Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 1(69)
Сахуу өвчний тархалтын байдал, халдвар судлалын хяналтын асуудал
( Тойм өгүүлэл )

С. Цоодол, Г. Жамба

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт

Анагаах   ухааны   дээд сургууль

 

 

БНМАУ-д сахуу өвчин 1974 оноос хойш гараагүй байгаад 1988 онд 10 гаруй тохиолдол бүртгэгдлээ.Үүнтэй холбогдуулан өвчний халдвар судлалын төлөв байдал ямар байгааг эрэгцүүлж үзэх шаардлага аяндаа гарч байна (1).

Сахуу өвчнөөс сэргийлэх тарилганд бүх хүүхдийг, хамруулах ажил дэлхийн олонхи оронд амжилттай хэрэгжсэний үр дүнд сүүлийн хориод жилд өвчлөл нь ихээхэн буурчээ. 1969—1977 онд дэлхийн нийт хүн амын дунд сахуугийн өвчлөл 1,2 дахин буурсаны дотор сэргийлэх тарилганд хамарсан түвшин хамгийн өндөр байгаа Европын орнуудад өвчлөл 14,5 дахин буурч, хамгийн бага (100 000хүн амд 0,87—0,06) өвчлөл бүртгэгдсэн юм. Энэ хугацаанд Африк, Америк тивийн олон оронд өвчлөл 4—5 дахин буурсан атал Азийн орнуудад 1,9 дахин нэмэгдсэн байна (8). Сахуугаар хүүхэд, насанд хүрэгчдийн аль алин нь өвчилж байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл насанд хүрэгчдээс олон дахин их байна. Энэ нь юуны өмнө хүүхдийгсэргийлэх тарилганд бүрэн хамруулж чадахгүй байгаатай шууд холбоотой юм (7).Япон, АНУ, БНУАУ зэрэг оронд насанд хүрэгчдийн өвчлөл илт давамгайлж байгаа нь сүүлийн жилүүдэд хүүхдийг тарилганд сайн хамарч байгааг харуулж байна. ДЭХБ-ын мэдээгээр 1975—1984 онд Ази, Африк, Америкийн ихэнх оронд хүүхдийн 50 орчин хувь нь тарилганд хамрагдаж байгаа нь (7) сахуугийн халдвар судлалын үндсэн төрхийг өөрчилж чадаагүйгээр үл барам өвчлөл нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна. Наяад он гарсаар Канад, ХБНГУ, Англи, БНБАУ, ЗХУ зэрэг улсоронд сахуугийн өвчлөл олон жил тогтвортой бага түвшинд байснаа өвчлөл шинэээр гарч цаашид өсөх хандлагатай боллоо.

Тухайлбал ЗХУд сахуугийн өвчлөл 1977 оноос эхлэн нэмэгдэж, 1976 оныг 1984 онтой харьцуулбал өвчлөго дийн тоо 8 дахин өссөн мэдээ(5) бий. Гүрж, Узбек, Тажик, Казах, Киргиз зэрэг дундад Азийн бүгд найрамдах улсуудын хөдөөний хүн амын дотор сахуугийн өвчлөл зонхилон гарч байгаа бол Холбоот Орос улсад гол төлөв хотын хүн амын, Дотор тохиолдож, насанд хүрэгчдийн өвчлөлийн эзлэх хувь мэдэгдхүйц нэмэгдэж байна. Хориос дээш насны хүмүүсийн өвчлөл 1977—1984 онд хотод 1,3 дахин, хөдөөд 3,3 дахин өсчээ (5).

1977—1984 онд ЗХУ.д гарсан. сахуугийн нэг голомтод дунджаар 3,7—7 өвчтөн ногдож байгаа нь голомтлог байдал их байгааг харуулж байна. Ерөнхий боловсролын сургууль, ТМС-ийн сурагчдын дотуур байр, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөн өвчлөх нь илүү байна. Эндэгдэл хотод 1,8; хөдөөд 10,0 хувь байгаагаас Тажикт 66,7 (1979), Казахо танд 40,0 (1971) Украйнд 37,5 (1979) хувьд тус тус хүрчээ. 1979—1984 оны хоорондгарсаннийт эндэгдлийн 65,5хувь нь хөдөө орон нутагт тохиолджээ (5).

Хөдөөд эндсэн хүүхдийн олонхи нь тарилганд хамрагдвал зохих насны хүүхэд байгааг сэргийлэх тарилгын ажлын чанар хангалтгүй байгаатай холбон үзсэн байна. Үүнтэй холбогдуулан үзэхэд тарилганд хамарсан байдал дархлалын түвшин манайд ихээхэн доогуур байгаа нь (2) энэ өвчнөөс сэргийлэх тарилгын үр ашгийг эрс дээшлүүлэх явдал чухлыг харуулж байна.

Өвчтөнийг эрт илрүүлж оношлох, тусгаарлан хэвтүүлэх, өвөрмөц эмчилгээг эрт эхлэх нь хүндрэл гарах, эндэгдлээс сэргийлэхэд гол үүрэгтэй. Ийм ч учраас оношлогоо, эмчилгээнд гарч байгаа алдаа нь эндэгдэл их байгаагийн   гол   шалтгаан болсоныгзөвлөлтийн эмч мэргэжилтнүүд суддан тогтоожээ. Өвчний эмнэл зүйн явц нэлээд тодорхой байсан хэдий боловч эндсэн өвчтөний зөвхөн 54,2 хувьд оношийг эхний 2 хоногт багтаан тогтоож, хөдөөд өвчтөний 16,9, хотод 15,3 хувийг нь эмнэлэгт үзүүлсэнээс хойщ 6аас дээш хоногт нь оношилж, бүх эндэгдлийн 22,3 хувьд онош тогтоож чадсангүй. Энэ бүхэн нь эмч нар сахуу өвчний эмнэл зүйг хангалггүй мэдэж, онош оройтож, өвөрмөц эмчилгээг хожимдуулж бай гаатай холбоотой. Сахуу өвчнөөр өвчтөн олноор эндэж байгаа нь эмч нар өвчний хэлбэр, явцыг буруу үнэлдэг, хожуу оношлож, өвөрмөц эмчилгээг цаг тухайд нь эхлээгүй, өвчний эмнэл зүйн хэлбэр, хүнд хөнгөний байдалд тохируулан эмчилгээний ийлдсийг тун хэмжээгээр нь тарьж чадахгүй   байгаа зэргээс   болж байна (3, 5, 8).

Дээрх хугацаанд өвчилж эндсэн бүх тохиолдлын 35,7 хувьд анхны оношийг «Бах», 9,2 хувьд АЗЦӨ, 11,3 хувьд гуурсан хоолойн болон зал гиурын үрэвсэл зэрэг онош тавьж байсан нь бидэнд сургамжтай зүйл юм. Эмнэл зүйн явцын хувьд хүнд хэлбэр давуутай тохиолдож байгаа ажээ. Тухайлбал бүх өвчлөлийн 57 хувь нь хөөмийн сахуу байсны 42,5 хувь ньзэргийн хордлогот хэлбэр, 9,2 хувь нь цусархаг хам шинжит хэлбэр болон хэт хордлогот .хэл бэр байж (4,5).

Орчин үед гарч буй сахуу өвчний халдвар судлал, эмнэл зүйн зарим онцлог, эмч нарын ажилд гарч байгаа алдааг ЗХУ-ыналбан ёсны материалаас жишээ авч үзэхэд сахуу өвчний эсрэг авах арга хэмжээг манайд улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

  1. Сэргийлэх тарилганд хамрагдвал зохих касны хүүхдийг бүрэн хам руулах, сахуугийн эсрэг хүн амын дархлалын түвшинг ийлдэс судлалын шинжилгээгээр бүрэн төгс тогтоох, сахуугийн хөнгөн хэлбэрийн өвчлөл, няи тээгч хүн амын дунд байж болох, цаашдаа өвчлөл гарч болох нөхцөл байгааг (7) харгалзаи сахуугийн халдвар судлалд онцгой анхаарах нь нэн чухал.
  2. Манай оронд сахуу өвчнөөс сзргийлэх арга хэмжээг зохион байгуу­лалт, чанарын шинэ шатанд таргах шаардлага тавигдаж байна. Энэ зорилтыг шийдвэрлэх тол арга зам сахуугийн халдвар судлалын хяналтыг (1) орчин үеийн түвшинд зохион байгуулах явдал мөн. Өөрөөр хэлбэл сахуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох зорилго эрүүлийг хамгаалах ажилд халдвар судлалын хяналтыннэгдсэн систем нэвтрүүлэх үүнд өвчний тархалтын явцыг бүрэн хянажөнөөгийн байдал, хэтийн төлвийг зөвүнэлж, сэргийлэх оновчтой арга хэмжээг хэрэгтэй цагт нь шуурхай хэрэгжүүлэх боломжийг хангахад оршиж байна. Сахуугийн өвчлөл гарах: буюу нэмэгдэх, хүн амын дархлалык түвшиы буурах, сахуугийн хор төрүүлэгч савханцар тархаж, хамар хоолойн цочмог, архаг үрэвсэл ихсэх, сахуугийн нян тээгч тодорхой бүлэж хү мүүсийн дунд ямар тархалттай байгааг  хянахад  ажил  чиглэх ёртой.

3. Сахуу өвчний халдвар судлалын; хяналт сахуугийн өвчлөлийн тархалтын онцлог, түүний дотор өвчний эмнэлзүйн хөнгөн хэлбэрийг түүнийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг болох хүн амын дархлалын байдал, өвчний үүсгэгчийн тархалт, шинж төрх, халдвар эсэргүүцэх арга хэмжээний чанар үр ашиг г. м. оролцуулан халдварын явцыг бүхэлд нь цогц байдлаар судлан үзэж, өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга зам тактикийг боловсруулж хэрэгжүүлэх явдал юм.

Сахуугийн халдвар судлалын хяналтын систем нь өөр хоорондоо харилцан    нягт уялдаа холбоотой;

1) дархлал   судлалынхяналт,

 2) нян судлалын    хяналт,

3) эмнэлзүйн ажиглалт,

4)    халдвар судлальпг ажиглалт судалгаа

5) халдвар судлалын арга хэмжээний чанар, үр ашгийг   үнэлэх,

6)өвчний дэгдэлт, хүндрэл,  эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг  боловсруулах  хэсгээс бүрдэх ёстой (4).

Дархлал судлалын хяналт нь халдвар судлалын хяналтын олон талт зорилтыг шийдвэрлэх зорилгоор хүн амын нас хүйс, ажил мэргэжлийн янз бүрийн бүлгийн дотор явуулах дархлал судлалын шинжилгээнээс бүрдэнэ. Шинжилгээний ямар арга хэрэглэх нь улс орны онцлог, материал  техникийн боломжоос хамаарна. Ор чин үед сахуугийн дархлал судлалын шинжилгээнд фермент холбох эсрэгбиеийн арга, радиоиммуны арга, цус шууд бус наалдуулах урвал, амьтанд болон эсийн өсгөвөрт таньц тодорхойлох арга (Иенсины арга), Шикийн сорил зэргийг ашиглаж байна. Радиоиммун, фермент холбох эсрэг биеийн арга зэргийн оношлуур бэлтгэхэд бэрхшээлтэй, амьтанд болон зсийн өсгөвөрт таньц тодорхойлох арга туршлагын амьтан, ийлдэс их шаарддаг зэргээс практик шинжилгээг явуулахад тохиромж багатай. Сүүлийн жилд тусгайлан хийсэн судалгаанаас ажихад Шикийн сорилыг хуурамч урвал гардаг, шаардлага хангахгүй сорил гэж үзэх боллоо.

Иймээс манай нөхцөлд сахуугийн ийлдэс судлалыы шинжилгээг цус шууд бус наалдуулах урвалаар явуулах нь хамгийн тохиромжтой. Үүний тулд оношлуур бэлтгэх аргачлалыг нь боловсруулж, бэлтгэх, түүнийгээ гадаадын загвартай нь дүйх, өвөрмөц стандарт дархан ийлдсээр шалгах ажлыг шуурхай хийж, эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх нь чухал байна.

Дархлал судлалын хяналт нь хүн амын сэргийлэх тарилгад хамрагдсан байдал, дархлалын түвшин, хөдлөл зүйг үнэн магадтай үнэлж, халдвар тархалтын цар хэмжээ, идэвхжил, өвчний эмнэлзүйн хэлбэр, явц, өвчний тохиолдол, оношлогооны чанар зэргийг дүгнэх боломж олгодгоороо сахуугийн халдвар судлалын хяналтын системд гол байр эзлэнэ. Түүнчлэн вакцинжуулалтын дархлал судлалын үр ашиг, тарилгын схемийн тохироог дүгнэж, өвөрмөц сэргийлэлтийг үр дүн сайтай зохион байгуулах үндэслэлийг тодруулдаг(3, 4).

Нян судлалын хяналт нь хүи амын дунд сахуу үүсгзгчийн тархалтыг судлаж, өвчний эпидемийн про цессын идэвхжлийг үнэлэх, халдвар эсэргүүцэхарга хэмжээний чанарыг дүгнэх, өвчний голомт, түүний орчинд оношийг хөдөлбөргүй тогтоох үндсэн ач холбогдолтой. Эдгзэр зорилгоор хипгдэх шинжилгэзг халдвар судлалын заалт, оношзүйн хзлбэрзэр бактерсудлалын бүх лабораторт хийх боломжийг хангах хэрэгтэй.

Эмнэлзүйн ажиглалт нь сахуугаар өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг аль болох эрт, бүрэн илрүүлэх зо рилготой. Хүн амын өвчилж болзошгүй хэсгийн дотор төлөвлөгөөт болон халдвар судлалын заалтаар үзлэг хийж, үзлэгээр илэрсэн аль ч хэлбэрийн бах өвчтэй хүмүүсийг нян судлалын шинжилгээ, эргэлзээтэй бол ийлдэс судлалын шинжилгээ хийх замаар сахуугийн онош тогтоох оролдлого хийнэ. Энэ хяналтын үндсэн дээр тухайн нутагт тухайн цаг үедтохиолдож буй өвчний эмнэл зүйн төрхийг тодорхойлох, нөгөө талаас эмч нарын сэрэмж, оношлох чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Халдвар судлалын ажиглалт нь дээр дурдсан сдалгаа шинжилгээний дүнг нэгтгэн дүгнэх замаар өвчний рпидемикн процессын явцыг тодорхойлж хүи амын дундаас өвчилж болзошгүй хэсгийг тогтооход чиглэнэ.

Халдвар судлалын дүн шинжилгээ хийж, авч буй арга хэмжээни чанар үр дүнг үнэлэх замаар өвчнии эпидемийн процессын өнөө болонхэтийн төлөвийг тоймлон тогтоож, өвчнөөс сэргийлэх арга хэмжээний чиглэл, арга зүйг боловсруулна.

Ном зүй

1. С.Цоодол, Н.Маам Халдварыг эсэргүүцэх анхны арга хэмжээ. УБ. 1984 он. хууд. 105
2. С. Цоодол, Н.Цэнд нар. БНМАУыв хүн амд сахуу, татран өвчний эсрэг дархлал тогтоцыг судалсан урьдчилсан дүн. Анагаах ухаан, 1987, 1, 18—21.
3. В. М. Болотовский, В. Ю. Крюков, И. Н. Басова. Современные аспекты эпиде милогического надзора за дифтерией и кровью. М. 1985. 7—9
4. В. М. Болотовский, В. Ю. Крюков? H.L.1 итова, Н. Н. Басова Эпидемиологический надзор за дифтерией и кровью. Журн. микобиол. 1986, №9 38—41
5. Ин формационное письмо МЗ СССР «Особенности эпидемического процесса дифтерии в СССР в 1979—1984» Москва. 1985.
6. В.Ю.Крюков, A. В. Пичушков. Сов ременные аспекты эпидемиологии дифтерии Сов. мед., 1985, №7, 4—9
7. С. К. Аитвинов, P. X. Хендерсон А. Галазка, A. В. Лобанов Расширенная программа иммунизации: результаты осушествления, проблемы и перспективы Журн. микробиол. 1985, №2, 114—120
8. В. И. Покровский, В.Ю. Крюков Современные аспекты эпидемиологпи и профилактики дифтерии М. 1986.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1459
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК