Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 1(69)
Вируст гепатитийн улиралчлалыг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Сүхээ, Т. Гомбосүрэн, В. Адъяажав

Халдварт   өвчнийг   анагаах   клиникийн эмнэлэг

Эрүүл   ахуй,   халдвар,   нян   судлалын   улсын институт

 
Абстракт

К   ВОПРОСУ  ИЗУЧЕНИЯ

СЕЗОННОСТИ ВИРУСНЫХ ГЕПАТИТОЙ

Б.Сухэ, Т. Гомбосурен, В. Адъяажав

Изучение сезонности вирусных гепатитов в г. Уланбаторе в 1980—1984 гг показало, что подъем заболевания чаще наблюдался в осеннезимные месяцы. В отличие от помесячного распределения заболеваемости вирусных гепатитом А (ВГА), вирусный гепатит В (ВГВ) не имеет выраженного сезонного подъёма и с небольшими колебаниями в летнеосенные месяцы, (равномерно распределяется по месяцам года.

Показатели сезонного распределения за«болеваемости в различных возрастных груплах   имеют   свои особенности. Имеется взаимосвязь сезонности вирусных гепатитов, дизентерии и острых ресяираторных заболеваний т,е, сезонный подъем и снижение этих инфекции чередуются через определенный промежуток времени года. Между численностью домашних мух и сезонным подъёмом заболеваемости дизентерией имеется прямая корредяционная связь, а при ВГА отмечается обратная корреляционная связь. Имеется корреляционная зависимость ВГА с минусом температуры воздуха, относительной влажностью и давлением, a у ВГВ  такая зависимость не наблюдается.

Материалы исследования, проведенного в г. Уланбаторе указывают на характерные особенности сезонного распределения заболеваемости вирусными гепатитами. Получение данные свидетельствуют о необходимости дальнейшего и более детального изучения прямого и непрямого факторов, влияющих на сезонность вирусных гепатитов.

Вируст гепатитын тархалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийн мөн чанарыг тал бүрээс нь нарийвчлан судлан тогтоох нь онол практикийн нэн чухал асуудлын нэг юм. Вируст гепатит жилийн тодорхой cap, улирлуудад ихдэж, буурч байдаг улиралчлалын онцлогтой гэдэг нь одоо хэн бүхэнд ойлгомжтой учир энэ өвчний улиралчлалд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг хооронд нь харьцуулан судлах явдал бидний ажлын зорилго болно.

Судалгааны материал, аргачлал: Судалгааны үндсэн материалыг Улаанбаатар хотын ариун цэвэр халдвар с)длалын станц, Хүүхдийн нэгдсэн  эмнэлэг, Ус цаг уурын шинжилгээний институтээс авсан. Үүнд: Улаанбаатар хотын АЦХССын 1980—1984 оны вируст гепатитын халдвар судлалын 21679 карт (А вируст гепатит—14042, В вируст гепатит—7632), цусан суулгын халдвар судлалын5645карт, мэдээ, тайлангийн материал,

  • Хүүхдийн нэгдсэн  эмнэлэгт 1980—1984 онд эмчлэсэн, амьсгалын замын үрэвсэлтэй 3627 хүүхдийн материал,
  • Ус цаг уурын шинжилгээний институтын 1980—1984 оны цаг агаарын cap бүрийн дундаж үзүүлэлт (температур, чийг, агаарын даралт, хөдөлгөөн) эдгээр болно. Эдгээрээс гадна БНМАУын Эрүүлийг хамгаалах яамны харьяа Анагаах ухааны хүрээлэн, Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институтын 1980— 1984 оны судалгаануудын холбогдох материалуудыг авч ашиглав.

Нэлэнхүй биш ажиглалтын түүвэр хэлбэрийн аргыг сонгон авч судалгааны материал бүрдүүллээ. Судалгааны үндэслэлийг сайжруулахын тул эпидемиологийн   харьцуулах судал­гааны арга хэрэглэв. Тухайлбал вируст гепатит, цусан суулга, амьсгалын замын өвчний улиралчлалын сүүлийн таван жилийн (1980—1984) байдлыг хооронд нь харьцуулан дүгнэлт хийв.

Вируст гепатитын дотор A. В вируст гепатитын эзлэх хувийн жинг гаргах, вируст гепатит, цусан суулгаар өвчлөгсдийн насны ялгааны онцлог нь улиралчлалд ямар холбоотой болох, эдгээр өвчний улиралчлалд цаг агаарын өөрчлөлт, гэрийн ялааны cap, улирлын олшролт, цөөрөлтийн дундаж үзүүлэлт ямар нөлөөтэй болохыг ретроспектив аргаар судлав.

Өвчлөл, улиралчлалын үзүүлэлтийг интенсив, экстенсив аргаар гаргахын зэрэгцээ хоорондоо уялдаатай байж болох үзэгдлийг корреляцийн коэффициентын эгнээний аргаар бо дож боловсруулав.

Халдвар судлалын статистик анализанд хэрэглэж буй аргачлалаар улиралчлалын индекс, коэффициент, коэффициентын эрчимт үзүүлэлтийг гаргалаа.

Судалгааны дүн, зөвлөгөө:1980— 1984 онд Улаанбаатар хотод вируст гепатитаар өвчлөгсдийн 64,6%ийг A вируст гепатит (АВГ), 35,4%ийг В вируст гепатит (ВВГ) эзэлж, АВГ давамгайлж байна. Гэвч тухайн үед дархлал, вирус судлалын шинжилгээний өндөр нарийн мэдрэг аргаар вируст гепатитуудын ялган оношлогоог тавиагүй учир дүгнэлт өгөхөд багагүй бэрхшээл тохиолдож байна.

Улаанбаатар хотын таван жилийн (1980—1984) дунджаар гаргасан үзүүлэлтээс үзэхэд АВГ нь намар (41,8%), өвлийн (24,2%) улиралд илүүтэй, хавар (16,6%), зуны (17,4%) улиралд цөөн гарч байна.

Харин ВВГ нь өвөл (21,3%), хаврын (23,5%) улиралд адилавтар, зун(27,1%), намрын (28,1%) улиралд бага зэрэг ихсэх хандлагатай байгааг тооцохгүй юм бол улиралчлал тодорхой харагдахгүй байна.

И. К. Рейнар зэрэг судлаачид (1980), намар, өвлийн улиралд ВВГ илүүтэй тохиолдож байсныг ажигласан байдаг. Энэ нь бидний урьд нь хийсэн судалгаачы дүнтэй (1, 2, 3, 4, 5) ерөнхийдөө дүйж байна. Ер нь ВВГын улиралчлалын асуудлыг одоо хүртэл нарийвчлан судалж нэгдсэн ойлголтонд хүрээгүй байыа.

1 дүгээр хүснэгтээс үзэхэд Улаанбаатар хотод АВГ нь гол төлөв X сараас эхлэн ихсэж, X, X сард дээд цэгтээ хүрч, X cap дуустал үргэлжлэн улирлын ихсэлт нъ 4 cap үргэлжилж байна. Уг өвчин хавар, зуны улиралд буурч, намар өвлийн улирлуудад ихсэж байна. АВГ ихэдсэн 1983онд улиралчлал тодорхой харагдаж байгаа бөгөөд намар, өвлийн улиралд бүх тохиолдлын 77,6% нь ажиглагджээ.

АВГ ын улиралчлалд ажиглагдаж буй нэг онцлог бол урьд оны4 дүгээр улиралд их байсан өвчин дараа оныхоо,сард үргэлжлэн их байх ( 1983—1984оны . байдлаар), эсвэл X—X сард буурч байсан өвчин дараа оныхоо эхний саруудад мөн үргэлжлэн буурдаг хандлага (1981— 1982 оны байдлаар) ажиглагдаж баина.

Хоёрдугаар хүснэгтээс үзэхэд АВГ—гол төлөв жил бүрийн X сард (1981 онд V сард) ихсэж эхлэн улирлын ихсэлтийи хугацаа 4 cap үргэлжилж, өвчин дээд цэгтээ хүрсэн сарын өвчлөл нь өвчин хамгийн цөөн тохиолдсон сарынхаасаа  2,2—10,6 дахин их байна.

Таван жилийн дунджаар үзэхэд энэ насны бүлэгт уг өвчин V сараас эхлэн ихсэж, X сард дээд цэгтээ хүрч, Xcap дуустал үргэлжилж, намар, өвлийн саруудад өвчлөл илүүтэй тохиолдож байна. 5—14 насны бүлэгт өвчлөл1—4насныхаас цөөн байгаа боловч улиралчлал нэгэн адил ажиглагдаж V сараас өвчлөл ихсэж X сард дээд цэгтээ хүрч, намар, өвлийн улиралд өвчлөл илүутэй тохиолдож байна.

0—12 сартай хүүхдэд АВГ цөөы тохиолдож буй учир улиралчлал тодорхой илрэхгүй байна.

15—19 ба 20оос дээш насны бү лэгт АВГцөөн тохиолдож буй учир (—V сард ыасанд хүрэгсдэд өвчин ихдэх төлөвтэиг оруулахгүй юм бол тодорхой ажиглагдахгүй байна.

Вируст гепатитын эпидемиологийн нэг онцлог нь уг өвчнөөр янз бүрийн насны хүмүүс харилцан адилгүй өвчилдөгт орших учир түүнийг улиралчлалтай холбон судлах нь сонирхолтой асуудал юм.1980—1984онд Улаанбаатар хотод АВГаар өвчлөгсдийн дотор 0—12 сартай хүүхэд 3,6%, 1—4насны хүүхэд 59,5%, 5—14 насны хүүхэд19,6%, 15—19 насны өвчтөн 5,0%, 20 ба түүнээс дээш насных 12,3%-ийг тус тус эзэлж байна.

Гуравдугаар хүснэгтээс үзэхэд АВГ-аар 1—4 насны хүүхэд илүүтэй өвчилж байгаа учир энэ насанд улиралчлал тодорхой ажиглагдаж байна.

Вируст гепатитаар хүүхэд голдуу өвдөж тэдний өвчний улиралчлал тодорхой байдаг нь тухайн орон нутагт АВГ илүүтэй тохиолдож байгаагийн үзүүлэлт юм гэсэн зарим судлаачдын дүгнэлттэй (7) бидний ажиглалт тохирч байна.

Ихэнх насны бүлэгт АВГ намар, өвлийн улиралд илүүтэй тохиолдож байхад 20 ба түүнээс дээш насны бүлэгт өвчин хаврын улиралд цөөнгүй ажиглагдаж байна. Энэ нь хаврын   цагт  хүмүүсийн   биеийн эсэргүүцэл сулардагтай холбоотой байж болно. (8).

Дөрөвдүгээр хүснэгтээс үзэхэд Улаанбаатар хотод ВВГынх улиралчлал АВГ-ынх шиг тод бус боловч ихэнхдээ зун, намрын улиралд ихсэх хандлагатай байна. Зарим жил (1981,1983) хаврын V, V сард ихэссэн байдал ажиглагдаж байна.

Насны бүлгээр ялган үзэхэд ВВГ 1—4 насны бүлэгт илүүтэй (51,8%), 0—12 сартай хүүхэд 20 ба түүнээс насны бүлгийн хүмүүст багавтар (16,4—18,8%), 5—14 насны бүлэгт бага (8,8%), 15—19 насны бүлэгт бүрч цөөн тохиолдож байна.

Тавдугаар хүснэгтээс үзэхэд ихэнх насны бүлэгт ВВГын улиралчлал тодорхой харагдахгүй байгаа боловч 0—12 сартай хүүхдэд зун (V—V cap), 1—4 насны хүүхдэд зуи намрын саруудад өвчлөл илүүтэй тохиолдож байна.

Дээр дурдсанаар ВВГ зун, намрын улиралд ихсэх хандлагатай байгаа нь юуны өмнө1—4насны болон 0—12 сартай хүүхдийн өвчлөл энэ улирлуудад ихэсдэгтэй холбоотой ажээ. Энэ нь нэг талаар хаврын цагт хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, амьсгалын замын үрэвслээр өвдөж, парэнтераль эмчилгээ хийлгэсэнтэй, нөгөө талаар вируст гепатитыг ялган оношлох арга хангалтгүй байгаатай холбоотой байж болох юм.

Манай орны өвөл хаврын улирал хүйтэн байдгаас энэ үед хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр (АЗӨ) их өвчилж эмнэлэгт ирдэг. Энэ өвчин бага насны хүүхдэд —V сард их тохиолдож байснаа V—X сард буурч, X сараас нэмэгдэж байна.(Хүснэгт № 6).

Бага насны хүүхдүүд жилийн эхний хагаст амьсгалын замын өвчнөөр, харин сүүлийн хагас жилд ВВГаар илүүтэй өвчилж байна. Дээр дурдсанаар хүүхдийн амьсгалын замын өвчин нь ВВГ ихдэхийн урьдал нөхцөл болон нөлөөлж байна. Энэ хоёр өвчний улиралчлал дунд зэргийн урвуу (г—— 0,6,тг=0,2) хамааралтай, статистикийн магадлалтай(=14,1;?<0,001) байна.

АЗӨ нь хүүхдийн бие махбодын эсэргүүцлийг сулруулдгаараа ВВГ төдийгүй АВГ-д нэгэн  адил нө­лөөлж, түүний суурь өвчин болж байна. Тухайлбал АВГын улиралчлал нь АЗӨний улиралчлалтай бага зэргийн урвуу (г=—0,3; 72г=0,03) хамааралтай, статистикийн магадлалтай(t ==— 9,39; 7<0,001) байна.

Зургаадугаар хүснэгтээс үзэ хэд цусан суулга нь  сараас аажмаар нэмэгдэж, V сард тархалтынхаа дээд цэгт хүрч, X сараас буурч байхад АВГ нь V сараас аажмаар нэмэгдэж, X сард тархалтынхаа дээд цэгт хүрч X cap дуустал өндөр өвчлөлтэй байна Хавар, зуны улиралд цусан суулга ихдэн, намраас буурахад АВГ намар, өвлийн улиралд хамгийн их гарч, хавар, зуны улиралд буурч байна. Иймд АВГ, ЦСын улиралчлал нь хүчтэй урвуу (г= =—0,7, =3,1)хамааралтай байна

Цусан суулгын (ЦС) улиралчлал бүх насанд, ялангуяа ой хүртэлх болон1—4насны хүүхэд, 20 6а түү нээс дээш насны өвчтэй хүмүүст тодорхой ажиглагдаж, V сараас ихсэж, V—V сард тархалтынхаа дээд цэгт хүрч X сараас буурч байна.

Харин АВГын улиралчлал1—4,5—14насанд тодорхой ажиглагддагийг дээр дурдсан. Гэтэл цусан суулгын улиралчлал ой хүртэлх хүүхэд насанд хүрэгчдэд тодорхой ажиглагдаж буй нь нэг талаар уг өвчнийүүсгэгчид олон зүйл байдаг, нөгөө талаар уг өвчний иммунитет нь хүний бие махбодод удаан хугацаагаар хадгалагддаггүйтэй юуны өмнө холбоотой байж болно. Харин АВГ-аас хамгаалах иммунитет нь өвчлөөд эдгэрэгсдэд нилээд тогтвортой зчир насанд хүрэгсэд цөөн өвчилдгөөс тэдний дунд улиралчлал тодорхой харагдахгүй байна. Энэчлэн АВГын эхээс авсан иммунитет нь нялх хүүхдэд нэлээд хугацаанд хадгалагдах учир ой хүртэлх хүүхэд уг өвчнөөр цөөн өвчилдөгөөс тэдний дунд улиралчлал тодорхой харагдахгүй байна.

Гэдэсний халдварт өвчнүүдийг дамжуулан тараагч нэг гол хүчин зүйл нь гэрийн ялаа байдаг.

Улаанбаатар хотод гэрййн ялаа жил бүрийн V сарын сүүлчээс мэр сэр нисэж эхлэн V сард хамгййн их олширч, X сарын эхээр үзэгдэхгүй болж байна. Гэрийн ялаа ихэдсэн саруудад цусансуулга ихдэж, энэ хоёр хоорондоо шууд хүчтэй(r=+0,99; mr=±0,09) хамааралтай, статистикийн ноттой магадлалтай(=3,5; ?<0,01) байхад ялаа цөөрсөн юмуу алга болсон үед АВГ йхдэж, ялаа ихдэх үед буурч, түүнтэй хүчтэй урвуу хамааралтай (г=—0,8;#г=±0,18; =2,2;<0,05) байна.

АВГ, ялааны олшролттой холбоогүй боловч зун, намар ялаа ихсэх үед авсан халдвар нь намрын сүүлч, өвлийн саруудад шилжин илэрч болохыг үгүйсгэх үндэсгүй юм. Үүнэзс гадна намрын сүүл сараас өвлийн улиралд АВГ ихэсдэг нь ясли, цэцэрлэг, сургуулийн хүүхэд, нийт хүмүүсийн суурьшил нягтрал нэмэгдсэнтэй холбоотой юм (11).

Улаанбаатар хотод гарсан нэр бүхий өвчнүүдийн улиралчлалыг хотын сүүлийн таван жилийн (1980— 1984) агаарын температур, харьцангуй чийг, даралт, салхины хурдтай харьцуулан жишиж судлахад дараах үзүүлэлтүүд гарч байна.

АВГ-ын улиралчлал нь өвөл, хаврын улирлын агаарын температур хасах (—) үеийнхтэй бага зэргийн шууд хамааралтай (г= + 0,1;г=±0?5; =0,2;р<0,5) боловч алдаа нь корреляцийн коэффициентоэс 5 дахин их, ха

6<3ах   № С—104» рин агаарын температур нэмэх үеййнхтэй дунд .зэргийн урвуу хамааралтай (г=—0,5; тг=±0,3; =1,3;7<0,05), харьцангуй чийгтэй дунд зэргийн шууд хамааралтай (г=+ 0,6;mr=±0,2; =2,3; ?<0,01), агаарын даралттай хүчтэй шууд хамааралтай (г=40,8; г=±0,2; =2,3;7<0,005),салхины хурдтай дунд зэргийн шууд биш хамааралтай (г=—0,6;тг= = ±0,2; =2,3;<0,005) байна.

Агаарын температурын хасах үед ( 1—3, 11—12 саруудад) агаарын даралт харьцангуй чийг нэмэгддэг нь АВГын үүсгэгч вирус гаднын орчинд тэсвэртэй, удаан хадгалагдаж, ингэснээрээ түүний идэвхтэй дамжин халдах нэг нөхцлийг бүрдүүлэн өгч байж болох юм (12). Хаврын салхи бохирдсон хөрсөнд байгаа АВГ-ын вирусийг хийсгэн агаараар дамжуулан тарааснаас уг өвчин хавар, зуны улиралд мэдэгдэхүйц хэмжээгээр буурахгүй байхад нөлөөлж буйг үгүйсгэх үндэсгүй юм.

ВВГ-ын улиралчлал нь агаарын температурыи нэмэх,хасах үеййнхтэй бага зэргийн шууд хамааралтай (г=+0,1=±0,2; = + 0,2; г=+0,4;   =0,2; =1,7;7<0,5)

боловч алдаа нь корреляцийн коэффициентоос 2 дахин их байгаа бөгөөд харьцангуй чийгтэй болон г=—0,2;тг=±0,2,=0,6), агаарын даралттай хамааралгүй (г=—0,08;тг=±0,3) байна. Харин салхины хурдтай бага зэргийн шууд хамааралтай (г=+0,3; тг= = ±0,02; =1,3;р<0,5) байгаа нь мөн чанартаа байж болшгүй асуудал мэт боловч ВВГ нь ахуйн замаар хаяддагтай холбоотой юм уу, эсвэл ВВГын дотор АВГбиш гепатит цөөнгүй оношлогдсоныг харуулж байгаа юм биш биз гэсэн асуудал гарч байна. Үүнийг цаашид гүнзгийрүүлэн судлах явдал чухал байна.

Цусан суулгын улиралчлал нь агаарын температурын нэмэх үеийнхтэй хүчтэй шууд хамааралтай (г= + 0,9;mr=±0.07=4.9, р<0,001), харин хасах үеийнхтэй корреляцийн хамааралгүй(г=—0,1м=±ОЛ=0,1;р<0,5), харьцангуй чийгтэйдунд зэргийн урвуу хамааралтай (г=—0,5;тт== Н0.,2;=1,8;р<0,05), салхины урдтай дунд зэргийн шууд хамааралтай (г=±0,7;mr=±0,2; ЗД; р<0,01) байна. В.В. Шкарин, А. Ушфун, В.И. Минаев нар р<1983) цусан суулгын улиралчлал нь агаарын.температур, хур тундасны дундаж үзүүлэлттэй корреляцийн хамааралтай гэсэн байдаг. Мөн ийм хамаарлыг А.Д.Карцев(1985)ажигласан байна.

АЗӨ-ний улиралчлалнь агаарын температурын хасах үеийнхтэй бүрэн шууд хамааралтай г= + 1,0; тп=±0), нэмэх үеийнхтэйхамааралгүйr=+0,l;mr= = + 0,4; =0,2; ?<0,5), агаарын харьцангуй чийгтэй болонзг=—0,3 жг=±0,3;=0,9; р<0,5), салхины хурдтай хамааралгүй г=+0,1; mr=±0,3;  =0,ЗГ 7<0,5) байна.

Нэр бүхий өвчнүүдийн улиралчлалцаг агаарын өөрчлөлттэй холбоотой байгааг цаашид нарийвчлан судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам боловсронгуй болгон сайжруулах ажилдаа онцгойлон анхаарах явдал чухал байна (14),

ДҮГНЭЛТ. 1. Улаанбаатар хотод АВГ нь намар (41,8%), өвлийн (24,2%), улиралд илүүтэй, хавар 16,6%),зуны(17,4%), улиралд цөөн, ВВГнь өвөл (21,3%), хаврын (23,5%) улиралд багавтар, зун (27,1%), намрын (23,1%) улиралд бага зэрэг ихсэх хандлагатай байна.

2.насны бүлгүүд дотроос 1—4, 5—14 насанд АВГын улиралчлал тодорхой харагдаж байхад ВВГ зун, намрын улиралд ой хүрээгүй болон 1—4 насны хүүхдэд ихдэх хандлагатайбайна.

 3.АВГ, ЦСын улиралчлал нь хүчтэй урвуу (г=—0,7;т2=3)хамааралтай, энэчлэн гэрийн ялаа ихдэхэд АВГ буурч, түүнтэй хүчтэй урвуу хамларалтай (г=—0,8) байхад харин цусан суулга нь шууд хүчтэй хамааралтай (г= + .+0,9)байна.

4.АЗӨ-ий улиралчлалтай АВГ-ын улиралчлал бага зэргийн урвуу (г=0,3;   ==9,39), ВВГынх дунд зэргийн урвуу (г=—0,6;.= 14,1)тай хамааралтай байна.

5.АВГ-ын улиралчлал агаарын харьцангуй чийг(= + 0,6; =2,3), даралттай (г=+0,8; тг2=2,3) хамааралтай байхад ВВГд ийм байдал ажиглагдсангүй, салхины хурдтай АВГ-ын улиралчлал дунд зэргийн урвуу (г=—0,6;тг2=2,3), ВВГ нь бага зэргийн шууд (г= + 0,3) хамааралтай байна.

Редакцид  ирсэн1987;  08. 31

Ном зүй

1. Т.Гомбосурэн Некоторые вопросы эпидемиологии и профилактики инфекционного гепатита. г. Уланбатор, 1969, 1—30.
2. Т. Гомбосурэн. Изучение сезонности вирусных гепатитов. В кн: Итоги и перспективы изучения вирусных гепатитов в МНР. г. Уданбатор. 1980, 26—27.
3. Т. Гомбосурэн, М. Амаржаргал К вопросу эпидемиологии и профилактики вирусного гепатита в Сухэбаторском аймаке Материалы совместной монголосоветской научнапрактической конференции Уланбатор 1978. 27.
4. A. К. Шубладзе И. Ф. Баринский Этиология вирусных гепатитов. Москва. 1978.
5. Г.Олзвой. Эпидемиологические особенности гепатита В и частота распространения маркеров KB —вирусной инфекции у детей раннего возраста в г. Уланбаторе. Диссертация на соискание ученой степени канд. мед. наук. Москва 1984.
6. И. К. Рейнару и другие. Вопросы эпидемиологии вирусного гепатита в Эстонской ССР. ЖМЭИ 1980, 8, 94—100.
7. В. М. Жданов, Е. А. Иакторис. Вирусные гепатиты. ЖМЭИ. 1979. 1, 26—31.
8. М. В. Молетина. Сезонные колебания некоторых показателей иммунологической реактивности у жителей Иркутской облас ти. ЖМЭИ.1977; 1, 136—137.
9. Н.И.Нисевич, В.Ф.Учайкин. Современные проблемы вирусных гепатитов у детей. Вест. АМН СССР. 1982, 11, 52—57.
10. В.В.Шкарин, А.Ушфун, В.Н.Минаев. Эпидемиология бактериальной дизентерии в Алжире. Сообщение 11. Сезонность дизентерии. ШМЭИ. 1983, 4, 53—54.
11. Г.Жамба, М.А.Горбунов и др. Эпидемиологическая характеристика вирусных гепатитов в МНР. ЖМЭИ. 1983, 1, 86—89.
12. М. Д. Алейник Эпидемиологические закономерности распространения гепатита А и пути совершенствования мер борьбы с этой инфекцией. ЖМЭИ.1985, 5, 58—63.
13. А. Д. Карцев О природе цикличности эпидемического процесса дизентерии. ЖМЭИ.1985, 9, 91—96.
14. Т. Гомбосүрзн, Б. Сухэ, В. Адьяажав. Изучеыие сезонности вирусных гепатитов в г. УланБаторе. Тезисы докладов пятой научнопрактической конференции «Актуальные вопросы вирусологии» г. Уланбатор. 1986, 42—44.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 583
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК