Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Хөдөөгийн бригад, хэсгийн бага эмч
( Тойм өгүүлэл )

П. Янсан, Л. Санжаа

 

ЭХЯ-ны ажилтан

 

Энэ оны эхээр БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах яамнаас эрхлэн ДЭХБ-ын оролцоотойгоор хөдөө аж ахуйн бригад, хэсгийн бага эмч нарыг туршлага солклцох семинар зөвлөлгөөнийг Улаанбаатар хотод хийж «Хүн амд үзүүлэх эмнэлэг, ариун цэврийн анхны тусламж, хөдөө аж ахуйн бригад хэсгийн бага змч нарын гүйцэтгэх үурэг» гэсэн асуудлыг авч хэлэлцэв. Анх удаа зохион байгуулсан энэхүү семинар зөвлөлгөөнд оролцогсод өөрчлөлт

ш и н э ч л э л т ийн   өнөө үед хөдөө аж ахуйн бригад, хэсгийн бага эмчийн өмнө зогсож байгаа зорилт, тэдний ажилд оршиж байгаа ололт, дутагдал, бэрхшээл, ажил сайжруулах арга замын тухай илэн далангүй, шүүмжлэл дүгнэлттэй ярилцаж санал бодлоо солилцон, зөвлөмж гаргаж, зөвлөлөөний шийдвэр хэрэгжүүлэхээр 1989—1990 онд хийх ажлын төлөвлөгеөг батлав. Зөлөлгөөнд ЭХЯ-ны сайд Ч. Цэрэннадмид дэлгэрэнгүй үг хэлж, үүрэг даалгавар өгөв.

Зөвлөлгөөний шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэх ажилд цаг алдахгүй идэвхтэй орж, малчид, тариаланчдын эрүүл мэнд, эмнэлэг үйлчилгээнд чанарын ахиц өөрчлөлт гаргах явдал нэн тэргүүний зорилт   болж байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, төр, олоп нийтийн бангууллага, хамт олон, гэр бул, хувь хүний хамтын ажилллгааны цогцолбор бол эмнэлэг ариун цэврийн тусламж юм. Эмнэлэг, ариун цэвриийг өргөтгөн хөгжүүлэх асуудал нь ДЭХБ-аас бүх улс орны өмнө дэвшүүлэн тавьсан томоохон зоридт бөгөөд «2000 онд бүх нийтээр эрүүл болох уриалга» дэлхийн улс түмний эрүүл энхийн уриа, энх тайван, аз  жаргалтай амьдралын үндсэн зарчим болон хэрэгжиж байна.

Тус улсын эрүүлийг хамгаалахын түүхэн хөгжлийг өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад pчин үеийн анагаах ухаан, эрүүлийг хамгаалах чиглэл үүсэл хөгжил, хүн амын эрүүл гэдгийг хамгаалах гавьяат үйлсэд манай бага гүйцэтгэсэн, гүйцэтгэж   байгаа   үурэг   өгсөн   их юм,

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн бригад, тасаг, хэсэг фермд 1989 оны байдлаар бага эмчийн 1200 гаруй салбар ажиллаж, нэг салбар дүнджаар 80— .100 өрхийн 430—00 хүн амд 35—45 км нэг дүүрэгт үйлчилж нэг эмчид     0—1 насны    1 5—20   хүүхэд,   20—25 жирэмсэн эмэгтэй, өвчний учир диспансерийн хяналтанд байгаа 30 гаруй хүн ногддог. Тэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн явцад ариун цэврийн хяналт тавих, хөдөлмөрчдөд эмнэлэг, эрүүл ахуйн мэдэгдэхүүн олгох, эх нялхас, архаг өвчтэй хүмүүсийг их эмчийн туслалцаатай диспансерчлах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үндсэн үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Гсвь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол бригадын бага эмч А. Олдох, Хэнтий аймгийн Батширээт сумын Барх бригадын бага эмч Ж. Цэрэнчагнаа, Төв аймгийн Эрдэнэ сумын Булнай хэсгийы бага эмч Д. Отгон, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сайр бригадын бага эмч Д. Маам, Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран бригадын дарга эмч Ч. Алзахгүй, Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг бригадын бага эмч Д. Уртнасан, Баян-Өлгий аймгийн Ногоон-нуур сумын Ямаат бригадын бага эмч А. Мишээл, Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант бригадын бага эмч А, Адъяатогтох, Булган аймгийн Баян-Агт сумын хэсгийн бага эмч Т. Жүгдэрнамжил, Дүндговь аймгийн Хулд сумын Цагаан чулуу бригадын бага эмч С. Цэрэнханд, Увс аймгийн Өмнөговь сумын Орлого бригадын бага эмч К. Ашка, Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр бригадын бага эмч Ж, Эрдэнэтогтох нарын слон тэргүүний   хүмүүс байна.

Хөдөөгийн хүн ам хэдийгээр их эмчийн үйдчилгээнд бүрэн хамрагдаж нэг иргэн жилд дүнджаар 6,6 удаа үзүүлж байгаа боловч малчдын 40 орчим хувь нь жилийн турш сумынхаа эмнэлэгт ирж чадахгүй, зөвхөн бага эмчийн хяналтанд үйлчлүүлж байна. Ажиллах хүч хүрэлцээгүйгээс нэг хүнд ногдох мал сүргийн тоо харьцангуй олон, хоёр нарны хооронд ажиллаж, нутаг бэлчээр, цаг агаарын аясыг. дагаж алс хол олон удаа нүүдэллэдэг, мал аж ахуй, газар , тариалангийн үнлдвэрлэлтэй холбоотой евчин, хордлого, осол гэмтэл  гардаг, цаг уурын эрс тэс нөлөөн дор ажил үйлдвэрлэлийн болон хоол тодорхой дэглэмгүй ажилладаг зэрэг онцлог нь малчид, тариаланчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг учраас тэдний эмнэлэг, ариун цэврийн тусламжиин зохион байгуулалт ч өвөрмөц байх ёстон. Малчдын дунд амьсгал, хоол боловсруулах болон  зүрх  судасны  өвчин  зонхилж, 1000 хүн амаас 583 архаг өвчин оношлогдож байгаа нь малчдын дүнд байгаа архаг өвчнийг илрүүлэн эмчлэх ажил хангалтгүй байгааг харуулж байна. Энэхүү нуугдмал архаг өвчний 40 гаруй хувийг зөвхөн хоол боловсруулах эрхтэний өвчин эзэлж байгаа нь малчдын хоолны бүтэц, нэр төрөл, дэглэм, ундны ус хангалтгүйтэй холбоотой. Ялангуяа цаг агаарын хувирал ихэсдэг, хүнс хоолны тэжээллэг, витаминлаг, илчлэг чанар багасч, мал төллөлт, тариалалтын ажил ид өрнөдөг хаврын улиралд малчдын ажлын ачаалал, нэмэгдэж, хоол ундны төдийгүй ажил амьдралын дэглэм алдагдаж, архаг хууч хөдлөх нь нэмэгддэг. Иймд хаврыг угтуулан хийх эмчилгээ, элдэв эмгэгээс сэргийлэх ажлыг   зориуд  зохион   байгуулах хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа жирэмсэн эхчүүдийн 40 шахам хувь нь цус багатай, нэг хүртэлх насны хүүхдийн 30—40 хувь нь сульдаа, тэжээлийн доройтол зэрэг суурь өвчтэй,  1983 оны байдлаар улсын хэмжээний хамуугийн өвчлөлийн 64,1, тэмбүүгийн 85,9; сүрьеэгийн өвчлөлийн 61,6 хувь нь хөдөөд ногдож байгаа ба эндсэн эхийн 40% нь хөдөөгийнх байв.

Хөдөөгийн хүн амын эрүүл мэнд ийм хангалтгуй байгаад зарчмын дүгнэлт хийж,эмнэлэг, ариун цэврийн тусламжийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хүн амыг диспансерчлах, тэдэнд эрүүл аж терөх ёсыг эзэмшүүлж хэвшүүлэхэд бригад хзсгийн бага эмчийн хөдөлмөрт шинээр хандаж, бүтээлч сэтгэлгээ, шинэ арга барилаар ажиллах шаардлага гарч, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага өсөн нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, бригад хэсгийи бага эмч нь сумын эмчийн өгсөн үүргийг идэвхгүй гүицэтгэгч, дамжуулагч, юмуу сумын эмнэлгийн гар харж суугчид биш, хариуцсан бригад, хэсгийнхээ хүн амын эрүүл мэндийг хамгаалагч жинхэнэ эзэн байх шаардлага  зүй  ёсоор  гарч байна.

Судалгаанаас үзэхэд бага эмч нар үзлэгийнхээ 90 орчим хувийг гэрээр хийж байна. Энэ нь малчдын нутагшил зайдуу, нөгөө талаар бригадын бага эмчийн үзлэгийн байр байхгүйтэй холбоотой. Бага эмчид үзүүлэгсдийн 49% нь малчид, 39,6% нь бага насны хүүхэд байгаа нь хөдөөгийн хүн амын нийгмийн бүрэлдүүн, тэдний өвчлөлийн онцлогтой холбоотой. Бага змчийн үзлэг —V сард хамгийн их, V—X сард цөөрч байгаа нь хүн амын өвчлөлийн байдал, отор нүүдэл, сүү сааль, ноос үс бэлдэх, хадлан зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хамааралтайг ха руулж байна. Бэлтгэж гаргасан бага эмчийн тоогсор бригад хэсгийг бүрэн хангах боломж байгаа атал орон нутагт хуваарилагдсан зарим бага эмч нар хот сууринд шигдэн, нэлээд бригад хэсэгт цэргийн ариун цэврийн зааварлагч, курсийн сувилагч нар энэхүү хариуцлагатай албыг залгуулж байна.

Бага эмч нарт орон нутгийн нам, улс, хоршоолол, эрүүлийг хамгаалах байгууллагаас үзүүлэх дэмжлэг туслалцаа, анхаарал халамж дутаж тэдний хөдөлмөрийг зөв үнэлэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах явдал маш хангалтгүй байна. Түүнчлэн бригад, хэсгийн бага эмчийн тогтвор суурьшил муу, ажлын үр нөлөө хангалтгүй байгаа нь тэдний ахуйн нөхцөлтэй ихээхэн холбоотой. Тэдэнд зориулалтын ажлын байр, унаа байхгүй, орон сууцгүй, ихэвчлэн айлд тав тохь муутай амьдарч байна. Сумын төвд амьдардаг бригад, хэсгийн эмч нар ч цөөнгүй. Нөгөө талаар бригад, хзсгийн эмч нар эмэгтэй голдуу, хот сууринд төрж өссөн, хөдөөгийн ахуй нөхцөлд дасаагүй, морь тэмээ унаж чаддаггүй байна.

Бригад, хэсгийн бага эмч бэлдэхдээ малчны хүүхдээс зориуд элсүүлэн гэрээтэй суралцуулж, унаган нутагт нь хуваарилж, ажиллуулах журам тогтоох нь дээрх бэрхшээлээс гарах найдвартай. Элсүүлж хуваарилах үед ч хүйсний тэнцвэрт харьцааг бодолцож үзэх нь зүйтэй юм. Хөдөөгийн хүн амын нийгмийн асуудал, тэдний эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх ажил чухал байгаа өнөө үед ахуй амьдрал, ажлын ийм нөхцөлд цөөн , төрлийн хэдэн эмтэй, чагнуур төдий «багажтай» ганц бага эмч, хөдөлмөрчдийн эрүүл мэндийн байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй. Малчдын нийгмийн чухал хэсэг эмнэлэг үйлчилгээ хөдөөд мэдэгдэхүйц хоцрогдонгуй байгааг МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал (1987 он) зааж, түүнийг эрс сайжруулах   зорилт дэвшүүлсэн билээ.

Мал аж ахуйн хэсгийн зохион байгуулалттай уялдан энэ таван жилийн үлдэж байгаа хугацаанд 120 гаруй, 2000 он хүртэл хөдөөд нийтдээ 1800 гаруй хэсэг байгуулж тус бүрийг эмчээр хангах шаардлага гарч байна. Бригад, хэсгийн эмнэлгийн барилгыг эмчийн сууцны хамт нэг маягийн зургаар орон нутгийн ба өөрсдийн хөрөнгөөр барих ажлыг даруй зохион байгуулах, бригад, хэсгийн эмчийг алба амины мотоциклтэй болгож, дуудлага үйлчилгээнд хэрэглүүлэх шаардлагатай байна.

Бригад, хэсгийн өрх бүрийг сард 2оос доошгүй удаа идэвхтэй эргүүлийн хэлбэрээр үйлчилж үзлэг, эмчилгээг хийх ёстой. Үүний тул бригад, хэсгийн эмч аль улирал, сард ямар айл, суурь хаана ихэвчлэн нутагладаг, түүнд  хүрэх зам, унааны боломжийг харгалзан явуул эргүүлийн маршрут, графикийг гарган мөрдөх хэрэгтэй.

Сумаас алслагдсан, зам харилцаа муутай, хүн ам олонтсй томоохон бригад, хэсэгт бага эмчийн ортой салбар ажиллах боловч хэвтүүлэн эмчлэх тусламжийг аль болохоор суманд төвлөрүүлэх, ороо гол төлөв хүнд болон халдварт өвчтэй хүмүүсийг сумын эмнэлэгт хүргэх хүртэлх хугацаанд түр хэвтүүлэх чиглэлээр ашиглах нь зүйтэй. Тусламжийн чанарын шаардлагаас эх барих бага эмчийн салбарт төрөхийн ор ажиллуулахгүй байх чиглэл баримтална. Аймгийн нүүдлийн амбулатори, сумьн эмнэлгийн их эмч нар бригад, хэсэгт  ажиллах үед  үзүүлэх,  эмчлүүлэх хүмүүсээ бэлтгэх ажлыг бага эмч сайтар зохион байгуулбал зохино. Отрын ба мал төллүүлэх бүс кутаг, хадлан, тариа хураалтын үед бригад, хэсгийн бага эмч явуулык түр салбар байгуулж ажиллах, сумын змкэлгийн сролцоотойгоор малчдыг газар дээр нь эмчлэх өдрийн эрчимт эмчилгээний ортой цэг ажиллуулах нь малчдыг ажил үйлдвэрлэлээс хөндийрүүлэхгүй эмчлэх, зардал чирэгдийг багасгах зохистой хэлбэр юм.

Бригад, хэсгийн эмч нарын ажилд үзүүлэх туслалцаа, тавих хяналтыг сайжруулахын зэрэгцээ тэдний мэргэжил, мэдлэгийг системтэй дзэшлүүлэхэд орон нутгийн нам, улс, хоршоолол, эрүүлийг хамгаалах байгууллага онцгой анхаарч бригад, хэсэгт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа бага эмч нарыг Анагаах ухааны дээд сургуульд шууд элсүүлэх, түүнчлэн бригад, хэсгнйн эмчийг нэгдэл, сангийн аж ахуйн ажилтан, ажилчдын цалин хөлс, урамшууллын системд хамааруулж, тэдний нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарах нь чухал байна.

Хүн ам сийрэг, отор нүүдэл ихтэй, хөдөэ аж ахуйн үйлдвэрлэлийн төрөл олон манай нөхцөлд бригад, хэсгийн бага эмч цаашид ч чухал үүрэгтэйг харгалзан бата эмчийн салбарын зэрэглэл тогтоож, материаллаг баазыг нь бэхжүүлэх, байгалийн хүчин зүйл болон эмийн бус эмчилгээний дэг салбар байгуулах шаардлагатай. Диспансерийн хяналтын хүмүүсийг сумын эмнэлэгт төлөвлөгөөтэй хэвтүүлэх, их эмчид үзүүлэхэзр тухай бүр явуулах, эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгийг хөтлүүлж,   жирэмсэн  эхчүүдийг   төрөхийн өмнө АУХ-ийн эрдэм шинжилгээний намрах байранд бүрэн ирүүлэх ажлыг бригад,   хэсгийн   эмч   шууд хариуцна.

Хүн амын эмнэлэг, ариун цэврийн анхны тусламжийн чанарыг дээшлүүлэхэд бүх нийтийн оролцоог сайжруулж, нэгдэл, сангийн аж ахуй, хөделмөрчдийн туслалцаанд тулгуурлан ойрын таван жилийн дотор бригад, хэсгийн бага эмчийн амбулаторийн зөөврийн байртай болгоход онцгой   анхаарах хэрэгтэй,

Бага эмч үйлчлэх хүрээнийхээ хүн амд анхдагч үзлэг хийж өвчтэй, эрүүл гэж тогтоох, улмаар өвчтэй хүмүүсээ хоёрдогч буюу сумын эмч нарын үзлэгт оруулах, өох бурд «эрүүл мэндийн дэвтэр» хөтлех, сум аймгаас ирсэн явуулын үйлчилгээнд хүмүүсээ урьдчилан бэлтгэж үзүүлж, эмчлүүлэхэд идэвхтэй оролцох шаардлагатай. Цаг агаар хүндэрсэн үед отор нүүдэлд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд явж байгаа нь өвчлөл эндэгдэл гарах, өвчин нь хүндрэхэд нөлөөлж байгаа учраас бригад хэсэгт түр ясли, цэцэрлэг байгуулж, бага хүүхдийг нүүдлээс үлдээн, сууриуд очиж тохижсоны дараа тэднийг унаагаар хүргэх, нүүдлийн замд эмнэлгийн үйлчилгээний цэг ажиллуулах арга хэмжээг орон нутгийн эмнэлгийн байгууллага   зохион   байгуулбал зохино.

Одоогийн нөхцөлд тохиромжтой, малчдад хамгийи ойр эмнэлэг, үйлчилгээний цэг, бригад, хэсгийн эмнэлгийн ажлыг нам, засгаас тавьж байгаа зорилт, хөдөөгийн. хөдөлмөрчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээний шаардагад хүртэл сайжруулах явдал срон нутгийн нам, улс хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах байгууллагын  хойшлуулшгүй   зорилт мөн.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 313
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК