Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Хүн амд үзүүлэх параклиникийн тусламжийг өргөжүүлэх асуудалд
( )

Ц. Мухар,  Л. Дашцэрэн

Анагаах ухааны хүрээлэн

 

Хүн амыг шатлан диспансерчлax ажлыг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн үр нөлөө, чаанарыг сайжруулахад параклиникийн шинжилгээг өргөн ашиглах явдал чухал болж байна. (4, 8, 9, 12)

Бид ЭХЯ-ны сайдын «Лабораторийн тусламжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай» 1987 оны А122 тоот тушаалын заалтын дагуу лабораторийн албыг 2000 он хүртэл хөгжүүлэх программыг боловсруулахад зориулж, энэ албаны одоотийн түвшинд дүгнэлт хийж, зохион байгуулалтын үндэслэл бүрдүүлэх, эмчлэн сэргийлэх тусламжийг чанаржуулах, төлөвлөх, цаашдын төлвийг тодруулах зорилгоор энэ судалгааг явууллаа.

1986 онд улсын хэмжээгээр 1000 хүн амд 2740,0 буюу нэг иргэн жилдээ 2,7 удаа шинжилгээ хийлгэсэн байна. Энэ нь манай улсын нэг иргэн жилд дүнджаар 8 удаа эмнэлэгт үзүүлж байгаатай харьцуулахад их эмчийн 4 үзлэгт параклиникийн нэг шинжилгээ ногдож  байна   (5, 13).

Сүүлийн жилүүдэд fдэлхийн улс оронд хүн амд үзүүлэх лабораторийн тусламж түргэн өсч байна. Бүх холбоотын лабораторийн эмч нарын нийгэмлэгийн мэдээгээр ЗХУ-д (1985) нэг жилд 3—4 млрд шинжилгээ хийж байна. Судлагч Г. И. Тиллегийн судалгаагаар БНАГУ-д 1978 онд 138 сая клиникбиохимийн ба цусны шинжилгээ хийжээ (2)

Судалгааны аргачлал. Судалгааг гурван  үе шатаар явуулсан.

                I үед: насанд хүрсэн хүн амаас эмчилгээ оношлолын учир хийлпасэн параклиникийн шинжилгээний тоог хүн амын өвчлөлд харьцуулан судлав.

                II үед: насанд хүрсэн хүн амаас диспансерийн хяналтын явцад хийл
гэсэн шинжилгээг бодит байдал (Улаанбаатар хотын Ажилчны район) Эрүүлийг хамгаалах яамны сайДын 1986 оны 133 тоот тушаалаар заагдсан норм (131 өвчнөөр)оор тооцож судалгаа хийсэн болно. II үеийн судалгаа, тооцоог гаргахдаа Анагаах ухааны хүрээлэнгээс 1981—1985 онд явуулсан «БНМАУ-ын хүн амын өвчлөл» судалгааны үр дүн (5), экспертийн үнэлгээг ашиглав.

 III үед: урьдчилан сэргийлэх үзлэгийн үед хийлгэсэн шинжилгээг үзлэгт орох хүмүүсийн нас хүйсний онцлог, хэрэгцээ шаардлагыг харзан лабораторийн шинжилгээний 20%-ийг урьдчилан сэргийлэх үзлэгийн үед хийхээр тооцов (1. 12). Мөн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1976 оны 18 тоот тушаалаар батлагдсан «урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх тухай заавар»ын дагуу жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орох хүнс, хүүхэд, үйлчилгээний байгууллагад ажиллагсдын тоог насанд хүрсэн хүн амын 2% байхаар тооцлоо. Судалгааг Улсын клиникийн төв эмнэлэг, Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлэг, Ажилчны районы поликлиникийн үйл ажиллагаанд тулгуурлан явууллаа.

Судалгааны үр Дүн. Бидний судалгаагаар диспансерийн хяналтад хамраагүй хурц өвчин, зарим архаг өвчнөөр хүн амын ерөнхий өвчлөл насанд хүрсэн 1000 хүн амд 671,1; папараклиникийн шинжилгээ 1264,8 байгаа бөгөөд нэг өвчинд 1,88 шинжилгээ ногдож байна. Харин экспертийн үнэлгээгээр параклиникийн шинжилгээ 1000 хүн амд 3561,5 байх шаардлагатай байна  (Хүснэгт 1).

Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1986 оны 133 тоот тушаалын дагуу диспансерийн хяналтад авбал зохих өвчин насанд хүрсэн 1000 хүн амд 731,8 байгаа бөгөөд нэг өвчинд дүнджаар 6,4 параклиникийн шинжилгээ шаардлагатай байна. Үүнийг үндэс болгон тооцвол диспансерийн хяналтын учир насанд хүрсэн 1000 хүн амд 4686,3 шинжилгээ шаардагдаж  байна  (хүснэгт 2).

Нэгтгэн тооцвол 1000 хүн авд диспансерийн хяналтын учир 4686,3 эмчилгээ оношлогоо    учир 3561,5;урьдчилан сэргийлэх үзлэгт 1692,9 бүгд 9940,7 шинжилгээ, өөрөөр хэлбэл нэг иргэн жилд 9,9 удаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байна (хүснэгт 3).

ЗХУ болон БНАГУ-ын судлаачдын материалаас үзвэл (2, 12) ЗХУ-д цаашид нэг иргэнд 13—14 удаа, БНАГУ-д нэг иргэнд 20 удаа шинжилгээ хийлгэх зорилт тавьж байна. Энэ байдлыг манай хэрэгцээтэй харьцуулж үзвэл ЗХУаас 1,4 дахин, БНАГУ-аас 2 дахин бага юм.

 ЗХУ-ын эрдэмтэн Г. 3. ДемченКова, М. Л. Полонский нарын судалгаагаар (4) 1000 хүн амд клииик биохимийн шинжилгээ эмчилгээ оношлолын зорилгоор 3558,4: урьдчилан сэргийлэх үзлэгт 1058,9 диспансерийн хяналтыы учир 645,4, бүгд   5262,7   байна гэжээ.

Судалгаанаас үзэхэд манай улсын эрүүлийг хамгаалахын лабораторийн алба харьцангуй хоцорч байгаа бөгөөд цаашид нэлээд арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Лабораторийн албыг хөгжүүлэх зорилгоор эрдэм шинмилгээний төв лаборатори байгуулж, судалгааны ажлыг өргөжүүлэх, хот район, аймгийн төвүүдэд нутаг  дэвсгэрийн томоохон поликлиник байгуулан түүний бүрэлдэхүүнд клиник, биохими, серолог, цитолог, гистолог, микробиологи, үйл онош, рентген шинжилгээ бүхий параклиникийн тасаг зохион байгуулж ажиллуулах, сумын эмнэлгүүдэд клиникийи, сум дүндын нэгдсэн эмнэлгүүдэд клиник, биохимийн

«Зах № С—105» лаборатори, рентгений кабинеттэй болох, аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд сум, сум дүндын эмнэлгийн захиалгаар үйлчлэх явуулын өндөр мэргэжлийн лаборатори бий болгох, ЗХУ-ын туршлагаар нийслэл хотод 1990—1995 оноос оношлолын төв байгуулах зэрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Дүгнэлт. 1. Улаанбаатар хотын 1000 хүн амд диспансерийн хяналтанд хамраагүй хурц өвчин, зарим архаг өвчнөөр 1264,8 шинжилгээ, ногдож байна.

Цаашид параклиникийн шинжилгээг 1000 хүн амд 9940,7 болгох шаардлагатай бөгөөд үүнээс диспансерийн хяналтын 1000 өвчтөн тутамд 4686,3 эмчилгээ оношлолын учир 3561,5; урьдчилан сэргийлэх үзлэгээр 1692,9 болгох хэрэгцээ гарч байна.

Лабораторийн албыг хөгжүүлэхэд параклиникийн тасаг бүхий нутаг дэвсгэрийн томоохон поликлиник байгуулах, хөдөөгийн хүн амд лабораторийн тусламжийг ойртуулах зохион байгуулалтын хэд хэдэн хувилбар боловсруулах, нийслэлд эрдэм шинжилгээний төв лаборатори, оношлолын төв байгуулах зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй.

Редакцид  ирсэн   1988. 07. 75

 

Ном зүй

1. Амбулатори подиклиникийн тусламж, диспансерчлал. УБ, 1986.
2. И. С. Балахоөский — Современная клиническая лабораторная диагностика Клиническая мед 1986, 11.
3. Е. Н. Гаранина — Итоги внедрения контроля качества исследований в клинико
диагностических лабораториях страны Лабное дело, 1980, 8
4. Г . З. Демченкова, М. Л. Иолонский — Теоретические и организационные основы диспансеризации населения Москва «Медицина», 1987.
5. Заключительный отчет заболеваемости населения МНР. УБ, 1982
6. В. В. Меньшикова Руководство по клинической лабораторной диагностике Москва, 1982_
7. В. В. Меньшикова — Европейский форум по биохимическому анализу. Лабное дело, 1983, № 3
8. В. В. Меньшикова — О лабораторном обеспечения диспансеризации всего населения Лабное дело, 1985,2.
9. Г. А. Новгородиев, Г. 3. Демченкова др. — Диспансеризация населения в СССР Москва. 1979.
10. М. Портнсй — Роль рентгенологической службы в ежегодной диспансеризаций
населения. Сов. здравоохр., 1987, 9.
11. Статистический ежегодник стран членов СЭВ Москва, 1985,
12. И. Н. Тюлъпин, . 3. Мемченкова и др. — Пути повышения эффективности и качества профилактических осмотров населения Москва 1981.
13. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа хүн амын эрүүл мэндийн (1986 оны)
зарим үзүулэлт, УБ, 1987.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1010
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК