Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Нийслэлийн эмнэлгийн байгууллагуудын ажилтан нартай уулзсан уулзалт дээр МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Д.Содномын хэлсэн үг
( )
 

МАХН-ын Төв Хорооны V бүгд хурлаас эдийн засаг, улс төрийн систем, нийгэм, оюун санааны хүрээг хамарсан өөрчлөн байгуулалт хийхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл хэрэгт нам, ард түмний анхаарал төвлөрч, энэ ажил өрнөж байгаа үед бид уулзаж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах ажилд өөрчлөлт, шинэчлэлт  хийх  сэдвээр   ярилцаж байна.

Эрүүлийг хамгаалах ажлын арга барилыг боловсронгуй болгож үр өгөөжийг дээшлүүлэх нь өөрчлөн байгуулалтын ажлын чухал хэсэг болно.

Ажил хэргийнхээ байдалд бодитой дүгнэлт хийж, хүн амын эрүүл энхийг хамгаалах асуудлыг орчин үеийн нөхцөл байдалтай нягт уялдуулж, шинэ шаардлагын түвшинд, шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэх хариуцлагатай бөгөөд хялбар биш үүрэг та бидний өмнө тулгарч байна.  Ард олны маань амьдарч хөдөлмөрлөж байгаа дотоод, гадаад орчин нөхцөл маш түргэн өөрчлөгдөж байна. Манай улсын гадаад ертөнцтэй харьцах харилцаа өргөн болж байна. Эдийн засаг нийгмийн хөгжлийн орон хэмжээний далайц нэмэгдлээ. Байгаль орчинд ийнхүү нөлөөлж, түүнийг өөрчилж байна. Хүмүүсийн амьдралын хэм, заншилд ч өөрчлөлт гарч байна. Энэ бүхнээс хамаарч хүний эрүүл мэндэд нөлөөлдөг олон янзын шииэ нөхцөл баидал ч гарч байна. Ийнхүү гарч байгаа өөрчлөлтийг тусгаж ажлын арга хэлбэрээ цаг тухайд нь өөрчлөхгүй бол эрүүлийг хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүйд хүрнэ.

Тийм ч учраас энэ бүхэн бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай, зоримог ажиллах  хэрэгтэйг   шаардаж байна.

Эрүүлийг хамгаалах салбарын материалл  баазыг бэхжүүлэх, боловсон хүчний хангамжийг сайжруулах талаар байнга аихаарч, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүулж ирлээ. Хүн ам 1988 онд 1980 онд байснаас бараг 23%-иар өссөн байна. Энэ хугацаанд больницын орны тоо 30 хувиар, хүний их эмчийн тоо 40 хувиар, төсвөөс эрүүлийг хамгаалах арга хэмжээнд зарцуулдаг хөрөнгө 53 хувиар өссөн байна. Эмнэлгийн практикт орчин үеийн шинжлэх ухаан техникнийн ололт, эмчилгээ оношлолын шинэ арга, орчин үеийн . техник хэрэгсэл нэвтрүүлэх талаар багагүй зүйл хийгдсэн юм.

Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах хэрэгт эмнэлгийн байгууллага, хамт олон, эмч мэргэжилтэн нарын оруулж байгаа хувь нэмрийг манай нам, ард түмэн сайн мэдэж өндөр үнэлж байдаг юм.

Авч байгаа арга хэмжээ, эмнэлгийн ажилтнуудын үр дүнд бий болгосон   ололт   амжилт   бидэнд бий.

Салбарын материал техникийн бааз, боловсон хүчний хангалт, хүн амын цэвэр өсөлт нь манай  амжилтыг гэрчилж байгаа юм. Гэвч анхаарал төвлөрүүлж шийдвэрлэвэл зохих асуудал эрүүлийг хамгаалах салбарт цөөнгүй байна. Бидний сэтгэл санааг хамгийн их зовоож байгаа юм юү вэ гэвэл өвчлөл, эндэгдэл, ялангуяа зарим халдварт өвчний гаралт тууштай буурахгүй байгаа, үйлчилгээ, ажлын соёл, олны хамралт хангалттай биш байгааг бид анхаарах ёстой.

Эрүүлийг хамгаалах ажлыг цаашид өөрчлөн сайжруулах чиглэл бодлогоо дахин харж үээх шаардлагатай юм биш байгаа даа. Өөрчлөлт шинэчлэлийн энэ том ажлын хүрээнд эрүүлийг хамгаалахын салбарт яаж ажиллах вэ гэдгээ нийт хамт олон зориуд авч үзэж, хэлэлцэж, чиглэлээ гаргах нь зүйтэй болов уу. Энэ бол манай нэгдүгээрт та нөхдөд хэлэх гэсэн асуудал юм. Нөгөө талаар та нөхөдтэй уулзсан завшааныг ашиглаж үндсэндээ нэг л асуудлаар тодорхой ярих гэж бодсон юм. Энэ бол урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах тухай асуудал юм. Хүмүүсийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах явдлыг эрүүлийг хамгаалах салбарт хэлж өөрчлөлт, шинэчлэлтийн ажлын үндсэн хэсэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Өвчилснийг эмчлэхэд гол хөрөнгө, хүч, анхаарал төвлөрч, сэргийлэх нь хоцрогдсон тохиолдолд ахиц амжилт гарахгүй, эрүүлийг хамгаалах салбарын ажил улам хүндэрсээр л байх болно.

Өвчлөхөөс сэргийлэх бие бялдрыг чийрэгжүүлэх үйл ажиллагааг иж бүрэн, далайцтай өрнүүлж, шаардлагатай үйл ажиллагааг нийтийн хэвшил болгож чадсан нөхцөлд эрүүлийг хамгаалах ажилд тууштай сайн үр дүн гарна, Энэ ажлыг бүх нийтийн хүчийг дайчилж байж шийдвэрлэх боломжтой, Гэхдээ санаачлах, энэ ажлын оновчтой арга хэлбэрийг олж нэвтрүүлэх, шаардлага хяналт тавьж үр дүнд хүргэх, зохион байгуулах нь та бүхнии үүрэг билээ. Урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулж хэд хэдэн тодорхой асуудлыг хэлье гэж бодсон юм.

1. Бүх   хүнийг   деспансерийн хяналтад авах ажлыг хийж эхэллээ. Одоогийн байдлаар   хүн   амын   гуравны   нэг   нь   ийм хяналтад   хамрагдсан   мэдээ   байна. Иймд:

  • Диспансерийн хяналтад бүрэн хамpax ажлыг хэдий хугацааид хэрэгжуулэхээ нарийн тооцож, аль болохоор ойрын хугацаанд шийдвэрлэхийг  бодох  нь  зүйтэй.
  • Диспансерийн хяналтад авах ажлыг эхнээс нь чанартай, үр өгөөжтэй арга хэлбэрээр зохион байгуулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Бидэнд хэлбэр,  нэр хэрэггүй, чанартай, үр өгөөж сайтай, ард түмний хэрэгцээ шаардлага, сэтгэл санаанд бүрэн нийцсэн үйлчилгээ, үйл ажиллагаа л чухал.

  • Диспансерийн хяналтыг хот, хөдөөд түүний онцлогт, нөхцөл байдалд оновчтой тохирсон арга хэлбэрээр зохпон байгуулъя.
  1. Манай улс олон улстай харилцдаг болж, зам тээврийн үйлчилгзэ өргөжиж байна. Үүнтэй холбоотойгоор томуу, томуу төстэй өвчин дэлхийн аль нэгэн оронд гарахад тэр нь голдуу л манай оронд орж ирж байна. Томуу өвчин богино хугацаанд тархаж, олон хүн өвчилж их хохирол учруулж байгаа юм. Нөгөө талаар сүүлийн үед дархлал хомсдох хамшинж (Спид) өвчии дэлхийн олон оронд илэрч, жилээс жилд газар авсаар байгаа энэ өвчний хор хөнөөл хичнээн аюултай, эмчлэх арга гараагүй байгааг та нөхөд сайн мэдэж байгаа. Энэ өвчнөөс сэргийлэх, түүнийг гаргахгуй, дэлгэрүүлэхгүй байхад шаардагдах бүхий л талын арга хэмжээ авах явдал манай хамгийн гол зорилтын нэг болж байна. Түүнчлэн манай оронд халдварт гепатит, сүрьеэ өвчнөөр өвчлөх явдал их байна. Үүнтэй холбогдуулж ямар асуудалд анхаармаар байна вэ гэвэл нэгдүгээрт, энэ халдварт өвчин, түүний тархалт, хор хөнөөлийн талаар ард иргэдэд маш шуурхай, маш тодорхой мэдээлж байх системээ эргэж харъя. Нөгөө талаар эдгээр, халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг хүн бүрт эзэмшүүлэх ажлыг зохиоё. Жишээлбэл томуу, дархлал хомсдох хамшинж, гепатит энэ гурван өвчин халдахаас сэргийлэх аргуудыг маш тодорхой ойлгомжтой хэлбэрээр сурталчлах ажлыг л барьж авч хиймээр байна. Энэ ажлыг зохион байгуулахад Эрүүлийг хамгаалах байгууллагын нөхөд Ардын боловсролын Яам, Соёлын байгууллага, Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч зохион байгуулах нь зүйтэй байна. Энэ талаар одоо зохиож байгаа ажил хангалтгүй, далайц багатай, хүн бүрт хүрч, үр өгөөж гарахуйц сайн арга хэлбэрээ олоогүй байна.

Эрүүлийг хамгаалах яам, Эрүүл ахуй халдвар, нян судлалын институтээс гепатит өвчнөөс сэргийлэх вакцины хэрэгцээг хангах, түүнийг ойрын жилүүдэд дотооддоо үйддвэрлэх талаар тавьж байгаа саналыг холбогдох газрууд  бүх талаар дэмжиж ажил хэрэг  болгох нь зүйтэй.

Зарим өвчний оношлуур, багажийн хүрэлцээг сайжруулах талаар тавьж байгаа саналыг ч харж үзэх, бололцооны хэрээр түргэн шийдэж өгөх нь зүйтэй.

  1. Эрүүлийг хамгаалах байгууллага, түүний ажилтан нараас орчны ариун цэврийг  сайжруулах, халдварт өвчнөөс сэргийлэхэд шаардагдах нөхцөл бололцоог бүрдүүлж байх талаар тавих шаардлага чухал юм. Энэ шаардлагыг бүх шатны байгууллагад болон ард иргэдийн өмнө тавих хэрэгтэй байна. Энэ шаардлагыг хүчтэй болгох нь зүйтэй байна. Ажил, шаардлагынхаа арга хэлбэрийг өөрчлөх боловсронгуй, үр өгөөжтэй болгох хэрэгтэй. Үнэндээ бол манай эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байгаа нөхдөөс ариун цэврийг сайжруулах, халдварт өвчнөөс сэргийлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх талаар байгууллага, хариуцлагатны өмнө тавьж байгаа шаардлага сул байна.

Ариун цэврийг сахин, халдварт өвчнөөс сэргийлэх нөхцөлийг хангах явдал бол зөвхөн  тухайн байгууллага буюу хувь хүний өөрийн нь хэрэг биш, улс нийгмийн эрх ашгийн асуудал. Иймээс энэ талаар тавих зүй ёсны шаардлага өндөр, заавал хэрэгжиж биелдэг, элдэв зөрчил гажуудлын төлөө хүлээлгэдэг хариуцлага нь ч зохих хэмжээнд байх ёстой. Энэ ойлгоцын үүднээс ариун цэврийг сахих, халдварт өвчнөөс сэргийлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, түүнчлэн халдварт өвчнийг тараасан, тараах нөхцөл бурдуулсэнд хулээлгэх хариуцлагын талаар дагаж мөрдөж байгаа хууль эрхийн актуудыг хянан үзэх нь зүйтэй байх; Ер нь ч орчин үеийн нөхцөл байдалд бид хүмүүс, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэхгүйгээр эрүүлийг хамгаалах талаар, ялангуяа халдварт өвчин тархахаас сэргийлэх ажлыг амархан шийдэж чадахгүй юм. Өөрийнхөө, түүнчлэн үр хүүхдийнхээ, гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийн төлөө иргэн бүр өндөр хариуцлагатай байх ёстой. Энэ хариуцлага ямар байх ёстой вэ, яаж энэ хариуцлагаа хүлээх ёстой вэ гэдгээр ч гэсэн хэрэгтэй хууль эрхийн актандаа оруулах, өөрчлөлт оруулах юм уу, шинээр хууль эрхийн акт гаргах, хэрэгтэй бол түүнийгээ ч боловсруулж гаргах нь зүйтэй.

БНМАУ-ын Улсын үйлдвэрийн хуулинд үйлдвэр, аж ахуйн газарт ажиллагчдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эмнэлгийн цэг салбар байгуулахад орон байр гаргаж өгөх, материаллаг баазыг бэхжүүлэхэд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх, нийгмийн хөгжлийн фондоос ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг нь чийрэгжүүлэх арга хэмжээнд хөрөнгө хүч зориулвал зохих заалт бий. Энэ хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар Эрүүлийг хамгаалах яам, эмнэлгийн байгууллагууд өндөр шаардлага тавьж ажиллах нь зүйтэй. Түрүүн хэсгийн эмнэлэг, цехийн эмнэлгийн талаар нэг санал гарсан. Миний бодлоор бол болдогсон бол үйлдвэр аж ахуйн газар бүхэнд ямар ч байсан эмнэлгийн нэг цэг байх нь зүйтэй. Харин хэсгийн эмнэлэг, цехийн эмнэлэг хоёр хоорондоо зохицолгүй, бие биерүүгээ хаяад, хүмүүсийг чирэгдүүлээд, ажил нь буруу зохион байгуулагдсан байгаа бол үүнийг засах хэрэгтэй юм.

  1. Эмнэлгийн байгууллагууд үйлдвэр, аж ахуйн газруудтай шефийн холбоо тогтоож тусгай гэрээний нөхцөлийн үндсэн дээр ажиллагчдад нь уръдчилан сэргийлвх үзлэг, чийрэгжуулэлтийн дасгал, хөдөлгөөн болон эмчилгээ хийх боломжийг судалж хэрэгжуүлэх нь зүйтэй байна. Нөгөө талаар мэргэжлийн эмч нарыг ажлын бус цагаар өөрийн бололцоогоор урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эмчилгээ хийх ажил эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, ингэж ажиллахыг урамшуулсан хөлс урамшууллын асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаар Эрүүлийг хамгаалах яам боловсруулан шийдвэл сайн байна. Энэ нь эмнэлгийн байгууллагын үйлчилгээний ачааллыг багасгах боломж өгнө гэж үзэж байна.
  2. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах гол аргын нэг нийтийн биеийн тамирыг   эрчимтэй   хөгжүүлж,   түүнийг эмчил­гээний болон урьдчилан сэргийлэх арга болгож хэрэглэх асуудлыг шинэ шатанд гаргах явдал чухал байна.

Нийтийн биеийн тамир гэдэг ойлголтод өнөөдөр хүн амыг биеийн тамирын мэдлэг, бие бялдрын хүмүүжилтэй болгох, ажил хөдөлмөрийн үед зарцуулагдсан хүчийг (энергийг) нөхөн сэргээх, бие махбодын үйл ажиллагааны эмгэг байдлыг арилгаж сэргээн засах зэрэг үндсэн гурван асуудал хамрагдаж байна. Эдгээр нь аль ч талаараа эрүүлийг хамгаалахтай шууд холбоотой юм.

Эрүүл мэнд гэдэг нь хувь хүний амьдрах, хөдөлмөрлөх чадавхийн үзүүлэлт гэдгийг Та нөхөд сайн мэднэ. Эрүүл мэндэд эерэг нөлөөлөх элдэв хүчин зүйл нийгмийн амьдралын бодит хөгжлийн үр дүнгээр улам нэмэгдэж байгааг дээр хэлсэн. Энэ хүчин зүйлийн серөг нөлөөг эрүүл мэндээ хохиролгүйгээр сөрж давах чадварыг хүн бүрд бий болгоход л урьдчилан сэргийлэхийн  утга,  агуулга  орших учиртай.

Биеийн тамир чийрэгжүүлэлт нь хүмүүсийн бue бялдрыг гадаад орчны элдэв цочрол,   нөлөөлөлд  автахгүй болгодгоороо бусад аргаас  илүү  үнэ цэнэтэй  юм. Үүнийг бага наснаас   нь  л  эхлэхгүй   бол   үр дүн муутай байдаг шүү дээ.

Хүн амд биеийн тамирын мэдлэг олгож бие бялдрын хүмүүжил төлөвшүүлэх ажлыг яслийн наснаас эхлэн бүх шатны сургуулийн түвшинд хэрэгжүүлбэл үр дүнтэй болно.

Ардын боловсрол, эрүүлийг хамгаалах хариуцсан нөхдийн хамтарсан ажил хэрэгтэй.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд үзэж байгаа 35—70 цагийн биеийн тамирын программт хичээлээр энэ зорилт шийдвэрлэгдэхгүй. Социалист орнуудтай харьцуулахад сургуульд үзэж байгаа биеийн тамирын программт хичээлийн цаг 50 гаруй хувь цөөн байна. Яслид биеийн тамирын сургалт үндсэндээ явагдахгүй байна.

Ясли, цэцэрлэгт 100 мянган хүүхэд хүмүүжиж байна. Тэдиийг эрүүл чийрэг байлгахын тулд ясли, цэцэрлэгийн барилгын зургийг хүүхдийн бие бялдрын чийрэгжүүлэлтийн өрөө танхимтай байхаар өөрчилж, зориулалтын тоног төхөөрөмжийн норматив, зураг, загвар зохиож, эх орны үйлдвэрүүд, хөдөлмөрийн нөхөрлөл, хоршооллоор хийлгзх зэрзг арга хэмжзэ төв орон нутагт зохион  байгуулах нь зүйтэй.

Ерөнхий боловсролын сургуульд 430 гаруй мянган сурагчид буюу манай хүн амын 15 нь сурч байна. Тэднийг биеийн тамир, спортын секц дугуйлаид өргөн хамран хичэзллүүлж, биеийн тамирын программт хичээлийг нэмэх арга хэмжээг боловсоуулах нь зүйтэй байна. Биеийн тамирын хичээл ордог цаг бусад орныхоос хоёр дахин бага ч гэсэн мэдээ бий. Ер нь ч цагийг нь нэмээд, хүүхдийк сонирхол татаж  чадах арга хэлбэрээр хичээлээ зохион байгуулаад байвал хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон больниц барьж олон эмч ажиллуулж, олон эм бэлдэж байхаас хамгийн хялбархан арга юм биш үү дээ.

Их,   дээд,   тусгай   дүнд   сургуульд 43 мянган оюутан сурагчид сурч байгаагийн дөнгөж 19—20 хувь нь биеийн тамир, спортын секцэд хичээллэж, бие бялдрынхаа ид хөгжил цэцэглэлтийн үедээ биеийн тамирын программт хичээл сургалт, бие бялдрын чийрэгжүүлэлтийн арга хэмжээнд хамрагдахгүй байна. Залуу хүн бүр онцгой материаллаг нөхцөл төдий л ихээр шаардагдахгүй алхалт, аялал, гүйлт, гимнастикаар хичээллэх, оюутан сурагчдын дүнд спортын цагаан толгойхөнген атлетикаар хичээллэх хөдөлгөөнийг өрнүүлж, дэмжих нь өсвөр, залуу үеийнхний эрүүл мэндийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэхийн нэн чухал арга хэмжээ болох юм. Энэ бол бие бялдрын хувьд өв тэгш хүмүүжилтэй, хойч үедээ эрүүл чийрэг үр хүүхэд төрүүлж, өөрийнхөө туулсан аргаар хүмүүжүүлэх чадвартай залуу үеийг бэлтгэнэ гэсэн хэрэг. Энэ чинь л хүн амын эрүүл мэндийн гол асуудал юм биш үү!

Ийм залуучуудыг бэлтгэснээр өвчилж болзошгүй, сул биетэй хүүхэд төрөх нь аяндаа багасаж хүүхдийн өвчлөл, эндэгдэл ч буурч, эрүүлийг хамгаалахын ажлын үзүүлэлт сайжрах үндэс болно.

Ажилчин, албан хаагчдын дүнд нийтийн биеийн тамирын ажил зохион байгуулах асуудал нэр төдий л байна.

МАХН-ын XX их хурлаас «...улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын хөрөнгө хүчээр хялбар хийц бүхий спортын танхим, биеийн тамирын талбай байгуулах ажлыг өргөтгөх...» зорилт дэвшүүлсний дагуу улс, хоршоолол, олон нийтийн байгууллагуудад өөрийн буюу төвлөрсөн бус хөрөнгө оруулалтаар биеийн тамир, чийрэгжүүлэлтийн барилга байгууламж барих хөдөлгөөн өрнөж 1986—1988 онд 100 гаруй биеийн тамирын заал, танхим, чийрэгжүүлэх өрөө тасалгаа барилаа гэсэн мэдээ бий. Одоогийн байдлаар улсын хэмжээгээр нийтдээ 613 ордон, заал, танхим байгаагийн 133 нь Улаанбаатарт байна. Бүх шатны сургуулиудад спортын заал байна. Үйлдвэр, албан газруудад 90-ээд заал байна. Сум сангийн аж ахуйд 73 байна. Гэхдээ эднийг бүрэн ашиглаж чадахгүй, ихэнхдээ хаалттай байна.

Миний бодоход, тухайлбал Улаанбаатар хотод байгаа 133 заал, танхимыг бүгдийг бүртгэж аваад район, районоор нь гаргаад тухайн районы залуучуудыг бүгдийг бүртгээд, цагаа хуваарилаад залуучууд, хүүхэд болгон долоо хоногт чадвал хоёр удаа, үгүидээ нэг удаа энэ заалд хичээллэдэг, хичээл заадаг, эмчилгээ үйлчилгээ хийдэг хүмүүстэй, халуун усанд оруулдаг журамтай болговол маш олон талын ач холбогдолтой болно. Энэ нь эрүүл ахуйн ач холбогдлоос гадна залуучуудыг хооронд нь танилцуулж, үерхүүлэх хүмүүжлийн ач холбогдолтой болно. Үүгээр манай нийслэлийнхэн үлгэр жишээ ажил зохиогоосой гэж хүсэх байна.

Эмийн бус эмчилгээний нэр төрлийг олшруулж эмнэлгийн практикт өргөн нэвтрүлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, сүүлийн үед эмчилгээний практикт нэвтэрч эхэлсэн rap, агаар усан эмчилгээ, зүү, төөнуур, бие бялдрыг чийрэгжүүлж, алжаал тайлах нийтийн гимнастик зэрэг аргаар эмчлэх, тэдгээрийг дэлгэрүүлэх, үр дүнг нэгтгэн дүгнэхэд эмч, эмнэлгийн ажилтнууд санаачлага гаргах хэрэгтэй.

Химийн гаралтай, дагалдах сөрөг үлчилгээтэй эм их хэрэглэж байгааг багасгах саналын дагуу дорвитой ажил зохиох нь зүйтэй.

Нийт ард иргэдэд хүргэх эмнэлгийн үйлчилгээний дотор хөдөөгийн хөдөлмөрчид,  малчдад нарын мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ яаж үүрч байгааг бид эргэж үзэх хэрэгтэй байна. Үүнийг бид зохих ёсоор зоион байгуулж чадаагүй байна. Энэ талаар биднээс шаардах бүрэн үндэстэй юм. Эмнэлгийн дээд, дүнд мэргэжлийн ажилтны тогтвор суурыпил, ялангуяа хөдөө нутагт хангалтгүй байна. Сургуульд суралцаж мэргэжил эзэмшсэн зарим хүмүүс хөдөөд очиж ажиллахаас зайлсхийх явдал гарсаар байна. Энэ нь хөдөөд хөдөлмөр, амьдралын нөхцөл сайжруулах их ажил зохиохыг зүй ёсоор шаардаж байна. Энэ талаар зохиож байгаа ажил багагүй. Сумдад эмч нарыг сууцтай болгож байна. Уналгаар хангах асуудлыг үндсэнд нь шийдсэн гэж үзэж байна.

Сумдад ажиллаж байгаа эмч нарын цалин аймгийн төвд ажиллаж байгаагаас илүү байхаар зориуд шийдвэрлэсэн. Тийм учраас манай эмнэлгийн байгууллагын ажилтны  дотор  хөдөөгийн  хөдөлмөрчдөд нарийн мэргэжлийн үйлчилгээг хургэх, тэнд ажиллах хамгийн чадвартай мэргэжилтнуүдээс тийшээ явж ажиллах хөдөлгөөн өрнүүлэх нь   тун   хэрэгтэй байна.

Өөр нэг асуудал бол эмнэлгийн байгууллагын санхүүжүүлэлт, эдийн засгийн асуудал юм. 1989 оны байдлаар авч үзэхэд эрүүлийг хамгаалах байгууллагад улсын төсвөөс нийтдээ 560 сая төгрөг зарж байна (1939 онд 328 сая төгрөг зарж байжээ).

Эрүүлийг хамгаалахад зарж байгаа хөрөнгө бол манай улсын хэмжээгээр нийгэм соёлын арга хэмжээнд зарцуулсан бүх төсвийн хөрөнгийн 20 хувь нь юм.

Эрүүлийг хамгаалахынхны одоо тавьж байгаа асуудал бол байгаа төсвөө чухам юундаа яаж зарцуулахаа өөрсдөө мэдье, нэгэнт өгсөн төсьийн хөрөнгийг арвилж хэмнэсэн байвал өөрийн туслах аж ахуйгаас юм уу бусад үйлдвэрлэлээсээ, тэр төсвөөс гадуур мөнгө нэмж олсон байвал энэ хоёр эх үүсвэрийг нь тэр байгууллагын мэдэлд орхиоч, бас төсөв хөрөнгөндөө багтаагаад шаардлагатай орон тоо, цалингаа өөрөө  шийдье  гэсэн  гурван  санал юм.

Энэ бол ганц эрүүлийг хамгаалахдаа ч биш бүх салбар дээр тавигдаж байгаа шаардлага, Энэ зарчмаар эрүүлийг хамгаалах байгууллага цаашдаа ажиллана гэж ойлгож болно. Одоо гагцхүү хэрэгжүүлэх ажилдаа орцгооё.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 272
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК