Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Xaйpлax ёстой нэр
( Тойм өгүүлэл )

Ж. Базардаръяа

 

Хэн бүхний эзэмшсэн мэргэжил 2 дахь нэр нь байдаг билээ. Тэгэх бол тэр хүний насан туршдаа нан тусмаа эмч гэсэн хүндтэй нэр бол дагнан хайрлаж   явах   ёстой   хоёр   зөвхөн уг мэргэжлийг эзэмшсэн тухайн хүний нэр төдийгүй, тэр мэргэжлийн бүх хүмүүсийг төлөөлж байдаг учир эмч бүр алхам тутамдаа хайрлан хамгаалж явах нь зүйтэй. Эмч гэсэн энэ хүндтэй сайхан нэрийг зөвхөн эзэмшсэн хүн хайрлах төдийгүй ард түмэн бас хайрлан хүндэтгэдзг. Өөрөөр хэлбэл ард түмэн эмч бидэнд их найдвар тавьдаг төдийгүй хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг. Ард түмний энэ хүч их итгэл найдварыг биелүүлэхийн тулд эмч бүрт ямагт санаж явах хэд хэдэн зүйл   байдаг. Үүнд:

Мэргэжлээ сайн эзэмших;

Хүний төлөө, бүхнээ зориулах;

Өндөр соёлтой, зарчимч, шудрага ажиллах;

Нийгмийн ухамсар, улс төрийн өндөр мэдлэгтэй байх;

Эмчййн эрх мэдлийг зохистой зөв эдлэх;

Мэргэжлээ сайн эзэмшинэ гэдэг бол их уншиж, уйгагүй хөдөлмөрлөсний дүнд онолын мэдлэг, мэргэжлийн ур дүй жигдэрнэ. гэсэн үг. Жинхэнэ эмч болоход нэлээд хугацаа хэрэгтэй. Зөвхөн багш нарын заасан хичээл, сурах бичиг, диплом зэргээр эмч болчихгүй нь мэдээж. Манай нэрт зохиолч Л. Түдэв «Болор мөс биш» гэдэг туужид «Чиний үнэмлэхнээс будагны үнэр ханхалж байна, хэзээ хөлсний үнэр ханхлах цагт чи өөрийгөө уулын инженер гэж хэлэх хэрэгтэй» гэсэн үг бол мэргэжилтэн болоход хугацаа, хүч хөдөлмөр хоёр шаардагдана гэснийг онож хэлсэн зүйрлэл юм.

Би 35 жил мэс заслын эмчээр ажиллаж байна. Оюутан байхдаа мэс заслын мэргэжлийг сонгож, бие дааж хагалгаа хийж эхлэсэн болохоор төгссөний дараа ажил хялбар юм шиг, ер нь онош  зөв тавиад хагалгаа хийгээд байвал болох юм байна гэсэн өнгөц бодож байсан үе бий. Гэтэл тэр үе бол зөвхөн мэргэжилдээ дадах гэж оролдож байсан үе байжээ. Ийм үедээ зарим хүн биеэ тоох төдийгүй нөхөдтэйгээ зөвлөхгүй, юм уншихгүй, өвчтөний зовуур шаналгааг бие сэтгэлээрээ мэдэрч чадахгүй чирэгдүүлэх явдал гардаг. Ер нь сайн эмч, хамт ажилладаг нөхдеөсөө    төдийгүй хөдөлмөрчдөөс, өвчтөнөөсөө хүртэл сурах хэрэг гардаг. Жишээлэхэд, мэс заслын эмч гэхэд алдаагүй зөв оношлож, мэс заслын техник сайн эзэмшиж, хагалгааг уран нямбай хийж, хагалгааны дараах гарч болзошгүй хүндрэлийг сувилж, эрүүлжүүлж чаддаг болсон цагт л мэргэжилтэн болно. Энэ гурвын аль нэг нь доголдож байвал мэс засалч болж чадаагүй л байгаа хэрэг. Саяхан Заамар сумын их эмч, нэг өвчтөнийг эмчлүүлэхээр хот руу явуулахдаа «Хөлийн хоёр эрхий хуруунд нь шинжилгээ хийлгэе» гэж бичжээ. Явуулсан өвчтөний хумс нь мах руугаа шигдэн ургасан учир хумсыг нь авч өгөөд буцаасан.

Өвчтөн хүний төлөө сэтгэл гаргаж ажиллах. Энэ асуудал бол эмч хүн өвчтөний төлөө бүхнийг зориулна гэсэн үг. Үнэндээ өвчтөн хүнийг хүлээж авуут оношийг шууд зөв тавьж эмчилнэ гэдэг бол тийм ч санааны зоргоор болохгүй нь мэдээж. Юуны өмнө өвчтөний зовуурийг анхааралтай сонсож асууж судлах, өвчний явц, өвчтөний онцлог, лаборатори болон бусад шинжилгээг зөв дүгнэх, өвчтэй хүний амьдрал мэдэж байж сая дүгнэлт raprax боломжтой болно. Заримдаа энэ бүхний дараа ч өвчний учир олдохгүй ч явдал байдаг. Тийм үед өвчтөнийг биеэсээ зайлуулчихгүйгээр нөхөдтэйгээ зөвлөж, хамтарч үзэх үнэн санаагаар хүч дайчлах асуудал чухал. Зарим эмч өвчтөнийг анхаарахын оронд хэн нэг мэргэжлийн эмчид үзүүл гэж raprax, мэргэжлийн нөхөд буюу зөвлөх эмчид үзүүлэхдээ зөвхөн хариуцлага хуваалцах буюу онош тогтооход ярвигтай өвчтөнийг биеэсээ зайлуулах хандлага гаргадаг. Тийм бодолтой эмч хэзээ ч сайн мэргэжилтэн болж чадахгүй. Зарим эмч змчилж байгаа өвчтөндөө чин санаа тавихгүй, ёс төдий хандаж, оновчтой эмчлэхийн оронд таамгаар эм өгч, үр ашиггүй шинжилгээ хийж амиа хоохойлсон байдал гаргадаг. Жишээ нь, Улсын ардын хянан шалгах хороонд ирсэн хөдөлмөрчдийн мэдээллийн мөрөөр шалгаж үзэхэд С. гэдэг хүн сүрьеэ өвчнийг эмчлзх эмнэлэгт 145 хоног хэвтэхэд түунийг удаан хугацаан гардан эмчилж байсан эмч Я. Энхцэцэг болон үзэж байсан бусад эмч нар нэг ч удаа өвчний оношийг зөв таних талаар санаа тавьж хамтарсан үзлэг хийж зөвлөлдөн яриагүй, рентген зураг аваагүй бусад оновчтой шинжилгээ хийгээгүй, зөвлөх эмчдээ ч үзүүлээгүй, зөвхөн шээсний шинжилгээ 25 удаа авсан бөловч түүнд нь сүрьеэгийн савханцар нэг ч удаа илрээгүй байв. Эцэст нь ар гэрийн хүмүүсийн шаардлагаар эмч нарын зөвлөгөөн хийлгэхэд сүрьеэ биш болох нь нотлогджээ. Дээрх С. гэдэг өвчтөний түүхээс үзэхэд найман эмч дамжуулан үзсэн нь өвчтөнийг биесээ зайлуулдаг хандлага байна гэсэн сэтгэл төрүүлж байв. Энэ талаар эмнэлгийн захиргаа, нам, олон нийтийн байгууллагын хяналтыг сайжруулууштай байна.

Эмчийн ёс суртахуун гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан юм. Энэ ч учраас «Өвчтэй хүний сэтгэлийг эмчлэхгүйгээр биеийг нь эмчилж чадахгүй» гэж Грекийн эрдэмтэн зохиолч Сократ хэлсэн байдаг. Өвчтэй хүн сэтгэлзүйн хувьд их эмзэг байдаг учир эмчийн хэлсэн, ярьсан бүхнийг нэг нэггүй ажиж, дүгнэж эмчийн нүдний харцыг хүртэл ширтэж байдаг. Хэрэв эмч өвчтөнд ямар нэг байдлаар итгэлгүй харагдвал тэр эмчийг өвчтөн итгэхгүйд хүрнэ. Үүний зэрэгцээ өвчтөн эмчийг үнэн сэтгэлээсээ итгэж найдаад эмчийн юу хэлснийг бишрэн хүлээж авч биелүүлдэг. Гэтэл өвчтэй хүний хэлж ярьж байгааг анхааралтай сонсохгүй буюу хайнга хийсвэр хандвал өвчтөний сэтгэл дүндуур үлддэг. «Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино» гэсэн ардын цэцэн үг бий. Нэг эмч нэр хүндээ алдвал нийт эмнэлгийн нэр хүндийг гутааж байгаа хэрэг гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ нэр хүндээ алдчих байх гэж «бөмбөг шиг» байж болохгүй. Бүхнийг өвчтөний төлөө зориулахад алдаж онох юм гардаг. Ийм алдааг ард түмэн ойлгож уучилдаг. Тэрчлэн ямар нэгэн эмчийн ёс суртахууны алдааг ашиглаж зарим нэг хүн эмнэлгийн үйл ажиллагааг хувийн эрх ашигт захируулах гэж даврах явдлын шижим бол лох тал ч байдаг. Иймээс эмч нар ёс суртахууны өндөр соёлтой зарчимч шудрага ажиллахыг шаарддаг.

Эмч нийгмийн ухамсар сайтай улс төрийн өндөр мэдлэгтэй, эх оронч үзэл санаагаар хүмүүжсэн байх нь зүйн хэрэг. Хэрэв эмч исэн өвчтөний оношийг хугацаанд зөв тогтоож оносон эмийг нь өгч эмчлэхийн оронд, толгойдоо юу бо догдсоноор онош тавьж, шаардлагатай, шаардлагагүй олон эм сэлгэх буюу эмчилгээ дууссан хүнийг гаргахгүй хэд хонуулах, эсвэл хэвтэх шаардлагагүй хүнийг хэвтүүлж ор хоног эзлүүлвэл зүй бус хэрэг. Гатэл тэр хариуцлагагүй: явдлын цаана хүний амь, эрүүл мэнд хохирч улсын төсөв, үр ашиггүй үрэгдэж,. нэгэнт эдгэсэн хүн бүрийн хийх бүтээх ажил хий дэмий үрэгдэх зэрэг нийгэм эдийн засгийн олон салбар хохирч болно.

Эмчийн эрх мэдэл. Мэргэжлийн боловсон хүчин хэн боловч мэргэжлийн хувьд мэдэж шийдэх эрх хэмжээ гэж байдаг. Өөрөөр хэлбэл эрх гэдэг нь мэргэжлийн хувьд нь улсаас ногдуулсан албан ёсны үүрэг хариуцлага юм. Тэр тусмаа эмчийн эрх гэдэг бол хүний амь нас хариуцдаг учраас тамга гарт нь бариулж баталгаа олгосон онцлогтой байдаг.

Хөдөөгөөс тухайн нэг өвчтөнийг төвд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай эсэхийг нарийн үзэж шалгалгүй явуулвал тэр эмч эрхээ буруу эдэлж гэж үзэх ёстой. Яагаад гэвэл тэр өвчтөний ажлыг нь зогсоож, эмчилгээнд явуул гэсэн бичиг бол тэр эмчийн эрхийн бичиг билээ.

Саяхан Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний шийдвэрзэр О. гэдэг өвчтөнийг Улааибаатарт «Архаг мухар олгойтой учраас шинжилгээ хийлгэхээр» явуулсан байна. Үнэндээ аймагт архаг олгойг шийдэж болохгүй шалтгаан юу байгаа билээ. Түүний цаана тэр хүний хийх ажилгүйдэж, 15 дугаар маягтаар ирсэн учир эмнэлгийн хуудас авч, түүгзэр нийгмийн даатгалаас мөнгө авах боломж олгосон зэрэг асуудлыг тооцох юм бол эмчийн эрх гажуудаж байгаа хэрэг юм. Гэтэл тухайн хүн хотод иргэд зөвхөн нэг удаа үзүүлээд эргэж ирээгүй байдлаас үзвэл тэр хүн хот орох хувийн сонирхол байсан учраас эмчийн зөвлөлгөөний бичиг хэрэг болж гэж үзэх үндэстэй юм. Шалгалтын материалыг үндэслэж эмч нарын хүрээнд уншдаг, хэвлэлээр дамжуулан мэргэжил нэгт нөхөддөө бидний ажил төрлийн яв­цад гарч байгаа учир дутагдалтай зарим зүйлийн талаар ил тод, нэлээд илэн далангүй бичиж анхааруулах юмсан гэж ахмад эмчийн хувьд ийнхүү бичсэнийг ажил төрөлдөө анхаарах биз.

Редакцид ирсэн 1988. 08. 01

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2033
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК