Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Бидний мэдэх асуудалд анхаарал хандуулахад
( Тойм өгүүлэл )

Р. Арслан

Анагаах ухааны дэд эрдэмтэн

 

МАХН-ын XX их хурлаас хүний төлөө тавих халамжийг дээшлүүлэхийг зааж, МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал дээр энэ талаар тодорхой ярьж, чухал шийдвэр гаргасан нь хүний төлөө асуудал, үүний дотор эрүүл мэнд, түүнд нөлөөлдөг хүчин зүйлүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тулгарч байгаа бэрхшээл,   оршиж   байгаа  дутагдлыг  зөвөөр  ойлгож  арилгахад  ач  холбогдолтой боллоо. Хүний нийгмийн асуудлыг олон жилийн турш хоёрдугаар байранд тавьж, төлөвлөлт, санхүүжилтыг ажлын эцсийн зорилготой уялдуулаагүй байснаас (ийм механизм байсангүй) төлөвлөгөөт зорилтууд биелсээр байхад хүний ниыгмийн асуудлуудыг гүйцэт шийдвэрлэхгүй хуримтлуулсаар ирсэн нь хүн амын соёл, боловсрол, эрүүл мэндийн. түвшинг дээшлүүлэх, бие хүний өв тэгш хөгжил, идэвхтэй урт наслалтыг хангахад муугаар нөлөөлж, эрүүл мэндийн хувьд гэхэд л хүн амын өвчлөл, ялангуяа бага насны хүүхдийн өвчлөл эндэгдэл тууштай буурахгүй байгаагаар   илэрч байна.

Өнөөдөр үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэхийг урьдал болгож хөдөлмөрчдийн нийгэм, хөдөлмөр, ахуйн нөхцлийг дээшлүүлзх, эрүүл мэндийг бэхжүүлэх, ажиллах чадварыг сайжруулах биеийн тамирын хөдөлгеөн өрнүүлэх зэрэг хүмүүсийг эрүүлжүүлэх асуудлуудыг анхаарлын гадна орхигдуулсан нөхцөлд аливаа ажлын эдийн засгийн үр ашгийг тогтвортой дээшлүүлэх боломжгүй гэдзг нь хэн бүхэнд ойлгомжтой.

Хөдөлмөрийн нөөц, ажиллах хүчийг арвижуулан, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн үйлдвэрлэл, нөхөн үйлдвэрлэлийг үр ашигтай явуулах, үндэсний орлогыг бүтээж арвижуулахад зохих нөхцөл бүрдүүлж байдагт эрүүл мэндийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол оршино. Ийм ч учраас «Социалист эрүүлийг хамгаалахын хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөв» баримт бичигт (Москва, 1987) «хүн амын эрүүл мэндийн байдал бол нийгмийн дэвшлийн чухал үзүүлэлт,  түүний нэг  угтвар  нөхцөл»  мөн гэж  тодорхойлсныг  дурдах  нь  зүйтэй юм.

ЗХУ-д эрүүлийг хамгаалах талаар авсан арга хэмжээний үр дүнд хүн амын дүндаж нас 97 сая хүн  жилээр уртассан, зарцуулсан 1 рублийн зардалд үндэсний орлогын 2,2 рублийн өсөлтийг хангасан зарим өвчний улмаас гарч болох хохирол, хөдөлмөрийн чадварын түр алдалтыг багасгасныг харуулсан тооцоо, тоо баримт элбэг бий. Хорт хавдартай тэмцэх арга хэмжээний эдийн засгийн үр ашиг нь өнгөрсөн жилүүдэд зарцуулсан 1 рубль тутамд 1,8 рубль, урьдчилан  сэргийлэх  тарилгын  хувьд  30  копеик тутамд  2  рубль байжээ.

Сүүлийн үед дэлхийн ихэнх орнуудад, үүний дотор манайд ч эрүүлийг хам гаалахын зардал өсч иржээ. Үүний гол шалтгаан нь эрүүлийг хамгаалах нь шинжлэх ухааны багтаамж ихтэй салбарын нэг, эмнэлгийн тусламжийн чанарын талаар хүн амын эрэлт хүсэлт, шаардлага хэрэгцээ байнга өсч байгаа тул эрүүлийг хамгаалахын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техникийн хамгийн сүүлийн үеийн ололт, технологи, түүнд тулгуурлан бүтээсэн нарийн ажиллагаатай техник төхөөрөмж, сайн үйлчилгээтэй эм биобэлдмэлүүд өргөнөөр ашиглах болж. эмнэлгийн тусламж улам төрөлжин, нарийн мэргэжлийн шинжтэй болж, эмнэлгийн том нэгдсэн төвүүд барих болсонтой холбоотой юм. Нөгөө талаар хүн амын дүндаж каслалт уртсаж өвчин эмгэг илүүтэй өртдөг өндөр настан хүмүүсийн ээлэх хувийн жин өссөн явдал  эрүүлийг  хамгаалах,   нийгэм,  хангамжийн  зардал  нэмэгдэхэд хүргэжээ.

Одоогоор ихэнх оронд эрүүлийг хамгаалахын төсвийн ойролцоогоор 50 хувийг эмчлэн сэргийлэх, архаг өвчний үе дэх урт хугацааны асаргаа сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээнд зарцуулж байна. Үүний зэрэгцээгээр хөгжиж буй орнуудад тархмал тохиолддог халдварт өвчнөөс хамгаалах зорилгоор хүн амыг вакцинжуулахад үлэмж их хөрөнгө зарцуулж байка.

Шинжлэх ухаан, техникийн дзвшлийн сөрөг нөлөөлөл, тухайлбал хүрээлэн буй орчны бохирдол, хотжилт, химижилтийн үйл явцын хүний эрүүл мэндийг хохироож болзошгүй нөлөөлөл ихсэх хандлагатай болж, зарим өвчин эмгэг устах буюу цөөрөхийн хамт шинэ маягийн өвчин. эрүүл мэндийг хохироосон нийгэмд харш үзэгдлүүд гарч байгаа нь зүү тариураас авахуулаад орчин. үеийн эмнэлэгт хэрэглэгдэх бүх зүйлийг гадаадаас авдаг манай орны эрүүлийг хамгаалах ажилд давхар бэрхшээл учруулж байна.

Манай улс сүүлийн жилүүдэд жил бүрийнхээ төсвийн 9—11 хувийг эрүүлийг хамгаалахад зарцуулж, 1986—1988 онд хэдийгээр үндэсний орлогын өсөлт төлөвлөснөөс доогуур байсан боловч 1989 онд эрүүлийг хамгаалахад 40 сая төгрөг нэмж, нийтдээ эрүүлийг хамгаалах, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд улсаас 597,5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь нам засгаас хүн амын эрүүл мэндийг хамгаалахад их анхаарал тавьж байгаа гэрчилж байна.

Манай улс хэдэн зуун мянгаас олон сая валютаар гадаадаас худалдааны буюу олон улсын байгууллагын шугамаар авч ашиглаж байгаа компыотерт томограф, хэт авианы төхөөрөмжүүд, лабораторийн багаж хэрэгсэл, эм оношлуурууд зэрэг онош эмчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэл, зовуурь багатайгаар, богино хугацаанд гүйщэтгэх боломж олгож байгаагаар үр ашгаа өгч байна. Гэвч эмнэлгийн нэг  оронд ногдож буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал БНМАУ-д БНАГУ-ынхаас ойролцоогоор 20 дахин. ЗХУ-ынхаас 10 дахин бага байна. Ийм байхад гадаадаас валютаар авсан үлэмж хэмжээний эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ашиглахгүй   байгааг  анхаарах  хэрэгтэй юм.

Эмнэлгийн   байгууллагыг   аж   ахуйн   тооцоонд   шилжүүлэн,   бие   даасан байдлыг хангах,   эмнэлгийн   тусламжийн   чанарын   түвшинг   бууруулахгүйгээр   төсвийг   арвилан хэмнэж,  ариг гамтай  зарцуулах,  түүний үр  ашгийг  дээшлүүлэх,  эрүүлийг хам  гаалахын  санхүүжилтийн  нэмэлт  эх  үүсвэрийг  илрүүлэн  ашиглах  үүднээс эрүүлийг хамгаалах   салбарын   нийт   ажилтан,   ялангуяа   удирдах   ажилтан   нарын   эдийн засгийн   боловсролыг дээшлүүлэх  нь  чухал  байна.  Ийм  ч  учраас  Эрүүлийг хамгаалахын   эдийн   засгийн   асуудлаар   үндэсний   семинар   явуулахаар   төлөвлөж байна.

Нийгмийн болон эдийн засгийн ухааны хөгжил, оиолын сэтгэлгээ манай оронд зарим социалист орны адил олон жкл зогсонго байдалд байсан нь э рүүлийг хамгаалахын эдийн засгийн асуудлыг судлах, түүний практикийн өгеежийг дээшлүүлэхэд муугаар нөлеөлснийг энэ асуудлаар социалист орнуудын мзргэжилтний аыхны томоохон зөвлөлгөөнийг ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яам санаачилж ДЭХБ, ЭЗХТЗ-ийн дэмжлэгтэйгээр дөнгөж 1987 онд Москва хотноо зохион явуулсан явдал харуулж байна.

Манай эрүүлийг хамгаалахад шинэчлзл ө,өрчлелтийг амжилттай явуулахад социалист болон гадаадын бусад орон ДЭХБ, НҮБ-ын төрөлжсөн олон улсын бай гууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааыы үр өгөөжийг цаашид дээшлүүлэх гадаад харилцааг салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай   улам   нягт   уялдуулах   шаардлагатай байна.

Гадаад харилцаанд тунхаглах, зөвхөн ололт амжилтыг тоочин хий хоосон бахархах, өвчний гаралт,  хүн амын өвчлөлийн тоог нуун дарагдуулах, эрүүлийг хамгаалах ажилд ямар ч дутагдал бэрхшээл байхгүй мэт байдлаар өөрийн улс орны байдлыг сурталчилдаг байсан нь тусламжийг нэмэгдүүлэхэд муугаар нөлөөлж, тэр ч байтугай манай улсын тусламж авахыг битгий хэл хөгжлөөр буурай орнуудад өөрөө тусламж үзүүлэх орон гэж үзэх явдал гарч байсан удаатай юм.

 үүнчлэн ах дүү орнуудтай харилцан соыирхсон үр ашигтай асуудлаар хамтын ажиллагааг гүнэгийрүүлж, тэдний шинэчлэл, өөрчлөн байгуулалтын туршлагыг судалж ашиглахад бид их анхаарал тавьж ажиллууштай байна. Ялангуяа эрүүлийг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох, Анагаах ухааны дээд, дүнд сургуулийи элсэгчдийн сонголт. шалгаруулалтыг төгөлдөржүүлэн, сургалтыг практикт ойртуулан эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх ажлын чанарыг дээшлүүлэх, урьдчилан сзргийлзх, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийг давамгайлан хөгжүүлэх, эмнэлгийн тусламж, диспансерчлалын хүрээ чанарыг сайжруулах, эрүүлийг хамгаалахын төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, тухайлбал ЗХУ-д поликлиник, амбулаторийн бие даасан байдал, ролийг өыдөржүүлэх. оношлогын төз байгуулах, эмнэлгийн байгууллагуудыг аж ахуйн тооцоонд шилжүүлэн зарим эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөртэй болгох талаар хийж байгаа туршилтууд аыхаарал татаж байна. Одоо ЗХУ-д аж ахуйн тооцостой биеэ даасан 600 орчим эмнэлгийн байгууллага, 10 мянга гаруй тасаг, кабинет ажиллаж, 1986 онд 274,6 сая рублийн үнэ төлбөртэй эмнэлгийн тусламжийг хүн амд үзүүлжээ. Энэ хэлбэр нь одоогоор нийт эмнэлгийн тусламжийн дотор дөнгөж нэг хувийг эзэлж байгаа боловч хүн амын эмнэлгийн тусламжийн ийнхүү хэлбэрийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээгээр цаашид улам өргөжих төлөвтэй байна. Түүнчлэн эмнэлгийн тусламжийг нийгэм хангамж, нийгмийн даатгалд хамруулах, эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн ажлын зохион байгуулалтын нэгдлийг хангах талаар хийж байгаа ажлыг судлан өөрийн орны нөхцөлд бүтээлчээр хэрэгжүүлж болох юм.

Эрүүл байх нь өчүүхэнээс эхлэх тул бага зардлаар ихийг бүтээх үүднээс манайд нийгмийн болон бие хүний эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэхэд хамт олон, айл өрх, бие хүний оролцоо, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрх ёсыг эзэмшихийн ач холбогдлыг ойлгон ухамсарласны үндсэн дээр энэ талаар өврөөсөө шалтгаалах бүхийг юуны түрүүнд идэвхийлэн хийж заншсан байх нь эрүүл тунх явахын эх сурвалж бөгөөд бие хүнд ч, нийгэмд ч ашигтай юм.

Манай иргэд эрүүлийг хамгаалахын ажилд оршиж буй дутагдлыг арилгах, давтан гаргуулахгүй байх үүднээс шүүмжлэлтэй ханддаг нь зүй ёсны хэрэг боловч хүн бүхний эрүүл саруул аж төрөхтэй холбогдсон нийгмийн олон асуудлуудыг (орон сууц, чөлөөт цаг, хоол хүнс, ундны ус, материалын болон соёлын талын хэрэгцээг хангах гэх мэт) шийдвэрлэх, эмч эмнэлгийн тоо өсөх хэрээр одоогоор элбэг гарч буй янз бүрийн цочмог, архаг өвчин эмгэгээс ангижран, хүн бүхэн өвчингүй эрүүл болох нь аяндаа бүтэх зүйл мэт ойлгох, эрүүл энх явахыг зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны хэрэг гэж үзэх арчаагүй гэхээр үзэл бодол хүн амын нилээд хэсгийн дүнд амь бөхтэй байна. Иймд бид эрүүл мэндийг хамгаалах ажилд шинэчлэл өөрчлөлт хийхкйн тулд юуны өмнө эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэхээс эхлэх ёстой бөгөөд үүнд эмиэлэг, соёл, боловсрол, олон нийтийн байгууллагууд идэвхтэй хамтран   ажиллах   хэрэгтэй юм.

1989—01—24.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 253
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК