Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 1(69)
Дархлалын системийн хямралыг засан сэргээх лимфокины үйлчилгээг in vitro системд судалсан нь;
( Судалгааны өгүүлэл )

Д. Баярт, Т. П. Иванюшко, l. В. Ганковская, Л. В. Ковальчук, В. Н. Исаев

Москва   хотын   II Анагаах   ухааны  дээд сургууль

 

 
Абстракт

ИССЛЕДОВАНИЕ ИММУНОКОРРИГИРУЮЩЕГО ДЕЙСТВИЯ АИНФОКИНОВ В СИСТЕМАХ Щ VTRO

Б. Баярт, Т. П. Иванюшко, A. В. Ганковская, A. В. Ковалъчук,   В. Н. Исаев.

Исследовано иммунокорригирующее действие  эфферентных    лимфокинов  в системах на розеткообразование лимфоцитов Е—РОК и фагоцитарную активность нейтрофилов у больных пародонтитов. Выявлено, чтофракции лимфокинов с молекулярной массой 20—30 кД и 60—70 кД идентично корре гировали розеткообразование Т—лимфоцитов на изменая исходные нормальные показатели Е — РОК, повысили сниженные показатели до норма. Обе фракции лимфокинөв активно действовали на фагоцитарную активность нейтрофилов у боль­ных пародонтитом. Следовательно, данные фракции лимфокинов регулируют сниженный иммунный статус больных пародонтитом в системахin vitroЭто открывает возможности применения лимфокинов в качестве иммунокорригируюших средств в комплексном  лечении пародонтита.

Сүүлийн үед, лимфоцит хэмээх эсээс ялгардаг биологийн идэвхт бодис болох лимфокиныг дэлхийн олон орны дархлал судлаачид өргөнөөр шинжлэх боллоо.

Лимфокин нь молекул жин, физик, химийн шинж чанар, бкологийн үйлчилгзэ зэргээрээ ялгаатай уургийн бодисууд бөгөөд дархлалын системийн үйл ажиллагааны зохицуулалтанд чу хал үүрэг гүйцэтгэдэг байна.

Бие махбодын гаднын үйлчилгээнд үүсэх хариу урвал нь лимфоцит макрофаг дархлалын системийн бус эсүүд гэсэн тогтолцоогоор явагдахад лимфокин дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд энэхүү тогтолцооны хямрал нь эд эрхтэний нөхөн төлжилт саатах, хүнд хэлбэрийн үрэвсэлт болон холбогч эдийн хатууралт өвчнүүд үүсэх шалтгаан болдог гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. (1,2).Ийнхүүүүссэн хямралыг лимфокинээр засан сэргээх боломжтой юм. (3).

Лимфокин нь бие махбодийн өөрийнх нь бүтээгдэхүүн бөгөөд биологийн өндөр идэвхитэй уураг учир оношлогоо, эмчилгээнд хэрэглэхэд үр дүн сайн байгаа нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байна.

Гэхдээ лимфокиныг клиникт хэрэглэхийн өмнө тэдгээр нь өвчний эмгэг жамд ямар үүрэг гүйцэтгэх, сэргээн    засах    үйлчилгээ хэрхэн үзүүлдгийг in vtro системд туршиж үзэх нь зүйтэй юм.

Холбогч эдийн хүнд хэлбэрийн архаг үрэвсэлт өвчний нэг бол шүдний зөөлөн эдийн архаг үрэвсэл буюу пародонтит билээ.

Пародонтит өвчний эмгэг жам бүрэн тайлагдаагүй бөгөөд уг өвчин үүсэхэд дархлалын системийн хямрал чухал үүрэгтэй гэдэг нь тодорхой болж (4) байна.

Судлаачдын үзсэнээр, пародонтит өвчний үед дархлалын системийн гол эс болох Т-лимфоцитийн тоо багасч. макрофаг, нейтрофил эсүүдийн залгих. үйл ажиллагаа буурдаг байна (5).

Бидний энэхүү ажлын зорилго нь пародонтит өвчний үед лимфокины сэргээн засах үйлчилгээг судлахдаа Тлимфоцит эс хонины эритроциттой нэгдэн хүрээ үүсгэх болон, нейтрофил эсийн залгих үйл ажиллагаанд тэдний хэрхэн нөлөөлж буйг илрүүлэхэд оршино.

Материал ба арга зүй. Судалгаанд; дунд ба хүнд хэлбэрийн пародонтит өвчтэй 22—55 насны 33 хүн мөн 15 эрүүл хүмүүс хамрагдав.Эдгээр хүмүүст, Т—лимфоцит хонины эритроциттой нэгдэн хүрээ үүсгэх урвалыг Цаалбергийн аргаар (6) нейтрофил эсийн залгих урвалыг A. Н. Чередеев нарын аргаар (7) латексийн тусламжтайгаар тус тус тодорхойллоо.Лимфокины үйлчилгээг судлахын тулд фитогемагглютининаар идэвхжүүлсэн лимфоцитийн 20 цагийн өсгөврийн, эсгүй шингэнээс гельфильтрацийн аргаар гарган авсан 20—30 кД ба (М—Фракц) 60—70 кД молекул жинтэй (Л—фракц) уургийн фракцуудыг хэрэглэв (8).

Тухайн лимфокины фракцийг лимфоцит болон нейтрофил эсүүдтэй 1 цагийн турш 37°Сийн температурт өсгөвөрлөсний эцэст түүн дээр хонины эритроцит болон латексийг нэмж урвалыг явуулав.

Хяналтын бүлэгт лимфоцит ба нейтрофил эс дээр лимфокинтэй ижил хэмжээтэй Хенксийн уусмал нэмж өсгөвөрлөсөн болно.

Үр дүн. Т—Лимфоцит эс хонины эритроциттой хүрээ үүсгэх урвал болох Е—РОК нь түүний үйл ажйллагааны идэвхийг тооны хувьд тогтоох үзүүлэлт билээ.Бидний судалсан пародонтит өвчтэй хүмүүст Е— РОКийн тоо эрүүл хүмүүсийнхээс ялгаатай байлаа.

Судалгаанд хамрагдсан пародонтит өвчтэй 26 хүний 14т нь Е—РОКийн тоо 15—40% хүртэл багасчээ. Тэдэнд Е—РОК тодорхойлоход 43,3 ± 8,0% байснаа Л—Фракцаар үйлчилсний дараа 67,8 ± 7,3% болж хэвийн хэмжээнд оров. Үлдсэн 12 өвчтөнд Е— РОКийн тоо эрүүл хүмүүсийнхтэй ойролцоо (68,7 ± 6,6) байсан ба М— Фракц тэдгээрийг өөрчилсөнгүй (69,4 ±7,1), Мөн Л—Фракцийн үйл чилгээнд тунгийн ялгаа байхгүй баилаа. (Р>0,05).

М—Фракцийн лимфокин нь Л— Фракцтай төсөөтэй үр дүн үзүүлэв,

Үүнд Е—РОК-иин хэмжээ багассан өвчтөнд (43,3 ± 5,4)М—Фракцаар үйлчилсний дараа ихэссэн (70,4 ± ± 9,3) ба хэвийн үзүүлэлттэй өвчтөнүүдэд мөн өөрчлөгдсөнгүй (74,0 ± ±9,5).

М—Фракцийн лимфокинээр үйлчлэхэд нейтрофил эсийн залгилтын эрс багассан үзүүлэлтүүд (залгилтын индекс—ЗИ, залгилтынtoo—ЗТ) хэвийн хэмжээнд хүртлээ ихсэв (ЗИ—2,8 ±0, ЗТ—31,2 ±4,6 байо наа М—Фракцаар үйлчилсний дараа

2,8 ± 0,8 58,8 + 3,6 болов).

Харин Л—Фракц нейтрофил эсийн залгилтын үзүүлэлтүүдийг ихэсгэсэн боловч хэвийн хэмжээнд хүргэсэнгүй (Л—Фракцаар үйлчилсэний дараа ЗИ—1,5 ±0,4: ЗТ—42,2 ±2,61).

Ийнхүү 20—ЗОкД ба 60—70кД молекул жинтэй лимфокины Фракц нь Т—Лимфоцит эсийн хүрээ үүсгэх үйл ажиллагаанд нөлөөлөхдөө хэвийн байсан үзүүлэлтийг өөрчлөхгүйгээр багассан үзүүлэлтийг нь хэвийн хэмжээнд хүртэл нэмэгдүүлэв.

Эдгээр лимфокины үйлчилгээнд нейтрофил эсийн ЗИ ба ЗТ ихэсч байгаа нь залгих урвалд үйл ажиллагаанд оролцох эсийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ эс тус бүрийн залгих чадвар нэмэгдэж буйг харуулж байгаа юм.

Иймд бидний судалсан Л ба М— фракцийн лимфокин нь пародонтит өвчтэй хүмүүсийн дархлалын системийн буурсан үзүүлэлтүүдийгnvtroсистемд засан сэргээж байна. Энэ нь уг өвчнийг эмчлэх иж бүрэн эмчилгээнд лимфокиныг хэрэглэх боломжтойг харуулж байна.

Редакцид  ирсэн   1988.  05. 10

 

Ном зүй

1. Mzel S. mmunol Rev. 1982—Vol. 63. p—51
2. Crmm L. E..Wlson D. . Cell. mmunol.—1985 Vol—91. No. 2p. 568— 578
3. Koon . H. Cell. mmunol. —1981—Vol. —63. No. 2. p. 374—381
4. И.И. Долгушин Пат. физиология 1979, 6,30—32
5. PessensW. F..Churchll W. H and David immunol. 1975. —Vol 114. p 293
6. aalberg O. W. Nature. —1964—Vol—202. p—1231
7. A. H. Чередеев, A. 3. Цховребово,Иммунология 1981,4,76
8. Л. B. Ганковская, H. A. Гвоздева u dp.Лаб. дело 1986,10,612—619
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 452
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК