Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 1(69)
Хэсгийн мэдээ алдуулах арга
( Судалгааны өгүүлэл )

Ч. Пунцаг, Б. Батболд

Анагаах   ухааны   дээд сургууль

 

Анестезиологийн ухаанд хэрэглэгдэж байгаа мэдээгүйжүүлэх үйл ажиллагаа нь ерөнхий ба хэсгийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд практик ач холбогдлын хувьд онцын ялгаа багатай юм. Гэтэл сүүлийн үед хэсгийн мэдээ алдуулахын ач холбогдлыг бага үнэлж шаардлагатай тохиолдолд тэр бүр хэрэглэхгүй байна.

Иймд хэсгийн мэдээ алдуулах хэлбэрүүдээс боломжтойг нь авч хэрэглэж, арга барилыг нь боловсронгуй болгох талаар манай мэс засалчид анхаарч ажилламаар байгаа юм.

Т. М. Дарбинян (1980) «Ерөнхий мэдээ алдуулах орчин үеийн хамгийн боловсронгуй хавсармал арга ч гэсэн мэс заслын практикаас хэсгийн мэдээ алдуулах аргыг хүчээр шахан гаргаж чадахгүй» гэжээ. Г. Н. Захарова (1974) мэдээ алдуулсан бүх хэлбэрийн 61,8хувийг хэсгийн мэдээ алдуулах эзлэж байгааг тэмдэглэсэн байна. Ийнхүү гадаад орнуудын хэвлэлд хэсгийн мэдээ алдуулах олон аргыг өргөн хэрэглэж байгаа тухай мэдээлж байна. Манай мэс засалчид (Т. Шагдарсүрэн, В. Ичинхорлоо, П. Долгор, Б. Гоош) ч дээр үеэс хэсгийн мэдээ алдуулах аргыг өргөн хэрэглэж байсан.

М. И. Кузин, С. Ш. Харнас (1982) нар ерөнхий мэдээ алдуулах арга онцын шаардлагагүй үед хэсгийн мэдээ алдуулах нь хамгийн энгийн хял­бар бөгөөд аюул багатай юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.

A. А. Зыковхэсгийн мэдээ алдуулах боломжтой хагалгаанд наркоз хэрэглэмээргүй байна гэсэн саналыг дэвшүүлж байжээ. Бүх холбоотын анестезиологчдын 5 дугаар бүгд хурал дээр A.В. Вишневскийн аргаар хэсгийн мэдээ алдуулж, 72,5 хувь тохиолдолд xагалгaa хийсний 0,7%д нь хүндрэл гарсан бөгөөд харин хэсгийн мэдээ алДуулахаас болж гарсан эндэгдэл гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Улсын клиникийн хөв эмнэлгийн мэс заслын тасгуудад хэсгийн мэдээ алдуулах нилээд хэлбэрийг өргөн хэрэглэж байгаа бөгөөд энд тус эмнэлгийн анестезиологч эмч нар их зүтгэл гаргаж байна.

Сүүлийн жилүүдэд тус эмнэлэгт, нугасны мэдээ алдуулахаас гадна эпидураль мэдээгүйжүүлэх аргыг гавьяат эмч Г. Лхагважав эрхлэгчтэй эрчимт эмчилгээний тасгийн эмч нар өргөн хэрэглэдэг боллоо. Мэдээ алдуулах энэ хэлбэрийг зөвхөн хагалгааны үед төдий бус харин хагалгааны дараах өвдөлтийг арилгах болон, реанимацийн бусад үйл ажиллагаанд нэгэн адил хэрэглэж, амжилтанд хүрч байна. Ийнхүү хэсгийн мэдээ алдуулах шинэ арга, шинэ эм хэрэглэх журмаар улам боловсронгуй   болж   өргөжсөөр байна.

Боломжтой нөхцөлд, хэсгийн мэдээ алдуулах олон аргыг мэргэжил нэгт нөхөд маань өргөн хэрэглээсэй хэмээн бид хэсгийн мэдээ алдуулах зарим бодисуудын талаар танилцуулахыг эрхэмлэсэн юм.

Дикайн Мэдээгүйжүүлэх чадвараараа новокайнаас 15 дахин илүү, харин харш үйлчилгээ нь 10 дахин их, салст бүрхэвчээр сайн шимэгддэг. Салст бүрхэвчтэй хэсэгт 1%-ын уусмалыг нь дусаах, шүрших, арчих зэргээр мэдээ алдуулахын зэрэгцээ эпидурал мэдээгүйжүүлэхэд 0,3— 0,5%ын уусмалыг нь хэрэглэдэг. Насанд хүрсэн хүний нэг удаагийн тун 0,09 г, перидураль аргаар мэдээгүйжүүлэхэд 0,075 г, (0,3%ны 25 мл) хүүхдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд, 10 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглодог.

Новокайн Уусмал нь тогтвор муутай учир хэрэглэхийн өмнө бэлтгэдэг. Мэдээгүйжүүлэх үйлчилгээ нь новокайнаас 20 дахин хүчтэй, харин хортой чанар нь 30 дахин их юм. Нугасны мэдээ алдуулахад 0,5—1% нь уусмалыг нь хэрэглэдэг. (том хүнд0,3—1,0 хүртэл,8—10 насны хүүхдэд 0,3—0,4 мл тус тус хэрэглэдэг).

Лидокайн ,Мэдээ алдуулах үйлчилгээ нь новокайнаас 4дахин илүү боловч 2 дахин хортой. Эд эс хурдан шимэгдэж, удаан задардаг, үйлчлэх хугацаа нь новокайнаас 3—5 цагаар илүү юм. Эд эсэд нэвчүүлэх, мэдрэлийн ширхэгт тарьж мэдээгүйжүүлэхэд голчлон хэрэглэдэг. Нэвчүүлэх хэлбэрийн үед 0,25—0,5%ны уусмал 500 буюу 1000 мл хүртэл, мэдрэлийн ширхэгийг мэдээгүйжүүлэхэд 0,5—1%—2% уусмал 50 мл хүртэл тус тус хэрэглэнэ.

Сүүлийн үед удаан үйлчилдэг бупивакайн, этидокайн, тримекайн, пиромекайн зэрэг бодисуудыг хэсгийн мэдээ алдуулахад хэрэглэж байгаа тухай хэвлэлд мэдээлж байна.

Этидокайн Энэ бодис химийн бүтцээрээ лидокайнтай төсөөтэй. Мэдээгүйжүүлэх хүч, үйлчлэх хугацаа нь лидокайнаас илүү юм. Жишээлбэл: Хавирга хоорондын мэдрэлд хориг хийхэд (0,25—0,5%ын 30—60 мл уусмалаар) 6—9 минутын дараа үйлчилж эхэлж 790 минут үргэлжилдэг байна. Мөн эпидуральмэдээ алдуулахад 0,25%—1,5%ын 20 млт хэрэглэхэд 384—655 минут үйлчилдэг.Тримекайн триметилацетанилын диэтиламин юм. Шаргалдуу буюу цагаан өнгийн талст нунтаг, ус, спиртэнд сайн уусдаг, түргэн зуур мэдээ алдуулж, удаан үйлчилдэг тул нэвчүүлзх, мэдрэлийн ширхэгийн, нугасны болон эпидураль хэлбэрээр мэ дээгүйжүүлэхэд хэрэглэдэг. Нэвчүүлэхэд 0,125%ын, мэдрэлийн ширхэгийн болон перидураль хзлбэрээр мэдээ алдуулахад 1—2%ын уусмаг лыг хэрэглэнэ.

Пиромекайн— Химийн бүтцээрээ тримекайнтай ойролцоо. Гол нь салст бүрхэвчид түрхэх, шүрших, дусаах зэргээр өнгөц мэдээгүйжүүлэхэд 0,5—1%ийн уусмалыг нь хэрэглэнэ; Хэсгийн   мэдээ   алдуулах бодисуудын дотроос хамгийн хор багатай нь новокайн юм.

 Новокайн Биологийн орчин буюу: цусанд ороод иарааминбензойны хүчил, диэтиламинэтанол болж задраад, гидролизд ордог. Мэдээ алдуулахаас гадна, судас өргөсгөх үйлчилгээтэй. Мэдрэлийн эст нөлөөлж «Парабиоз саатал үүсгэн, сэрэх чадварыг саатуулах журмаар мэдрэлийн ширхэгт шингэж хориг (блок) үүсгэнэ. Эд эсэд амин байдлаар орж, шингэсэн хэсэг нь задран улмаар эсийн бодисын солилцоонд нөлөөлөн, дегидроз ферментийн идэвхийг бууруулж, макроэнергийн фосфорын синтез бий болохыг саатуулдаг байна. Мөн натри, тсалийн ион нэвтрэхийг зогсоож, мэдрэлийн ширхэгээр өвдөлт дамжих (импульс) хэмийг өөрчилдөг. Мэдээгүй болохдоо эхлээд халуун, хүйтний, дараа нь өвдөлтийн, даралтын гэх зэрэг дэс дараатайгаар сэрлүүд сааталд ордог.

Сульфаниламидын бэлдмэлүүдтэй сөрөг үйлчилгээтэй. Новокайны тун хэмжээг хэтрүүлж хэрзглэснээс болж хордлого үүсэх үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Царай цайх, толтой эргэх, бие нь суларч хүйтэн хөлс гарах, огиж бөөлжих, судасны цохилт олшрох, цусны даралт буурах, зарим үед коллапс үүсдэг. Төв мэдрэлийн скстемийн талаас татах, хөөрөнгө байдал илрэхээс гадна зарим тохиолдолд хий үзэгдэл (галлюцинаци )ажиглагддаг. Хордлогын үед эфедрин, кальци хлорат, кофейн, барбитурат судсаар тарих бөгөөд хордлого та;йлах зорилгоор цус орлох шингэн юүлж өгдөг. Хааяа новокайн тохирдоггүй хүн тааралддаг. Энэ нь 10,000 хүнд нэг тохиолдол гарч болдог тухайсудлаачид бичдэг.

Насанд хүрэгчдэд новокайныг ямар хэмжээгээр хэрэглэж болох тухай товч өгүүлье. Нэвчүүлэн тарьж мэдээ алдуулахад 0,25%ын уусмал заг тутамд 400—800мл буюу 1000 мл хүртэл хэрэглэдэг.Мэдрэлийн ширхэгт тарьж мэдээ алдуулах тохиолдолд 1%—2%ын новокайны уусмал 4—6 мл буюу 20—25 мл.

— Нугас мэдээгүйжүүлэхэд 5%ны 2—3 мл. Судсаар тарьж мэдээгүйжүүлэхэд   0,25—0,5%ны уусмал

50—150 мл

— Паранефраль хоригт 0,5%ны уусмал 50—80мл буюу 0,25 %ны уусмал  100—150 мл

— Вагосимпатик хоригт—0,25%ны уусмал 30—100 мл

— Бронхцагаан мөгөөрсөн хоолойн дотор талын салстад мэдээ алдуулж, уушгины идээд үрэвслүүдийн үед антибиотик, фермент хийж үрэво лийн голомтод эмээр үйлчлүүлэхэд болон бронхыг дурандах, зураг авахад 10%ны новокайны уусмал бас хэрэглэж бблно.

Эпидуральмэдээ алдуулахад мөн 10%ны новокайны уусмал хэрэглэдэг бөгөөд ясны хэмтэй хэсэгт 0,5%новокайн тарина. Энэ байдлуудаас үзэхэд новокайны уусмалыг хэсгийн мэдээ алдуулах бүх хэлбэрүүдэд түгээмэл харагдаж байна.

Новокайны үйлчилгээг удаашруулж, хүчтэй болгохын тулд совкайныг нэмж болох ба 0,1%ны 0,1— 0,2 мл адреналйн 100 мл новокайнд байхаар бодож найруулдаг.

Орчин үед төв мэдрэлийн системд үйлчилж, өвчтөний сэтгэл санааг тайвшруулдаг эмүүдтэй хаверац хэсгийи мэдээ алдуулах аргыг хэрэглэж байна. Энэ нь өвчтөний сэтгэл засах, өвчин намдаах, зорилготой. Энд голдуу нейролептик транквилизатор эмүүдийг хавсран хэрэглэдэг. Новокайны уусмалыг нэвчүүлэн тарьж мэдээ алдуулах аргыг уран чадварлаг хэрэглэж байсан. Зөвлөлтийн нэрт мэсзасалч A.В. Вишневский Новокайн нь зөвхөн эмгэг рефлексийг таслаад зогсохгүй, мэдрэлийн ширхэгт зөөлөн цочруулагч байдлаар үйлчилдгийг ажиглаж, хэрэв үрэвслийн эхний үед новокайны хоригыг хэрэглэвэл үрэвслийг зогсооход ч нөлөөлнө. Харин эд эрхтэн эмгэг тонус байдалд байвал новокайны хоригийг хэрэглэхэд тонус хэвийн байдалд шилждэг бөгөөд саа (паралич) үүссэн эхний үед тонусыг сайжруулж, судас өргөсгөх үйлчилгээ өгдөг гэж тэмдэглэжээ.

Мэсзаслын эмч нар хэсгийн мэдээ алдуулах аргыг сайтар эзэмшсэн байх шаардлагатай юм. Гэхдээ энэ хэлбэрийг, орчин үеийн өндөр найдвартай ерөнхий мэдээгүйжүүлэх аргын эсрэг тавьж болохгүй бөгөөд шаардлагатай үед тэдгээрийг зөв сон­гон, бүтээлчээр хэрэглэж байх хэрэгцзэ практикаас байнга гарч байна. Байдлаас харахад хэсгийн мэдээ алдуулах нь анестезиолог эмч байхгүй үед болон ослоос олон хүн гэмтсэн зэрэг тохиолдолд өвчин намдаах, өвчингүй  болгох,  хагалгаа хийх зэ­рэгт хэрэглэгддэг мэсзаслын найдвартай арга байдаг. Иймд мэозао лын эмч хүн хэсгийн мэдээ алдуулах арга техникийг сайн эзэмшсэн байх явдал чухал юм.

 

Редакцид  ирсэн   1987.   11. 20

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6019
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК