Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Семинар болов
( Товч мэдээлэл )

А. Бузмаа

 

1989 оны 2 дугаар сарын 21—23ны өдрүүдэд Улаанбаатар хотноо «Вируст гепатиттай тэмцэх, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 2000 он хүртэлх зорилтот программуудыг хэрэгжүүлэх нь» сэдэвт семинарыг Эрүүлийг хамгаалах яам, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын оролцоотойгоор  зохион байгуулав.

Семинарт зорилтот программуудын гүйцэтгэгч байгууллагууд болох яам, тусгай газруудын төлөөлөгчид, аймаг, хотуудын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч  дарга,  хариуцлагатаи  нарийн бичгийн дарга, ариун цэвэр, халдвар судлалын станцын ерөнхий эмч нарын далаад хүн оролцож, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Эрүүлийг хамгаалах яамны орлогч дарга, сайд нар, Эрүүлийг хамгаалах яамны зарим газар, хэлтсийн ажилтан,   ерөнхий мэргэжилтнүүд, зорилтот прог­раммуудыг хэрэгжүүлэх тулгамдсан асуудлууд хот суурины төлөвлөлт, усан хангамж, хүн амын ахуйн үйлчилгээ, хүн хүнсний хангамж, хүүхдийн байгууллагад тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага зэрэг сэдвээр хичээл зааж, Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв Толгойт дахь бохир ус цэвэрлэх байгууламж, Сүхбаатарын район дахь бассейнтай халуун ус зэргийг үзүүлж, эцэст нь МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөл, Төлөвлөгөө эдийн засгийн улсын хорооны хариуцлагатай ажилтнууд, Эрүүлийг хамгаалах яамны коллегийн гишүүдийг оролцуулсан ярилцлага хийж, зорилтот программуудыг хэрэгжүүлж эхлэх явцад гарч буй тулгамдсан асуудлуудаар  санал солилцлоо.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 210
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК