Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Гиппократын тангараг
( Тойм өгүүлэл )

И. Санжаадорж

 
Абстракт


 

 

ГИППОКРАТ (МОТӨ 470—377, Зарим нь 356 он ч гэсэн буй) Эртний герекийн аугаа их эмч, эртний анагаах ухааныг шинэчлэгч олон үе дамжсан эмч бөгөөд түүний анхны багш, эцэг Гераклид нь эмч, эх Фенарет нь эх баригч байжээ. Тэрбээр анагаах ухааны олон шилдэг бүтээл туурвиж үлдээсний нэг нь «Эмчийн тангараг» юм. Гиппократ энэхүү тангарагтаа эмчийн ёсзүй, хариуцлага, үйл ажиллагааны дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг анх нэгтгэн цэгцэлжээ. Үүнийг анх удаа монгол хэлээр хэвлэж байна. Тус редакци цаашид эртний болон дүндат зууны монголын эмч нарын тангараг, Женев, Токио, Хелсиньскийн тунхаглалыг хэвлэхээр бэлтгэж байна. Энэ нь манай эмч нарын ёсзүйн хүмүүжил. мэдлэг мэргэжил, хариуцлагад зохих нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Эл буланг доцент Ш. Жигжидсүрэн, дэд эрдэмтэн И, Санжаадорж  нар хөтлөнө.

Доор өргөх   тангараг, өчих өчил бичиг юүгээ өөрийн    хүчин ухахуй, билгийн чинээгээр чин үнэнчээр гүйцэтгэсүү гэмээн   оточ Апполлон, Асклепий, Гигиея, Панакея, ялгуусан охид дагнис хийгээд тэнгэр нар юугаан урин залж тэдний тольдогч түмэн мэлмийн өмнө андгайлсугай. Үүнд   намайг эмнэхүй урлагийн эрдэмд сургагч юугаан эцэг эх лүгээ сацууд үзэж өөрт олдсон      хүртснээ      түүнтэй хуваалцан, хэрэг тохиолдвоос гачигдахуйн цагт нь туслаж байсугай! Түүний орыг задгамжлагсдыг ахан дүүсээ гэмээн үзэж, анагахуй эрдэм  юугээн тэднийг  судалъя   гэмээн хүсвэл ямар ч харамж шан үгсэл гэрээ гэлгүйгээр   заасу.   Сургаал зааж, аман хичээл,  сургах бусад бүхнийг өөр хэнд ч бус, өөрийн болон багшийн хөвгүүд хийгээд гагцхүү анагаахуй ухааны жам дагуу ам өчил аидгай таигаргийн барилдлагат шавь нартаа  соносгож  байсуу.  Бибээр өвчтөний ахуй дэглэмийг тэдэнд аливаа хор хөнөөл, шударга бусын гэм хүргэхээс татгалзан, өөрийн хүчин чадал,  ухахуй   билгийн  чинээнд нийцүүлзн ямагт тэдний тус буянд чиглүүлсүгэй.

Aмь бүрэлгэх аливаа хэрэглүүрийг би надаас гуйх хэн бээр хэрхэвч үл өгсүү. Тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэх зам мөрийг хэнд ч үл заасу би.  Түүнчлэн ямар ч бүсгүй хүнд үр хөврөл хөндөх  хэрэглэл (ерөндөг)   үл гардуулсуу.

Бибээр аж төрөл, ажил эрдэм юугаан насан туршид, гэм зэмгүй, ариухнаа хөтлөн залсуу

Цулст нь чулуу тогтохуй өвчнөөр энэлэгчдийг ямар ч тохиолд боловч эс хэрчин хагалж, үүнийг эл ажлаар оролдогч бусад хүнд хүртээж байсуу.

Ямар ч айлд орвол, аливаа санаатай, шударга бус, хөнөөлтэй бүхэн, нэн ялангуяа эм, эр, иргэн, боол, хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс хол байж, гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу.

Бибээр эмнэх, түүнчлэн эс эмнэх  цагтаа хүмүүсийн аж төрлийн зарлан задалж үл зохилдох бүхнийг огоот үл үзэн, үл сонсон, тэр мэтсийг хүний нууц гэмээн таг дуугүй өнгөрч байя. Андгай тангараг юугаан эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж, хүн тоотноос цаглашгүй мөнхийн яруу алдар олдох болтугай! Тангаргаас няцаж, худал хуурмаг андгайлагчдад үүний эсэрэг нь хүртэх болтугай.

Эрдэмтний тайлбар: Анагаах   ухааны   эцэг   гэж алдаршсан эртний Герекийн   аугаа их оточ Гиппократын алдарт тангарагт орчин уеийн эмчийн ёсзүйн үндсэн    санахад зар аугаа хүний суу билэг ямар их гэдгийг арга буюу биширнэ.

тангарагт   би бээр   ажил төрөл, эрдэм  юугаан насан туршид,гэмгүи    ариухнаа   хөтлөн зална хэмээн андгайлсан нь эмч хүн мэргэжлээ насан туршдаа тэтгэн хайрлаж элдэв хир буртаг амгаалан түүндээ үнэнч баиж, өндөр    мэдрэмж    хэрэгцээ болсон зүрх сэтгэлээрээ мэдэрч гүйцэтгэхийг заасан нь энэ болой. Мөн хүнд хүртээж байсуу хэмээсэн нь

оношлогоо эмчилгээний   ажил хамтын хүч хөлөлмөрөөр бүтдэг, өвчтөний сонирхол бүхнээс    илүү гэдэг эмчийн ёс зүйн   үндсэн зарчимыг тусгасан, бүхнийг мэдэгчийн дүртэй хоосон мэдэмхийрдэг   зарим эмчид хандсан сургамжийн   ач холбогдолтой болжээ.

Эмчийн   нууц   хадгалах Гиппократын тангарагт өвчтөний ахуй, дэглэм сахиулахын чухлыг тусгасан нь орчин үеийн эмнэлгийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн гол чиглэл урьдчилан сэргийлэх ажлын ирээдүйг хэдэн мянган жилийн тэртээгээс урьдчилан харсан нь энэ буюу. Эмчийн мэргэжлийн онцлогийг тусгасан тэр аугаа их эмч эрдэмт ний андгайлал үнэ цэнээ алдалгүйгээр үеийн үед уламжлагдан ирж эмч эрдэмтдийн сэтгэлийг эзэмдсээр байгаа нь тангаргийн утга агуулгын яндашгуйг гэрчилнэ.

Гиппократын тангаргийг дахин дахин уншиж болгоохыг залуу эмч, оюутнууддаа зөвлөе.

Аполлон—Эртний герегийн Домогт Зевс, летогийн дүндаас төрсөн хүү, Артимедийн ихэр ах, олимпийн тэнгэр гэж өгүүлдэг. Түүнийг дайтаж сүйтгэдэг дайнч гэхээс гадна анагаах үйлстэн, эмч гэж өгүүлдгийг Гиппократ энэ утгаар нь авчээ.

 Асклепии—эртний герегийн домогт Аполлон, Коронидын дүндаас төрсөн хүү, анагаахуйн эзэн тэнгэр гэж өгүүлдэг. Бас түүнийг золиосонд гарсан ариусгах чадалтай могой ч гэж үздэг байжээ. Тэрбээр хүү Махаон, Подалирий болон гурван охин нь цөм  эмч байжээ хэмээн өгүүлдэг.

 Гигиея—Эртний герегийн домогт, эрүүл мэндийн амилсан тэнгэр, Асклепийн охин гэж өгүүлдэг.

 Панакея (панацея) эртний герегийн домогт анагаан эдгэрүүлэгч амилсан тэнгэр,

Асклепийн охин эрүүлжүүлэгч Гигиея, анагаагч йасо нарын дүү хэмээн өгүүлсөн буй.

 Энэхүү тангаргийг зохиогч, эмч В. Версаевын орчуулсан Гиппократын хоёр боть эмхтгэлийг 1936 онд Москвад хэвлэгдсэн хэвлэлийг тулгуур болгон доцент Ш. Гаадамба орчуулж, профессор Г. Жамба хянан тохиолдуулав.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3425
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК