Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Эм хангамжийн зохион байгуулалтын тулгамдсан зарим асуудал
( Тойм өгүүлэл )

Д. Ням-Осор

Анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн секторын эрхлэгч, дэд эрдэмтэн

 

Манай оронд эхэлж байгаа шинэчлэлийн бодлого нь удирдлагын захиргааны аргаас эдийн засгийн аргад шилжиж, аж ахуйн механизм, төлөвлөлтийг боловсронгуй болтох эдийн засгийн аргаар урамшуулах талаар хөдөлмөрчдийн идэвхк санаачлагыг өрнүүлэн улмаар ажил үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж байгаа билээ.

Эдийн засгийц аргаар урамшуулах системд дулдуйдсан түншийн харилцааг бие биеэ үйлчилдэт алба, салбарын хооронд бий болгож нийгэм, хөдөлмөрийн хамт олон, хувь хүний сонирхлын нэтдлийг хангах хэрэгтэй байгаа юм. Ийм замаар бас хүн амын амин чухал ашиг сонирхолыг хамгаалах эрхзүйн акт, шийжлэх ухааны үндэслэлтэй, нийтээр сахивал зохих дэг журам, ёс суртахууны хэм хэмжээ, өмчийн харилцааг хүртэл боловсронгуй болгох асуудлыг дорвитой шийдвэрлэж болох ч тал бий.

Энэ санааны үүднээс тус улсын эм хангамжийн зохион байтуулалтын тулгамдсан зарим асуудлыг хөндөж ярихыг зорив.

Нэгдүгээрт Эмийн зарцуулалтыг журамлах асуудлыг авч үзье. Эмийн хүрээнд багтдаг биологийн идэвхт бодисыг зүй зохистой хэрэглэх асуудал бол нэг талаас эмэн засал, фармакокинетик, фармакодинамик, фармакогенетик, хронофармакологийн онолоор баттай нотлогдож, клиникийн практикаар шалгагдсзн шинжлэх ухааны үндэслэл, нөгөө талаас түүнд тулгуурлан гаргасан хууль эрхийн актаар зохицуулагддагийг бид мэднэ. Энэ нь ашгийг онцгой анхаарч байгаа орчин үед эмийн үр  бүр  ч  хурц  асуудал  болж байна.

Эмэн заслын үр ашгийг дээд хэмжээгээр авахын тулд эмнэлгийн практикт нэгэн хэрэглэж байгаа эмийг шинжлэх ухааны онолоор батлагдсан шаардлагын дагуу зөв хэрэглэхийн зэрэгцээ эмийн бодисын биометаллын нийлмэл бүрдэл бий болгох, эмийн бодисын янз бүрийн нүүрсустөрөгчийн стереоизомертэй нэгтгэн гликозжуулах, янз бүрийн л  зэрэг олон аргаар эмийн бодисын эсийн мембранд нэвчих явцыг түргэсгэх, эмийн үйлчлэл нөлөөний идэвхийг нэмэгдүүлэх, хоруу чанарыг эрс багасгах, эмийн бодисыт эс, эдэд зөөвөрлөх агентийг идэвхжүүлэх зэргээр эмэн заслын үр ашгийг дээшлүүлэх судалгааг өргөн явуулж байна. Одоо үед аль ч улс гүрэн эмийн бодлогодоо ийм  зарчим   баримталж  байна.

Манай оронд эмийн бодлогыг зохицуулдаг эрхийн акт ч бий, эм хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл ч бий. Гэтэл эмийг зүй зохистой хэрэглэж эмэн заслын үр ашгийг дээшлүүлэх мэргэжлийн үйлчилгээнд их зөрчил гарч байна. Антибиотикийн мэдрэг чанарыг шалгаж, бодит үндэслэлтэй хэрэглэх, гормоныг хэрэглэх зааврыг нягт баримтлах, антибиотикийг нистатинтай хослон хэрэглэх, эмийн үл нийцэх чанарыг  хаарах, эмийн бие биесийн үйлчилгээг дэмжих, дарангуйлах нөлөө, бие махбодод хуримтлах илрэлэөс сэргийлэх, биемахбодын урвалж чанар тэсвэрлэг байдал, дархлалын түвшин зэргийг бодгаль хүний биемахбодын өвөрмөц онцлогт тохируулах, эмийн нөлөөнд цагийн хэмнэлийн үзүүлэх хронестезийг харгалзах, эмийн канцероген болон үр хөврөлд гаж нөлөөлөхөөс болгоомжлох зэрэг эмэн заслын цэвэр мэргэжлийн асуудал ихэнхдээ манай эмч, эмзүйчдийн анхаарлын гадна байсаар байна. Жор бичлэгийн соёл дорой, эм зарцуулах журам зөрчиж ямар ч эмийг өргөн хэрэгцээний бараа мэт жоргүй худалдаалах явдал багагүй газар авчээ.

Эмч нар хэвшмэл найрлагатай хэдхэн төрлийн жоронд гаршсан учир эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрөл өөрч, эмийн сангийн үйлдвэрлэлийн ажиллагаа зөвхөн дотоод бэлдмэл хийхэд үндсэндээ шилжжээ.

Ийнхүү эмэн заслын нарийн асуудлыг мэргэжлийн байгууллага, хүмүүс анхаарлаасаа холдуулахад хүрсэн явдал хүн амын дотор өөрийгөө эмчлэх нэн осолтой зуршил дэлгэрэхэд хүргэжээ. Энэ байдлаас ойрын үед гарах арга замыг сүвэгчлэн хэрагжүүлэх нь эм хангамжийн зохион  байгуулалтьгн  тулгамдсан  асуудал юм.

Эмийн зарцуулалтын журмын тухай эрүүлийг хамгаалах хуулийн заалт, Эрүүлийг хамгаалах яамнаас гаргасан эрхийн актыг биелүүлэх асуудлыг захиргааны аргаар шийдэж болохгүйг олон жилийн туршлага харууллаа. Ийм учраас эмийн зарцуулалтын журмыг хэрэгжүүлэх эдийн засгийн арга нэвтрүүлэх нь зүйтэй юм. Тухайлбал, эмийг зүй зохистой хэрэглэдэг эмч, эмзүйч, эмнэлэгт, эмийн санд өгдөг эдийн засгийн урамшууллын систем тогтоох нь зүйтэй санагдана. Энэ системийг ч улам нарийвчлан боловсруулж болох юм. Юуны өмнө энэ системийн бүрэлдэхүүнд олон түмний санаа сэтгэлийг ариун цэвэр гэгээрлийн сурталчилгаагаар эзэмдэж өөрийгөө эмчлэх зуршлаас хүн амыг ангижруулж,эмийг болгоомжтой хэрэглэдэг, эмчийн заалтыг хүндэтгэдэг болгох, жор бичлэгийн соёлыг ажлын чанарын гол үзүүлэлтийн нэг болгох, эмийн сангаас жороор олгох ёстой эмийг журмын дагуу олгох, буруу бичсэн жороор эм олгохыг зогсоох, эмч нарыг клиникийн эм зүйгээр аттестатчилах зэрэг бусад асуудал орж болох юм.

Ямар боловч эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд ыэвтрүүлэх аж ахуйн механизмын нэг хөшүүрэг энэ системд идэвхтэй үйлчлэх зохион байгуулалтын хэлбэр боловсруулах нь зүйтэй.

Хоёрдугаарт 1970аад оны эхээр бүх сумыг их эмчийн салбартай болгох бодлого хэрэгжиж дуусах үед хөдөөгийн хөдөлмөрчдөд эмийн тусламжийг ойртуулах ажлыг идэвхжүүлэх зорилгоор змийн гүйлгээний үзүүлэлтээр шагналт цалингийн систем тогтоосон нь тухайн үедээ зохих ач тусаа өгсөн боловч одоо эмийн гүйлгээг өөгшүүлэх нь эмийг замбараагүй борлуулан, нөөцийн норм алдагдуулах, хүмүүс өөрийгөө эмчлэх зуршлыг лавшруулах зэрэг олон бэрхшээл учруулах болжээ. Тийм учраас эм хангамжийн байгууллагад олон жил мөрдөж байгаа шагналт цалингийн системийг эмийн тусламжийн чанарын үзүүлэлтийг эдийн засгийн аргаар урамшуулахад ашигладаг болох нь зүйтэй юм. Эм хангамжийн системд нэвтрүүлэх аж ахуйн механизмын нөгөө нэг хөшүүргийг энэ системийг хэрэтжүүлэхэд ашиглах хэрэгтэй.

Ер нь амийн тусламжийн чанарын үзүүлэлтийг сонгон авч урамшуулах систем боловсруулах шаардлагатай байгаа юм. Саяхан ЗХУ-д эрүүлийг хамгаалахын бүх дэд салбар, түүний дотор эм хангамжийн байгууллагын үндсэн үзүүлэлтийн жагсаалт гаргав. Түүний жишээгээр манай эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааны чанарын үндсэн үзүүлэлтэд:

эмийн  зарцуулалтын  журмыг  сахих;

технологийн  зөрчилгүй ажиллах;

эмийн  чанарьгн  хяналтыг  сайи хийх;

эмийн сангийн дотоод дэглэм, асептик, антисептикийг зөв сахих;

өмчийн  хамгаалалтын  зөрчилтүй ажиллах;

  үйлчилгээг  соёлч  боловсон  шуурхай болгох;

бүртгэл  тооцооны  мадаг  гаргахгүй ажиллах;

эмийн сурталчилгаа мэдээллийг сайн зохиох;

 эмийн хэрэгцээг судалж захиалга, хангамжийг үндэслэлтэй хийх

ШУТО, тэргүүн туршлага нэвтрүүлэх гэх мэтийн үзүүлэлтээс , сонгон  авч  оруулаад  урамшууллын  системд хамааруулж болох юм.

Эм хангамжийн зохион байгуулалтын дээр дурдсан тулгамдсан хоёр асуудлыг удирдлагын эдийн засгийн аргаар шийдвэрлэх аж ахуйн механизм нэвтрүүлэх нь нэг талаас тус орны эм хангамжийн албанд удирдлагын эдийн засгийн арга нэвтрүүлэх зохион байгуулалтыг улам боловсрсщгуй болгох; нөгөө талаас эмийн хангамжинд тохиолдож байгаа субьектив бэрхшээлүүдийг арилгах, эмчилгээний үр ашгийг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц түлхэц болно гэж бодож байна.

редакцид ирсэн 1988. 12. 15

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 740
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК