Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 3(157)
Монгол улсад байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
( Судалгааны өгүүлэл )
 

 

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 123 тоот тушаалаар Монгол Улсад Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг 2011 оны 9 дүгээр сарын 15, 16- ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын үйл ажиллагаанд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Казахстан, Япон Улсын мэргэжлийн байгууллагуудын 18 төлөөлөгч, ЭМЯ, ХХААХҮЯ-ны харьяа байгууллагууд, аймгууд дахь Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв, хамтран ажилладаг мэргэжлийн бусад байгууллагын 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дараах бүтээлч ажлуудыг хийжээ. Үүнд:

80 жилийн ойд зориулан Халдварт өвчинтэй тэмцэх Монголын сэтгүүлийн 2011 оны 5 дугаар, “Эмч” сонины тусгай дугаарыг тус тус эрхлэн гаргалаа. “Монгол Улсад Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөн түүхэн замнал” 3 бүлэг 136 хуудастай номыг бүтээж эмхэтгэн хэвлүүлсэн.

Шилдгүүдийг алдаршуулах, олон нийтэд сурталчлах чиглэлээр Хүний гавьяат эмч Л.Гоогормаа МҮТ-ийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт, Байгууллагын удирдлага, ахмад ажилтнуудыг (6) оролцуулсан “нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийг зохион байгуулж 2 удаагийн давталттай нэвтрүүлэг хийв. Монголын радиогоор БГХӨТ байгууллагын түүхэн хөгжлийн талаар 20 минутын нэвтрүүлэг, 3 мэргэжилтний хөрөг нэвтрүүлэг, Нэг дэлхий-нэг эрүүл мэнд сэдвээр цуврал нэвтрүүлэг тус тус хийсэн байна.

80 жилийн ойн медалийг хийлгэж, хамт олондоо гардуулж, үе, үеийн ажилтнуудын үйл ажиллагааг харуулсан гэрэл зургийг нэгтгэн “Зургийн цомог” хэвлүүлж, “Байгалийн голомтот халдварт өвчний тархалтын лавлах атлас”-ыг хэвлүүлж олны хүртээл болголоо.

“Хөгжил түүчээлсэн он жилүүд” сэдэвт 25 минутын баримтат кино бүтээлээ.

Урьдчилан сэргийлэлт, оношлогооны чиглэлээр шилдэг тэргүүн туршлагын уралдаан зарлан, дүгнэж Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын БГХӨСТ-ийг байр эзлүүлэн шагнаж урамшуулав.

БГХӨСҮТ болон аймгууд дахь төвүүдийн үйл ажиллагаа, хөгжлийг харуулсан “Түүхэн үйл ажиллагаа-Дэвшилтэт технологи” үзэсгэлэнг зохион байгуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлж нйитийн хүртээл болголоо.

“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 13 дугаар бага хуралд 2 өгүүлэл оруулж сэтгүүлд хэвлүүлсэн ба 1 ханын илтгэл байр эзэлсэн байна.

БНХАУ-ын хорио цээр, хяналтын академиас тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч суурилуулан Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан молекул биологийн лаборатори байгуулж Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хүрээнд зарласан бүтээлч ажлын уралдаанд шалгарч шагнал авсан.

Казахстан улсад эмчийн олгох, дээшлүүлэх сургалтад 8, биологчийн дээшлүүлэх сургалтад 6, богино хугацааны сургалтанд 4, лаборантын сургалтад 3, нийт 21 мэргэжилтнийг суралцуулсан. ХБНГУ-д болох хуралд 1, ОХУ-ын Омскт болох хуралд Эрхүүгийн мэргэжилтнүүдтэй хамтарсан 1 илтгэлийн хураангуйг явуулсан ба Герман, Японтой хамтарсан судалгааны үр дүнг peir reveiw (Pubmed) сэтгүүлд хэвлүүллээ.

АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан тарваган тахлын нянгийн молекул биологийн судалгааг эхлүүлсэн ба төслийн санал дээр ажиллаж тус сургуулийн 9 мэргэжилтнийг хүлээн авч хамтын ажиллагааны талаар санал солилцсон уулзалтыг зохион байгуулан тодорхой асуудлуудаар хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Түүний дагуу “Монгол дахь арбовирүсийн судалгаа” төслийн эхний хувилбарыг боловсруулав.

Сургалтын лекцийн танхимыг засварлан тохижуулж Г.Чулуунбаатар багшийн нэрэмжит болгон нээлтийн ажиллагааг зохион байгуулж, БГХӨСҮТ-ийн танилцуулгыг шинээр боловсруулан хэвлүүлсэн.

Тус төвд ажиллаж байсан үе үеийн ахмадын уулзалтыг зохион байгуулж, аймгуудын БГХӨСТ-ийн баг тамирчдыг оролцуулан БГХӨТ Байгууллагуудын спортын арга хэмжээг зохион байгуулж гар бөмбөг, сагсан бөмөг, теннис, шатрын аврагуудыг шалггарууллаа. Зарим тоноглол төхөөрөмжийг авч суурилуулан чийрэгжүүлэлтийн өрөөг бий болгон тохижуулсан.

“Эрүүл, тохижилттой ажлын байр”, гадна орчныг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх болзолт уралдаан зарлаж, дүгнэн, БТМБС, МБС, СААҮТ, ЭШССС-ыг байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

Ойн баярын үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд:

Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн бага хурлыг Хэвлэлийн хүрээлэн дээр зохион байгуулж, 25 хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагч нар оролцов.

“Зоонозын халдварт өвчний тулгамдсан асуудал” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, нийт 150 эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, 10 илтгэл хэлэлцүүлж, Эрдэм шинжилгээний бүтээлийг англи хэл дээр эмхэтгэн гаргалаа.

“Түүхэн замнал-Дэвшилтэт технологи” үзэсгэлэн зохион байгуулж, хөгжил дэвшлийн 5 үе шатыг ангилан харуулсан танилцуулга бэлтгэн, аймгууд дахь 14 салбар төвүүдийн үйл ажиллагааг харуулсан самбар, 100 гаруй нэр төрлийн биет үзүүлэн материалыг бэлтгэн зочид төлөөлөгчдөд сонирхуулан олны хүртээл болголоо.

Ойн баярын хурлыг зохион байгуулж, хурлын үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич, доктор, профессор, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан П. Нямдаваа, Монгол Улсын хүний гавьяат эмч Л. Гоогормаа, Өмнөговь аймгийн БГХӨСТ-ийн дарга Д. Алтанчимэг, БГХӨСҮТ-ийн залуу их эмч Б.Уянга, гадаадын зочид төлөөлөгчид баяр хүргэж, үг хэллээ. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны жуух бичиг болон олон нийтийн байгууллага, харьяа эрүүл мэндийн төвүүд болон хамтран ажилладаг байгууллагуудын нэрэмжит шагналаар давхардсан тоогоор нийт 103 эмч ажилтан шагнагдлаа.

Монголын хүүхдийн ордны хүүхдийн урлагийн хамтлагтай хамтран Төв орон нутгийн салбар төвүүдийн нийт 18 эмч мэргэжилтэн оролцсон хүндэтгэлийн концертыг зохион байгууллаа.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ХӨСҮТ-ийндэдзахирал, Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров


Нийтлэлийн нээгдсэн тоо: 508
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК