцсийн үр дүнгээр (тухайлбал: Хэсгийн хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөл, нас баралтын түвшин, архаг өвчтэй хүмүүсийн тоо, хөдөлмөрийн чадвар алдалт, үндэслэлтэй тавигдсан гомдол санал зэрэг) дүгнэж зохих хэмжээний эрх олгон итгэл хүлээлгэх арга хэмжээ авч байгаа туршлагыг харгалзаж  тусгах  нь  зүйтэй юм.

Үүнчлэн ЗХУ-д стационарын тусламжийн чанар, орны ашиглалтыг сайжруулж, эмнэлгийн тусламжийн хүрэлцээг өргөжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа оношлогооны бутоу зөвлөгөө өгөх төв, өдрийн ба гэрийн стационар өдөр өнжүүлэх палат, профилакторисувилал, аж ахуйн тооцоот поликлиник зэрэг зохион байгуулалтын дэвшилт хэлбэрийг зориуд судлан нэвтрүүлэх аргахэмжээ авбал зохино.

3. Орчин үед дэлхий улс орон бүрийи эрүүлийг хамгаалахын чухал асуудлын нэг нь  эх хүүхдийн  эрүүл мэндийг хамгаалах явдал хэвээр  байна.  Энэ  нь  манай орны хувьд   амин   чухал   асуудал  болохыг удаа дараалан зааж, нам, засгаас ч олон чухал арга  хэмжээ  авч  хэрэгжүүлэн  багагүй үр дүнд   хүрсэнээр    манай   орны  хүн   ам 3 дахин, цэвэр өсөлт бараг 30 дахин нэмэгдэж,  нялхсын нас баралт 8  дахин буурсан сайхан амжилт бий. МАХН-ын XX их хурлаас    заасны    дагуу  эх хүүхдийн эрүүл   мэндийг   хамгаалах   2000   он хүртэлх зорилтот программ боловсруулан хэрэгжүүлж   эхлэв.   Гэвч   манай   орон нялхсын эндэгдэл эхийн нас баралтаар гишүүн  орнуудаас  үлэмж   их хэвээр байгаа  бөгөөд  энэ    тоо  сүүлийн хориод жилд   бараг  нэг  түвшинд   байсаар байна. Иймээс давын өмнө уг тоо  «бодит байдлын тусгал уу?» бидний хангалтгүй ажиллагааны   үзүүлэлт   үү?»   гэдгийг нухацтай судлан  тогтоож,  шийдвэртэй   асуудал боловсруулах   цаг   болсон   санагдана. Дашрамд хэлэхэд  энэ  асуудлыг  шууд хариуцаж шийдвэрлэх ёстой  эх нялхсын эрүүл мэндийг   хамгаалах   эрдэм шинжилгээний улсын  нэгдсэн    төв   эх  хүүхдийн өвчин эмгэгийг   судлах,    эмчлэх    оношлох арга эзэмших нэвтрүүлэх  талаар  багагүй ажил хийж   байгаа   боловч    улс   нийгмийн анхаарлыг зүй ёсоор татсан иймэрхүү нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэх дорвитой   санал   дүгнэлт   боловсруулах цаг болсон санагдана.Эх нялхсын нас баралтыг эрс бууруулж чадсан социалист орнуудын туршлагаас   үзэхэд   эдгээр орнуудад:

  • Хүн амын төрөлтийн түвшин эрс буурсан (1 гэр бүлд дунджаар 1—3 хүүхэд ноогдоно);
  • Хүүхдийн арчилгаа сувилгааг сайжруулах боломжийг эцэг эхэд олгосон;
  • Хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг үйлдвэрлэлийн аргаар шийдсэн,
  • Хүүхэд чийрэгжүүлэх арга хэмжэаг улсаас зориуд зохион байгуулсан зэрэг нийтийн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

Эдгээр асуудлын аль нь ч манай оронд одоогоор бүрэн төгс шийдвэрлэгдээгүй байна. Энэ учраас эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрүүлийг хамгаалах, анагаах ухааны арга хэмжээг өргөжүүлэхийн хамт тэдний эрүүл мэндийн нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэх хэрэгтэй болно.

Манай зарим судлаачдаас хийсэн судалгааны материалаас үзэхэд судлагдсан өрхийн (хөдөөгийн) ам бүлийн дундач тоо 5—6; 45% нь тав, 35% нь 6—10 хүүхэдтэй, уг гэр бүлийн эхчүүдийн 54,1% нь 1—2 жилийн зайтай, 14,9% нь жил хүрэхгүй хугацаанд давтан төрж, хөдөөгийн нэг гэр бүл амьдралынхаа хугацаанд дунджаар 6 хүүхэд төрүүлж, нэг нь эндэж байна.

Иймээс эхийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг сайжруулж, хүн амын цэвэр өсэлтийн түвшинг бууруулахгүйгээр төрөлтийг зохицуулах арга хэмжээ авах, бололцоогүй үед хүүхдийг төрүүлэхгүй байх нийгмийн боломжийг өргөтгөх талаар зарим арга хэмжээ боловсруулбал ямар вэ? Үүнд мөн сүүлийн үед эмч нар, иргэдийн анх&арал татаж байгаа нярайн төрөлхийн гажиг, ухаан хомсдолтой хүүхдийн   асуудал  ч хамаарна.

  • Манай орны судлаачдын судлан тогтоосноор нялхсын нас баралтын шалтгаанд амьсгалын (62,7%) ба хоол боловсруулах эрхтэний өвчин (11,9%) халдварт өвчнүүд (1,9%) зонхилж байна Гэтэл анагаах ухааны хөгжлийн орчин үеийн түвшинд бид дээрхи өвчнүүдээр өвчилсөн эрүүл чийрэг хүүхдийг цаг хугацаанд нь оношлож чадвал үндсэндээ амийг нь аварч эрүүлжүүлж чадаж байна. Гагцхүү уг өвчнүүдээр гол төлөв аль нэг суурь өвчнөөр өвчилсөн буюу бусад шалтгаанаар сульдсан хүүхэд өвчлөөд, ихэнх тохиолдолд эмнэлгийн тусламжийг хожуу авснаас эндэж байна.

Судалгааны материалаас үзэхэд эмчлүүлсэн хүүхдийн 43,7%-ийг аль нэг суурь өвчтэй (сульдаа, тэжээлкйн доррйтол шүүдэст эмзэгшил цус багадах,) 2 ба түүнээс дээш суурь өвчин хавсарсан 22,1 %, эмнэлэгт ирээд хоног болоогүй нас баралт 28,6—30,1% байна.

Үүнд эцэг эхийн хариуцлага, анхаарал халамж ч нөлөөлж байна. Иймээс хүүхэд өвчлөхөд эмнэлгийн тусламжийг цаг хугацаанд нь үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ (ариун цэвэр гэгээрлийн ажил, больницын гадуурах тусламж, реаминаци, яаралтай ба түргэн тусламж зэрэг) авахын хамт хүүхдийг чийрэгжүүлэх борогшуулах, хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг шийдэх, эцэг эхийн ухамсар, хариуцлагыг эрс дээшлүүлэх явдал уг асуудлыг төгс шийдвэрлэх нийгмийн гол  арга хэмжээ гэж үзэж байна.

  • Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилтэй холбогдож одоо болон хэт нь чухлаар тавигдах   бас    нэг   асуудал   бол тэднийг ясли, цэцэрлэгт бүрэн хамрах, хүүхдийн сувилалыг   өргөжүүлэх   явдал юм.

Иймээс яслицэцэрлэгт хамрагдсан хүүхэд сүүлийн 10-аад жилд 15—20%-иас хэтрэхгүй байна. Мөн одоогоор яслийг Эрүүлийг хамгаалах яам, яслицэцэрлэгийг боловсролын яам харьяалж, хүүхдийн хүмүүжилэрүүл мэндийн асуудлыг салгаж байгаа нь зохион байгуулалтын хувьд буруу бөгөөд сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн орны тоо нэмэгдээд, яслийнх нь өсөхгүй байгаа нь үүнтэй холбоотой байж ч болох юм Иймээс ер нь ясли, цэцэрлэгийн харяаллыг Ардын боловсролын яаманд хүүхдийн сувилалыг Эрүүлийг хамгаалах яаманд дагнаж хариуцуулж, үйлдвэр, аж ахуй, албан байгууллагын хөрөнгөөр ясли, цэцэрлэг, сувилал барих ажлыг өргөжүүлэх нь зүйтэй санагдана.

ГУРАВ. ЗСБНХУд дээд дунд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд хийж байгаа өөрчлөн байгуулалтын дотор анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэх ажлын чанарыг эрс сайжруулж, тэдний хүмүүжил, хөдөлмөр зохион байгуулалтын ажлыг орчин үеийн шаардлаганд хүргэхээр зохиож байгаа арга хэмжээ чухал суурь эзэлж байна. Энэ талаар ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яам, дээд тусгай дунд боловсролын яамны коллегийн хамтарсан хурлаар «Дээд боловсролтой эмнэлгийн боловсон хүчний бэлтгэлийн одоогийн байдал, түүнийг өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай «асуудал хэлэлцэж шийдвэр гаргаад «Медгазета» сонины 1987 оны 48 дугаарт нийтэлж, мөрдөж байгаа бөгөөд ЗХУ-ын эрүүлийг хамгаалахыг өөрчлөн байгуулах ба хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажлыг хөгжүүлэх Үндсэн чиглэлд олон асуудлыг дэвшүүлэн тавьж хэрэгжүүлж байна.

  • ЗХУ-д хүний их эмч бэлтгэх, мэргэжлийг дээшлүүлэх явдал үндсэндээ 4 гол асуудалд төвлөрч байна. Үүнд: а). Эмчийн мэргэжилд дуртай, зохих бэлтгэлтэй хүмүүсийг элсүүлэхийн хамт ерөнхий боловсролын сургуулиас элсэгчдийг нэмэгдүүлэх;

б)     . Оюутны сургалт, эмч нарын дахинсургах системийг гэр бүлийн (ерөнхий мэргэжлийн); эмч бэлтгэхэдчиглүүлэн
өөрчлөх;

в)       Сургалтын бүх шатанд сургалтынчанар, түвшин, суралцагчдын хүмүүжил,хариуцлагыг эрс дээшлүүлж,сурган хүмүүжүүлэх  дэвшилт   арга нэвтрүүлэх;

г)      . Дээд, дунд мэргэжилтэний мэргэжил дээшлүүлэх ажлыг улам өргөтгөх,1995 он гэхэд жилд 200 мянган их эмч,250 мянган дунд мэргэжилтэний мэргэжлийг дээшлүүлэх хүчин чадалтай болох
юм.

  • Одоогийн байдлаар манай улсын 10 000 хүн амд 26 их эмч буюу 1 их эмчид 385 хүн ноогдож байгаа нь дэлхийд эмчээр сайн хангагдсан тэргүүний 30 гаруй орны дотор дундаж байр эзэлж байна. Энэ бол хангамжийн хувьд үнэхээр өндөр түвшин юм, Ер нь эмнэлгийн боловсон хүчний хангамжаар ихэнх социалисторнууд иймэрхуү түвшинд хүрээд байгаа бөгөөд социалист орнуудын Эрүүлийг Хамгаалах Яамны Сайд нарын 1987 онд Москвагийн XXV зөвлөлгөөн энэ асуудлыг дүгнэж үзээд социалист орнуудад эмнэлгийн боловсон хүчний хувьд тавих бодлогыг тоо бус, чанарыг гол болгох нь чухал гэж тодорхойлжээ. Үүнээс үндэслэн манай оронд Анагаах ухааны дээд, дундсургуульд элсүүлэгчдийн тохиромжтой тоог хэтийн хараатай зөв тооцож тогтоох Энэ нь жил бүр нэмэгдэх хүн амын дэвэр өсөлт, цэг салбарын тоо, өвчлөлийн байдал, оюутны ба эмчийн хорогдлыг нөхөж, мөн боловсон хүчин дутагдаж байтаа аймаг орон нутгийг илүү хангахыг ялгавартай тусгахыг шаардана).

Уг сургуулиудаар хэнийг бэлтгэх загвар (нийгмийн захиалга) бүтээж, түүний дагуу мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, программыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах (Энэ нь үндсэндээ Эрүүлийг хамгаалах яамнаас хамаарна. Ямар мэргэжилтэн бэлтгэх нийгмийн захиалгыг Эрүүлийг хамгаалах яам өгнө. Хэсгийн эмч үү? Өрхийн эмч үү! нарийн мэргэжлийн эмч үү? г. м.), Сургалтыг төгөлдөржүүлэх, төлөвлөх асуудал давын өмнө эндээс эхлэх ёстой учир уг асуудлыг ойрын үед шийдвэрлэх нь чухал юм.

Энэ талаархи миний санал бол дээрх асуудлуудыг нарийвчлан тооцож шийдвэрлэсний үндсэн дээр Анагаах ухааны дээд сургуулийн элсэлтийн тоо, (одоогийн түвшинд байлгах, эсвэл хорогдуулах, нэмэгдүүлэх)г тогтоож сургалтыг эмчилгээ, хүүхэд, стоматолог, эм зүйн чиглэлээр «ерөнхий мэргэжлийн эмч» бэлтгэх программаар явуулж, эрүүл ахуйчдыг гадаадын (ЗХУ) сургуулиар шууд бэлтгэх буюу эмчилгээний анги төгсөгчдөөс тусгай курсээр бэлтгэдэг болгох цаашдаа сургалтьвд гол чиглэлийг бэлтгэн гаргасан боловсон хүчнийхээ мэогэжил дээшлүүлэхэд чиглүүлж V, X таван жилд эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетийг үндсэн мэргэжлийн тэнхмүүдтэй болгох, X таван жилээс эмч нарын мэргэжил дэөшлүүлэх бие даасан институт (ЭМДИ) байгуулах буюу Анагаах ухааны дээд сургуулийг ЭМДИ—болгон өргөтгөж, эмч бэлтгэх асуудлыг тухайн үеийн шаардлага, аймаг орон нутгийн захиалга гэрээгээр   гүйцэтгэх   системд шилжих;

Мөн эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетыг түшиглэн анагаах ухааны судалгаашинжилгээний ажлын ололт, үр дүн бүтээлийг практикт нэвтрүүлэх секцийг мэдээллийн салбартайгаар байгуулан уг ажлыг эрхлүүлэх зэрэг зохион байгуулалтын дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлмээр санагдана. Үүний хамт эмч эмнэлгийн ажилчдын ажиллах материаллаг сонирхлыг дээшлүүлэх, цалин хөлс, урамшлын сиетем байнга сайжирч төгөлдөржиж байх шаардлагатай. Энэ талаар МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан хүн эмнэлгийн зарим ажилтны цалингийн тухай тогтоол   зүй   ёсоор   талархал   хүлээж эмч ажилчдын хөдөлмөрийн идэвхийг өрнүүлсэн арга хэмжээ боллоо. Гэхдээ эмч нарын мэргэжлийн зэргийн нэмэгдэл 10— 20% байсныг уг тогтоолоор 50—100 Tөr­pөr болгон тогтоосон нь хэмжээний хувьд зөрүү багатай боловч зэрэгтэй эмч бэлтгэхэд сэтгэл зүйн хувьд хэрхэн нөлөөлөх нь эргэлзээтэй байна.

— Одоо Анагаах Ухааны Дээд сургуулийн өмнө тавигдаж байгаа гол зорилт бол бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтэний чанарыг эрс дээшлүүлэх явдал юм Үүнтэй холбогдуулан зарим асуудлаар санал солилцоход:

а)      . Одоогоор Анагаах Ухааны Дээдсургуульд багшлах боловсон хүчин нэлээддутуу байгаа нь хичээлийг арга буюу цагийн багшаар заалгахад хүргэж, энэ ньсургалтын чанарт муугаар нөлөөлж байгаа тул уг сургуулийг орон тооны багшаар
хангахад холбогдох байгууллагууд анхаарчарга хэмжээ авмаар:

б)      . Сургалтын процесст шинэ дутам нэвтэрч байгаа компьютерийн сургалт ихээхэн ирээдүйтэй арга хэмжээ болох нь маргаангүй боловч одоогоор шаардлага хангахгүй байгааг харгалзан уг сургалтыг
явуулах материаллаг баз (сургалтынкомпьютер)-аар хангах зориудын арга хэмжээг  ойрын   үед авмаар:

в)      . Сүүлийн жилүүдэд сургалтын явцад асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх,логик бүтцийн зураглал, төрөл бүрийн
схемдиаграмм, тестконтроль, зэрэг хэлбэрүүдийг нэвтрүүлэх арга хэмжээ авч байгаа нь зарчмын ба сурганы шаардлагаар зөв боловч бүх тэнхмүүдэд хавтгайруулан хэрэглэснээс оюутны клиник сургалт «кабинетын хэлбэр»- т шилжиж өвчтөнөөсөө хөндийрөх, оюутан маань асуудлыг «зөв» «бypyy» гэж хариулсаар байгаад логик сэтгэхүй, үг ярианы баялаггүй эмч болчих бий дээ? Миний ойлголтоор бол анагаах ухааны сургуулийн сургалтын гол агуулга бол клиникийн өндөр сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилтэй сайн эмч бэлтгэх явдал юм. Оюутан байх үеэс миний байнга санаж явдаг нэг сургаал бол «Өнө ирээдүйн эмч өвчний түүхийг гартаа барьсаар өвчтөний орны дэргэд төлөвшдөг» гэдэг ЗХУ-ын эрдэмтэн...Черноруцкийн үг байдаг юм Ер нь эмч хүнтэй, өвчтөнтэй уйгагүй ажиллаж байж
л жинхэнэ эмч болохоос түүнээс хөндийрөөд ирэхлээр л эсвэл мартдаг, эсвэл «бясалгагч»  болдог, тавилантай.

— Анагаах ухааны боловсон хүчний асуудалтай холбогдож орчин үед манай орны эрүүлийг хамгаалах салбарт чухлаар тавигдах асуудлын нэг нь боловсон хүчний залгамж чанар  баймаар санагдана.

Саяхныг хүртэл манай салбарыг бусад салбартай харьцуулахад дадлага туршлага бүхий ахмад боловсон хүчин, эрдэмтэд олонтой гэж тооцдог байсан. Гэтэл одоо манай салбарт анагаах ухааны доктор 7, Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн 4 байснаас 2 үлдэв. Эдгээр хүмүүсийн маань олонхий нь дундаж нас зуугийн хагасаас үлэмж хэлбийжээ.   Мөн   анагаах   ухааны   дэд эрдэмтэн 200 орчим бэлтгэгдсэнээс одоо ажиллаж байгаа эрдэмтдийн 70% орчим нь 50-аас дээш насны хүмүүс байна.Одоогоор маяай анагаах ухааны гол салбаруудыг удирдаж байгаа эрдэмтэдийн найдвартай залyy халаа ховор байна. Энэ явдал:

1 Сургалт, эрдэм шинжилгээний өндөр мэдлэг, туршлагатай хүмүүсийг докторантур, аспирантураар зорилго чиглэлтэй  бэлтгэх хэтийн  төлөвлөгөө байсангүй.

  1. Жил бүр алдаг оног зарладаг аспирантурын сэдвийг эс тооцбол манай салбарт эрдэм шинжилгээний ба багшлах боловсон хүчин бэлтгэх аспирантур буюу бусад хэлбэрийн тогтсон. систем байхгүй байна.
  2. Сургалтын ба эрдэм шинжилгээний санхуүжилтийн одоогийн систем залуу боловсон хүчин бэлтгэх тэднийг дагалдуулан сургах боломж өгөхгүй зөвхөн багшийн буюу эрдэм шинжилгээний ажилтяы жилд хийж гүйцэтгэх ёстой бүрэн ачаалалд, тулгуурлагдаж байна. Зарим тогтоол шийдвэрт эрдэм шинжилгээний ажилтанг багшлуулах, дээд сургуулийн багшийн ачаалалыг жилд 30% хүртэл Хөнгөлөх зэрэг заалт байгаа боловч орон тооны боломж, ажлын ачаалалаас тэр бүр хэрэгжихгүй байна. Тэрч байтугай Анагаах ухааны дээд сур.гуулийг онцсайн төгссөн, ирээдүй бүхий оюутныг сонгон авч туслах багшаар ажиллуулах эсвэл цааш үргэлжлүүлэн аспиранур, ,ординатурт шууд суралцуулах систем тогтоогүй байна.

Энэ учраас боловсон хүчний . залгамж үе бэлтгэхэд онц анхаарч багшлах ба эрдэм шинжилгээний ажлын өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх аепирантурординатурын систем тогтоож мөрдөх, Анагаах ухааны дээд сургуулийг онцсайн төгстөсөн, ёс суртахууны хүмүүжлийн зохих шаардлага хангах зарим оюутанг аспирантур, ординатурт шууд суралцуулах, анагаах ухааны тодорхой салбарыг үр бүтээлтэй удирдаж байгаа дэд эрдэмтэдээс докторантурт сонгон суралцуулах буюу бүтээлээр нь хамгаалуулах замаар доктор, профессор бэлтгэх зэрэг зориудын тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх  хэрэгтэй санагдана

ДӨРӨВ. ЗСШХУ-ын рүүлийг хамгаалахыг   өөрчлөн    байгуулах ҮНДСЭН ЧИГЛЭЛ  анагаах  ухааны  судалгаа шинжилгээний    ажлыг     идэвхтэй хөгжүүлж, түүний    ололтыг     эрүүлийг хамгаалахын практикт өргөн нэвтруүлэх, шинжлэх ухааны  байгууллагуудыг    аж   ахуйн тооцоо, өөрийгөө   санхүүжүүлэх   системд шилжүүлэх,   судалгааны   ажлын   онолын түвшин, практик өгөөжийг дээшлүүлэх, өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж тэдгээрийн ба   эрдэм   шинжилгээний байгууллагуудын матераллаг   сонирхлыг    дээшлүүлэх туршилт   хийх,   эрдэм   шинжилгээний ажлын удирдлага,  төлөвлөлтийг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн өргөн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимтэй хөгжүүлж, ур дүнг практикт нэвтрүүлэх асуудал шинжлэх ухаан техникийн дэвшил дагуу ирэдүйд улам бүр өндөрт тавигдах болно. Энэ бол үндсэндээ хун амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах гол зам юм.

Энэ зорилгоор юуны өмнө одоогоор манай эрдэмтдийн судалгаанд зонхилж байгаа статистик судалгааны аргаас эд, эс, молекулын гүнд нэвтэрсэн нарийн аргад шилжих хэрэгтэй юм. Үүний тулд энэ талаар мэргэжсэн эрдэм шинжилгээний боловсон хүчин, орчин үеийн мэдрэг багаж төхөөрөмжөөр эрдэм шинжилгээний байгууллагуудыг тоноглож бэхжүүлэх шаардлагатай. Үүнгүйгээр энэ асуудал шийдвэрлэгдэхгүй болно. Энэ асуудалд одоогийн байгуулагдах гэж байгаа Эрдэм шинжилгээний төв лаборатори (ЭШТЛ) чухал суурь эзлэх боловч бүх асуудлыг шийдчихгүй, судалгаа шинжилгээний өөр материаллаг бааз, багаж төхөөрөмж шаардагдах нь мэдээж

Зохион   байгуулалтын     хувьд эрдэм шинжилгээний   байгууллагуудыг   аль нэг практикийн   байгууллагатай   нэгтгэн «уусгах» бус, харин боловсон хүчин материаллаг  баазаар   бэхжүүлж  ирээдүйд Анагаах ухааны   Академи   байгуулахаар   зорих нь зөв болов уу? гэж санагддаг. Харин манай   орны   байгаль,   газар    зүйн онцлогт  тулгуурлан   эм   судлал,     ардын эмнэлэг, зүү болон  эмийн бус эмчилгээ, биотехнологи биобэлдмэлийн судалгаа шинжилгээний ажлыг бие даалган өргөн хэмжээгээр хөгжүүлбэл   ирээдүйд    ЭЗХТЗ -ийн хүрээнд дэлхий дахины анагаах ухааны хүрээнд  ч   өндөрт  үнэлэгдэх  үр бүтээлтэй ажлын  нөөц  байгаа мэт  бодогдоно. Мөн эрдэм шинжилгээний болон практик чиглэлээр  өргөжүүлж  өндөр    үр  дүнд хүрч болох   үлэмж   нөөцтэй    нэг  арга хэмжээ бол манай оронд    рашаан    ба профилактори сувилалыг хөгжүүлж үүн дотор клиник сувилалыг шинэ шатанд гаргаж тавих хэрэгтэй   юм.   Энэ   асуудал    одоо зөвхөн эхлэлт    төдий   байна.    («Оргил» рашаан сувилал,  бөөрний сувилал г. м.).

TAB Эцэст нь эрүүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлт, эдийн засгийн зарим асуудлыг     хөндөж өгүүлэхэд;

1. Эруүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлтийн асуудал манай орны социалист эрүүлийг хамгаалахын эхэн үеэс тавигдаж ирсэн «хуучин»асуудал боловч орчин үеийн шаардлага, нам, засгаас, тавьж байгаа зорилтын дагуу улам төгөлдөржүүлэх шаардлагатай байна. Харин зрүүлийг хамгаалахын эдийн засгийн дээд сургуулийн жилүүдэд дэвшигдэн тавигдаж байгаа шинэ тулгар бөгөөд эцсийн үр дүнд эрүүлийг хамгаалахын нийгэм, анагаах ухаан, эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх  гогцоо  асуудлын  нэг юм.

ЗОЦНХУ-г эрүүлийг хамтаалахын өөрчлөн байгуулалтын туршилгаас үзэхэд эрүүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын ажилд оршиж байсан үндсэн дутагдал нь удирдлага төлөвлөлтийн экстенсив аргыг голлож, тооны үзүүлэлтийн хойноос хэт хөөцөлдсөн нь ажлын чанарыг хохируулж, одоогийн шаардлагыг хангаж чадахгүйд хүргэжээ. Мөн   зрүүлийг    хамгаалахьш удирдлагатөвлөрсөн удирдлагыг хэт роллож, орон нутгийн болон доод шатны байгууллагын бие даасан байдал, идэвх санаачлагыг боогдуулж, гагцхүү дээрээс ирэх шийдвэрийг хүлээж суух байдалд оруулжээ. Үүнчлэн ажлын дутагдал доголдлыг дор бүр нь илрүүлж арилгахын оронд амжилт бүтээлээр халхавчилж, дутагдалтай эвлэрэнгүй хандсан, ажлыг үнэлж дүгнэхэд материаллаг урамшуулал, аж ахуйн механизмыг хангалтгүй ашигласан, цалин хөлсний системийг төгөлдөржуүлж чадаагүй, эрүүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлт зохион байгуулалтын ажлын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, эмнэлгийн байгууллага, хүмүүсийн ажлыг дүгнэх чанарын үзүүлэлтийг боловсруулах талаар эрдэм шинжилгээний байгууллага (Семашкогийн нэрэмжит институт, анагаах ухааны Академийн зарим институт, хүрээлэн г. м)  ууд хангалтгүй ажиллажээ.

Эрүүлийг хамгаалахын олон байгууллагын удардлага, улсын ариун цэвэр халдвар судлалын байцаан шалгах газар, орон нутгийн ариун цэврийн хяналтын байгууллагууд «Урьдчилан сэргийлэх иж бүрэн программын биелэлтэд тавих хяналтыг сулруулснаас орчин ахуйн бохирдол үлэмж газар авч хүн амын өвчлөлийн нэг «Эх уурхай» болжээ Одоо ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яам, бусад байгууллагууд уг дутагдалд дүн шинжилгээ хийж;

— Удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын экстенсив аргаас бүх салбарт интенсив аргад шилжиж, зөвлөлт улсын хэмжээнд явагдаж байгаа өөрчлөн байгуулалтын дагуу шинэ сэтгэлгээ, арга барилаар ажиллаж, илэрсэн зөрчлийг дорбүр нь шүүмжлэн арилгах ил тод байдлыг өрнүүлэх;

— Ажлыг дүгнэж төлөвлөхөд тооны үзүүлэлтээс, чанарын үзүүлэлтэд; явцын (дундах) үзүүлэлтээс эцсийн үзүүлэлтэнд (хүн амын өвчлөл, эрүүл мэнд, ариун цэврийн байдал г. м) шилжих, Эрүүлийг хамгаалах яам бусад удирдах байгууллагын удирдлагыг шуурхай, уян хатан болгож нэгж байгууллагын санаачилга, бие даасан байдлыг хангаж, материаллаг сонирхлыг дээшлүүлж, аж ахуйн аргыг өргөн нэвтрүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй арга хэмжээ авч байна. (Эмнэлгийн байгууллага, хүмүүсийн ажлын чанарын үзүүлэлтийг боловсруулж мөрдөх, эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн туршилтыг тодорхой байгууллагад хийх, удирдлагын эдийн засгийн арга, аж ахуин механизмыг заан сургах, ЗСБНХУ-ын ба бүгд найрамдах улс, муж хязгаарын Эрүүлийг хамгаалах яам, Эрүүлийг хамгаалах газрын эрхлэх ажлын зааг хурээг тогтоож, эрхийг өргөтгөх; бичиг цаасаар хөөцөлдөх явдлыг багасгах, эрүүлийг хамгаалахын удирдах ажидд мэдлэг чадвартай залуу боловсон хүчнийг дэвшүүлж, тэднийг сургах, удирдах боловсон хүчнийг хамт олны сонгуулиар дэвшүүлэх, хуучин сэтгэлгээ арга барилыг өөрчлөх, нэгж салбар байгууллагын ажлыг дүгнэх шал гуурыг  өөрчлөн  сайжруулах  г. м.).

Эдгээрээс үндэслэн эрүүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын ажилд тусган авч хэрэгжүүлж, бодож боловсруулмаар олон асуудал байгаа санагдана. Ганцхан жишээ дурьдахад: ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалах яам, удирдах бусад байгууллагууд бичиг цаасны ажлыг багасгах талаар тодорхой арга хэмжээ авч байна. X таван жилд ЗСБНХОУ-ын Эрүүлийг хамгаалах яам 3985, ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яам 1985 онд 4720, 1986 онд 4970 тушаал гаргажбайсныг1987оны9 сард 1085 хүртэл цөөрүүлжээ Тушаалын тооноос гадна түүний агуулга, боловсруулалтыг сайжруулах, зайлшгүй эрхийн акт гаргах ёстой асуудлыг хамрах талаарарга хэмжээ авч, Холбооны Бүгд найрамдах, улсын хэмжээний институт эрдмийнзөвлөлийн бүрэлдэхүүн, төлөвлөгөөгөөр батлагдсан зввдөлгөөн, бага хурал, симпозиумын тухай тушаал (хуучин аргаар) гаргадаг байсныг болиулжээ. Мөн яамны дотоодод хэлтэс, тасаг газрууд хоорондоо бичиг цаасаар асуудал дамжуулахыг 1987 оны 4р сарын 1нээс зогсоов.(Хуучин аргаар яамны аппаратын ажилтнуудын ажлын 80% нь бичиг цаас төлөвлөх, магадлагаа гаргах боловсруулахад зохицуулагддагбайв). Бичиг цаасаар хэт хөөцөлдөж, албан ёсны бус (заавал бус) бичиг баримт олноор гаргасан 41 удирдах ажилтанд сахилга батын арга хэмжээ авсан зэргийн дүнд 1987 оны эхний хагасыг өнгөрсөноны мөн үетэй харьцуулахад ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яаманд ирэх бичиг 21%, гарах бичиг 9,5% буурсан боловч бүрэтг эмхлэгдэж хараахан чадаагүй байна.Гэхдээ бичиг цаасыг бүрмөсөн алга болгохгүй нь мэдээж. Түүнийг боломжийн хэмжээнд цөөрүүлж зайлшгүй байх ёстой хэсгийг үлдээж чанаржуулахад гол зорилго оршино.

Энэ зорилгоор ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны 1986 оны V. 20ны 880-р тушаалаар статистикийн тайлан мэдээг эмхлэн цэгцлэж, хууль бус буюу заавал хөтлөгдөх шаардлагагүй бичиг баримтыг хөтлүүлэхгүй байх зарчим тогтоожЭрүүлийг хамгаалах яам, Улсын статистикийн хороотой хамтарч эмнэлгийн байгууллагуудад заавал хөтлөгдөх анхан шатнытооцооны батайлангийн маягтын жагсаалтыг баталж  мөрдүүлэв Мөн Эруулийг хамгаалах яамны коллегийн 1987.X.ний хурдаар заавал хөтлөгдөх ёсгүйбичиг баримтыг хөтлүүлэх эсвэл эрүүлийг хамгаалахын янз бүрийн шатны удирдлын шалгалтын комиссоос Эрүүлийг хамгаалах яам бастатистикийн газраас батлагдаагүй бичиг баримтыг шаардвал түүнийг гаргаж өгөхгүй байх эрхийг эмнэлгийн нэгж байгууллагад олгожээ. Бичгийн ажлыг багасгах зорилгоор өвчнийтүүх амбулаторийн картанд өвчтөний шаналгааг, анамнезээс гадна уг хүний өвчинтэй шууд холбоотой эмгэг өөрчлөлтийг зөвхөн тусган бичих; 0—3 насны хүүхэд хүнд өвчтөнөөс бусад хүмүүст өвчний түүхийн өдрийн тэмдэглэлийг 7хоногт3удаатовч (гэхдээ завхөн эмгэг өөрчлөлтийг бичиж байхЦаашид эмчээс бичих бичиг баримт, магадлагааны баримтыг аль болохоор цөөлөх, өвчний түүх амбулаторийн картын бэлэн загвар болон «ЗСБНХУ-ын иргэний эрүүл мэндийн паспорт» буй болгож баталж гаргав.

Паспортанд: цусны бүлэг, резус фактор, эмэнд мэдрэмтгий байдал, артерийн даралт, татрангийн эсрэг тарилга хййлгэсэн зэрэг гол зүйлийг тэмдэглэх бөгөөд уг паспорт нь нэгиргэнд 10 жилийн хугацаагаар олгогдож жил бүр эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж тэмдэглүүлнэ. Ингэж тэмдэглүүлсэн нөхцөлд тухайн иргэн тухайн жилдээ амралт сувилалд явах, гадаадад томилолтоор явах, ажилд орох зэрэгт заавал поликлиникт очижүзүүлэх шаардлагагүй болно. Үүний хамт Львов зэрэг хотод өвчтөний амбулаторийн картыг гар дээр нь өгч гэрт нь хадгалуулах туршилт хийж, байнгын хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүсийн амбулаторййй картыг өөрсдий нь гар дээр өгч хадгалуулж байхаар шийдвэрлэв. Иймэрхүү арга хэмжээг манай оронд чдавын өмнө авч хэрэгжүүлэх бүрзн үндзстэй юм Манай орны эрүүлийг хамгаалахын удирдлага төлөвлөлт, зохион байгуулалтын ажилд ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалахын өөрчлөн байгуулалтын туршлагыг тусган хэрэгжүүлэх талаар  ерөнхийд нь хэлбэл:

а)       Удирдлагын ба төлөвлөлтийн шинэ арга барил, эрүүлийг хамгаалах эдийн засгийн асуудалд бид бүгд цөм цоо шинээр суралцах шаардлагатай байна. Энэ
зорилгоор Анагаах ухааны дээд сургуулийн оюутнаас эхлээд бүх их, бага эмч,эмнэлгийн ажилчид, удирдах ажилтандэдийн засгийн ба техникийн боловсрол эзэмшүүлэх тусгайлсан программт сургалтявуулах; Одоогийнх шиг нэг хоёр семинар, уулзалт лекцээр бус. Энэ асуудлыг
ЗХУ-ын өөрчлөн байгуулалтанд 1987оноос дэвшүүлэн тавьж бүх удирдах ажилтныг эдийн засгийн аргад сургах сургалт  гэж байгаа туршлагад тулгуурлан ялангуяа удирдах ажилтнуудыг уг сургалтанд хамруулмаар санагдана.

Эдийн засгийн ба техникийн боловсрол эзэмшүүлэх нь ирээдүйн боловсон хүчин бэлтгэх системийн нэг бүрдэл хэсэг болох төлөвтэй байна.

б)      ЗХУ, социалист болон бусад зарим оронд эрүүлийг хамгаалахыг удирдах,төлөвлөх, аж ахуйн механизмыг сайжруулахадхэрэглэж тодорхой ур дүнд хүрч
байгаа системийн хандлага, системийн анализ, эдийн засаг математикийн арга, математик загварчлал, төсөвт аж ахуйн
болон аж ахуйн тооцоо, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зэрэг дэвшилт арга ажиллагааг тусгайлан судлан боловсруулж туршиж нэвтрүүлэх аргахэмжээ авах.

в)       Сүүлийн үед ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах салбарт явагдаж байгаа өөрчлөн байгуулалт манай оронд явагдаж байгаа эдийн засгийн шинэчлэлээс тусгалавч, эрүүл мэндийг хамгаалах иргэд, бай
гууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилтын үүднээс манай зарим залуу зохион байгуулагчид шинэлэг санаа дэвщүүлж байгаа нь анхаарал татаж байна. Жишээ нь: Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэхэд хувийн хувцас, аяга, халбага, сэрээтэй нь хэвтүүлэх, бүтэн хагас сайн өдөр эмнэлгээс гаргаж, чөлөө байлгах; хэвтэж эмчлүүлсэн хүнд нийгмийн даатгалаас больницын хуудсаар олгох тэттэмжийг хасах буюу багасгах; больницод хэвтсэн хүнд хоол, эмийг үнээр нь олгох; эмнэлэгт эмчлүүлсэн ажилчин албан хаагчдын эмчилгээний зардлыг байгууллагаас нь гаргуулах, эмч нарыг дангаар нь буюу хамтарсан байдлаар үнэ төлбөр бүхий хувийн эмнэлэг эрхлүүлэхийг зөвшөөрөх г. м. Эдгээр саналууд миний ойлголтоор өнгөн талаас нь харахад «шинэлэг» мэт боловч үнэн чанартаа манай ард түмний байлдан олсон хувьсгалт ололт амжилтаас ухарч, асуудлыг эрхэлсэн ажлын явцуу хүрээ зөвхөн эдийн засгййи ашгийн үүднээс өрөөсгөл үзэж байгаа алдаатай  санал  мэт  санагдана  Учир нь:

а)       Манай ард түмний хувьсгалт ололтын нэг нь үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж бөгөөд үүнийг үндсэн хуульдаа зааж,эрүүлийг хамгаалах хуулиар цааш улам
өргөжүүлэхээр   тодорхойлж   заасан билээ.

б)       Үнэ  төлбөргүй  эмнэлгийн тусламжбол   манай   эрүүлийг   хамгаалахын хөгжлийн нэг голонцлог гэдгийг мартаж болохгүй.

в)       ЗСБНХУд хиигдэж  байгаа өөрчлөн   байгуулалтаар Дэвшигдэн тавигдаж байгаа  нэг  асуудал  нь  иргэд, байгууллага хамт олны эрүүл мэндээ харуцах хариуцлагыг   дэвшүүлэхзорилтын үүднээсхүний   амь   насанд    онц   аюулгүй зарим үйлчилгээ   (стоматолог,  гоосайхан, реаблитацийн   зарим   арга   хэмжээ, эрүүлжүүлэх төв, «нэргүй» эмчлэх кабинет, наркологийн   тусламж   г.   м)  үнэ төлбөртэйгөөр зохион байгуулах, аж ахуйн тооцоонд оруулах, хоршоолол  байгуулах г.  м.) заасан   нь   хүн амд   үзүүлэх  эмнэлгийн үнэ төлбөргүй эмчилгээг   багасгах   буюу «орлуулах»   замаар   бус үйлчилгээний
төрөл   хүртээмжийг     улам сайжруулахад чиглэгдэж   байгаа  гол   агуулгыг  зөв ойлгох хэрэгтэй юм.  Энэ ч учраас  1987 ондЗХУКН-ын  Төв    Хороо,ЗСБНХУ-ынСайд нарын Зөвлөлөөс «Тус улсын эрүүлийг хамгаалахыг    сайжруулах талаар 1988—1990  онд  авах эхний  ээлжийн арга
хэмжээний   тухай»   тогтоолоор   1988 оны1   дүгээр  сарын   1нээс  эрүүлийг хамгаалах    байгууллагуудад     өвчтний хоолны нормыг  нэмэгдүүлэх ба эм боох материалын зардлыг, 25—30%,  зөөлөн эдлэлийнхийг 50 % нэмэгдүүлэх, 3 нас хүртэл хүүхдэд ба мөгөөрсөн     хоолойн  багтраа өвчтэй   хүмүүст амбулаториор   эмийг үнэгүй олгох,,   тахир   дутуугийн   (хөдөлмөр, мэргэжлийн  баерөнхий  өвчний  улмаас болсон), группийн  хүмүүст  олгох эмийн үнийг  50%   бууруулах,  үйлдвэр  аж ахуйн газрын   хөрөнгөөр   болон    улсын хөрөнгө орууалтаар   эмнэлгийн   барилга байгууламж барих ажлыг өргөжүүлэх зэрэг тодорхой  арга хэмжээ  авахаар  зааж хэрэгжүүлж байна. Манай зохион байгуулагчдын дэвшүүлж байгаа дээрхи саналуудын дотроос иргэд байгууллагын хамт олноос эрүүл мэндээ хамгаалах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг тусгайлан авч асуудал боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.  Үнэндээ одоогоор хүн амын дотор өргөн хүрээтэй тогтсон «Эрүүл байх нь миний эрх» «Эрүүл байлгах нь эмчийн үүрэг» мэтээр ойлгодог өрөөсгөл ойлгоц, сэтгэхүйг өөрчлөх нь зүйтэй юм. Энэ асуудлыг хэрэгжүүлэхэд харин ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалахын өөрчлөн байгуулалтын туршлагаар:

 — Хэрэв ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн чадвар түр алдах өвчин нь үйлдвэр, аж ахуйн газар, хөдөө аж ахуйн гогдлийн хөдөлмөрийн (үйлдвэрлэлийн) тохиромжгүй нөхцөлөөс шалтгаалсан бол ажилчид, малчдын эмчилгээний зардлын зохих хувийг буюу бүтнээр нь үйлдвэр аж ахуйн газар, хөдөө аж ахуйн нэгдлзэс эрүүлийг хамгаалах байгууллагад төлж байх;

  • Хэрэв замын ба үйлдвэрийн осол гэмтэл, хэрдлого нь уг байгууллагын буюу хувь хүний буруугаас гарсан нөхцөлд мөн хоолны хордлого, гэдэсний хурц халдварт өвчин нь нийтийн хоолны газар буюу хувь хүний буруугаас шалтгаалж гарсан бол (эпид дэглэм зөрчсөн) өвчтөнийг эмчлэхэд зориулсан зардлыг эрүүлийг хамгаалах ба үйлдварчний эвлэлийн байгууллагын магадлагаа шаардлагаар уг байгууллагууд буюу хувь хүнээс төлүүлж байх;
  • Үйлдвэр аж ахуйн газрууд, эмнэлгийн байгууллагуудын хооронд байгуул» сан гэрээний үндсэн дээр уг байгууллагын ажилчин, албан хаагчид, гэр бүлийн хүмүүст эмнэлгийн нэмэгдэл (илүү) тусламж үзүүлж байх;
  • Мөн ийм гэрээ байгуулах журмаар өвчтөн, тэдний гэр бүл, хамт олны хөрөнгөөр өвчтөнд хувийк захиалгаар нэмэгдэл хоол өгч үйлчлэх (эмчийн хяналтаар);

—> Үйлдвэр аж ахуйн газар, хөдөө аж ахуйн нэгдлийн хөрөнгөөр ажилчидмалчдынфилдктори . эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн клуб, биеийн тамирын талбай байгуулах зэрэг хөдөлгөөнийг өрнүүлж хөхүүлж дэмжвэл одоогийн байгаагаас үлэмж илүү үр дүнд хүрч болох   асар   их  нөөц байна.

2. Удирдлага,      төлөвлөлтийн ажлынчухал , зарчмын   нэг   нь   байгууллага, хамт олон,   хүмүүсийн   ажлыг   эцсийн   үр дүнгээр нь үнэлэх явдал юм. ЗХУ-ын туршлагаас   жишээ   авч   бид   эрүүлийг хамгаалах   байгууллагын    хамт   олон, тодорхой хүмүүсийн   ажлын   чанарыг   үнэлэх үнэлгээний  шалгуурыг  нэн  даруй боловсруулах   шаардлагатай   байна,   Үүний   нэг гол үзүүлэлт нь хүн  амын  өвчлөл, үүн дотор хөдөлмөрийн  чадвар   түр   алдалтын өвчин байх болно. Гэтэл одоогоор хүн амын нийг өвчлөл   болон   хөдөлмөрийн   чадвар түр алдалтын өвчнийг бүртгэх мэдээлэх асуудал   бүрэн    төгс    шийдэгдээгүй байсаар байна.  Уг  асуудлыг  МҮЭТЗ-тэй хамтар ойрын  үед  шийдвэрлэвэл зохино

— Үүний хамт энд зорцуд тэмдэглэж өгүүлэх өөр нэг үзүүлэлт боль больницыг нэг орны  өртгийн  тухай  асуудал юм.

ЗХУ-ын эрүүлийг хамгаалахыг өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд зааснаар хөдөлмөрчдөд   узүүлэх   эмнэлгийн тусламжийкг чанарыг сайжруулахад материаллаг баазыг бэхжүүлж,  орчин үеийн  өндөр  хүчин чадалтай,  дэлхийн  чанарын түвшинд хүрсэн онош эмчилгээний   аппарат   багажаар тоноглоход   гойд   анхаарч,    одоо эмнэлгийн орны   тоног    хангамжийн    өртөг 15—18 мянган рубль байгааг 50—55 мянгад хүргэж   нэг  оронд  ноогдох  талбайг  3 дахин нэмэгдүүлэх,  эмнэлгийн  барилгын төсвийн  40%иас  доошгүйг  нь  эмнэлгийн ба технологийн төхөөрөмжинд  зориулах гол  зорилтыг  дэвшүүлээд  хэрэгжүүлж эхлүүлэв.

45—50 мянга, БНСЧУд 60 мянган рубль орчим байгаа  нь  ч  цаашид  нэмэгдэх юм. Гэтэл   манайд   (бидний   тооцсон бүдүүвч судалгаагаар) нэг орны өртөг ЗХУ-ынхаас 5—6  дахин,  ногдох талбай  нормоос  2—3 дахин бага байгаа нь онош эмчилгээ асаргаа  сувилгааны чанар,  өвчтөний тохь туханд муугаар нөлөөлж байна.  Хэрэв манай  нэг  орны  өртөг  энэ  түвшинд байна гэвэл 2000  он гэхэд ЗХУ-ынхаас  15—18 дахин  доогуур  байх төлөвтэй байна. Иймээс  энэ   асуудлыг  эрүүлийг хамгаалахьщ хэтийн  төлөвлөлтөнд  онц  анхаарч эмнэлгийн   байгууллагын    материаллаг баазыг бэхжүүлэх  шаардлагатай байна.

3. Орчин үед эрүүлийг хамгаалахынг удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгон төгөлдөржүүлэхэд электрон тооцооны ба математик загварчлалын машин техник, удирдлагын автомат систем, компьютер нэвтрүүлэх асуудал зайлшгүй шаардлагатай болжээ

Ийм   ажиллагааны   эхлэл  манай орны эрүүлийг хамгаалахын практик ч тавигдаж.  ДЭХБ-ын  тусламжтайгаар   эрүүлийг хамгаалахын удирдлагын эрдэм шинжилгээш төвд орчин үеийн компьютер машин ажиллуулж   эхлээд  одоогоор  «Хяналтын   автомат систем»   «Боловсон  хүчний төлөвлөлт, хувиарлалтын   УАС»   хэмээх  хоёр чиглэлээр   программ  боловсруулж, Улаанбаатар хотын   клиникийн   төв   эмнэлэгт компьютерийн томограмм ажиллуулж эхлээд байна.   Гэхдээ   энэ   бол   зөвхөн   эхлэл юм. Цаашдаа  уг  төвд  эрүүлийг хамгаалахык удирдлага   төлөвлөлт,    статистик мэдээллийн  автоматжуулсан систем,  эмчлэн сэргийлэх   тусламжийн   УАС,   зэргийг нэвтрүүлэх бөгөөд анагаах ухааны дээд, дунд сургуулийн   сургалт,     улмаар эмнэлгийн байгуудагуудын   оношлогоо, шинжилгээний  болон үйлчилгээний  ажилд  уг системийг нэвтрүүлэх дэс дараалсан арга хэмжээ  авагдах болно. Үүний тул УАС, орчин   үеийы   электрон   тооцооны техникийн мэдлэг   бүхий   боловсон   хүчин бэлтгэх эмнэлгийн    (байгууллагуудыг  автоматжуулалтын  техник  хэрэгслэлээр  хангаж, түүнийг ашиглаж сургах явдал нэн чухал юм.

Редакфид ирсэн 1988-05-28

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 524
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК