Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 1(69)
ЗХУ-ын ариун цэвэр халдвар судлалын албаны ажлын туршлагаас
( Тойм өгүүлэл )

Ш.Үдэнбор

 

Зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын урьдчилан сэргийлэх ажлын агуулгад гарч буй гол өөрчлөлт нь анхдагч сэргийлэлт буюу бүхэлдээ эрүүд хүний эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэх, үндсэн чиглэл, арга замыг тогтоосон явдал юм. Энэ нь:

  1. Хүн амд эрүүл аж төрөх бололцоо бүхий (сайн чанарын хоол, ус орон сууцаар хангах), хөдөлмөр, ахуйн нөхцөлийг бүрдүүлэх,
  2. Эрүүл аж төрөх ёсны дадал эзэмшүүлэх (хорт зуршилтай тэмцэх ахуй амьдралын хүрээнд сэтгэл зүйн таатай уур амьсгал бий болгох зөв зохистой хооллох), хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж, түүний шинжлэх ухааны үндэстэй хэм, хэмжээг тогтооход сургах бүх холбоотын урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн эрдэм шинжилгээний болон эрүүл мэндийнтөвүүд байгуулах;

3. Эрүүл хүний эрүүл мэндэд эмнэлгийн идэвхтэй хяналт тавих тодорхой үе шаттайгаар бүх нийтийг диспансерчлах арга замаар хэрэгжих юм.

Нэг. Удирдлага, зохион байгуулалт Зөвлөлт социалист бүгд найрамдах Казах, Узбек улс, Москва хотод ардын депутатуудын зөвлөлийн гүйцэтгэх хорооны Ариун цэвэр, халдвар судлалын газар, станцыг байгуулан ажиллуулах, хот, хөдөөгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцыг дэвсгэр нутгийн Эрүүлийг хамгаалах газар, хэлтсийн удирдлагаас чөлөөлж, шууд мужийн ариун цэвэр, халдвар судлалын станцад харьяалуулан удирдлага санхүүг нь мужид төвлөрүүлэх одоо байгаа 5,5мянтан Ариун цэвэр, халдвар судлалын станцын 60 гаруй хувийг төвлөрүүлэх, Ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий газар, автономит болон бүгд найрамдах улсын Ариун цэвэр, халдвар судлалын газар, Улсын ариун цэвэр, халдвар судлалын станц зэрэг удирдах дээд байгууллагын аппаратын ажилтны орон тоог 30аас доошгүй хувиар багасгах, станцуудын эрх хэмжээг бүхий л тадаар өргөтгөж, 500 мянгаас доош хүн амтай хотуудын райодын Ариун цэвэр, халдвар судлалын станцыг хотын станцтай нэгтгэх зэрэг ариун цэвэр, халдвар. судлалын албаны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг авч байгаа нь ариун цэвэр, халдвар судлалын байгууллагын ажлын эцсийн үр дүнг сайжруулахад чиглэжээ. Мөн хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд үзүүлэх хүрээлэн байгаа орчин, хүнс тэжээл, хөдөлмөр ахуйн нөлөөг судлан, урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээг боловсруулж, 11 дүгээр  таван жилээс эхэлж туршин, таван жилээс бүх холбоотын хэмжээнд боловсронгуй болгон мөрдөж хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн 5 жилийн иж бүрэн программ (хзрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих зорилгоор Эрүүлийг хамгаалах яамны дэргэдэх Ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий газарт «урьдчилаи сэргийлэх хэлтзс» байгуулан ажиллуулжээ.

Ариун цэврийн талаар мөрдөх эрх зүйн актыг боловсронгуй болгох явдал ариун цэвэр, халдвар судлалын байгууллагад хийх өөрчлөн байгуулалтын нэг чухал чиглэл ажээ. Улсык ариун цэврийнхяналтын болон улсын ариун цэврийи газар, станцын дүрэм, эрүүл ахуйи норм, зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах зэргээр зрх зүйн актыг боловсронгуй болгохын зэрэгцээ, хүний эрүүл мэндийг хамгаалахад улс олои нийт, үйлдвэр аж ахуйн байгууллагын гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг хуульчлан заасан эрх зүйн нэгдсэн акт «Ариун цэврийн хууль»-ийг боловсруулж мөрдөхөд бэлэн болжээ.

Хоёр. Материаллаг бааз Ариун цэвэр халдвар судлалын байгууллагын матеоиаллагбаазад эрс шинэтгэл   хийх, юуны өмнө лабораторийг бэхжүүлэх, орчин үеийн хамгийн нарийн хэмжил зүйн багаж, төхөөрөмж, өндөр мэдрэг аргаар богино хугацаанд шинжлэх, лабораториудыг төвлөрүүлэх, салбарын хяналтын лабораторийг өргөтгөх, боловсон хүчнийг бэлтгэх, тэдгээрийн нийгмийн идэвхийг дзэшлүүлж, ариун цэвэр, халдвар судлалын үйл ажиллагаанд мэдээллийн автоматжуулсан систем нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Ариун цэвэр, халдвар судлалын станцыг сургалтын бааз болгох, тодорхой чиглэлээр сургалтүйлдвэрлэлийн нэгдэл байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эмчийн мэргэжлийн чиг баримжаа олгох, дээд сургуулийн 2, 5дугаар курст аттестатчилал явуулж мэргэжилтэн бэлтгэх чанарыг дээшлүүлэх, ариун цэвэр, халдвар судлалын байгууллагад ажиллаж буй инженер, химичдийг  аттестатчилдаг болж, тэдний мэргэжил дээшлүүлэх, төгсөгчдийг практикийн байгууллагатай гэрээ хэлэлцээртэй ажиллуулж, тогтвор суурьшлийг дээшлүүлэх, эмч нарыг дагуулж ажиллуулах, «мэргэжилтний өдөр», «мэдээллийн өдөр» зохиох зэрэг хэлбэрээр тэдний мэргэжлийг байнга дээшлүүлэх улс, муж, районы систем тогтоож мөрджээ.

Ариун цэвэр, халдвар судлалын байгууллагын удирдах албан тушаалд эмч, мэргэжилтэн авч ажиллуулахдаа урьдчилан зарлаж, ажиллах хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн материалыг хамт олонд танилцуулж, олонхийн санал авсан хүнийг аттестатчилан ажилд авах эсэхийг шийддэг байна.

  1. онд ариун цэвэр, халдвар судлалын байгууллагын удирдах ажилтны цалинг 10—100, эмч нарын зэргийн хзмжээг 15 рублиэр нэмж, эрүүлийг хамгаалахын томилолтын зардлыг нэмэгдүүлэх, ординатур, аспирантурт суралцсан хугацааг ажилласан жилд тооцох зэрэг урамшууллын арга хэмжээг авсан байна.
  2. оноос ариун цэвэр, халдвар судлалын байгууллагад зарцуулсан төсвийг гол төлөв шинэ барилга байгууламж барих, тоног төхөөрөмж авахад зарцуулж санхүүжилтийн хоёрдогч эх үүсвэрийн янз бүрийн арга хэлбэрийг эрж хайж байна. Тухайлбал, тодорхой үйлдвэр, аж ахуйн газартай хамтарч тэдний хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын арга хэмжээний зардлын хэмнэлтээс санхүүжих, иргэд, албан байгууллагын хүсэлтээр буюу хөдөлмөрийн хоршоолол, нөхөрлөлийн үйл ажиллагаанд үр ашгаа өгөхүйц үнэ төлбөртэй хяналт, хийж, орсон орлогыг гол төлөв урамшууллын арга хэмжээнд зарцуулдаг болжээ..

Гурав. Ажлын арга барил Ариун цэвэр, халдвар судлалын байгууллагад ажиллагчдын ажлын арга барилыг боловсронгуй болгох асуудалбүхэлдээ тэдний нийгмийн идэвхийг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, эмнэлэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төр, олоннийтийн байгууллага төдийгүй хөдөлмөрчдийн идэвхтэй оролцоог сайжруулахад чиглэж байна.                                                             

Муж, райодын Ариун цэвэр, халдвар судлалын станцын жилийн ,тайланг зөвхөн батлагдсан маягтаар ерөнхий эмч нараас,1—2 өдөрт багтаан авч улсын станцын хэлтэс, тасаг хянаж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн чиглэл тус бүрээр дүн шинжилгээ хийж хариу мэдээлдэг байна.

ЗХУд халдвар эсэргүүцэх арга хэмжээнд төр, олон нийт, аж ахуйн байгууллага, хөдөлмөрчдийн хүчийг авдаг гол арга нь халдвар эсэргүүцэх онцгой комисс ажиллуулдаг явдал юм. Халдвар эсэргүүцэх онцгой комиссыг Бүгд Найрамдах улсын Сайд нарын зөвлөл, муж, хот райодын Ардын депутатуудын зөвлөлийн гүйцэтгэх хорооны орлогч дарга удирдан халдварт өвчин богино хугацаанд олон хүнийг хамарч өвчлүүлэх, ясли, ерөнхйй боловсрол, тусгай мэргэжлийн дунд сургуулийн дотуур байр, эмнэлэг төрөх газар гэх мэт хамт олны дотор хурц халдварт өвчин голомтлон гарах, төв суурингийн цэвэр бохир усны шугам сүлжээнд осол гарч, байгаль орчныг бохирдуулж, халдварт өвчин тараах нөхцөл бүр­дүүлэх, хоолны болон мэргэжлийн хурц хордлого илрэх ихээхэн хэмжзэний хүнсний бүтзэгдэхүүн гэмтээж чанарыг нь алдагдуулах үед халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор ажилладаг байна. Комисс нь нийгэм, соёлын арга хэмжзэний зардлаас халдвар эсэргүүцэх арга хэмжээнд зориулж гаргасан хөрөнгөөр эмнэлгийн ор нэмэх, хөл хорио тогтоох, багаж төхөөрөмж эм урвалж, ариутгалын бодис, сэргийлэх тарилга олгох зэрэг арга хэмжээг авч шийдвэрлэнэ.

Халдвар эсэргүүцэх онцгой комисс ажиллуулах асуудлыг ариун цэвэр, халдвар судлалын станц санаачлан ямар бүрэлдэхүүнтэй, хэрхэн ажиллах саналыг боловсруулж зохих шатны гүйцэтгэх хороонд оруулж шийдвэрлүүлнэ. Комисс нь холбогдох объект дээр ажиллан, игалтгааныг тогтоон, халдвар эсэргүүцэх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн учирсан хохирлыг тооцоолж гэм буруутай хүмүүст тохирох хариуцлага хүлээлгэх, объектын ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авдаг байна.

Халдвар эсэргүүцэх онцгой комиссын шийдвэр гэсэн албан ёсны шийдвэр гаргадаг бөгөөд түүний биелэлтэд гүйцэтгэлийн хяналт тогтоосон хугацаанд ариун цзвэр, халдвар судлальщ станц гүйцэтгэх хорооны дэргэдэх комисст мэдээлдэг.

Урьд нь гаргасан шийдвэрийг хэрхэн биелүүлсэн тухай жилд 3—4 удаа холбогдох байгууллагын дарга, эрхлэгчийн сонсголыг авч хэлэлцэн халдвар, хордлогыг таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тооцдог байна.

Ариун цэвэр, халдвар судлалын станц, эмнэлгийн байгууллагуудаас суулгат халдвар, арьсны халдварт өвчин, сүрьеэ, хоолны хордлого, НВ тээгч, нярай хүүхдийн үжил халдвар зэрзг өвчнүүдийн гарсан тухай яаралтай мэдээлэх хуудсаар дуудлага авдаг байна. Больницуудад халдвар эсэргүүцэх комисс ажиллаж, төрөх газарт халдвар гарсан үед заавал эрүүл ахуйч, халдвар судлагч хамтран ажилладаг. Арьс, өнгөний халдвар, сүрьеэ хариуцсан халдвар судлагчтай, идэвхтэй сүрьеэгийн голомтод захиалга авч жилд 2 удаа ариутгал хийдэг байна. Ийлдсийн гепатитаас сзргийлэх гол арга нэг шприцээр нэг л тариа хийх явдал юм.

Ариун цэврийн хяналтын байгууллагын ажил муугаас боллоо гэж бусад руу түлхэж өөрсдийн дутагдлаас зайлсхийдэг хуучирсан ойлголтыг арилгах, системийн дотор ариун цэвэр, халдвар судлалын хяналтын байгууллагын нэр хүндийг өргөхийн тулд эмнэлгийн дотоод халдвар зэрэг зөрчил дутагдлыг эмчлэн сэргийлэх байгууллага хариуцан эцсийн үр  дүн, хариуцлагыг тооцож  ажиллах нь зүйтэй  гзж үзэж байна.

Бүгд найрамдах улсуудын Эрүүлийг хамгаалах яаманд кэгдүгээр орлогч сайдаар удирдуулсан сэргийлэх тарилгын улсын хороо ажилладаг бөгөөд бүрзлдэхүүнд нь эмчлэн сэргийлэх, эх нялхсын газрын ,мэргэжилтэн, халдвар, дархлал судлал, вакцин, биобэлдмэлийн ерөнхий мэргэжилтнүүд, зарим эрдэм шинжилгээний байгууллагын хүмүүс ажилладаг байна. Энэ хороо нь сэргийлэх тарилгыг төлөвлөх, тарилгын явцыг нь шалгах, дүнгийн байдлыг үнэлждүгнэх, схемийг өөрчлөх зэрэг улс орны хэмжээнд сэргийлэх тарилгын талаар явуулах бодлогыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Улиралд хэд хэдэн хот, райодод шалгаж дүнг нь хэлэлцэж «Тарилгын хорооны шийдвэр» гэсэн албан бичгээр холбогдох газруудад хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг нь тооцдог ажээ.

Улс, хот, муж, районы аль ч поликлиникийн дэргэд халдвартын болон сэргийлзх тарилгын кабинетыг эмч, сувилагчтай ажиллуулж тарилгын бүхкартыг энд төвлөрүүлж хэсгийн эмнэлэг зохих хугацаанд нь хүүхдийгтарилгад бүрэн хамруулах, кабинет зөвхөнтарилга хийх, зохих тооцоог хэсгүүдтэй хийх зарчмаар ажиллаж байна. Тарилгын кабинетыг халдвар судлагч эмч нарт хариуцуулан мэргэжлийн арга барилын туслалцаа үзүүлдэг. Урьдчилан сэргийлэх тарилгатай өвчин гарах, зохих насны хүмүүсийг тогтоосон цаг хугацаанд тарилгад хамруулаагүй байвалхэсгийн эмнэлгийн ажлын дутагдал гэжүздэг байна.

Эрүүлийг хамгаалах яамдын дэргэд лабораторийн зөвлөл ажиллаж, Муж, хот, районы лабораторийн зөвлөлийг мэргэжлийн арга барилаар удирдах, лабораторийг хөгжүүлэх бодлогыг улс, муж, хот райсны хэмжээнд зангидан  удирдаж  зохион  байгуулах үүрэгтэй  ажиллаж байна.

Бүгд найрамдах улс, мужийн ариун цэвэр, халдвар судлалын станц нь стандарт хэмжил зүйн албатай бөгөөд энэ алба нь лабораториудыг шинжилгээний аргын стандартаар хангаж нарийн хэмжлийн багаж, төхөөрөмжийн тохируулгыг хийж байна. Аль ч шатны ариуи цэвэр, халдвар судлалын станцын лабораторийн шинжилгэзний чанарыг сайжруулах гол арга нъ лабораторийг аттестатчилдаг явдал ажээ. Лабораторийн аттестатчилал нь материаллаг баазын бэхжилт, тоног төхөөрөмжийн ашиглалт, лабораторийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийн түвшин тогтоодог.

Аттестатчилал нь лабораторт ажилладаг дээд, дунд мэргэжилтнүүд, лабораторийн шинжилгээний аргын стандартыг хэрхэн мөрдөж, шинжилгээг хэр зэрэг зөв хийж чадаж байгааг тогтоодогоороо практикийн ач холбогдолтой. Аттестаччилал явуулахдаа урьдчилан шинжилж тогтоосон соръцуудыг өгч гаргасан хариу нь хэр зэрэг тохирч байгаагаар үнэлгээ өгч, аттестатчиллын явцад лабораторийн ажилтнууд ямар төрлийн шинжилгээний аль үе шатны юуг иь хийж чадаагүйгээс алдаа гаргаж байна гэдгийг нарийн судалж, дүн шинжилгээ хийж, хэнийг ямар чиглэлэзр, хаана ямар хэлбэрээр мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, ямар төрлийн шинжилгээний аргын стандартыг боловсронгуй болгох, ямар багаж төхөөрөмжийг засаж тохируулах, солих, ямар эм урвалжаар хангах, хэрэглэгдэж буй эм урвалжийн чанар ямар байгаа зэрэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг. Аттестатчиллаар амжилттай байсан лабораторийн хамт олонд сүүлийн үеийн багаж төхөөрөмж олгох зэрэг урамшлын арга хэмжээ авчээ. Зарим муж, райодын Ариун цэвэр, халдвар судлалын станцад лабораторийн ажилтнуудыг шинжилгээний аль ч шатны дамжлага дээр явагдах үйлдлийг хийж чаддаг болгох зорилгоор шат дамжлага бүр дээр ээлжлүүлэн ажиллуулж, 1—2 лаборант, 1 лабораторийн эмчийн бүрэлдэхүүнтэй групп байгуулан хөдөлмөр; хүнсний эрүүл ахуйн зарим төрлийн шинжилгээ, хэмжилтийг Туршилтын журмаар аж ахуйн тооцоонд оруулжээ. Лабораторийн ажилтнуудын ажлын нормыг нэгжээр бус цаг хугацаагаар дүгнэх шинэ хэлбэрт шилжиж зхэлжээ.

Ариун цэврийн урьдчилсан хяналтыг явуулахдаа жкл бүрийн V сард багтаан дараа оны V cap хүртэл шикээр баригдах барилга байгууламж, зураг төслийн жагсаалтыг барилгын зураг төслийн болон төлөвлөгөөний байгууллагаас авч захиалагч, хяналтын байгууллагуудтай хамтран, хяналт хийх нэгдсэн график гарган мөрддөг байна.

Хяналтыг мэргэжлийн чиглэл тус бүрээр тасгийн. змч нар хийнэ. Тасаг бүрт арйун цэврийн инженертэй бөгөөд тэдгээр нь технологийн зангилаа асуудлыг тодруулах, техник, тоног төхөөрөмжийн шинж төлвийг тогтоох, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах асуудалд техникийн шийдэл, үнэлэлт, дүгнэлт өгдөг байна.

 Тасаг бүрт барилга байгууламж тус бүрд хувийн хзрэгтэй бөгөөд уг барилгын зураг төсөл болон явцад нъ хяналт хийгээд өгсөн дүгнэлт шаардлага, лабораторийн шинжилгэз, ашиглалтад хүлээн авсан акт гэх мэт материалыг хадгална. Барилга ашиглалтад ормогц уг материалыг архивт шилжүүлж, байнгын хяналтын хувийн хэрэг хөтөлнө. Тасаг бүр шифртэй. Ерөнхий шифрийг хэлтсийн журналын бүрхгэлзэр өгч дүгнэлт бичдэг. Тасгууд өөрийнхөө индексээр урьдчилсан хякалтын журналтай байка. Урьдчилсан хяналтын ажлыг. улирал бүр хэлтэс, тасгийн хэмжээнд, хичнээн зөрчил илрүүлж засуулсаныг гол үзүүлэлт болгон дүгнэж, хяналтын чиглэл бүрээр ариун цэврийн инженер ажиллуулах, тухайн нэг маягийн зургаар барилга баригдах явц, ашиглалтад авах үе илэрч бай зөрчил дутагдал, бэрхшээлийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, тэдгээрт өөрчлөлт оруулах нь урьдчилсан хяналтын ажлын чанарыгсайжруулах үндэс гэж үзжээ.

Ариун цэврийн байнгын хяналтын объект бүрд хувийн хэрэг хяналтын үед хийсэн шинжилгээ, акт шаардлага, тэдгээрийн хавсралтийг хавсаргана. Объектын ариун цэврийн байдалд үнэлэлт өгөх тухайн объектын ариун цэврийн дүрмийн заалтын биелэлтийн хувь, цэврийн хими, нян судлалын шинжилгээг хэдэн сорьц шинжлэхэд хувьд нь муу дүнтэй гарсан, зөрчлийн улмаас хичнээн акт бичиж, Удааудаа ажлыг нь зогсоож байсныг гол үзүүлэлт болгожээ. Байнга хяналтын объектоос ундны усны эх булаг, эмнэлэг, хүнсний үйлдвэр хүүхдийн сүүний газарт cap бүр нян судлалын шинжилгээ хийж тусгай дэвтэрт объект бүрээр динамик үзүүлэлтийг гаргаж улирал тутамд эмхтгэн, дүгнэлт хийж танилцуулгыг салбарын холбогдох дээд байгууллагуудад өгдөг. Мөн объектод хийсэн ариун цэврийн хими, нян судалт лабораторийн шинжилгээний дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийж, өвчлөлийн байдалтай холбон авч үздэг ажээ.

Байнгын хяналтын объект бүрийн хувийн хэрэгт товчхон ариун цэврийн паспорт хөтөлдөг байна. Лабораторийн шинжилгээгээр муу үр дүнтэй гарч байгаа анхаарал татсан объект (усны эх булаг) гэх мэтэд тусгайлан хувийн хэрэг хөтөлж холбогдох арга хэмжээг авна.

Хүүхдийн сүүн бүтээгдэхүүнд 7 хоног тутам угаагч нунтаг (сода,горичник), ариутгалын бодис илрүлэх шинжилгээ, эмийн сангаас бэлтгэж буй шиигэн эм, нэрмэл усанд нян судлалын шинжилгээг улирал тутамдтус тус хийдэг байна.

Ийнхүү хүн амын эрүүл мэнд, өвчлөл, хүрээлэн байгаа орчны нөлөөллийн үзүүлэлтэд жил, 5, 10, 20 жилийн материал дээр үндэслэн үечилсэн дүн шинжилгээ хийж улс орон, дэвсгэр нутгийн ариун цэврийн түвшин тогтоож, урьдчилан сэргийлэх, ойрын болон хэтийн чиглэлтэй иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг эхэлжээ.

Байнгын хяналт хийх тохиолдол бүрд эрүүл ахуйч эмч нар заавал акт бичдэг байна. Акт нь гараар товчхон бичсэн юм уу эсвэл хяналтын объектын онцлогийг тусгаж жижигрүүлсэн хэлбэрээр хэвлэсэн бланк дээр үйлдэн хяналт хийх үед байлцсан холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулан, тухайн объектын хувийн хэрэгт хийдэг. Учир нь энэ актын биелэлтийг эмч нар өөрсдөө тооцож, тайлан мэдээнд оруулах тул актын хувийг объектод үлдээдэггүй. Актаар өгсөн үүрэг удаа дараа биелэгдэхгүй үед дахин давтаж буй зөрчлийг арилгуулах, объектын ажиллагааг  зогсоох, арга хэмжээ авах, хууль хяналтын байгууллагад асуудал шилжүүлэх үед дэлгэрэнгүй акт бичнэ. Иймд актанд зөвхөн ерөнхий эмч, түүний орлогч гарын үсэг зурах бөгөөд байгууллагын бичиг хэрэгт бүртгэгдэн тухайн зөрчил илэрсэн байгууллагын дээд байгууллагад нь өгдөг.

«Эрүүл ахуйч эмчийн шаардлага» гэсэн тусгай хэвлэмэл хуудас хэрэглэдэггүй, зөвхөн байгууллагын албан тоотоор холбогдох байгууллагад явуулж, хариутай бичгийн хяналтын бүртгэлд авдаг. Актанд ерөнхий эмч гарын үсэг зурах нь ариун цэвэр, халдвар судлалын байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, үйлдсэн баримт хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй байх, актаар өгсөн үүрэг хугацаандаа биелж, бичиг цаасыг багасгадаг ач холбогдолтой гэж үздэг байна.

Хоршоолол, хөдөлмөрийн нөхөрлөлийн хүнсний бүтээгдэхүүнд малэмнэлэг, сэргийлэхийн байгууллагаас өдөр тутам хяналт тавьж байыа. Тэдгээрийн ажиллах журам болон зөөврийн худалдаагаар борлуулах хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, борлуулах нөхцөл, хугацааг гүйцэтгэх корооноос тогтоон өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьдаг байна.

Үйлдвэрийн газруудад ариун цэврийн хяналт тавих хэлбэр нь ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, жил, таван жилийн эрл мэндийн иж бүрэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хяналт тавих, энэ төлөвлөгөөг боловсруулах шатанд холбогдох байгууллагуудтай хамтарч ариун цэврийн хяналтын байгууллагаас гол санаачилгыг гаргаж, муж, хот, райодын үйлдвэрчний байгууллагын дэргэд хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, ус, байгаль хамгаалах, ардын хяналт зэрэг байгууллагын төлөөлөгчид, инженер техникийн хүмүүс оролцсон орон тооны бус «техникийн байцаан шалгах зөвлөл» ажиллуулжээ. Энэ зөвлөл нь эрүүл мэндийн иж бүрэн программд тусгагдсан асуудлын биелэлтэд хяналт тавьж үйлдвэрийн газарт хөдөлмөрийн  нөхцөлийг  сайжруулах талаар  хамтарсан  үзлэг  шалгалт хийх илтгэл сонсголыг хэлэлцэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар ариун цэвэр, техник технологийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг зааж  зааварлах,  хариуцлага тооцох үүрэгтэй ажиллажээ.

Сургууль хүүхдийн байгууллагын барилга байгууламжийг (бохир усны цооног барихыг бүрмөсөн зогсоож) цэвэрлэх төхөөрөмжтэйгээр шиглалтад өгдөг асуудлыг шийдвэрлэсэн байна. Хөдөлмөр амралтын зусланд сурагчдын хийх ажлыг нарийн тогтоож, хөдөлмөр амралтын зуслангхамтрал, сангийн аж ахуйн хөрөнгөөр нэг маягийн зургаар барьж байгуулдаг ба сургууль, аж ахуйн хооронд ажлын гэрээ байгуулж, гэрээний гол агуулга нь аж ахуйн талаар ажиллуулагч бүх нөхцөлөөр хангах, сургууль, ажиллах хугацаандаа гэрээгээр хүлээсэн тодорхой хэмжээний аж, лаа заавал хийж дуусгахад чиглэжээ.

Хот, суурингийн ариун цэврийн байдалд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий «Орон сууцны хороололд хяналт тавих газар» хот, райодын Ардын депутатуудын зөвлөлийн гүйцэтгэх хорооны дэргэд ажиллаж, иргэдэд газар олгох, хатуу, шингэн хаягдлыг зайлуулах, барилгын материал олгох, байнгын цэвэрлэгээ хийлгэх ажлыг зохион байгуулдаг. Хотын1өрхөд 3,5 га талбай олгож байгаа нь туслах аж ахуйг хөгжүүлэх боломжийг дэмжсэн асуудал юм. Хотын хэмжээнд capбүрийн,долоо хоногийн «Баасан» гаригт их цэвэрлэгээ хийнэ. Хотын албан газар, өөрийн хариуцсан дараах 3 талбайд цэвэрлэгээ хийнэ. Үүнд:

1)эдэлбэр газар2)орчны газар 3) оноож хариуцуулж өгсөн газар

Хөдөөгийн төв суурингийн ариун цэвэр, тохижилтыг хөдөө ажахуй. аж үйлдвэрийн хороонд хариуцуулан жил бүр төлөвлөгөөтэйгээр нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хамтрал сангийн аж ахуйн хариуцах төдий байсан хаврын цэвэрлэгээг халсан нь үр дүн өгсөн байна.

Зарим нутаг районыг ариун цэвэр, эрүүл ахуйн үүднээс дархан цаазтай газар болгожээ.

— Хүн амд эрүүл мэндийн сургалт явуулж, мэдлэг олгох хэлбэр вь эрүүл мэндийн ардын их сургууль юм. Эрүүл мэндийн ардын их сургуулийн төв зөвлөл, улс, муж, хот, районы зөвлөл энэ ажлыг удирдан зохион байгуулна. Энэ зөвлөлийн дарга нь эмчлэн сэргийлэх ажил харизцсан сайд, Эрүүлийг хамгаалах газрын орлогч дарга нар байна.

Жишээ нь: райод гэхэд жилд районы зөвлөлийн удирдлагаар ардын их сургуулийн 2—3 факультет ажилладаг, нэг факультет нь 20—30 сонсогчтой, зохих программаар сургалт явуулж, шалгалт авч үнэмлэх ол гон, тэдгээрийг ажилладаг хөдөлмөрийн хамт олны  дотор эмнэлэг,ариун цэврийн анхны тусламж үзүүлж, эрүүл мэндийн сурталчилгаа явуулах идэвхтнээр ажиллуулан мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангадаг байна.

Редакцид ирсэн 1988. 07. 27

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 463
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК